Утаа гээч намраас хавар хүртэл Улаанбаатарын иргэдийн зовлон гамшиг болж ирсэн. Энэ зовлон дээр улс төрийн тоглолт хийдэг, хөрөнгө мөнгө “босгодог” явдал энэ удаад ч бас давтагдсан байхыг үгүйсгэхээргүй нөхцөл үүслээ. Учир нь У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулж шахмал түлш үйлдвэрлэж, Улаанбаатарын утааг 50 хувь бууруулна гэсэн нь эсрэгээр эргэлээ. Намрын дунд сар ч дуусаагүй байхад шахмал түлшний гайгаар олон хүн амиа алдлаа. Үнэнийг хэлэхэд сүүлийн өдрүүдэд ихэнх хэвлэлээр сурталчлах болсон шиг шахмал түлш хотын иргэдэд сайхан амьдрал авчрахааргүй болчихлоо. Итгэх аргагүй байна. Тэр ч байтугай хотынхны одоо байгаа саарал амьдралыг ч үгүй хийгээд эхэллээ. Шахмал түлш дагасан олон ноцтой үйл явдал өрнөж байна. Хамгийн харамсалтай нь төр эдгээрийг маш нууцалж байгаа юм.
Бид шахмал түлшний ард нуугдаж буй, нууж байгаа зарим мэдээллийг ил болгож байна.
88 өрхийн 174 хүн хорджээ
2019 оны аравдугаар сарын 4-9-ний хооронд угаарын хийнд хордсон зургаан хүн нас барлаа. Өчигдөр оройны байдлаар 88 өрхийн 174 иргэн хордсон мэдээлэл байна. Мөн эмнэлгийн хүлээн авахаар 89 хүн эмчлүүлсэн. Хэвтэн эмчлүүлж байгаа 10 гаруй хүн байна. Энэ бол албан ёсны тоо. Харин бодит байдал дээр 10 гаруй хүн шахмал түлшний нөлөөгөөр нас бараад байгааг эх сурвалж мэдээлж байна. Гэхдээ үүнийг машид нууцалж буй юм. Үүнд тайлбар хийх ёстой хүн нь Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ажээ.
Шахмал түлшинд холих ёстой таван болисын нэгийг хийж байжээ
Энэ сарын 8-наас эхлээд тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналтынхан “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрийг битүүмжлэн шалгаж эхлээд байна. Эхний үзлэгээр тус үйлдвэрээс маш ноцтой зөрчил илэрчээ.
Шахмал түлшинд таван төрлийн хольц орж байгааг Эрчим хүчний яам, “Тавантолгой түлш” ХХК-аас мэдээлээд байсан. Гэтэл үйлдвэрт хийж буй шалгалтаар “Энержи ресурс” ХХК-аас авчирсан нүүрсэнд ганцхан цардуул холиод бөөрөнхийлөн гаргаж байсан нь илэрчээ.
Өөрөөр хэлбэл, “Тавантолгой түлш” ХХК нь Засгийн газрын түвшинд танилцуулж байсан, олон нийтэд мэдээлж байснаараа шахмал түлшийг үйлдвэрлээгүй байсныг хууль хяналтын байгууллагынхан тогтоож эхэллээ.
Шахмал түлшнээс шоргоолжны хүчил илэрсэн гэв үү
Шахмал түлштэй холбоотой бас нэг ноцтой мэдээлэл албаны хүмүүсийн дунд яригдаж байна. Албаны гэсний учир нь олон нийт, хэвлэлүүдэд мэдэгдэх аргагүй мэдээлэл “тэнэж” явна. Одоогоос сар гаруйн өмнө “Тавантолгой түлш” ХХК-ийн дөрвөн шуудай шахмал түлшийг ОХУ-ын лабораторид шинжлүүлжээ. Шинжилгээний хариугаар уг түлшнээс шоргоолжны хүчил гэдэг бодис илэрчээ. Түлшийг 5-6 цаг ноцоох үед шоргоолжны хүчил хэмээх бодис нь их хэмжээгээр ялгарч байгааг тогтоосон байна. Нэг үгээр хэлбэл, шахмал түлшний барьцалдуулагчид шоргоолжны хүчил агуулагдаж байж болзошгүй гэсэн үг юм.
Шоргоолжны хүчил нь угаарын хийтэй хавсарвал хүнийг шууд үхэлд хүргэх аюултай юм байна. ОХУ-ын тэрхүү лабораториас манай шахмал түлшийг нарийвчилсан шинжилгээнд хамруулах шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгсөн байна. Уг шинжилгээг хэн, ямар зорилгоор ОХУ-д хийлгэсэн нь нууц байна. Юутай ч энэ талаарх мэдээлэл манай улсын төр, засгийн нэр бүхий өндөр албан тушаалтнуудад сар шахмын өмнө ирсэн гэдгийг энд дурдъя.
Химийн шинжилгээний хариу гараагүй байна
Онцгой комиссын хурал өдөр бүр болж байна. Энэ хурлаар шахмал түлшийг шинжилгээнд өгсөн. Хариу гарсан. Асуудалгүй гэж албан тушаалтнууд ярьж байгаа. Гэтэл шинжилгээний хариу бүрэн гарч дуусаагүй байгаа юм байна. Гаалийн төв лаборатори, Уул уурхай, газрын тосны төв лабораторийн шинжилгээний дүгнэлт гарчээ. Эдгээрийг барьж ярьж буй аж. Харин одоо химийн лабораторийн шинжилгээний дүн хараахан гараагүй байна. Гэхдээ энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Эдгээр дүгнэлт бодит байдлыг үнэнээр нь гаргаж ирэх найдвар тун бага. Монгол шүү дээ. Дарга даалгавал юу ч хийж мэднэ. Тэгэхээр Орос, Хятад, Солонгос улс руу явуулсан дээжийн шинжилгээний дүн л бодит үнэнийг хэлж магадгүй гэсэн найдвар байгаа юм.
Хотын даргын орлогч Д.Мөнхжаргал тараах материал хэвлэж бизнес хийж байна
Хүний амь эрсдэж, онц ноцтой байдал үүссэний дараа шахмал түлшний сурталчилгаа эрс нэмэгдсэн. Өмнө нь бараг харагдаж үзэгдээгүй уг түлшийг түлэх заавар зөвлөгөө, уриалга сүүлийн өдрүүдэд нэвт явж байна. Нийслэл дэх төрийн алба хаагчид хэдэн өдрийн турш айлуудаар явж заавар зөвлөгөө өгч байгаа. Тэнд бас л арай ч дээ гэмээр явдлууд байна. Ажил хариуцсан нэг ч том дарга өнөөг хүртэл шахмал түлш түлсэн айлд очоогүй байна. Заавар танилцуулахаар очсон төрийн албан хаагчид иргэдэд амаа алгадуулж, загнуулсаар яваагаа учирлаж байгаа юм. “…Та нар өөрсдөө түлж үзсэн юм уу” гээд л таг болгодог байна. Энэ дашрамд хотын иргэдийн зовлонгоор мөнгө олж байгаа нэгэн даргын явдлыг хэлэхгүй өнгөрч болохгүй байх. Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан орлогч Д.Мөнхжаргалыг хүмүүс мэддэг болсон. Айлын шатаж байгаа байшингийн өмнө “сээлфий” хийж олны танил болсон хүн байгаа юм. Энэ хүн гэхэд л ажлын талбар дээрээ биш, хувийн компани дээрээ энэ өдрүүдийг өнгөрөөж байна. Учир нь шахмал түлшний улмаас хүн нас барсны маргаашаас төр гэнэт сэрж, шахмал түлшний заавар зөвлөгөө гэх “бяцхан ном” тараахаар шийдсэн. Одоо айлуудаар гарын үсэг зуруулаад тарааж байгаа танилцуулга л даа. Үүний хэвлэлийн ажлыг өнөөх Агаар орчны бохирдол хариуцсан Хотын орлогч дарга Д.Мөнхжаргал авчихсан байна. Нийт 200 мянган айлд тараах эд, бас ганц хуудас цаас ч биш гэхээр овоо хэдэн төгрөг болно. Хэдэн зуун сая төгрөгийн зардал гаргаж байгаа мэдээлэл бий. Д.Мөнхжаргалын хэвлэсэн айлуудаар тараах материал нь дүүргүүдэд хуваарилагдаж очихдоо тоондоо хүрэхгүй, бас хугаацаандаа хэвлэж чадахгүй байгаа гэх гомдол тасрахгүй байгаа юм байна. “…Чоно борооноор” гэж үг бий. Хотын даргын орлогчийн үйлдлийг ингэж л товчилъё доо.
Шахмал түлшний үйлдвэрт хэрэглээг хангах хүчин чадал бий юу
Хотын 200 мянган өрх айл энэ өвлийн хугацаанд 600 мянган тонн шахмал түлшийг түлнэ гэсэн тооцоог албан ёсоор гаргасан. Гэвч “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэр ингэж хангаж чадах эсэх нь эргэлзээтэй. Тус үйлдвэрт өдөрт 1500 тонн түлш үйлдвэрлэдэг. Галлагаа жигдрээгүй байхад нөөц тун багатай байна. Дээрээс нь энэ хүчин чадалдаа тааруулах гэж гал түлдэг айлуудад карт тарааж, өдөрт цөөн шуудайгаар олгоно гэсэн нь бас л асуудал дагуулаад байна. Уг нь хотын иргэд өдийд нүүрс түлээгээ нөөцлөөд авчихдаг. Гэтэл өдөр бүр картаар авна гэдэг бодит амьдралд нийцэхгүй байгаа талаарх гомдлыг бас иргэд тавиад эхэлж байна. 30 жилийн өмнө талх, архиа картаар авдаг монголчууд өнөөдрийн XXI зуунд нүүрсээ картаар авч эхэллээ. Үүнээс гадна дүүрэг бүрээр өөр өнгийн карт тараасан нь бас л “жижиг сажиг” нугалаа үүсгэх бололтой юм. Нэг марзан мэдээлэл цагдаад иржээ. Сүхбаатар дүүргийн нэгэн иргэн түлшээ авахаар зам дагуу машинаа зогсоожээ. Түлш худалдаалж байсан хүн картыг нь харчихаад “…Та манай дүүргийнх биш байна. Замын нөгөө талд Чингэлтэй дүүргийн хүмүүст өгнө” гэсэн байна. Хойшоо явж байгаа хүн урагшаа буцаж эргэнэ гэдэг юу болохыг бид сайн мэднэ дээ. Үүнээс болоод түлш худалдагч, Сүхбаатар дүүргийн иргэн хоёр зодолдож, сүүлдээ цагдаад очсон байгаа юм.
Эцэст нь шахмал түлшний цаана наана болж байгаа явдал товчдоо иймэрхүү байна. Хамгийн гол нь бүх бодит мэдээллийг албаны хүмүүс олон нийтээс нууцалж байна. Тэд өнөөг хүртэл түлшиндээ итгээд байна гэхэд хэцүү. Гэсэн атал Хотын даргын орлогч эмэгтэйн адил шахаа наймааны асуудал хүртэл энэ түлшний араас сонсогдох боллоо. Уг нь хүний амь шахмал түлшийг түр хориглоод, түүхий нүүрсээ оруулж ирэх өдрүүдийн хүйтнийг давах хэрэгтэй гэдгийг зарим эх сурвалж сануулж байгаа юм. Гэвч засаг төрийн бодлого арай өөрийг сэтгээд байгаа бололтой. Уг нь хүний аминаас үнэтэй Засгийн газар, албан тушаал, шахмал түлш гэж үгүй билээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Niisleliin uildverlel inovatsiin gazar shahmal tulshnii gereeg batbaysgalangiin zaavraar hiisenuu uniin zuruu gargasanuu shalga
Тархи угаах гээд ядчих юм. Зураг хөрөгтэй нь баталгаа нотолгоотой юм нийтэлж байгаач. Ингэж бичих юм бол тэр гүтгэлээ гэдэг хуулийг нь чангалах нь зөв юм биш үү баклаврын гол минь.
Төлбөртэй нийтлэлээ боливол таарна. Бүх зөв ажлыг нурааж л байвал болоо юу? Энэ сайтыг үнэлдэг байсан юм. Одоо харин дургүй хүрчлээ.
Зууны мэдээ сонин ТВ-9 хоёр нэг дор байдаг нэг хүний мэдлийн юм биш үү.Тэхээр энэ мэт хар нийтлэлийн цаана хэн байгаа нь тодорхой.Бас л улс төр эрх мэдлийн төлөөх хэмлэлдээн

Гадаа хүйтэн байна. Утаа алга.... бас л амжилт шүү
МАН-ыг Монголын ард түмний эсрэг химийн зэвсэг ашиглан алан хядах террорист ажиллагаа явуулсан хэргээр шүүх естой.
Амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд 500 сая төгрөгийг МАН-с гаргаж олгуулахыг шаардаж байна.
түүхий нүүрс түлүүлж бүр аажмаар хордуулж алах санаатай хүн бна даа чи .Одоо Улаанбаатарыг хар ямарч утаагүй байгаа биз дээ .Өдийд ямар байдаг билээ дээ .Хоолой хорсоод урдах зам ч харагдахгүй бдаг биз дээ.
нүдэнд харагдахгүй үнэргүй гэж мэрэгжлиин хүн хэлээд байна хүнии үхэх чамд хамаагүй гэхэд чи ч бас хордоно гэдгииг ойлгож шинжилгээнии хариуг харах хэрэгтэй шүү

yah gej iim hudlaa medeelel tsatsaj bgaan todorhoi Manangiinhan booj uheh geed suuliin uher buugaa tavij bna
Tavan tolgoi mash tom shorgooljnii uuren deer baidag gsn
Iim muuhai hudal barimtgui hen negnees mungu tugrug avaad zahialgatai hudal medeelel yavuulaad baival tanai site ch ner hundgui huuliin daguu heregt tataj shalgana shuu
Энэ бол нүүрсний наймаа хийдэг бүлэг нинжа нарын өчүүхэн бодлыг нийтлэв.
Коксжих нуурсээр шахмал хийж болдоггуй.Учир нь маш их угарын хий ялгарна.Зууханд дутуу шатсанаас болон хагас коксжих явцад коксын давирхай зэрэг хортой бодисууд ууснэ.Тулэхгуй байх хэрэгтэй.Ямар хумуус ийм тэнэг шийдвэр гаргасаныг олж тогтоож арга хэмжээ ав

Яагаад орц нормоор нь хийхгүй байгаад хүмүүсийн амианд хүрч байна.зогсоох хэрэгтэй.гадны улсад шинжилгээ хийлгэсний дараагаар асуудлыг шийдэх хэрэгтэй.
Saijruulsan tulsh chin muujruuldag, ugaartuuldag, uhuuldeg, delberdeg, dulaatsuuldag geed olon yanz bgaan bish uu? Kart ni oor oor ongotei bgaa ni uuntei holbootoi baij magadgui l um.
Naad darga naraar uursduur ni ter zaavriinkhaa daguu gal tuluuleed ger, baishind hono gevel honoh hun oldohgui dee
Утаагүй сайхан л байна шүүмжлэхээс өөр чадахгүй байна уу
Утаанаасаа салчих л юмсан даа
Тагнуул цагдаа шалгаж байгаа юм бол толорхой мэдээлэл огөх биз дээ
АН ын улстөржүүлсэн мэдээ сошилоортамтаггүй явж байна
энэ түлшииг хийсэн бас хамгаалаад байгаа хүмүүсииг өөрсдииг нь шахмал түлш түлдэг гэр хороололд тэр орчинд нь амьдруулж яахыг нь харцгаая
агаарын чанарын мэдээлэлд хүхэр нүүрс төрөгч нь урьд оныхоос өссөн мэдээ гарч байна энэ талаар сурвалжилмаар байнаа
Shorgooljnii huchil jigshig hahaha
Хот маань утаагүй сайхан байна аа, Иргэд зуух яндангаа хөөлөөд зөв галаад сурчих,,, Шахмал түлшээ хэрэглэх хэрэгтэй юм байна аа. Засийн газарт баярлалаа.
shahmal tulshii tsaana naana bolj baigaa yariya margaan ineed hurmer. ungarsan 100 - 80 jiliin hugatsaand hyadaduud imerhuu nuurs ashiglasan.Sain tal ih, harin muu tal bas ih baisan. Uund yanden ih quhal roli togloson bilee. Yanden gedeg Hiadat, Mongol, Zon azid, buh gelhiid ashiglagdaj baisan. Nuurs shataah zuhend zaawal yanden tatna.Ulaanbaatarquud olon jil nuurc shtaaj yaden bas ashiglaj baisan shudee. Zuuhend buren shtaagui utaa yandengaar tataj gargad yamar q auwuul baihgui.shahmal nuurs ashiglah n zugeer nuurs shtaahaas neg alham uragsh bi shu.
Дамдин-Очир гэж дарвайсан амаараа хэдэн бор юмны төлөө ямарч нотолгоо баримтгүй ингэж улан цайм гүтгэж туйлшруулж бичиж болдог юм уу.???Ичиж амьдар.
утаагүй мянга мянгаараа үхэх аюулаас аврагдлаа ард түмний дайснууд дахин түүхий нүүрс түлүүлж бүр цөөхөн наслуулаад үхүүлэхийг хүсч байна засгийн газрыг унагахын тулд нүүрс руу чинь мөнгөн ус хулганийн хор диоксин холих нь холгүй байна өндөр илчтэй нүүрсийг сойлт хаалтуудыг авч хаяж түлэх хэрэгтэй шатсан дугуйны хаягдлыг анхаар нүүрс рүү чинь юу ч хаяж болно түүхий нүүрсний хорлон сүйтгэгчид байж мэднэ

Энержи угаасан нүүрс нийлүүлсэн гээд бга. ТТтүлшийн нөхдүүд солисон юм биш биз дээ. Тэнд МАН ы шахааны гарууд л бга. Намзх мох зхх
Улс үндэстэнээрээ хар утаанаас айж шинэ юм хийх гэж ядаж байхад бас атаархаж бачимдаж байдаг нам, иргэд байх юм АН хэдэн хулгайч нар иддэг байсан төсөл нь бүр мөсөн унтарч байгаад бачимдаж ийм юмаар сэвэх м даа Дамдиночир гэж БАТҮҮЛИЙН бууны нохой
Монголчууд 1990 оноос хойш төрийн албыг намын алба, төрлийн алба, танил талын алба, цүнх баригчдын алба, авилгал хээл хахуулийн алба болгосон. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зуу зуун жилийн туршид төрийн албыг “Мерит зарчим”-ын алба болгосоор иржээ. “Меритократия” буюу “Мерит зарчим” нь мөн чанартаа улс төрчид болон төрийн албан хаагчдыг намын харъяалал, намд хандивласан хандив, танил тал, садан төрлийн холбоо, дарга нарын цүнх барьж гүйсэн гүйлт зэргээр нь биш, харин ажил мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, ёс суртахууны төлөвшил зэргээр нь шилж сонгоод хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг зарчим юм. Жишээлбэл, энэ зарчим нь АНУ-ын Төрийн албаны хуулийн гол зарчим болжээ. Монголд 1990 оноос хойш энэ зарчим алдагдаад, монгол төрийн алба бүхэлдээ булингартаж, одоо Монгол мөхөл, сүйрлийн ирмэгт тулж иржээ

Улаанбаатар хот өглөө, орой, шөнөдөө утаагүй сайхан байна. Шахмал түлш маш сайн байна. Утааны эсрэг хамгийн ойр боломжит зөв шийдэл.
Ажил хийгээд байгах хүмүүстээ атаархаад эвгүй нөхөдүүд шээс алдаад байна цаана чинь хөөш.
Bolitsgoo oodgui novshnuudaa utaand hun hordoj baihad mongonoos ni tsusalj tsadsan golognuud odoo hunii hiij baigaa ajil ruu dairch bna Darga bolj ulsaa hudaldah gej nohroo alj baisan Batuul ELBEG hulgaich 2 yu ch hiij chadna sain shlgamaar bna
Gadaa utaa baihgui baina. Saijruulsan zuuhiig anh ail urhuuded tavij baihad. Zuuh delbereed, ugaartaad l, uheel baisan shu de. Ta nar bolj uzeechee naad medeelelee
ene bol zugeer het neg taliig barisan, humuusiin hiij bgaa ajliig harluulah gesen novshiin niitlel bna
Нэг юм хийхээр бөөн хар пайяр Хүрэлсүхийн з г ын унагах гээд наад МАНАН чинь хорлон сүйтгэх ажилгаа явуулаад байгаа юм биш биз.....Зүгээр нүүрсээр хийсэн түлш дэлбэрлээ ч гэх шиг.......
Tanai site yamar hariutslagaggui bn aa ain.Ner hund aldah amarhanshde soninguai eh orniihoo tuluu chin setgeleeseu hand end chinii eh ornii ireeduin hugjil yarigdaj bga bolohoos huwi hunii erh ashig bhgui gdgiig oilgo mongol hun iim bj bolohguie haana bn aa ssruul uhaant mongol hun ta.Odo mongond tolgoigoo meduuleh tsag bishee eh ornoo bodotsgooy niigmee tseverley oligiarhuudiig zailuulay l daa guij bn bitgii mongond tolgoigoo meduul uuniig oilgoh bh bas 1 tungaaj uzeh bh gj bodoj bn shu
Шахмал түлш муу байна гэж хэн хэлж байна уб атаагүй сайхан байна иргэд зуух яндангаа анхааръя бүх айл түлээд болоод л байна энэ түлшээр улс төр хийж байгаа улсыг иргэд хар жагсаалтанд авч ямар нэг сонгуульд санал өгөө больё ийм хүн бидний төлөө түй май гэх байх
Утаа харьцангуй буурсан байхад улс төрийн өрсөлдөгчид шээс нь гоожих гээд худал үнэн юм бичиж, түмнийг төөрөгдүүлэх гэдгээ болих хэрэгтэй. Түлш нь хортой л юм бол түлсэн болгон хордоно бие дээ. Тамын тогооны үлгэрийг хэрэгжүүлэх гээд л...
Энэ МАН яагаад иргэдээ орон сууцжуулах дургүй байна вэ 20онд МАХН ыг л гэр хороололд амьдар ч байгаа хүн бүгд дэмжиж төр бриулаж орон сууцанд орцгооё
Hotiig utaatai bailgah sonirholtoi heseg buleg humuus baina aa. Ard tumnii amidral yamar baih tedend tui ch hamaagui. Utaan deer toglolt hiij mungu olohiig husegchid
Гай болхоор зай бол