Иргэний Зориг-Ногоон Намын дарга Ц.Ганхуягтай ярилцлаа.
Иргэний Зориг Ногоон Нам яагаад МАХН, Монголын Уламжлалын Нэгдсэн Намтай хамтран "Та, бидний эвсэл"-ийг байгуулах болов? Уг нь ИЗНН-ыг АН-тай үзэл санаа ойролцоо гэж иргэдийн дийлэнхи боддог шүү дээ?
Онолын хувьд намуудыг зүүн төвийн, баруун төвийн гэх мэтээр ангилж болох боловч Монгол улс өнөөдөр шилжилтийн онцгой нөхцөл байдалд байна. Тэгэхээр "Та, бидний эвсэл"-д нэгдсэн намуудын Монгол Улсын Үндсэн хуулийг шинэчлэх, байгалийн баялгийг ард түмэнд хүртээмжтэй байлгах зэрэг ерөнхий зарчим, гол үзэл баримтлалууд нэг шугаман дээр байна. Өнөөдөр төрийг хамаатан садан, хувийн эрх ашгаа хангах газар гэж ойлгодог хүмүүс түгээмэл болсон байна. Иймээс ч бид тэдгээрийн эсрэг буюу төрөөр бизнес хийдэг МАНАН бүлэглэлийг оршин тогтнуулахгүй байх, авлигыг таслан зогсоох, зөвд зөөлөн, бурууд хатуу хүчтэй төртэй байх, байгаль орчноо хамгаалах, гуравхан сая иргэнийг сэтгэл хангалуун амьдруулах гэх зэрэг нэгдмэл зорилготой эвссэн. Манай эвсэл гэнэт санамсаргүй ч бий болсон юм биш. Яриа хэлцэл эртнээс эхэлсэн.
"Та, бидний эвсэл" Монголын ард түмний аж амьдралыг дээшлүүлэхийн тулд хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах ёстой гэж үзэж байгаа вэ?
Бид бүхэн “Монголын гурван баялаг” гэсэн хөтөлбөр дэвшүүлсэн. Одоо аудит баталгаажуулж байгаа тул дэлгэрүүлж ярих нь хуулийн хориотой. Гол санаа нь Монгол хүнийг эрхэм дээд гэж үзэх ёстой. Монгол Улс өнөөдөр малаа төрийн хамгаалалтанд аваад иргэнээ орхисон байх жишээний. Монгол хүн төрийн хамгаалалтанд байх хэрэгтэй. Үүнийг иргэд орон сууцтай, хүрэлцээтэй цалин хөлстэй, боловсролтой, эрүүл, аюулгүй, таатай орчинд сэтгэл хангалуун амьдрах нөхцлийг төр бүрдүүлнэ гэж ойлгож болно.
Орон сууцны хүүгүй зээл, 5 сая төгрөгний цалин зэрэг бол зах зухын санаа. МАХНамын хувьд бол эдгээр санаануудыг 3, 4 жил боловсруулаад ард иргэдээр, аймаг сум орон нутгийн хэмжээнд хэлэлцүүлж, Монгол орноо хоёр, гурав ч тойрч ард иргэдийн хүсэл сонирхолд тулгуурлаж, нэгтгэсэн бичиг баримт.
Бид ард иргэдийн хүсэлд тулгуурлаж ажиллана. Гэтэл одоо МАНамыг хар л даа. Иргэд эсэргүүцээд байхад усан оргилуур барина гээд дайраад байна шүү дээ. Ийм хүнд, хэцүү үед бид ард иргэдээ эрүүл хоол хүнсээр хангаж дархлааг нь дэмжих тухай ярьж байхад МАНам соёлын төв, багийн төв барих тухай л ярьж байна.
Танай эвслийн мөрийн хөтөлбөр дэхь орон сууцны хүүгүй зээл, 5 сая төгрөгний цалин зэргийг популизм гэж шүүмжлэх хүмүүс байна? Популизмын нэг сайн тал нь ард иргэд юу хүсч байгааг ил гаргаж ирдэг гэсэн яриа байдаг. Та бүхэн ард иргэдийн хүслийг л дэвшүүлсэн гэсэн үг үү?
Сүүлийн гучин жил эрх баригчид ард иргэдийн бодол санааг ярихаас илүү, багийн төвийн тендер, тендерийн цавчаа, тэр тендерээс яаж сонгуулийн мөнгө босгох тухай л ярьж байна шүү дээ. Гэтэл цаана нь ард түмэн ямархуу амьдарч байгааг ерөөсөө бодохгүй байна. Ингэтлээ иргэдээсээ хөндийрсөн байна. МАНамынхан ч бас 5 сая төгрөгийн цалин амласан шүү дээ. Гэхдээ 2050 онд өгнө гэж байгаа юм. Манай дэвшүүлж буй 5 сая төгрөгийн цалин бол 2024 он хүртэл үе шаттайгаар хэрэгжиж эхэлнэ. Бодит байдал дээр бидэнд хангалттай боломж бий. Монгол улс авлигад идэгдсэн байна. 2,5 их наяд төгрөгийн авлига байна. Ялсан нам бүр төрийн албыг нэмэгдүүлдэг болсон. 188 мянган төрийн албан хаагч байна. Үр ашигггүй төрийн албан хаагчдыг сул цалинжуулж байна. МАНамын 60 тэрбумын хэрэг, АНамын 100 саяын босго гэх мэт төрийн албанд мөнгөөр босго тогтоож байгаа нь эргээд улсаа хорлож байна. Уул уурхайн салбарт өргөн боломж байна. Ард түмэн Үндсэн хуулиараа газрын баялгынхаа эзэн нь мэт боловч жинхэнээсээ өмчлөгч нь болж чадаагүй байгаа.
2015 оны ОУВСангийн тайланд нийт газар нутгийн 4 орчим хувьд (нээгдсэн ордуудад) хийсэн судалгаагаар Монгол улсад 3,1 их наяд ам.долларын баялаг байна гэж тусгагдсан байсан. Үүнийг иргэн бүртээ хуваагаад үзэхээр нэг хүнд 900 орчим мянган ам.доллар ногдож байна. Тэгэхээр энэ их баялгийн өгөөжийг хэн хүртээд байгаа юм бэ? гэсэн асуудал тавигдаж байгаа юм. Иймээс энэ их баялгаа ард иргэдийнхээ нэр дээр бүртгээд, өгөөжийг нь хүртээд эхлэхээр юун үнэгүй орон сууц, таван саяын цалин, тэтгэвэрийн зээл тэглэх, энэ асуудлууд маш амархан болно. Энэ асар их баялгийг ард иргэддээ шударгаар хүртээж чадах тийм төрийг байгуулах хэрэгтэй.
С.Оюун намынхаа гишүүн хэвээр байгаа юу? Ер нь С.Оюун гуай ИЗНН-ын анхны дарга байсан. Түүхэн үүргээ хир биелүүлсэн гэж боддог вэ?
ИЗНН анх 2000 онд Иргэний Зориг нэртэй, Санжаасүрэнгийн Зориг агсны үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгоор байгуулагдаж байсан.
С.Оюун даргын хувьд бол авлигын эсрэг нилээн идэвхитэй дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлж ирсэн. Сүүлийн үед бас ногоон хөгжлийн талаар нилээн идэвхитэй ажилласан. Одоо олон улсын байгууллагад ажиллаж байгаа. Тухайн байгууллагынхаа дүрэм журмын дагуу намын гишүүнээсээ түдгэлзсэн .
Ерөнхий сайд асан С.Баяр "Жар хоног, жарны бутархай" номондоо таныг "Ц.Ганхуяг миний удирдсан Засгийн Газарт Хүнс, Хөдөө Аж Ахуйн сайд байхдаа Оюутолгойн төсөл бол манай Засгийн Газрын бахархал гэж ярьж байсан" тухай бичсэн байдаг. Үнэхээр тийм юм уу? Одоо бол та Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шүүмжилдэг шүү дээ?
Оюутолгойн гэрээ байгуулагдах үед би Монголд байгаагүй гэдгийг хэлмээр байна. Уг гэрээ 2009 онд байгуулагдсан шүү дээ. Тэр үед би Монгол улсаас Болгар улсад элчин сайдаар ажиллаж байсан.
Гэхдээ С.Баярын удирдсан Засгийн Газарт сайд байхдаа хамтраад нэг сайхан ажил эхлүүлж байснаа дурьдмаар байна. Энэ бол “Атрын 3-р аян”. 2007 онд намайг Хүнс Хөдөө Аж Ахуйн сайдаар ажиллаж байх үед дэлхий даяар хүнсний хямрал болсон. Улс орон бүр өөр өөрсдийн хүнсний хэрэгцээг хангах шаардлага гарсан. Тиймээс ч бид хамтдаа энэ аяныг амжилттай хэрэгжүүлсэн. Үр дүн нь өнөөдөр гарч байна шүү дээ. Тэр үед Гадаад яамны хийдэг ажлын нэг бол бусад орнуудаас улаан буудай гуйх явдал байлаа.
"Алтан Дорнод Монгол" компаний ТУЗ-ийн дарга Т.Ганболд таны ахлах зөвлөх болсон. Т.Ганболд ИЗНН-д элссэн үү?
Заавал намын гишүүн байж зөвлөх хийдэг гэж ойлгож болохгүй. Т.Ганболдын хувьд Монгол улсыг хөгжүүлэх тал дээр, бизнес эрхэлж байсан хүний хувьд уулзаад санаа оноогоо хэлж байсан. Ингээд зөвлөхөөрөө хэсэг хугацаанд ажиллуулсан.
Та хоёр эртний танилууд уу?
Т.Ганболдыг нилээн дээхнээс мэднэ. Монголын улс төрчид, бизнес эрхлэгчдийг шилжилтийн эдийн засгийн хүндрэлийг даван туулах үеийн боловсон хүчин болгон бэлтгэхийн тулд Германд сургалтанд хамруулж байсан юм. Уг сургалтанд би хамрагдаад Германд гадаад худалдааны академи дүүргэсэн ба дараахан нь Т.Ганболд яг тэр сургуульд сурч байсан. Энэ үеэс танина.
Т.Ганболд бол бизнесийн салбарт эрсдэл хийх дуртай. Эрсдэл гэдэг нь утга учиргүй эрсдэлийн тухай биш. Ер нь зоримог шийдвэр гаргадаг, улс орноо гэсэн чин сэтгэлтэй залуу гэж үнэлдэг.
Т.Ганболд танд юу гэж зөвлөдөг байв?
Бизнес эрхэлдэг хүмүүс аливаа зүйлийг энгийнээр харж, шийддэг. Улс төрчид бол макро түвшинд, хууль эрх зүйн хүрээнд хардаг. Тэр макро түвшний зүйлүүдийг амьдралын хар ухаанаар, энгийнээр зөвлөдөг байсан гэх юмуу даа. Би ер нь ямар ч хүний хэрэгтэй санаа оноо, зөвлөгөөг сонсох дуртай.
“Та бидний эвсэл”-ээс ҮАБЗөвлөлд 9 зүйл бүхий санал, шаардлагыг хүргүүлсэн. Шаардлагуудаа товч танилцуулаач?
Гол санаа нь “COVID-19”-ийн эдийн засгийн хүндрэлийг боломж гэж хараад, эх орныхоо эдийн засгийг хэрхэн аятайхан болгох вэ гэдэг асуудлуудыг дэвшүүлсэн юм. Нэгдүгээрт: Монгол банкны бодлогын хүүг 3 ба түүнээс бага болгох. Ингэхээр аяндаа хадгаламжийн хүү эрс буурна. Ингээд зээлийн хүү бүр доошоо буурна. Жишээ нь: Тэтгэврийн зээлийн хүү тэг, ипотекийн, цалингийн зээлийн хүү жилийн 3 хувь болно. Ингээд иргэдийн нуруун дээрх дарамтууд хөнгөрнө. Бизнес эрхлэгчдэд боломжийн хүүтэй зээл олдоно гэсэн гол бодлого юм. Мөн МАНам соёлын төв, багийн төв, усан оргилуур гэх мэт байшин барилга барих ажлаа хойшлуулаад, төсөвлөсөн 2 их наяд төгрөгөө иргэн бүрт 200 мянга болгож өг гэдэг шаардлагыг хүргүүлж байгаа юм. Гадаадад буй оюутан, хараар ажиллаж байгаа иргэдээ татах ажлыг хиймээр байна. Цаг дулаарч байгаа өнөө үед тусгаарлах байруудыг цэргийн палаткуудыг ашиглаад хээр байгуулсан ч болно. Ерөнхийдөө дайны нөхцөл байдалд байна шүү дээ. Ер нь энэ нөхцөл байдлыг ашиглаад мөнгө санхүүгийн бодлогоо үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна.
У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн газар 5 их наяд төгрөгийн долоон арга хэмжээ хэрэгжүүлнэ гэсэн. Энэ тал дээр ямар байр суурьтай байна?
5 их наяд гэдэг маш их мөнгө. Манай улсын төсвийн бараг тал хувь нь. Тийм учраас төсвийн тодотгол хийх ёстой. Үүнийг УИХ-аар л ярих ёстой. Одоо тэгээд УИХ гэж байгууллага байгаа ч юмуу үгүй ч юмуу ойлгохоо байлаа шүү дээ. Шууд Ерөнхий сайд нь Сангийн сайдтайгаа сууж байгаад л таван их наяд гэсэн тоог хэлчих юм. Сонирхоод үзэхээр дахиад л зээл авах гэж байх шиг байна. Улсынхаа хүндэрсэн эдийн засгийг яагаад улам хүнд болгох гээд байгаа юм бэ. Үүний оронд төсвөө тодотгоод, Монгол банкныхаа бодлогын хүүг яагаад 3 хувь болгож болдоггүй юм бэ? Манай улсын төлөх өрүүд хоолой дээр тулчихаад байхад дахин өр тавих хэрэг байна уу? Сонгууль битгий бодооч ээ гэж хэлмээр байна.
Би бол сонгуулийг хойшлуулах Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжиж байна. Манай эвсэл ч зөв зүйтэй гэж үзэж байгаа.
Та УИХ-ын 2020 оны сонгуульд хаана нэр дэвших вэ?
Шийдээгүй байна. Улаанбаатарт дэвших болов уу гэж төсөөлж байна.
Завхан, Эрдэнэтээс ч нэр дэвшээч гэсэн санал ирж байна. Удахгүй сонголтоо хийнэ.
Баярлалаа
Сэтгүүлч Ч.Явуухүү
Сэтгэгдэл0
Yamar ch hamaagui namtai zuuraldaj 2 gol namiig songuuliin uyeer reketlej amia zogoodog iim heseg buleg nuhud bna aa. bna
Honichin naidan.Javhaagui er de
Ene chin nuguu guy dagasan huzuu ganhuyg gedeg nuhur chin mon bizdee ! Erduusuu yuch hiideggui , tegsen hirnee songuuli duhuud irehleer namuudad uursdiiguu zarah gej argaa baran guij yvdag . Suuldee argaa barahaar namiin darga Oyun huuhniig shantaajilj baigaad end tend neg tasgiin darga tuslah , evn taarval neg ded said elchin said hiichihdeg iim neg ym bnaa bn . Ymar saindaal yuch hiij chadahgui baij Oyun gishuuniig dagan guiseer bgaad ymarch hamaagui alban tushaald tomilogdchihdog bolohoorn ard tumen GUY DAGASAN HUZUU ganhuyag gej nerlehevdee !?
Хамар хүүр 1 ч хүнтэй удаан хамтарч чадахгүймаа, яадаг хүн гэсэн үг үү?
Huuhenuudtei bol dahial uulzaad bdiishd
Одоо болно Ганхуяг аа явахгүй дээ явахгүй. Тал алдахгүй аль ч үед улс төрөөс дүүжлэгддэг даруу зан чинь өдий хүртэл чирлээ. Нэг их зохисон нэр бий дээ "Хоньчин Найдан" гэж. Завханаас дэвшээд үз
nogooduulees arai todorhoi bn shdee. Bolj bn,
Хоньчин Найдан
Хоньчин Найдан
Энэ ч намайг гуйгаад, тэр ч намайг гуйгаад, тэд ч намайг нэрээ дэвшүүлээ ч гэж сөхөрцгөөгөөд байгаа гэж бүлтэрсэн юмнууд байх юм. Юу гэж ингэж худлаа бүлтэрдэг байнаа. Бүлтэрсэн,бүлтрээгүй явахгүй.
Haana hen tegew
Шийдэмгий, зоригтой, тууштай бай. Зөв сонголт хийсэн бна. Мөрийн хөтөлбөрөө эргэн харж популизм гэж хэлэхээргүй болгох хэрэгтэй. Амжилт хүсье.
Shudraga hun garhal heregtei .turd bgaa luivarchdiin hajuud ard tumnee gesen setgltei hun shuu amjilt .naidan gej hutsaj bga pizda manangiin hul garuudl bh
England-iin Erunhii Said corona avaad hunderch Intensive Care Unit-d orchij.Ouyka-d handaj bn.Huukiin nereer Turgen Edgeerei gsn message yaaraltai yavuulmaar b. Trump-iig Impeachment-eer herchuulj taschuulj baihad ni Ta yalna,diilne, MGL demjij bn gesen message zaaval yavuulaarai gsn, yaasaniig buu med.Yavuulaagui bol ih l tomoor, diplomat aldaa hiilee dee. Odoo neg ih huurai,oin bayar,huvisgaliin bayariin mend gehee bolij,eslol protokol enguun bolj,humuunleg talaa dagaj demjdeg bolson sh dee. Bi ch jir irgenii huvid Trump iig tasarhai demjij buigaa Impeachment-n ued ni ilerhiilsen.
IZNN-g ashiglaj hamgiin ih alban tushaald hursen hun shu dee- medeh 1n meddeg. Hun chanartai l yabaarai
Yumaa sudalchaad yariach, haana tegj ih alban tushaald hvrew? Guril idej bgaa bol chi vr shimiin hvrteed suuj bgaan bna. Bi ch bas.
IZNN-g ashiglaj hamgiin ih alban tushaald hursen hun shu dee- medeh 1n meddeg. Hun chanartai l yabaarai
Гай ч тариагуй гавъяа ч баигуулаагуй гэхдээ засгийн буяныг хангалттай хуртсэн сонгуулиар амь ордог бэртэгчингууд Ьидниийг жаргаах уу
Gawiyag n chi hvrteed gurilaa ideed suuj bgaa bzdee
Ene guy dagasan huzuu guai uuruu end tend hariult bicheed guigeed baih bololtoi ymaa !?
Ганхуяг чинь харин их уран гарын ур мундаг нөхөр юм гээч
Нэг ийм нээх томоотой Хуний дуртэй (хуучин 60-70-80 оны намын идэвхтэн гэдэг шиг) Нэг их хийсэн бутээсэн зуйлгуй Тэгээд л энэ тэнд дарга сайд болоод байдаг Энэ хун Одоо Ямар учиртай юм бод доо? Албан тушаалынхаа хэмжээнд байж чадсан уу Ай мэдэхгуй! Томоотой Хуний .... гэж
Очиж очиж МАХН тай нэгдээд байх даа яахав дээ асар нэр хүнд муутай авилгачин даргатай энэ нам танайд нэмэр болхоосоо дөнгө чөдөр л болно доо. Ганц нэг суудал горьдоод байгаа юм байх даа
Монголыг ёвж ёвж махн чинь л авранадаа төгцөг ах минь.
Хонь хариулдаг найдан хүү улс төрд хэрэггүй
Дур биёэ голохгүй.Дунд чөмөг сүүжээ голохгүй гэдгийн үлгэр юм.Та бидний эвсэл.Эвсэл бол монголд тохирохгүй.Дангаараа хариуцлага хүлээх нь дээр.Хүрэлсүхийг дахиж ажиллах
аль эрт л ганхуяг гэж нэг хүн нам нам дамжаадл албан тушаал аваад л яваад байсан.Та бидний эвсэл гэж юу байпаг юм.Албан тушаал олж авах гэсэн хүмүүсийн бөөгнөрөл.Дангаараа хариуцлага хүлээх намд санал өгсөн нь дээр.Эвсэл сонгуульд гарлаа гэж бодьё.Эхний өдрөөс албан тушаалын зодоон болоод огцроно.Сөрөг хүчин нь хүчтэй байж таарна.
ЯЛАЛТ АМЖИЛТ ХАМТДАА БАЯР ХҮРГЭЕ УУХАЙН УУХАЙ УУХАЙ
ЯЛАЛТ АМЖИЛТ ХАМТДАА БАЯР ХҮРГЭЕ УУХАЙН УУХАЙ УУХАЙ
ЯЛАЛТ АМЖИЛТ ХАМТДАА БАЯР ХҮРГЭЕ УУХАЙН УУХАЙ УУХАЙ
Ногоон намын цаад зорилго нь садар юм нуугддаг
Ногоон намын цаад зорилго нь садар юм нуугддаг
Болгарт элчингээр суугаад авсан бол тэгээд болчихсон л байна шүү дээ. Хэдэн жил нам мам гэж явсных. Одоо больчих хэрэгтэй. Ямар юмны та бидний эвсэл байхав дээ. Та хэдийн л эвсэлшдээ.
Курсыг гадаад худалдааны академтай андуурч байгаа хүн, улс төрийн нам удирдаж , сонгуульд орох эрх байхгүй.
Курсыг гадаад худалдааны академтай андуурч байгаа хүн, улс төрийн нам удирдаж , сонгуульд орох эрх байхгүй.
Оюуныг Зоригийн аллагын талаар дуугарсныг мэдэхгүй.
Чамд монголоо гэсэн юм алга өндөр сэнтийд залрах хүслээ хүмүүсийн сэтгэхүйгээр дамжуулж яаж ахиухан санал авахаа л бодож байна. Атрын 3 аяныг чи эхлүүлээгүй, С.Оюуны буянаар засгийн газарт сайдын оронцог байснаа гайхуулах хэрэггүй. Чи үнэхээр монголоо гэдэг юм бол өнөөгийн засгийн газрын зөв алхамуудыг олж харж дэжиж нэгдэж ажиллах чинь яагаав. Хаглан бутаргах, хөгжлийг чөдөрлөх бодлогоо зогсоож монголдоо тусал0
Нам банзал ганаа гэдэг чинь энэшд
Тордайн Ганболд гэж нөхөр улс орныг самарч мэдэх луйварчин хор найруулахаа л мэдэхээс юугаа зөвлөж чадах вэ дээ тийм боловсрол мэдлэг ч байхгүй хулгайч
Тордайн Ганболд гэж нөхөр улс орныг самарч мэдэх луйварчин хор найруулахаа л мэдэхээс юугаа зөвлөж чадах вэ дээ тийм боловсрол мэдлэг ч байхгүй хулгайч
олон жилийн өмнө энэ хүн Чингэлтэй дүүрэгт Элбэдоржтой өрсөлдөж байсан тэр үед Элбэгдоржын штаб манай ангийн хүүхдүүдэд мөнгө өгч шөнөөр энэ хүний сурталчилгааны самбарыг сүйтгүйлдэг байсан уучлаарай тэр үед бид хүүхэд байж
ГАНХУЯГ ГЭХ ЭНЭ АФЕРИСТ ИЗНН - ЫН ХОЙДОХЫГ УНШИЖ ЯВАА ЛУЙВАРЧИНДАА !!!
ГАНХУЯГ ГЭХ ЭНЭ АФЕРИСТ ИЗНН - ЫН ХОЙДОХЫГ УНШИЖ ЯВАА ЛУЙВАРЧИНДАА !!!
ГАНХУЯГ ГЭХ ЭНЭ АФЕРИСТ ИЗНН - ЫН ХОЙДОХЫГ УНШИЖ ЯВАА ЛУЙВАРЧИНДАА !!!