sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын нийслэл Сөүл хотын дарга Пак Вон Сон сураггүй болсон тухай мэдээлэл ирсэнтэй холбогдуулан түүний байршлыг тогтоохыг оролдож байна гэж тус хотын Цагдаагийн газраас мэдээлжээ.
 
Аав нь гэрээслэлтэй төстэй үг хэлээд гарснаас хойш 4-5 цаг өнгөрч байгаа тухай Пак Вон Соны охин оройны 17:17 минутын орчимд цагдаа нарт мэдээлсэн байна. Хотын даргын гар утас одоогоор унтраасан байдалтай байгаа ажээ.
 
Цагдаагийн ажилтнууд Пак Вон Соныг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд дрон, сургуультай нохойнуудыг дайчилжээ.
Хотын засаг захиргааны мэдээлснээр, Пак Вон Соны 16:40 минутад товлосон ажлын хуваарийг “зайлшгүй шалтгааны” улмаас цуцалсан байна.
“Бид дэлгэрэнгүй мэдээллийг тодруулахаар ажиллаж байна” гэж хотын засаг захиргааны төлөөлөгч мэдээлжээ.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг