Д.Даваасамбуу: Оюутолгой бүрэн хэмжээгээр ашиглалтад орж, зэс, нүүрс, алт, төмрийн үнэ тогтвортой байвал өрийн дарамтыг дунд хугацаандаа гэтлэх боломжтой
УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Д.Даваасамбуутай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулагдаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байна. Зөвлөлийн үндсэн зорилго юу вэ. Хэр ахицтай ажиллаж байгаа талаар ярилцлагаа эхэлье?
-Манай улс “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийг батлаад 10 жил болж байгаа ч хуулийг ягштал мөрдөхгүй өдий хүрсэн. Эрх баригчид Тогтвортой байдлын хуулийн шалгуурыг зөрчвөл нэмэлт, өөрчлөлт оруулах маягаар алдаагаа халхавчилж ирсэн байна. Өөрөөр хэлбэл эдийн засаг унаж өсөлтгүй болсон, төгрөгийн ханш жилдээ 15 хувиас доош унасан тохиолдолд хуулийн шалгуур үзүүлэлт болох төсвийн алдагдлын болон өр зээлийн хязгаарыг эргэн харж суллах хуулийн зохицуулалттай.
Манай улс 2010 онд Дэлхийн банк болон ОУВС-гийн зөвлөмжийн дагуу Төсвийн тогтвортой байдлыг хангах хуулийг баталсан. 2004 оноос эхлэн аж үйлдвэрийн түүхий эдийн үнэ өсч Монгол Улсын нэр хүнд дэлхийд цуурайтах болсныг та бүхэн санаж байгаа байх. Тухайн үед “Бидэнд хөгжлийн алтан боломж байна уу даа” гэх итгэл хүн бүрт төрж байв. Энэ үеүдэд Монгол Улсын төсөв, төлбөрийн тэнцэл бүгд ашигтай болж эхэлсэн юм билээ. Гэтэл яг энэ үе буюу 2008 оны сонгуулиас эхлэн элдэв амлалтаар ард түмнээ бэлэнчлэх сэтгэлгээг өдөөж, ажил хөдөлмөр гэхээсээ илүү хүний “гар хардаг”, амь зуулгаа залгуулахын оронд улсаас, улс төрчдөөс, түшээдээс бэлэн “юм” олоод авахыг оролддог, олдвол ууж, идчихээд байх хүсэлтэй хүмүүс олон болох шиг болсон.
Та бүхэн өдгөө хүүхдийн мөнгө, халамж буух үед Улаанбаатарын гудамжаар яваад хараарай. Өдгөө ийм байдлыг газар авахуулахгүй байх, улмаар зогсоох, нийгмийн сэтгэлгээг зөв тийш нь хандуулах нь хамгийн хүнд бас тулгамдсан зорилт болоод байна. Төрөөс иргэд нь мөнгө, хүнсний талон биш ажлын байр нэхдэг байхаар нийгмийн сэтгэлгээг өөрчлөх учиртай.
“Хэрвээ төсвөө нэмэгдүүлэхээр болбол уул уурхайн өсөлтийг хасаад, цаана нь эдийн засаг өсч байвал тэр өсөлтөд нь тааруулж төсвөө тэл” гэж хуулинд маш тодорхой заасан байдаг. “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийн өөр нэг санаа нь “уул уурхайн баялгаа ашиглаж хөл дээрээ босох. Ингэхийн тулд уул уурхайн бус салбартаа хөрөнгө оруулалтаа хий, уул уурхайн ба уурхайн бүс хоорондын хөгжлийн тэнцвэрийг ханга, нийгмээ хуримтлалтай болго” гэж заасан байдаг. “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийн нэгдүгээр зүйлийг хар даа.
-За...
-Хуулийн зорилт нь нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсвийн удирдлагын зарчим, төсвийн тусгай шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх, түүнд хяналт тавихад төрийн байгууллагын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, эрдэс баялгийн орлогоор нөхөн сэргээгдэх баялаг бүтээх, эдийн засгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн хуримтлал бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
6 дугаар зүйл. Төсвийн тусгай шаардлага
6.1.Төсөвт дараахь тусгай шаардлагууд нэгэн зэрэг хангагдсан байна:
6.1.1.нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх;
6.1.2.нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх;
6.1.3.тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувь, тухайн жилийн өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх;
6.1.4.Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх гэсэн байгаа.
Дээрх шалгуур үзүүлэлтүүдийг мөрдөж ажиллахыг хичээхийн оронд элдэв шалтаг зан өөрчлөх, өөрчилснийгээ эгүүлэн хэвийн байдалд оруулах зэргийг орхигдуулж ирсэн байдаг. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийг 10 гаруй удаа өөрчилж, шалгуур үзүүлэлтүүдийг сулруулсан. Шалгуур үзүүлэлтийг сулруулах тохиолдол дээр хэлсэнчлэн эдийн засаг унасан, байгалийн гамшигт өртөж, асар их зардал төсвөөс шаардах болсон тохиолдолд шалгуур үзүүлэлтийн үйлчлэлийг түр зогсоож, байдал өөрчлөгдмөгц эгүүлэн хэрэглэх учиртай юм билээ. Тиймээс энэ асуудлыг зогсоож, хуулиа биелүүлж ажиллах ёстой гэдгийг хамгийн түрүүнд анхаарч ажиллах хэрэгтэй болсон. Хуульд яг юу гэж заасныг үзүүлье. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлээс харъя.
8.1.1.тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь өмнөх жилтэй харьцуулахад “0”, эсхүл түүнээс бага, хасах хувьтай бол;
8.1.2.гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгахад төсвөөс нэмж шаардагдах санхүүжилтийн хэмжээ нь тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувь ба түүнээс дээш хэмжээнд хүрэхээр бол.
8.2.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-д заасан тусгай шаардлагыг энэ хуулийн 8.1-д зааснаас гадна Засгийн газрын гадаад өрийн багц дахь дийлэнх хувь хэмжээг эзэлж байгаа үндэсний мөнгөн тэмдэгттэй харьцах гадаад валютын Монголбанкнаас зарласан тухайн оны эцсийн албан ханш нь өмнөх оны мөн үеийн албан ханшаас 15 хувь ба түүнээс дээш хувиар өссөн тохиолдолд түр хугацаагаар түдгэлзүүлж болно гэсэн байгаа. Дээрх нөхцөл байдал “Цар тахал-ковид-19” дэлхий дахиныг нөмрөөд буй өнөө үед үүсэж буй болохоос 2010 оноос хойш бараг үүсээгүй билээ. Гэтэл төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх, өр зээл авах боломжийг нээх үүднээс хуульд өөрчлөлт оруулсныг дээр дурдсан. Гэтэл нөхцөл байдал сайжирмагц түр хойшлуулсан шийдвэрийг засаж залруулсангүй.
-Одоо ямар нөхцөл байдалтай байна вэ?
-Төсвийн сахилга батыг хангуулах, төсвийн тогтвортой байдлыг хангуулахад дэмжлэг үзүүлэх үүднээс УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг 2018 онд байгуулан ажлыг эхлүүлсэн. Тус Зөвлөлийн ажлын чиг үүргийг Улсын Их Хурлын 2017 оны 69, 83 дугаар тогтоол болон Засгийн газраас Олон Улсын Валютын сантай тохирсон өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд тодорхойлжээ. Эдгээрийг үзүүлбэл:
• Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилт;
• Жилийн төсвийн төсөл, түүний тодотгол;
• Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл;
• Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл;
• Хууль тогтоомжийн төслийн төсөвт нөлөөлөх байдал;
• Санхүүгийн тогтвортой байдлыг хангасан байдал зэрэг дүгнэлт хийж санал, зөвлөмж гаргах учиртай.
Дээрх баримт бичгүүдэд хараат бус, бие даасан хяналт-шинжилгээ, судалгаа, үнэлгээ хийж дүгнэлт, зөвлөмж гаргах ажлыг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хариуцан гүйцэтгэнэ. Зөвлөлийн гишүүдэд хариуцлагатай албан тушаал эрхэлж байсан эрхэмүүд, тухайлбал Ерөнхий сайд, Сангийн сайд, Төв банкны дарга байсан болон бусад өндөр нэр хүндтэй хүмүүс, бие даасан олон нийтийн төлөөллөөс бүрдүүлэхээр Олон Улсын Валютын сантай тохиролцсоны дагуу зөвлөлийн дарга, гишүүдийг сонгон шалгаруулсан. ОУВС-тай тохиролцсон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гүйцэтгэх томоохон үүрэг бол Төсвийн төсөөллийг бие даан тооцох, Улсын Их Хурлын гишүүдийн бодлогын саналын зардлын тооцоог хийх, нөгөө талаар Улсын Их Хурлын 2017 оны 83 дугаар тогтоолоор батлагдсан тус зөвлөлийн дүрэмд зааснаар санхүүгийн тогтвортой байдалд дүн шинжилгээ хийхээр томоохон үүрэг, хариуцлага ногдуулжээ.
Түүнчлэн төсвийн сахилга батыг бэхжүүлэх, төсвийн гүйцэтгэлийн үр өгөөжийг дээшлүүлэх, төсвийн нэгдсэн байдлыг хангаж, төсвийн гадуур аливаа гүйлгээ, хэлцэл хийх явдлыг гаргуулахгүй байх нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн томоохон зорилт билээ.
-Төсвийн тогтвортой байдлыг хангах гэдэг нь хуульд заасанчлан төсвийн тусгай шаардлагыг хангах, хэрэгжүүлтэд хяналт тавих, эрдэс баялгийн орлогоор нөхөн сэргээгдэх баялаг бүтээх, эдийн засгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн хуримтлал бүрдүүлэхтэй холбогдсон томоохон асуудлын хэрэгжилтийн байдалд судалгаа, санал, дүгнэлт гаргах үүрэгтэй гэж ойлголоо. Зөв үү?
-Тийм. Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь зөвхөн төсвийн төсөл, түүний тодотгол хэлэлцэх үед ачаалалтай ажиллах биш, төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад нөлөөлөх зүйлсийн судалгааг хийж үр дүнг хэлэлцэн Улсын Их Хурлын холбогдох байнгын хороо болон гишүүдэд танилцуулж ажиллах юм.
ТТБЗ өөрийн ажил үүргээ гүйцэтгэхийн тулд УИХТГ-ын Төсвийн шинжилгээний албаны дэмжлэгийг авахын зэрэгцээ Зөвлөлийн дүрэмд заасны дагуу хөндлөнгийн мэргэжлийн судалгааны байгууллагаар судалгаа, шинжилгээ хийлгэх шаардлагатай бөгөөд ийм боломжийг ТТБЗ-д олгох шаардлагатай байгаа юм.
-За одоо үндсэн сэдэв рүүгээ оръё. Монгол Улсын төсөв, төлбөрийн тэнцэл алдагдалтай байх нь хэвийн зүйл мэтээр ярих нь их байдаг. Хэр ортой зүйл вэ?
-Хөгжлийн болон нийгмийн шаардлагаар тодорхой хугацаанд төсөв, төлбөрийн тэнцэл алдагдалтай байж болно.Олон жил, архаг байдлаар энэ хоёр тэнцэл алдагдалтай байвал өр зээлд баригдаж, эдийн засгийн хараат улс болно. Гэхдээ дотоод хуримтлал өндөртэй, төлбөрийн тэнцэл нь ашигтай орнууд болон дэлхийн валютын нөөцийг бүрдүүлдэг ам.доллар, еврог үйлдвэрлэдэг орнуудын төсвийн алдагдлыг манай орныхтой огт харьцуулж болохгүй гэдгийг хэлмээр байна.
Манай зарим улстөрчид нам, сонгуулийн хийгээд хувийн эрх ашгийг тэргүүн ээлжинд тавьж, ямар ч үнээр төрийн удирдлагад гарахыг хичээн Монголынхоо төсвийг тайлбарлахдаа санаатайгаар эсвэл санамсаргүйгээр Япон эсвэл БНХАУ төсвөө олон жил алдагдалтай явуулж, эдийн засгийнхаа хөгжлийг дэмжсэн хэмэээн тайлбарлаж, жирийн иргэдийг тайвшруулах явдал гардаг. Гэтэл жишээ авч буй Япон, Хятадын төлбөрийн тэнцэл нь ашигтай, асар их валютын нөөцтэй, иргэд, аж ахуйн нэгжийн хадгаламж, хуримтлал нь тухайн улсын үндэсний орлогоос хэд дахин давсан байдаг. Тийм болохоор эдгээр орны банкууд тэдний хадгаламжийг үржүүлэхийн зэрэгцээ төр, засаг нь ард түмнээсээ зээл авч хөрөнгийг нь үржүүлж, хуримтлалыг бас баталгаажуулж буй хэрэг. Гэтэл монголчууд бидний ихэнх нь хадгаламжгүй. Банкууд дахь хадгаламжийн үлдэгдэл Монголбанкны мэдээгээр 2019 оны эцэст 14.6 их наяд төгрөг байгаа нь үндэсний орлогын 40 хувь ч хүрэхгүй байна. Дээрээс нь Монгол Улсын төлбөрийн тэнцэл алдагдалтай байгаа болохоор валютын хангалттай нөөц бүрдүүлж чадахгүй байна. Бидний жишээ авсан Япон, Хятадын төлбөрийн тэнцэл хөгжлийнхөө манлайд хүрэхдээ экспортын баримжаат эдийн засгийн бодлогыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, дэлхий дахины валютын нөөцийн дийлэнхийг бүрдүүлж байна.
-Валютын хангалттай нөөц бүрдүүлэх алхам юу байж болох вэ, таныхаар?
-Олон улсын валютын сангийн олон санхүүгийн статистикаас үзэхэд Дэлхийн хэмжээнд 2019 оны эцэст 11.83 их наяд ам.доллартой тэнцэх валютын нөөц байгаагийн 3,10 их наяд нь Хятадад, 1.36 их наяд нь Японых, Европоос Швейцарь 796.01 тэрбумаар 3 дугаарт, ОХУ 551.20 дөрөвдүгээт орж, тэдгээрийн араас Саудын Араб 496.54, Тайван 479.68, Энэтхэг 475,56, Хонг-Конг 446.10, Өмнөд Солонгос 440.20, Сингапур 394.98 тус бүр тэрбум ам долларын нөөцтэйгээр эхний 10-н байрыг эзэлж байна. Эдгээрийн ихэнх нь мөнгө хуримтлалын соёл ихтэй Азийн орнууд байгаа нь бидэнд үлгэр, жишээ болно.
Монгол Улсад уг нь 2003-2004 оноос эхлэн алтан боломж гарсан бөгөөд алдаанаасаа сургамж аваад өдгөөгийн цар тахалтай улс үндэстнээрээ эв хамтын хүчээр, иргэдийнхээ ухамсар, хариуцлагыг өндөржүүлэн тэмцэж буйн адилаар хөдөлбөл дунд хугацаандаа хөгжлийн суурийг тавих ёстой. Үүний гол суурь нь гадаадын зээл, хүүний дарамтаас гарах явдал юм. Ингэж чадвал ямар их мөнгө зээлийн хүүгээр чөлөөлөгдөж, эдийн засаг эрүүлжих учиртай юм.
Гадаад зээлийн хүү нь жилдээ дундажаар 2.2 тэрбум ам доллар буюу ДНБ-ний 18 хувь, төсвөөс хариуцах хүү нь төсвийн орлогын 10 хувийг давж байгаа. Монгол Улсын нийт өр 2020 оны эхэнд 30.7 тэрбум ам доллар байгаагийн 10.5 тэрбум орчим төр (Засгийн газар, Төв банк, Засгийн газрын баталгаатай буюу төрийн өмчийн хамааралтай), үлдэх 20 тэрбум нь Оюутолгой болон бусад хувийн хэвшилд хамаарах зээлийн өр байна. Оюутолгой бүрэн хэмжээгээр ашиглалтад орж, зэс, нүүрс, алт, төмрийн үнэ тогтвортой байвал өрийн дарамтыг дунд хугацаандаа гэтлэх боломж байна.
Монголбанкны вебсайтаас үзэхэд Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2008 оноос эхлэн өнөөг хүртэл алдагдалтай байсан нь Монгол Улсын өр өссөн дүнгээр 30 тэрбум ам доллар давлаа. Энэхүү зээлийн дийлэнхийг хувийн хэвшил, уул уурхайн салбарт хийгдэж буй бүтээн байгуулалт бөгөөд төрийн хариуцлагад үлдэх гуравны нэг орчмын өр зээлийг дунд хугацаандаа багасгаж, зохих хэмжээгээр барагдуулж чадвал түмэн олондоо зориулан хийж буй хамгийн том буян болно. Мөн хувийн хэвшлээ дэмжиж, шахаж шаардаж, хянаж ажиллах нь төрийн нэгэн зохицуулалт байх учиртай. Таван толгойг түшиглэсэн төмөр зам, цахилгаан станц зэргийг түргэн хугацаанд бүтээн байгуулж чадвал хагас тэрбум ам.долларын хэмнэлт гарахын зэрэгцээ үйлдвэрлэл, олборлолтыг нэмэгдүүлэх асар том боломж гарна. Нүүрсээ машинаар зөөхийн тулд хэдий хэмжээний бензин шатахуун, импортын машин тэргийг гаднаас авдгийг хүн бүр гадарлана. Мөн 100 сая гаруй сая ам долларын импортын цахилгаан жилдээ авч байна. Цаашид хэрэгцээ асар ихээр өсөхөөр байгаа. Үүнд оочер дараалал харгалзахгүйгээр хөрөнгө зардаг байх ёстой. Үүнийг хөрөнгө оруулалтыг зөв эрэмбэлэх гэж байна. Дээрээс нь зэс боловсруулах томоохон хүчин чадал гарч, газрын тос боловсруулах үйлдвэр барьж байна. Тэгвэл энэ 2 баялгийн хайгуулыг эрчимжүүлэх ойлгомжтой биз дээ. Гэтэл туйлшрал газар авч зэсийн хайгуул хийхийг түр зогсоосон дуулдсан. Юу гэсэн үг вэ энэ чинь.
За тэгээд ЖДҮ-чин гэдгээс болж, үйлдвэрлэлийн зээлийн хэмжээг багасгаж болохгүй. Алдаа байвал засах учиртай. Баялгийн үр өгөөжийг орон нутагт бодитойгоор хүргэж буй орон хөгжлийн сангаас зээлийн эх үүсвэр гаргадаг эрх зүйн зохицуулалт хийхийг олон удаа ярьж байна. Татварын олон төрлийн хөнгөлөлт авч болох боловч гарааны хөрөнгө хөдөөгийн болон хотын гэр хорооллын иргэдэд байхгүйн дээр халамж хараад ажил хийх хүн олдохгүй юм гэсэн шүүмжлэл газар авчээ.
Америкийг дуурайж хүнсний талон өгөх нь үр ашиг муутай, өнгөт арьстангуудад “тусалж” буйтай адил үр дагавар манайд үүсэх төлөвтэй. Сайн малчныг, ажилласаг, зохион байгуулалт сайтай ажил хийдэг хүмүүсийг дагаад ажил амьдралаа залгуулдаг монгол заншил алдагдаж, ганц нэгээрээ бууцгааж, айлсалт алдагдаж, айлын охид нь хотод, хөвгүүд хөдөөд үлдэх явдлыг газар авахуулбал хүн ам зүйн том алдаа болно.
-Дэлхий дахинд “Ковид-19” цар тахал дэгдэж улс орон бүр бүсээ чангалж байна. Монгол ч мөн ялгаагүй. Бид үүнээс ямар сургамж авч болох вэ?
-Гадаадын мэргэжлийн ажиллах хүчнээс хамааралтай үйлдвэрлэл, үйлчилгээ, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын нэр төрөл хэмжээг тодорхойлж, өөрсдийн хүчээр аль болох хийдэг хүчин чадал, чадавхийг бэхжүүлэх ёстой гэдэг нь хамгийн түрүүнд харагдаж байгаа юм. Наад захын жишээ, тоосгоны үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмжийг хятадууд ажиллуулдаг бөгөөд хил зорчигчдын хувьд хаагдсан болохоор ирж чаддаггүй. Дарханы автозамын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх эсвэл халуун боловсруулалт бүхий махны үйлдвэрүүдийг ажиллуулах, мэргэжлийн ажиллах хүч дутах шинжтэй.
Нөгөө талаар иргэд нэгэнт нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлж байгаа учраас төрийн үйлчилгээг чанартай авах ёстой. Мөнгөний үнэ цэнэ гэж байна. Даатгалын сангуудыг бүгдийг идээд дуусч байна. Даатгалын сангийн мөнгө үнэ цэнэтэй байх учиртай. Эдийн засгийн тасралтгүй анализ тооцоон дээр суурилан цаг алдахгүй оновчтой тодорхойлох чадвартай байх учиртай. Хүүний бодлого зарим орнуудад ач холбогдолгүй болсон. Тэдний хадгаламжийн хүү 0 буюу сөрөг утгатай болсон. Тиймээс ийм байдалд орсон орнуудын эдийн засгийн чухал салбарууд үйлдвэрлэл үйлчилгээнд зорилтод санхүүжилтад зээллэг олгодог болж байна. Ийм орнууд Европын холбоо, Япон зэрэг Дэлхийн 4 тулгуурын хоёрт нь ийм байдал үүссэн.
Өрнөдийн толгойлох орнуудад зээл, хадгаламжийн хүү нэг хүрэхгүй, зарим үед бүр сөрөг утгатай боллоо. Ийм бодлоготой орнуудын эгнээнд хамгийн сүүлд энэ оноос АНУ “Ковид-19” цар тахлын хор уршигтай тэмцэх шаардлагын улмаас орлоо. Цар тахлаас өмнө АНУ зээлийн суурь хүү 2-3 хувийн хооронд барьж байсан. Япон, Европын Холбооны гишүүн орнууд тэг буюу хасах хүүний бодлогод 2008-2009 оны хямралыг гэтлэн давах туулах хүрээнд шилжээд байсан юм.
Нийгмийг талцуулсан зарим асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэхэд дэмжлэг үзүүлж, улмаар зөв шийдлийг олохын төлөө хамтран зүтгэцгээе. Ард түмний илч-гишүүд, УИХ-ын хэлэлцүүлэг, түүний бүтэц, индрээр дамжуулан нийт ард түмэндээ зөв ойлголт, зөв мэдээлэл, дохио өгөх нь тэргүүн зэргийн зорилт болжээ. Төсвийн сахилга батыг чанд сахиж ажиллах нь Монголын зээлийн зэрэглэлийг нааштай болгох ач холбогдолтой.
Ойрын жилүүдэд хийгдэх бондын төлбөрүүдийг төлөх, дахин санхүүжилтэд шаардагдах хөрөнгө босгох итгэлийг төрүүлэхийн тулд Монгол Улс бүх нийтээрээ валютын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг нэн яаралтай, улс төр, геополитикийн болон хувийн эрх ашгаас гадуур явуулах хэрэгтэй болно. Мөн төсвийн сахилга батыг хатуу сахиж, алдагдлыг ДНБ-ий 2 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг болно. Мэдээж нүүрс, зэс, алт, цайр, төмөр зэрэг ашигт малтмалын экспортыг тогтвортой хэмжээнд байлгах, болвол нэмэгдүүлэх хэрэгтэй болно. Валютын ханш хийгээд, мөнгө, сангийн бодлого цогцоороо импортыг хязгаарлах, дотоодын аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ, үндэсний орц ихтэй барилга хөрөнгө оруулалтад чиглэх учиртай болно. Эхний ээлжинд Тавантолгойгоос Гашуун Сухайт чиглэлийн төмөр замыг бариад ашиглаад эхэлбэл жилдээ нүүрсний орлого наад зах нь жилдээ 300 сая ам доллароор нэмэгдэнэ.
-Яг одоо улс нийтээрээ төсөв ярилцаж байна. Төсөвт хамгийн их байр суурь эзэлж анхаарал татаж байгаа асуудал халамжийн бодлого. Халамжийн бодлого дээр энэ онцгой нөхцөлд яаж анхаарал зохилтой вэ?
-Монгол Улсын хүн амын 30 хувь нь ядууралтай, баян хоосны ялгаа өндөр, тэгш бус байдал маш өндөр болж байна. Ийм нөхцөлд төсвийн дахин хуваарилалт хийхдээ нийтэд хавтгайруулж мөнгө тараахгүй байх алтан зарчимтай, хуультай. Үр ашигтай төсөл, хөтөлбөрийг урагшлуулах хэрэгтэй. Жишээ нь, Тавантолгойгоос Хятад руу, Сайншанд руу татаж буй төмөр зам эсвэл цахилгаан станц барих зэрэг байна. Үүний араас микро түвшний төслүүд гарч ирнэ.
Микро маш сайн суурьтай макро бодлого явуулах ёстой. Үүнийг хамгийн оновчтой макро бодлого гэж нэрлэдэг. Монголбанк үндсэн зорилтоо хэрэгжүүлэхийн тулд бодлогын хэрэгслүүдийг ашиглаж болно гэж хуульд заасан. Монголбанкны үндсэн зорилт бол төгрөгийн тогтвортой байдал. Тиймээс төгрөгөөр гарах эх үүсвэрийг Монголбанкнаас гаргаад өгчих хэрэгтэй. Хөгжлийн банкны бондыг худалдан авах замаар төгрөг нийлүүлж болно. Энэ асуудлыг мөнгөний бодлого хэлэлцэх үедээ ярьж болно. Хоёрт, энэ саналыг зөв, буруу байна уу гэдгийг эрдэмтэд, шийдвэр гаргагчид хэлэлцээсэй гэдэг үүднээс зөвлөж байгаа юм.
-Төгрөгийн ханш унаж, ам.долларын ханш чангарсаар байна. Бид юун дээр алдчихав?
-Төр импортоо хязгаарлаж чадахгүй байгаа учраас зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар ханш өөрчлөгдөнө. Манай улсын төлбөрийн баланс алдагдалтай, валют багасч байгаа учраас зах зээл өөрөө хязгаарлана. Ханш бол эдийн засгийн чухал индикатор. Ханшаа тогтвортой байлгах нь Монголбанк, Засгийн газрын хийх ажил. Засгийн газар экспортоо нэмэгдүүлж, нөгөө талд экспортын орлогын дийлэнхийг тээвэр, цахилгааны зардалд алдаж байгаагаа хязгаарла гэдгийг л зах зээл сануулж байна.
Өнөөдөр нэг тонн нүүрсийг 80 ам.доллараар зарлаа гэж бодоход үүнийхээ 35-ийг нь тээврийн зардалд зарцуулж байна. Эхний арван сарын байдлаар 400-700 тэрбум төгрөгтэй тэнцэх эх үүсвэрийг зөвхөн тээврийн зардалд гадагш нь алджээ. Энэ чинь нөгөө манай улсыг тэжээдэг нүүрсний мөнгө шүү дээ. Үүнтэй яг ижил уул уурхайгаас олж байгаа орлогын нэлээдгүй хувийг цахилгааны төлбөрт алдаж байгаа.
Эдгээр зардлыг багасгаснаар Монголд орж ирж байгаа валютын урсгал нэмэгдэнэ. Ингэхгүйгээр Монголбанк ханшийг хямд тогтоон барих ямар ч боломжгүй. Тиймээс Монголбанк, Засгийн газраас Монгол Улсыг ирээдүйн 100 жил явч явах зэс, нүүрс, мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортын үйлдвэрлэлийг яаж дэмжих үү, энэ чиглэлд өнөөдөр хэн, юу хийж чадаж байгаа вэ, цаашид юу нь хүндрэлтэй байна, яаж эргэлтийн хөрөнгөөр хангаж түүхий эдээ цуглуулж, үйлдвэрлэл явуулах вэ гэдгийг судлан гаргах хэрэгтэй. Европын холбооны дэмжлэгтэй МХАҮТ-тай хамтран энэ чиглэлд судалгаа хийж байгаа юм байна лээ. Мөн Дэлхийн банкнаас уул уурхайн бус салбарыг дэмжих хэрэгтэй гээд төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ бүх ажлын үр дүн гарсны дараа судалгаа, шинжилгээн дээр тулгуурлан зорилготой, зоригтой ажиллах ёстой юм.
-Энэ цаг үед арилжааны банкуудын үйл ажиллагаа томоохон байр суурь эзэлж байгаа. Арилжааны банкин дээр ямар бодлого шаардлагатай вэ?
-Арилжааны банкуудын үйл ажиллагааг олон улсын аргачлалаар нэлээд сайн шалгаж, цаашдаа төлбөрийн чадвараа дээшлүүлж, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээ авч байна. Энэ нь иргэд, хадгаламж эзэмшигчийн мөнгийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх нэг том алхам.
Монголбанк 4.5 их наяд төгрөгийн үнэт цаас гаргасан. Өөрөөр хэлбэл, Монголбанкны арилжааны банкуудаас худалдаж авсан зээл л дээ. Арилжааны банкууд дээр байрлах илүүдэл мөнгийг инфляци үүсгэхгүй, ханш унагахүй байх мөнгөний бодлогын арга хэрэгсэл болгон ашиглаж байгаа. Тэгэхээр хүү төлөөд авсан 4.5 их наяд төгрөгөөс алдагдал хүлээж байгаа. Зүй нь эх үүсвэрээ зээл болгож ашгаа олно шүү дээ. Үүнийг оновчтой байдлаар ашиглах нь чухал биз ээ.
-Монгол Улсын гадаад өрийг УИХ, Засгийн газрын түвшинд онцлон хөндөж байна. Өр үнэхээр нэмэгдсээр байна уу. Багасгах арга хэмжээ юу байна?
-Монгол Улс тогтвортой бөгөөд хүрээмжтэй өсөлтийн бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Үүнийг олон улсын байгууллагууд ч зөвлөдөг. Хүртээмжтэй өсөлт гэдэг нь хүн бүхний оролцоог хангасан ажлын байр, үйлдвэрлэлийг дэмжих шаардлагатай. Өнөөдөр Монгол Улсын хувьд сум, аймаг бүрт ажлын байрыг бий болгох асуудал чухал байна. Манай улсад 2011 оноос гаднын хөрөнгө оруулалт идэвхжсэн. Үүнээс хойш манай улсын төлбөрийн баланс дандаа алдагдалтай яваа. Энэ алдагдлаа нэмээд үзэхээр манай улсын өрийн хэмжээ гараад ирнэ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл манай улс гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг тогтоох боловсон хүчин, бэлэн бүтээгдэхүүн байхгүй байгаагийн л илрэл. Гаднаас доллар орж ирээд өр болоод л дууссан. Ихэнх нь импорт болоод гадагшилсан. Өнгөрсөн жил гэхэд гаднаас 1.2 тэрбум ам.доллар орж ирсэн байна. Үүний 800 гаруй сая нь Оюутолгойн хөрөнгө оруулалтынх, 240 гаруй сая нь хувьцааны ашгийнх. Доллар орж ирсэн ч төлбөрийн баланс алдагдалтай хэвээр байна. Учир нь орж ирж байгаа долларыг шингээх, нийлүүлэх бүтээгдэхүүн байхгүй учраас нэлээд хэсэг нь буцаад гарах нь элбэг. Монголын контенттой экспорт хийж байгаа бол өөр хэрэг. Экспорт өслөө гээд л байдаг. Гэтэл ихэнх эх үүсвэрээ гадагшаа л алдсан байна.
Хуулиар бол Монголбанк улсын валютын нөөцийн, Сангийн яам төсвийн удирдлагыг хангах үүрэгтэй билээ. Гэхдээ энэ хоёр байгууллага эдгээр нэн хариуцлагатай үүргийг гар нийлүүлэн ажиллаж байж хэмээн хангах учиртай.
Мэдээж тэдэнд бие даан ажиллаж, төр түмний өмнө хүлээх нэн харицлагатай олон үүрэг бий. Жишээ нь Монголбанканд төгрөгийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилтыг ногдуулж, түүний хэрэгжилтийг төгрөгийн ханш, үнийн хөдлөлөөр хэмжиж буй билээ. Монголбанк гэлтгүй, бусад яам, газрууд болон төв орон нутгийн төсөв захирагчдаас гаргасан аливаа зардал нэмэгдүүлсэн шийдвэр, алдаа нь эцсийн дүндээ татвар төлөгчдийн нуруун дээр буудаг болохоор Сангийн яам аливаа алдаатай зүйлд хөндлөнгөөс харж, өөрсдөөсөө хариуцлагыг зайлуулах биш, харин яваандаа хүндрэл нь сангийн яаманд ирнэ гэдгийг тооцоолж, урьдчилан сэргийлэх, бодит үнэнийг хэлж ойлгуулах, зөв чиглэл гольдролд оруулахад дэмжлэг үзүүлэх учиртай болно. Нөгөө талаас УИХ, Засгийн газрын удирдлага, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг шийдвэр гаргагчид нь мөнгөтэй холбоотой асуудлаар Сангийн яамны санал, зөвшөөрлийг авч байх нь эцсийн дүндээ татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалж буй хэрэг билээ. Энэ бүхэн бол төр, захиргааны ажлын наад захын шаардлага соёл болно. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлтээр УИХ нь “Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно” гэсэн заалттай болсон. Энэхүү заалтыг хэрэгжүүлэх, Засгийн газрын төсвийн төлөөх хариуцлагыг нэмэгдүүлэхэд Төсвийн Тогтвортой байдлын зөвлөл илүүтэй анхаарч ажиллах болно.
Б.ЭНХЗАЯА
Сэтгэгдэл0
амьдрал мэдэхгүй дарга эрдэмтэд дэмиирэх нь ихсэв талоны мөнгө хүнс эм үйлдвэрлэгч нард очоод мөнгөнии эргэлтииг хурдасгадаг 2008 онд израйль ингэж хямралаас гарсан ПУТИН 1 сая рублиэс дээш хадгаламжтай иргэдээс 10% г орлогогүй иргэд чухал салбард өгсөнөөр үр дүн өгсөн одоо эмиин салбараа ингэх гэж байна Доржхандыг сонссоно нь илүү буудаг модон үг ярихаа болио
Авилгач улс төрчилд, хөгшчүүл өмнөх 30 жил ярьдгаа ярьсаар л байх юм. Улс орон өөдөлж байгаа юм алга. Төр засагт шигдсэн авилгал, хулгайг арилгаж, улс төрчдийг шоронд хийхгүйгээр хичнээн ч ном зохиол яриад хэрэггүй. Ямар өөрчлөлт, шинэчлэл гарахгүй гэдгийг ойлгохгүй олгой юм.
энэ одоо тэтгэвэртээ гараасай.тэр хэлж ярьж байгааг нь ээ бөөн хоцрогдол чааваасдаа
Энэ зөнөг коммунист юун зөвлөл байгуулаад төсөвөөс идээд эхэлвээ
Энэ зөнөг коммунист юун зөвлөл байгуулаад төсөвөөс идээд эхэлвээ 10 айлд өгөх халамжийн мөнгийг ганц энэ өвгөн чөтгөр соц үеийн юм яриад идэхээр улс яаж хөгжих вэ?
Төсвийг тогтвортой байлгах зөвлөл гэнэ үү.Төр данхайж бидний мэдэхгүй мэргэжил ажил үйлчилгээнүүд УИХ,засгийн газрын эргэн тойронд зөндөө байдаг бололтой.Төрийн мөнгө саахын тулд ТББ ч байдаг гэсэн шүү.Татвараа аваад байдаг.тэрнийгээ хөшөө,баримал соёлын төв,музей гээд яг одоо хэрэггүй зүйлд төсөвлөчих юм.Татвар төлөгчөө дэмжсэн,нийгмийн эрүүл мэндийг дэмжсэн зүйлд хөрөнгө оруулмаар юм.Хүрэлбаатрын нэг өрөөсөн дугуй бололтой, захиалгаар бичсэн байна даа.
Koronogoos umnuh halamjiin bodlogo bol songoh songogdohtoi holbootoi baisan ...harin odoo halamj uzuulj irgeddee erunhiilugchiin sanal bolgoson mungunii demjleg chuhal yum. Ergeed ediin zasagaa demjsen ard olnoo ch tuilduulahgui shuu dee...shireenii ard suuj bayjsan erhem hursun deeree buu daa
Ч.Хуурдагбаатар саад энэ ярилцлагыг уншаасай
Энэ амьтан бас нэг шаардлагагүй орон тоо гаргуулж аваад 2 их наядын алдагдалтай, улс төржсөн төсвийг хамгаалах ажил хийж яваа юм байна. Одоо амьдрал хүнд үед улс төржсөн юм хэлэх этгээдээс ард олон уйдаж гүйцлээ. Хүнд үед иргэдээр дамжуулж бизнесээ дэмждэг нь дэлхий нийтийн үр дүнтэй туршлага шүү. Иймд соц. сэтгэлгээгээр улс төржиж ярихаа боль.
Үнэн шүү Шаардлагагүй орон тоо.Буруугаа зөвтгөх гэсэн байгууллага бололтой
Алтны уурхайтай хүн ч ингэж ярина л даа, энгийн ардуудын үгийг сонсмоор байна
Асар Их алдагдалтай тосов батлаад бна гээд байхад энэ этгээдууд хаана нь байгаад бнаа Хуучин коммунист цалин хангамжаа эдлээд л сайхан попроол суудаг байхнээ
Ардчилсан нам банк санхүүгийн эзэдээсээ хэдэн их наяд долларын зээл авч тэр зээлийн мөнгөөрөө америкт оршин суугаа иргэдийг болон дэлхийн эмзэг бүлгийн хүмүүст хүнсний талон тусламж өгдөг. тэр их өрийг америкийн иргэд төлнө.
ядуу хүмүүсийн сэтгэхүй нь ядуу болохоор ядуурлаасаа огт гарч чаддаггүй юм.
Юун зөвлөл вэ,МАНгарууд төсөв хүнд байхад мөнгөөр тоглож байнаа
энэ нөхөр одоо болтол төсвөөс цалинжаад түмэн олныг даажигнаж байгаа юм биш биз дээ.өрөвдмөөр амьтан даа.
Iimerhuu omnoh ueiin zongoruud hun tovtei , ardchilal chuluut zakh zeel,gej medehgui l dee.yag l mal turiin hamgaalaltand bna geed l zutgeed bna bizee.
MMNBI-iin 1 nuhuriig MGLBank-nii bodlogiin horoonii gishyyneer avaachsan ih eree chaavaas ter nuhur ch mungu ih shaasan bj magadgyi dee
Энэ зөнөсөн тэтгвэрийн өвгөнд мэддэг юм гэж юу ч байхгүй. Улсыг хоосолсон МАНАН-гийнханы сүүлийн 30 жилд Монгол улсаас хулгайлсан 30 тэрбум долларыг нэхэх хөдөлгөөн байгуулья!!! Халдварыг дотооддоо бүрэн алдсан УИХ, Засгийн Газар, Ерөнхийлөгч 3 бүрэн хариуцлага хүлээх ёстой. Засгийн Газрын зүгээс нэн даруй хийх ёстой ажил. Үүнд: 1. Эдийн засаг, бизнес ойрын нэг жилдээ сэргэхгүй тул бүх иргэн, хувийн хэвшлийн хэрэглээний зээл болон бизнесийн зээлийг бүгдийг 2020 оны 1 сараас 2021 оны 12-р сарын 31 хүртэл зээл, зээлийн хүүг зогсоож царцаах. Дээрх хугацаанд ямар нэгэн зээлийн хүү огт бодохгүй байх. Нийт иргэн, хувийн хэвшилд хүүгүй үйл ажиллагааны 1-100 саяын зээлийг нэн даруй олгож зээл эргүүлж төлөх хугацаг 2030 оны 12 сарын 31 хүртэл байхаар маш уян хатан байдлаар шийдэх. 2. Түрээсийн төлбөрийг 2020 оны 1 сараас 2020 оны 12-р сар хүртэл 100 хувь чөлөөлөх, 2021 оны 1 сараас 2021 оны 12 сарын 31 хүртэл 50 хувь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газар яаралтай зарлах хэрэгтэй байна. 3. Хөл хор
3. Хөл хориог 2020 оны 12 сарын 1 гэхэд аажмаар цуцалж, хувийн халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд сахиж бизнес эрхлэгчдэд таатай бизнес эрхлэх бололцоог нь төр олгох. Бизнес эрхлэгчдэд ноогдуулсан бүх төрлийн татвар, өр авлагыг цуцлах. Бизнес бүрэн зогссон тул банкны зээлийг бүрэн зогсоох хэрэгтэй. Санхүүжилтийг гадаадын зээл болон МАНАН-гийнхны сүүлийн 30 жилд улсаас хулгайлсан 30 тэрбум долларыг давхар улсын орлого болгож шийдэх бүрэн боломжтой. Энийг 2020 оны 12 сарын 31 гэхэд хийж чадахгүй бол Хүрэлсүх, Занданшатар, Баттулга 3 сайн дураараа огцор, УИХ тар!
Тарцгаа УИХ, Засгийн газар. Гол шалтгаан нь дотооддоо тахал амжилттай тараалаа коммунистууд.
Сангийн сайд зэрэг хариуцлагатай албыг хашиж байсан энэ хүн Оюутолгойг богино хугацааанд цөлмөж дуусгах бодлогыг зөвшөөрсөн,дэмжсэн байдалтай яриа өрнүүлээд сууж байгааг юу гэж ойлговол зохилтой вэ? Ийм хүмүүсээс хариуцлага нэхэх цаг ирэх байх.
Энэ хун маш чухал сэдэв хондож маш ойлгомжтой юм ярьсан байна, баярллаа. Энд санал бичсэн оркууд бол юу ч ойлгохгуй малууд девилууд тархины саажилттай шар хадны эмнэлгийн данстай галзуучууд юм иймэрхуу малууд бол улс орныг бузарлахаас цаашгуй хун хогнууд юм.
Хүн бүр адилгүй
Өө энэ нэг хоцрогдлын туйлыг устгавал зохилтой
америк монголыг тоохгүйшдээ тоодог болгож их юм мэддэг хүн болж худлаа адилтгаж ярихаасаа ичээчээ
Харгис өвгөн
ерөнхий сайд байх хүн дээ. жинхэнэ эх оронч мэдлэг туршлагатай...
За болио Англид элчин байхдаа архи уухаас өөр юм хийдэггүй байсан гэж хүмүүс ярьж байсан шүү
Teneg mal mini MGL uls-d iim erunhii said baigaagyi. Yum unshij baij bichij bai
ГАЛУУГ ДУУРАЙЖ ХЭРЭЭ ХӨЛӨӨ ХӨЛДӨӨДӨГ ҮЛГЭР БАЙДАГ БИЛҮҮ аан ха ха
Энэ өөрөө төсвийн мөнгө идэхээ болих болоогүй юу. Ханадаггүйэээ
Mongiig ni hyanaj chadahgui,zardlaa hii osgood baihaar hezee ashgaa ogoj hezee tatvar tolono geed estoi byhiin doodhiog haraj tyraj uhne gedeg l bolooj bn
ковид гарсаар байсан ч маш их алттай оюу толгой зэсээ гаргасаар л байсан байгалийн баялгаа маш хурдан малтуулсаар байна одоо бүр 25 дахин хурдтайгаар ухдаг боллоо удаан ухаж монголд юм үлдээх арга байхгүй юу
Бөвтгөнөсөн энэ өвгөн одоо болио. Хоцрогдсон боловсролтой ийм хүн амаар явбал буруу замаар будаа тээв гэгч болно
Хоосон цэцэрхэгчдийн нэг байнаа. Нийгмийн амьдралын асуудлыг бодитой үнэн зөвөөр тодорхойлох хүн монголд алга уу?
ene ard tumniig bish ooriigoo bodson soc ueiin betegchidiun neg baina. Taivan jijighen aeal dollor yougaar tsugluulsan baihab . utgiig ni olohgiu hotsrogdol.
Монголчууд минь ахмад үеэ зөнөг ,өвгөнч гэнэ үү.болиоч.залуу та нар гэсэн удахгүй хөгшин насанд очино.цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдөг юм.мөнхийн залуу нас гэж байдаггүй юм.хойч үе чинь та нарыг ингэж хэлвэл инээгээд сууж. Байхгүй нь лавтай.
Та тэр оюутолгойгоос авах юмаа аваач,өөр боломж байгаа юм байна хийгээчээ,шал дэмий хүмүүсийг буруутгаж байхаар
олон асуудал руу усчсэн ойлгомж муутай л яриа бн.
USA d hunsnii talon ogoogui mongo ogson. Medehgui baij bitgii medemhiir
оюу толгой дээр аарч бөөгнөрөн албан тушаал аль болохоор авахын төлөө оюу толгойд ашигтай төсөл боловсруулан сая сая долларын хахууль цалин авч монгол орноо харийнханд худалдаж өөрсдөө баяжихаас өөр юу ч хийхгүй байна оюу толгойн олж байгаа ашиг маш их хүн болгон компаний болгон оюу толгойд нэгдэн гэр бүл болж монголын ард түмнийг цөлмөж байна
Эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлын талаар олон эдийн засагч нар бичиж байгаагаас энэхүү эдийн засагчийн дүгнэлт, зөвлөмжийг анхааралдаа авч аливаа шийдвэр гаргахдаа дээр, доргүй харгалзан үзэхэд гэмгүй шүү ...