Өнгөрсөн долоо хоногт хадгаламжийн хүүг тэглэх тухай УИХ-ын чуулган дээр яригдаж олны анхааралд өртсөн. Өнөөдрийн байдлаар хадгаламж эзэмшигчдийн 44 хувь нь 100 хүртэл сая төгрөгийн хадгаламжтай гэдэг судалгааг хэлсэн. Хэрэв тэглэвэл банкууд 100 тэрбумын алдагдал хүлээнэ. Эсрэгээрээ алдагдал хүлээхгүй харин ч банкуудад хадгаламжийн зардал багасч зээлийн хүү буурна. Нөгөөтэйгүүр, банкуудын дарамт багасч, аваргдана. Мөн өндөр хадгаламжтай цөөн хэд нь гадагшаа мөнгөө байршуулна гэсэн яриа олон нийтийн дунд хөвөрч байна энэ талаар байр суурийг сонирхсон юм.
Эдийн засагч Г.Ганзориг: Боломжгүй, сүүдрийн банкны систем рүү түлхэнэ
-Хадгаламжийн хүүг тэглэснээр сүүдрийн эдийн засаг бий болох эрсдэлтэй. Нэг үгээр хэлбэл, сүүдрийн банкны систем рүү түлхэнэ. Хүмүүс яах гэж хадгаламж нээлгэдэг билээ. Мөнгө өсгөх гэж. Хүүгүй болбол хадгаламж эзэмшигчид мөнгөө шууд татна. Өөрөөр хэлбэл огцом /liquidity/хөрвөх чадвараа ашиглана. Өөр өндөр өгөөжтэй бондод хөрөнгө оруулж эсвэл хувьцаа авах зэргээр хөдөлгөөнд орно. Манайх ханшийн зөрүү өндөр учраас ийм өндөр хүү өгдөг. Түүнчлэн гадагшаа хөрөнгө оруулалтын санд мөнгөө оруулж ханшийн зөрүүгээ нэмэх зэргээр одоогийн хадгаламжийн өгөөжөөс өндөр өгөөж авч болно. Засгийн газрын евробонд гэхэд л дөрвөн хувийн өгөөжтэй. Депо тэг болбол үнэт цаас руу л мөнгөө хөрвүүлэх гэх байх. Долоон сар мөнгөө өсгөхгүйгээр зүгээр хараад суух хэн ч байхгүй нь ойлгомжтой.
Эдийн засагч Б.Дөлгөөн: Хадгаламжийн хүү тэглэхээс илүүтэй төсөвтөө тодотгол хийх нь чухал
-УИХ-ын зарим нэг гишүүд хадгаламжийн хүүг тэглэе гэсэн санал санаачлага гаргаж байна. Хамгийн түрүүнд ямар зорилгод хүрэх гэж ингэж санаачилга гаргаж байна вэ гэдэг чухал. Гишүүд хадгаламжийн хүүг бууруулснаар зээлийг хүүг бууруулна гэдэг ойлголттой байх шиг байна. Гэхдээ зээлийн хүүг бууруулах стратеги, эсвэл тэглэх хоёр бол тэнгэр газар шиг зүйл шүү гэдгийг хамгийн түрүүнд хэлмээр байна. Өнөөдөр зээлийн хүүгийн зардлын 60 хувь нь эх үүсвэрийн хүү буюу хадгаламжийн хүү, бас гаднаас босгож буй долларын эх үүсвэрийн зардал бий. Тэглээ гээд хадгаламжийн хүүг тэглэснээр зээлийн хүүг зогсоох юм байна гэж ойлговол тун буруу. Хадгаламжийн хүүг тэглэснээр харин ч эсрэгээрээ ирээдүйд хадгаламж үгүй болж, улмаар зээл гарах мөнгө үгүй болох эрсдэлтэй. Үнэхээр ЖДҮ эрхлэгчид, бизнес эрхлэгчид, ажлын байр бий болгодог хүмүүст үзүүлж буй зээлийн дарамтыг буурлах мөн юм бол үүнд хүрэх олон арга бий. Аливаа математикын бодлогыг бодох хэд хэдэн арга байж болно гэж Жон Наш хэлдэг дээ. Та үнэхээр баялаг бүтээгчдийг дэмжих сэтгэлтэй байсан бол 2021 оны төсөвтөө энэ чиглэлээр хөрөнгө суулгахгүй яасан юм. Одоо ч гэсэн оройтоогүй байна. 2021 оны төсөвтөө тодотгол хийгээд ийм хөрөнгө суулгаад өнөөдөр зээлтэй байгаа аж ахуйн нэгжүүдийн зээлийг ирэх оны долдугаар сар хүртэл зогсоож болно. Гэхдээ ямар зардлаар, ямар салбарт гээд илүү нарийвчлан ярилцах зүйлс бий.
МУИС-ийн багш, доктор Л.Оюун: Хадгаламжийн хүүг богино хугацаанд тэглэх нь зөв
- Хадгаламжийн хүүг богино хугацаанд тэглэх нь зөв. Манайх хоёр төрлийн хадгаламж эзэмшигчидтэй. Бага хадгаламжтай олон хадгаламж эзэмшигч, өндөр дүнтэй цөөн хадгаламж эзэмшигчид гэсэн. Хуримтлал үүсгэхээр зорьж буй бага дүнтэй хадгаламж эзэмшигчид хүүг тэглэлээ гэхэд маргааш нь шууд банкнаас мөнгөө татахгүй байх. Харин хадгаламжийн хүү болон хүүгийн орлогоор өгөөж хүртдэг өөрөөр хэлбэл хүүний орлогоор амьдардаг өндөр дүнтэй хадгаламж эзэмшигчид мөнгөө татах өөр зах зээл рүү хөрвөх зэргээр хөдлөх байх. Гэхдээ Гамшигийн бэлэн байдалд шилжсэн энэ хүнд үед тэд эх орон ч сэтгэл гаргаад долоон сар мөнгөө татахгүй байх бүрэн боломжтой. Нийтийн эрх ашгийн үүднээс нэг хэсэг нь хохирох явдал ийм л үед гардаг. Энэ нь улс, гүрэн хөгжихөд үүсдэг л асуудал. Нөгөөтэйгүүр банк хадгаламж эзэмшигчдийн дарамтаас салж аврагдах дүр зураг бий.
Эдийн засагч Б.Хаш-Эрдэнэ: Хадгаламжийн хүүг тэглэх нь муу шийдэл биш
-Хадгаламжийн хүүг богино хугацаанд тэглэх боломжтой эсэх нь гол асуудал биш. Харин үүний нөлөө нь ямар байх вэ гэдэг нь л хамгийн чухал. Нэг талаасаа хадгаламжийн хүүг бууруулснаар банкууд зээлийнхээ хүүг бууруулах боломжтой болно. Гэхдээ банкууд үнэхээр зээлийн хүүгээ бууруулах уу, хэр хэмжээгээр бууруулах вэ гэдэг нь энэ зохицуулалтаас хамаарахгүй. Монгол банкны мэдэгдэлд банкуудын заавал байх нөөцийн хэмжээг бууруулж байгаа, нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр гаргах зэрэг арга хэмжээнүүд авна гэж тусгасан байгаатай цогцоор нь харвал банкуудын зээлийн хүү тодорхой хэмжээгээр буурах л байх. Гэхдээ хадгаламжийн хүүг бууруулсан тэр хэмжээгээр зээлийн хүү буурна гэсэн үг биш юм. Учир нь банкуудын хөрөнгийн эх үүсвэрийн багахан хувийг хадгаламж эзэлж байдаг. Түүнчлэн хадгаламжийн хүүг бууруулах хугацаа богино, харин банкнаас олгох зээлийн хугацаа урт. Нөгөө талаас хадгаламжийн хүү буурахаар хадгаламж эзэмшигчдийн зарим нь хадгаламжаа татна. Гэхдээ банкнаас гадагшлах хадгаламжийн хөрөнгө элсэнд ус цацсан мэт алга болохгүй. Тодорхой хувь нь хөрөнгө оруулалт болж санхүүгийн бусад зах зээл рүү орох нь мэдээж. Өөрөөр хэлбэл дүр зургийг бүхэлд нь харвал энэ бол тийм ч муу шийдэл биш. Гэхдээ нэг анхаарах зүйл бол банкуудын зээлийн хүүг бууруулах гэж байна гээд захиргаадалтын, хүнд суртлын аргуудыг ашиглахгүй л байх нь чухал.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Ih mungutei humuus ch yahav nad shig hugshchuul huuheddee bair avch uguh gej tsugluulj bgaa humuus hohirhnee
Эрүүл мэндийн яамны тендэрийн мафичид Коронагаар далимдуулан 18 тэрбум төгрөгийн үнэтэй ажилладаггүй төхөөрөмж улсад шахсан гэж доктор Д.Наранбаатар мэдэгдсэн. Үүнийг зайлшгүй шалгаж уг төхөөрөмж ажилладаг эсэх, дэлхийн зах зээлийн харьцуулсан үнэлгээг нь гаргаж нийтэд мэдээлэх ёстой.
Тэр Оюун гэж авгай яаж олон залууст юу заадаг балай вэ?! За яахав эдийн засгаа мэддэггүй ойлгодоггүй байж болно, энэ чинь ардчилсан улс хувь хүний эрх чөлөө, эд хөрөнгөнд халдахгүй байхыг хуульчилсан АРДЧИЛСАН улс гэдгийг мэддэггүй насыг барж байгаа чавганц уу?!
Тэглэх юм бол хэдэн тег-баталгаагуй хулхи банканд дэмий байлгснаас... гээд шууд аваад хатуу валют болгоно. Ийм тэнэг гарууд терд орчихсон..... МУ-ын санхуу эдийн засгийг дотроос нь устгах гэж бна.... Хумуус банкаас менгее татахаар ... МУ угуй болно...МУ-ын темрийг бугдийг Хятадад егч ирмэн УИХ дх Бээжингийн тагнуул хордон суйтгэх ажлаа ил хийж эхлэв.
Teglewel hvmvvs bvgd mongoo awchihna shv de awhaad boon zodoon vimeen bolno shv de iim engiin yumig oilgohgvi yumar balai usan teneg hvnvvs bna aa
Юмыг нураах маш амархан.Харин эргэж босгоход маш хэцүү.Ж:нь Улаан сайд ноолуур 100000 төг гээд хэлэнгүүт юу болов.Сүүлд нь хор уршигийг нь арилгахын тул ямаан 20000 төг өгөв.Энэ бол жижиг жишээ.Улсын банк санхүүгээр хүн болгон амтай болгон,Э.З нар хамаагүй оролдож болохгүй ээ.Монгол банкны хувьд валютын ханшаа барьж чаддаггүй учир хадгаламжийн хүү өндөр байгаа.Хадгаламжийг цааш нь зээл хэлбэрээр олгож байгаа юм.Ингээд бодохоор ханшаа бардаггүй банкны буруу болохоос хадгаламж эзэмшигчдийн буруу биш шүү дээ.Валютын ханшаа барихгүйгээс болж ААН ,иргэд хохирч банк,санхүүгийн байгууллага,улс өөрөө зөрүүг дээрээс нь өндөр ашиг олдогийг зогсоох ёстой юм биш үү
Банкны эзэдийн дарлал үнэхээр хэр хэмжээнээс хэтэрлээ! Үнэхээр аргагүйдэж бн шүү! Хэдхэн банкны эзэдийн дарлал мөлжлөгөөс энэ орныг чөлөөлж өгөх хүн байна уу?
банкны лобби л явад байна тэтгэвэрийн зээл тэглэж банкыг дэмжсэн одоо арилжааны зээл зогссон тул хадгаоамжийн хvvд монго толж бага зэргийн алдагдлаа банкууд УИХ аар хууль гаргуулж алдагдлаа аргалж байна оор бу ч биш
Огцом хөдөлгөөн хийвэл хариу үйлдэл үзүүлдэг зах зээлийн нийгэмд амьдарч байна. Нэг үйлдлээр Э.З аа нурааж болзошгүй.Нэг үгээр Э.З аа аварч чадна.Зээлийн хүүг бага зэрэг бууруулахад болно.Тэглэж болохгүй ээ.Хамгийн гол нь валютын ханшаа барь.$ оронд алтаар эрдэнэсийн сангаа аривжуул.Монголын газар нутгын баялаг ашиглаж байгаа компаниуд заавал монголд валютаар байршуулах, дамжуулах естой.
дэлгэрсайхан мэтиин ниитиин омчииг хулгайлан зоож байгаа новшнуудын хадгаламжиин хууг зогсоох байтугай хоронгииг хураах нь зов!100,200,300…гм хадгаламжид шатлалтай татвар оноох,гэхдээ л муу шиидвэр! 12,33 их наядаар нь хулгайлчихаад оршоолгосон хулгайч нартаа яагаад бялдуучлаад хуулиас зугтаалгаад байдаг юм бэ???тэднээс хураахад л улс орон ор зээлээс гарч,бух хундрэлээ шиидэх монготой болношдээ!!!!
зөвш дээ зүгээр л хүүлэж амьдарлаг хэсэг хүн гарсан байна
дэхийн жишгээр амьдрах юмуу үгүй юмуу. Банкны салбараа татаж унагана гэнээ больж үз аль хэдийнээ унахад бэлэн болчихсон байна. Жижиг дунд бизнэс хийх ямарч боломжгүй. Гаднаас бараа оруулж ирж зарж амьдардаг эсвэл хүүлж амьдардаг ийм л нийгэм бид байгуулж. Өвөгдийн үлдээсэн баялаг байгаагүй бол энэ улс аль хэдийн банк авилгачаасаа болоод сүйрчихсэн байгаа
Хадгаламжийн хүүг тэглэнэ гэж албаар хэт туйлшруулаад хүмүүст буруу ойлголт төрүүлэхээ болио! Хадгаламжийн хүүг дорвитой бууруулах нь ямар ч бсан зөв зүйтэй арга хэмжээ болно шүү! Яахав банкнаас мөнгөө татах нэг нь татна л биз! Өндөр хүү амлаж оршин тогтнож байгаа банкуудын монополь байдал сулраг! Хөрөнгийн зах зээл рүү тэр мөнгө нь орж байвал сайн хэрэг! Тэгэхээр хадгаламжийн хүүг бууруулж банкны салбарт хувьсгал хийх цаг аль эрт болсон! Ингэснээр ёстой жинхэнэ утгаараа зах зээлийн дундаж хүү тогтоно! Хадгаламжтай мөнгөтэй хүмүүсийн сонголт үүснэ...
Хадгаламжын хуу буурсаар бг уунээс цааш буувал хумуус еер шийдэл хайх болно манай улсын хувьд ханшын уналт байнга байдаг улс терчидеес ер зээл ихтэй Дэлгэрсайхан хадгаламж ч байхгуй хиншуу Ганбаатар хоер л орилоод бг 30 жилийн ур дунгээ улс тержсен хумуусээр нураалгавал тэнэг л бн
Энэ здийн засагчид гэгчдыг хараач эчиг эчиг ... ЭЗ чинь шу мөн л юм бол оршин байхзүй толтол ( суурь онол !) байх ёстой ! Банк , хадгаламж , хүү гурав бол банк- санхүүгийн системийн үндсэн ухагдахуун , нэг нь байхгүй өол нөгөө хоёр нь байхгүй !! Зээл гэдэ бол хөгжлийн дагавар ухагдахужн ... за тэгээд тэнэг толгойдоо эргэлдүүл гэж л энэ удаа зөвлөе .... тэр мөнгө хүүлж байгаа “ тэрбумтнуудын “ асуудалд чинь банк чмарч буруугүй - Ьтөр , засгийн чинь ГАЖИГ , төрөө содь / систмээ төгөлдөржүүл ...!!!
Хүүг буулгавал банкнаас мөнгөө татна гэж байгаа хүмүүст хэлэхэд eр нь гэж анхнаас нь хүүнүүдийг өндөр тогтоож байсан юм
Huug teglehiug demjigchded: ta nart bgaa p20 mashiniig huraaj avna esvel oron suutsand amidardag igediig bugdiig gert amidruulna gesentei shuud adil. Hunii hodolmorooroo olsniig uls ni deeremdej busdadaa ogno gedeg chini DEEREM. 30 heden ond neg ingej bsan. Odoo ardchilsan niigemd tegj bolohgui.
Hadgalamjiin huugiin buuruulbal umuu tegvel buh hadgalamj ezemshigchid bugdeeree neg udur neg 7 hunugt munguu tatval naad bankuud chini ugch chadah umuu tesch uldej chadah uu. Geree esoor bank hussen hugastaand mungiig ni gargaj uguh uchirtai. Nuguu talaas zeeliin zardliin 60 huvi ni hadgalamjiin mungunuus sanhuujdgiig medehgui tsetserhegchid joomoo shataah geed geree shataahiin ulger bolj Zeel uguh ni baitugai uuriiguu avch uldej chadahgui dampuurna
Монголд мөнгө хүүлэх,түрээслэх,ченжлэх,төсвийн мөнгөнөөс тендердэх,концесдох,урлаг,хошин шогдох,бага,дээд сургуулийн бизнес,барилга,орон сууцныг төсвийн болон бондын мөнгөөр ТОСК-р дамжуулж угаах гэх мэт ямарч бүтээлч бус эдийн засгийн бүтэцийг уг үндэсээр нь өөрчилж чадаагүй цагт Монгол улс хөгжлийн зөв замдаа орж чадахгүй юмаа!!! Түүнээс гадна худалдааг олон улсын төвшинд хийдэг мэргэжлийн байгууллага ажиллаж байж гадаад худалдааг ашигтай хийж чадна.Үүнд дотоодын хэрэглээний зах зээлээ гадны халдлагаас хамгаалах асуудал хил хамгаалахтай ижил төвшинд авч үздэг байх хэрэгтэй!!! Хүүг 4%-с хэтрэхгүй болгох бүх төрлийн ажлыг дэмжиж байна.