sonin.mn
Нийслэл хотод өрнөж байгаа хот тохижилтын асуудлаар Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Д.ЭНХСАЙХАН-аас тодрууллаа.
 
 
Улаанбаатар хотын ногоон байгууламжийн энэ жилийн ажлын үр дүнгийн талаар дурдвал? 
 
Энэ жил ногоон байгууламжид тодорхой, эрс өөрчлөлтүүдийг гаргалаа. Мэдээж  дэлхийн хотуудын жишигт хүрч чадаагүй ч тодорхой ажил хийсэн гэж ойлгож байгаа. 300 гаруй мянган ширхэг Бутения нэртэй цэцэг тарьж ургууллаа.
 
-7 градус хүртэл тэсвэртэй. Ногоон байгууламж өмнө нь ямар ч бодлогогүй явж байсан бол энэ жил бид эхлэлийг тавьлаа.Цэцэрлэг, ногоон байгууламжийг нэмэгдүүлснээр иргэдийн стресс ядаргаа тайлагдаж, хотын өнгө үзэмж сайжрах, тоосжилт, агаарын бохирдол багасах нийгмийн ач холбогдол ихтэй. Тиймээс ирэх жилээс бид ногоон байгууламжийг дэлхийн жишигт хүргэх зорилттой ажиллана.
 
 
Энэ жилийн хувьд хаагуур голлож ногоон байгууламж, цэцгэн байгууламжийг байгуулав? 
 
Нийслэлийн Хот тохижилтын газар Баруун 4 замаас Зүүн 4 зам, Нарны зам, 1-р хороолол, Тасганы овоо  зэрэг 4 байршилд цэцгэн байгууламжийг дангаараа хийж гүйцэтгэсэн. Бусад газруудын ногоон байгууламжийг гэрээтэй аж ахуйн нэгж, байгууллагуудаар  хийлгэсэн.
 
Эхний жил болохоор алдаа оноо гарсан. Зарим гүйцэтгэгчийн хувьд ажлаа сайн хийж байгаа бол зарим нь ажлаа тааруу хийсэн. Бид цаашид алдаа оноо дээрээ сургамж авч, муу ажилласан байгууллагуудтай гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллана.
 
 
Цэцэрлэгжилтийгхарж  хамгаалж,  арчлах талаар ямар ажил хийж байна? 
 
Урд нь манайд нэг гажуудал байсан. Мод, цэцэг тарьчихаад харж хамгаалдаггүй байсан. Тарьж ургуулах ажилд бид нийт ажлынхаа 20-30 хувийг зарцуулж байгаа бол цэцэрлэгээ хамгаалж, арчлахад 70-80 хувийг нь зарцуулж байна. Манай услагааны машин өдөр, орой, шөнийн байнгын услагаа хийж байгаа.
 
Ирэх жилээс ургамалан хашлагыг ихээр тарихаар төлөвлөж байна. Энэ нь төмөр хайсан хашааны оронд ургамалан хашлага буюу хайлаас, шар хуайсыг маш шигүү тарьж, хайчлан хэлбэржүүлээд хашлага болгож тарина. Ингэснээр нийслэлийн өнгө үзэмж болоод аюулгүй байдалд  ч эерэг нөлөө үзүүлнэ.
 
Энэ жил нийслэл хотод 60 гаруй мянган хайлаас мод тарьсан. Дараа жилээс дор хаяж 1 саяийг тарьж хэлбэржүүлэх төлөвлөгөөтөй байна. Энэ жил хийсэн ажил бол эхлэл хэсэг. Ирэх жилээс хотын ногоон байгууламж өнгө төрхөө өөрчлөн үнэхээр өөр болно гэдгийг батлан хэлэх байна.
 
 
Эхний ажлууд хийгдээд үр дүнгээ харуулж, иргэд сэтгэл хангалуун байна. Боловсон хүчний хувьд?
 
4-р сард 200 цэцэрлэгч сургалтанд хамруулан бэлтгэж авсан. Одоо энэ хүмүүсээ дахин сургалтад хамруулж, гадагшаа явуулж, туршлага судлуулахаар төлөвлөөд байна. Цэцэрлэгчид, ногоон байгууламжийн албаныхан маань үнэхээр сайн ажилласан гэдгийг хэлэх нь зүйтэй.
 
Бид 6-р сарын эхнээс 1 наст цэцэг суулгаж эхэлсэн бөгөөд 10 сарын сүүл хүргэнэ гэж тооцоолж байна. Зүлэгээ сайн услаад байвал 11 сар хүртэл ногооноороо байх боломжтой.
 
 
Иргэдийг ногоон байгууламжид тав тухтай амьдруулах эхний алхамууд хийгдэж байгаа энэ үед сайны хажуугаар саар гэгчээр хотод шарилж ихээр ургадаг.  Үүнийг түүж, таслах ажлыг эхлүүлсэн талаар? 
 
Ирэх бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гадна, дотно талбайн шарилжийг хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран түүх гэж байна. Хог ургамлын харшил үе шаттайгаар явагддаг, тиймээс эрт түүж, цэвэрлэвэл илүү үр дүнтэй. Ирэх жилийн төлөвлөгөөндөө тусгаж, 4-р сараас эхэлж түүж эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.
 
 
Нийслэлийн иргэддээ хандаж юу гэж хэлэх вэ? 
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Иргэн, ажахуйннэгж, байгууллагуудынэзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 м хүртэл нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжид тохижилт хийх, улмаар нийтийн эзэмшлийн эд хөрөнгийна шиглалт, засвар үйлчилгээ, хамгаалалтыг хариуцан ажиллана” гэсэн захирамж гаргасан.
 
Үүний дагуу ажахуйннэгж, байгууллагуудгаднаталбайгаа тохижуулж, арчилах хэрэгтэй. Захирамжийг биелэлтийг хангаагүй аж ахуйн нэгж, байгууллагуудтай бид хатуу тэмцэн, хариуцлага тооцож, үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.