МАН-ын ахмад зүтгэлтнүүд, залуучуудаас МАН-ын Удирдах зөвлөлд Онц их хурлыг хуралдуулах шаардлага хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ.
Тэдний шаардлагад: "МАН-ын 6, 8-р бага хурлын алдаа, зөрчилтэй шийдвэрээс үүдэн УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын хооронд үүссэн намын даргын албан тушаалын хэрүүл маргаан намын хүрээнээс хальж, УИХ-ын гишүүд, намын сонгуульт албан тушаалтнуудыг талцуулан, нам, гишүүд, ард иргэдийг цочирдуулж, гутамшигт байдалд орууллаа.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын энэ хэрүүл маргаан нь зөвхөн намын даргын албан тушаалын төлөөх маргаан биш гэдэг нь тодорхой байна.
Нэгдүгээрт, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын МАН-ын удирдлагад нам, төрийн удирдах албан тушаалтны өндөр хариуцлага, ёс зүй алдагдаж, хууль зөрчиж, Монголын байгалийн баялаг, төрийн газар нутаг, өмчийг эзэнгүйдүүлэн хувьдаа завших, авлига, хээл хахуулийн бүлэглэл, хувилгааны хууль бус үйл ноёрхож буй бодит илрэл гэж үзэж байна.
Хоёрдугаарт, УИХ болон МАН-ын бага хурал, удирдах зөвлөлд боловсон хүчний бодлого алдагдаж, нам төрийн ажлын мэдлэг, туршлагагүй, эх орон, газар нутаг, ард түмнээ хайрлах сэтгэлгүй, хувиа хичээсэн, луйврын аргаар баяжсан, хариуцлагагүй хүмүүс олширсны улмаас асуудлыг эх орон, ард түмний эрх ашигт нийцүүлэн зарчимч, шударга шийдвэрлэх чадваргүй болсон байна.
Үүний бодит илрэл нь намын 6, 8-р бага хурлын шийдвэр, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын чуулганы хуралдаан, УИХ-ын талцан хуваагдсан бүлгүүдийн Үндсэн хууль зөрчсөн ноцтой үйл ажиллагаанд тод харагдлаа.
Гуравдугаарт, энэ оны 9-р сарын 28-нд хуралдсан МАН-ын 8-р бага хурлын гишүүд намын даргын сонгуулийг дахин явуулах дүрэм журмаа сайтар ярилцаж, зөвшилцөж шийдвэрлэхийн оронд бүлэглэн талцаж, хоёр нэр дэвшигчийн нэгийг хасаж, хүч түрэмгийлэн санал хураалт зохион байгуулсан нь ноцтой алдаа гаргаж, зөрчил маргааныг улам даамжруулан, УИХ, Засгийн газрын хэрүүл тэмцэл болгож, МАН-ын нэр хүндийг унагаж, намын гишүүд, дэмжигчдээ гутаан доромжилсоор байна. Иймд эх орон, ард түмэн, түүхэн уламжлал, өв соёл, газар нутгаа хайрлах сэтгэлгүй, ёс зүйгүй зарим УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд гадаад, дотоодын этгээдүүдтэй үгсэн хуйвалдаж, зүй бусаар хөрөнгөжсөн, шударга бус хүмүүсийн бүлэглэл, хуйвалдаан Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж, засгийн эрхийг хууль бусаар авахыг завдан, үндэсний аюулгүй байдлыг алдагдуулж, улс эх орон, ард түмний эрх ашгийг хохироох ноцтой байдалд хүрлээ.
Энэ байдлыг үндэслэн МАН-ын удирдах зөвлөл, намын Ерөнхий нарийн бичгийн дарга, намын дэргэдэх Ахмадын холбоо, Социал Демократ Залуучуудын холбооны ерөнхийлөгч, Социал Демократ Эмэгтэйчүүдийн холбооны удирдлагуудад дараах шаардлагыг хүргүүлж байна.
Үүнд:
1. Баталсан дүрэм журмаа зөрчиж, алдаа дутагдалтай шийдвэр гарган, бүлэглэл, талцал үүсгэсэн МАН-ын 8-р бага хурал Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж, Засгийн газрыг огцруулсан УИХ-ын зарим гишүүдийн ноцтой үйл ажиллагаанд дүгнэлт хийж, намын үйл ажиллагааг эрүүлжүүлэх зорилгоор МАН-ын Онц Их хурлыг яаралтай зарлан хуралдуулахыг шаардаж байна.
2. МАН-ын ээлжит 31-р их хурлыг хойшлуулж, Онц Их хурлын дараа хуралдуулах шийдвэр гаргахыг шаардаж байна.
3. МАН-ын онц их хурлыг хуралдуулах тусгай комисс байгуулж, үүссэн нөхцөл байдлыг намын бүх шатны болон намын дэргэдэх төрийн бус байгууллагын хурлаар хэлэлцүүлэн нэгдсэн дүгнэлт хийж, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлох шаардлагатай байна.
4. МАН-ын ахмад зүтгэлтнүүд, намаа шинэчлэх залуучуудын хамтын хүч, жигүүрийн энэхүү шаардлагыг дэмжиж, нэгдэхийг нийт гишүүдэд уриалж байна." гэсэн байв.
Уг шаардлагыг танилцуулах хэвлэлийн бага хуралд АИХ-ын дарга асан, УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав, УИХ-ын гишүүн асан Р.Раш, Ч.Авдай, Д.Цэвээнжав болон МАН-ын "Хамтын хүч" жигүүрийн төлөөлөл оролцсон юм.
Н.Отгончимэг
Даваа - 10 сарын 27,
2025

Сэтгэгдэл12
Үеэ өнгөрөөсөн өмнөх социалист нийгмээс ардчилсан Монгол улсад гулсаж орж ирсэн МАНам нэртэй хулгайч, луйварчдын бүлэглэлийг цаг алдалгүй татан буулгаж эх орон, ард нийтийнхээ төлөө сэтгэлтэй энэл жирийн гишүүд нь эвлэлдэн нэгдэж шинээр нам байгуулах нь зүйтэй. Онц их хурлаа зарлаж намаа татан буулгах нь зөв шүү залуусаа, ахмадууд аа.
1990 онд бид хүүхэд байлаа. Хулгайч ах нар улсыг минь сүйрүүлж хууль үгүй хулгайлсан. Новшийн Оджаргал хүртэл Ухаа худаг ордыг зүгээр идэж байна. Та өарын хэрэгцээ дууссан.
80 настай Трамп Дэлхий нь Лидер яах бол? Монгол нусан банди аа ? 150.228.177.151 Новшийн оджаргалыг нусак залуус та нар л дэмжээд 3*3 сагсан бомбогийн спонсор Гээд л хар мал шиг даган баясаж Ухаа худагаа Мартаж бгз дээ?
Авъяасгүй гахайнуудыг сагс тоглуулж жүжиг найруулсан үмхий өвгөн Оджаргалаас асуу. Ухаа худагаас нэг төгрөгний ноогдол ашиг хүртээгүй надад огт хамаагүй.
Ugur tolgoilson arxag xulgaichuud col ochij gucacGAA.
МАН-ын энэ онц их хурлаар ман татан буугдаж шинээр зохион байгуулагдах асуудлыг хэлэлцэж нэг мөр цэвэршиж шинээр цоо шинэ номлол бодлого стратгеиэр намын хөтөлбөр боловсруулж дүрмээ баталж нэг мөр цэгцрэх нь зүйтэй байна. эс бөгөөс цааших бүх сонгуульд элгээрээ газар гулсаж, гүзээгээ шороодож улс төрөөс бүрэн арчигдах болно шүү
ДЭМЖИЖ БАЙНА . Онц их хурлаар Занданшатар ЕС - ын дэвшүүлсэн " шатыг дээрээс нь шүүрддэг гэсэн зарчимаар МАН даа цэвэрлэгээ хийх асуудлыг хэлэлцэхийг дэмжиж - бас шаардаж байна . Хүрэлсүх ерөнхийлөгч тухайн үедээ " танар бүгдээрээ хулгайчид " гэж хатуу сануулж байсан шүү . Үнэхээр манай МАН -д хулгай нүүрлэчихсэнээс эгэл жирийн гишүүд бид ичиж байна - нүүр хийх газаргүй боллоо . Занданшатар ерөнхий сайдын " шатыг дээрээс шүүрдэх цэвэрлэгээ " - нд : - Хадгаламж банкны Казиночид , 60 ТБ - ынхан , ЖДҮчид , Хө БА зээлчид , ногоон автобусчид , Төмөр замын хулгай , НҮҮРСчид , ОФФ. чид , бүх шатны АВЛИГАчид хамаарана гэж гишүүд бид ойлгож байгаа шүү . Өөрөөр хэлбэл , энэ бол ЕСӨН ЗҮЙЛТ шударга ёсны ШААРДЛАГА - МАН НАМЫН минь ЭЭЛЖИТ ЦЭВЭРЛЭГЭЭ шүү ... !!!!!!!
Цаашид манай МА\х\Н - ын түүхэнд ЁСӨН ЗҮЙЛТ ЦЭВЭРЛЭГЭЭ гэж алдарших болно ...
Цаашид манай МА\х\Н - ын түүхэнд ЁСӨН ЗҮЙЛТ ЦЭВЭРЛЭГЭЭ гэж алдарших болно ...
лондонд монголын оюу толгойг үнэгүй бэлгэлж хуваан идэж байгаа хүмүүс л зохион байгуулж тэнд гарсан их зарлыг гурван сая монгол төлж байна монголыг англид зарж идсээр л байгааг ойшоож үзэхгүй байгаа юм уу монгол украйны дараа натод элсэх гэж байгаа юм уу
Баабар xэн ч юу ч мэдэxгүй гэсэн нь xэнд ч xариуцлага тооцож болоxгүй гэсэнтэй агаар нэг, ккк найз нараа xамгаалж болно л доо гэxдээ арайч дээ бүx юм илрээд ирэxээр xүмүүс яриx xэцүү болоод зууны онигооч болоxоор юмнууд ярьж эxэлж байна
Ялтнуудыг шийтгэx талаар ганц үг гав xийxгүй бол эд бүгд xудлаа !эд байж л байсан, юу ч өөрчлагдаxгүй ! Ард түмэн тэрийг л xүсэж байна, шударга ёс xэд гурван төгрөгнөөс илүү !!!