sonin.mn

Аравдугаар сарын 26-ны өдрийн 11:55 цагт Хятад улс Шичаны хиймэл дагуул хөөргөх төвөөс "CZ 3B" зөөгч пуужин ашиглан, өндөр нарийвчлалтай-14 02 хиймэл дагуулыг хөөргөв. Хиймэл дагуул товлосон тойрог замдаа орсноор хөөргөлтийн ажил бүрэн амжилттай болсон гэнэ.


Уг хиймэл дагуулыг ашиглан, дэлхийн хэмжээнд өндөр нарийвчлалтай стерео дүрс зургийг үр дүнтэй авч, гадаргуугийн том хэмжээний дижитал газрын зураг хэмжин гаргаж, дижитал өндрийн загвар, дижитал гадаргуугийн загвар зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой ажээ.


Г.Бямба