sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пакистан, Афганистаны хооронд олон жилийн турш үргэлжилж буй зөрчлийг зохицуулж бүрэн чадна гэж мэдэгдлээ.


Тэрээр энэ тухайгаа Малайзид болсон Зүүн Өмнөд Азийн Улсуудын Холбоо (ASEAN)-ны дээд хэмжээний уулзалтын үеэр сэтгүүлчидтэй ярилцахдаа хэлсэн бөгөөд түүний мэдэгдлийг Associated Press агентлаг уламжилжээ.


Трампын хэлснээр, Пакистан ба Афганистан аль хэдийн энхийн хэлэлцээрийн чиглэлээр тодорхой ахиц гаргаж эхэлсэн аж. “Би энэ асуудлыг маш хурдан шийдвэрлэж чадна гэж итгэж байна” хэмээн тэр онцолжээ.

Энэхүү мэдэгдэл нь АНУ-ын гадаад бодлогын төвд дахин Өмнөд Азийн бүс нутаг орж ирж буйг харуулж байна гэж ажиглагчид үзэж байна.


Н.Отгончимэг


Эх сурвалж: Minval.az