sonin.mn

     Бид “Хөх толбо” сонины 2014 оны 24 дугаарт дэлхийн хоёр тэнхлэг, стратегийн түншлэл, далд колониалист бодлого гэсэн ерөнхий нэрийн дор өнөөгийн Хятад гүрний тухай зарим нэг ерөнхий мэдээллүүдийг уншигч олондоо толилуулсан.

1990 оноос хойш дэлхийн улс төр-эдийн засгийн том дэлгэц дээр Хятад гүрний эзлэх байр суурь нэмэгдэж буйг олон хүмүүс анзаарсан бөгөөд ялангуяа улс орнуудын дээд удирдлагынхан онцолж анхаардаг болов. Тэгэхдээ Хятад гүрнийг ямар статустай улс вэ гэсэн асуудалд хүмүүс онцгойлж анхаарахгүй гэдгийг бид дурьдах ёстой.

Хятад гүрнийг коммунист нам залуурдаж байгаа учраас Хятад гүрнийг социалист гүрэн гэж дүгнэж марксист-ленинист онолоор, Мао болон Дэнгийн үзэл номнолоор тууштай урагшилж буй лут улс хэмээн үздэг. Тэгэхдээ Хятадын гоц өнгөт социализм гэсэн албан ёсны аугаа том бодлогыг дэлхийн олонхи лийдэрүүд социалист бодлогын үргэлжлэл хэмээн үзсээр байгаа. Ийм үзэл монголчууд бидний дунд ч түгээмэл болчихсон гэдгийг дурьдвал зохино.

     Бид “Хөх толбо” сонины энэ оны 24 дүгээрт нийтлэгдсэн бидний шүүмжлэлт өгүүллээс нэгэн дүгнэлтийг дурьдвал: “Тогтворгүй гуйвамтгай шинж бол Монгол улсын өнөөгийн ялгагдах гоц төрх мөн гэсэн ойлголтыг Хятадын хэвлэлүүд дэлхий дахинаа түгээсэн. Үүнтэй зэрэгцэж “Алдагдсан газар нутаг, Эргүүлж авах хэрэгтэй газар нутаг” гэсэн улс төрийн гоц чиглэмжтэй томъёоллууд түгэн дэлгэрлээ. Бид энэ талаар бас хоёр гурван зүйлийг дурьдъя.

Их монгол улс 25 сая кв.км нутагтай байсан. Энэ бол 800 жилийн тэртээд юм шүү. Орос улс 500 мянган кв.км нутагтай. Хятад улс 2 гаруйхан сая кв.км нутагтай тийм үе байсан. Тэр үед орос ч гэсэн, хятад ч гэсэн их Монгол улс ямар хэмжээний газар нутагтайг мэддэггүй байв. Энэ 800 жилд Их Монгол улс дэлхийн түүхэн тавцангаас өөрөө сайн дураараа тонилж алга болоогүй юм шүү.

Маш том хуйвалдаан, асар их аллага, хядлага, үлэмжийн цар хүрээтэй тархи угаалт, урьд өмнө нь үзэгдээгүй шашинжуулалт, мөн манай олон он жилүүдийн их бага хаадуудын алдаа онооноос болж монголчууд бид 25 сая кв.км нутагтай байснаа 23.5-ийг нь Хятад гүрэн, Орос гүрэнд дээрэмдүүлж алдаад одоо 2014 онд дөнгөж л 1.5 сая кв.км нутагтай, өөрөөр хэлбэл асар их нутгийнхаа 94 хувийг алдаж 6-хан хувийн газар нутаг дээрээ амьдарч далайд гарцгүй улс орнуудын тоонд орчихоод өнөө үед сүүлийн хорин жилд монжооч зах зээлд, гадны гурван давхар далд колоничлолд нэрвэгдчихээд сууж байгаа.

     800 жилийн тэртээд Их Тэмүчин Чингис хаан Орос улсаас 1 га газар ч аваагүй бөгөөд Хятад улсаас 10 га газарыг ч эзлэж авалгүйгээр Их Монгол улсаа тунхагласан ажээ. Монгол улсаа тунхаглахдаа 1000 ам нэгдсэн тархитай байх нийт монголчуудын хүсэл мөрөөдлийг биелүүлж Мөнх тэнгэрийн хүчин бол онолын дээд сэтгэхүйд тулгуурласан Их Засаг мөн хэмээн Их Тэмүчин Чингис хаан тунхагласан билээ.

Их Засгийн хоёр чухал содон онцлогыг Их Чингис хаан зориуд аугаа тунхаглалдаа дурдсаныг бид олзуурхан дээдэлдгээ хэлье. Нэг онцлог нь есөн ухаан бөгөөд нөгөө онцлог нь найман оюун юм. Хэрэв найман оюун нь улс болохуйн, эзэн эрхээ эдлэхүйн найман оюун гэсэн гайхамшигт тодотголтой бол есөн ухаан гэдэг нь улсаа өмөөрч босоо оршихуйн гэсэн мундаг гүн агуулгыг илтгэдэг.

Үүнтэй шууд холбож хоёр билэгдлийг товойлгож Их Тэмүчин Чингис хаан дурьдсан. Нэг билэгдэл нь есөн цагаан туг, нөгөө билэгдэл нь найман цагаан өргөө юм. Харин өнөө үед есөн цагаан тугийг төв монголчууд баяр наадмынхаа үеэр хүндлэн дээдэлдэг бол манай Өвөрмонголчууд маань найман цагаан ергөөг билэгдэж явдгийг бид бас дурьдах нь зүйтэй болов уу.

Ийнхүү Их Тэмүчин Чингис хаан 800 жилийн тэртээд их засаг, онолын дээд сэтгэхүй, есөн ухаан, найман оюун гэсэн дөрвөн гайхамшигт хүчин зүйлсэд түшиж Их Монгол улс байгуулагдсаныг зарлан тунхагласан бөгөөд 1226 онд улс төрийнхөө бас нэг аугаа томъёоллоо Монгол түмэндээ сонордуулсныг бид толилуулбал:
“Хөх Монголоо бүрэн болгож
Хөвгүүд, хойчст өвлөн одсу, би,
Олон улс гүрэн элгэн болох ахул
Орчлонд ижил үгүй гүрэн болмуй
Мөрөн гол далайд цутгахыг харлаа, би

Монгол гүрэн цогцлон мандахыг үзлээ, би” гэж зарлан тунхаглажээ.

Их Тэмүчин Чингис хаан онол-үзэл-бодлого гэсэн гурвал дээр тулгуурлаж Их Монгол улсад 20 жилийн дотор “Түвшин сайхны нийхэм”-ийг бадрааснаа зарлан тунхаглав. 800 жилийн тэртээд Их Тэмүчин Чингис хаан Хөх Монго-лоо сэргээн мандуулаад, Их Монгол улсад Түвшин сайхны нийхэм цогцлон сүндэрлэснийг дэлхий дахинаа сонордуулж байсан тэр үед “Орос улс Их Монгол улсыг өөрийн алдагдсан нутаг гэж хэлээгүй.

Хятад улс нь ч 800 жилийн тэртээд Их Монгол улсыг өөртөө эргүүлж авах хэрэгтэй газар нутаг гэж огт ярьж байгаагүй". 800 жилийн тэртээд Их Монгол улс 10 сая хүнтэй, 200 сая толгой малтай, 25 сая кв.км нутагтай, 500 мянган цэрэгтэй байсан.

     Их Тэмүчин Чингис хаан Их Монгол улсаа мандуулж Түвшин сайхны нийхэмийг сүндэрлүүлж чадсанаа бахархан тунхаглаад зогссонгүй Их улсаа улам гэгээрүүлэн мандуулах том бодлогын чиглэлүүдийг 1226 онд дэвшүүлснийг ч бид зон олондоо сонсгох нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал:

“Эрх дархдаа эрдэхийг тэвчиж
Эв эеийг эрхэмлэн сахигтун
Эрдэм ухаанд хичээн шамдаж
 Шудрагуу ёсонг дээдлэн сахигтун
Аугаа ууч сэтгэлийг барьж
Ахуй төрд тустайг үйлдэгтүн
Авах гээхүйн ухаан зарж
Алдсан оносноо дэнслэн ухагтун
Хөрстөд төрсөн эл биеэ орхиж
Хөхрөхүйд одох өдөр дөтлөв
Хөх монголоо бүрэн болгож
Хөвүүд, хойчст өвлөн одсу, би
Хүннү нэрт өндөр өвөг дээдэс
Хүчийг олж, хөрстөд дархалсан
Хөх Монголоо сэргээн мандуулаад
Хойчис та нартаа даатгасу, би
Наран ургахаас шингэхүй хүртэлх
Нармай гүр улсаа энх болгогтун
Эл олон, бус элэгтнийг эедүүлж
Итгэл, сэтгэлийг олж бүл болгогтун
Сэцэн билэгтээ эцэг мэт хүндэлж
Эзний орыг залгуулан дагацгаагтун
Зовлон жаргалаа тэгш хуваалцаж
Зорисон хэргээ эвлэн бүтээгтүн
Алд бие мину алжааваас алжаатугай
Ахуй төр мину бүү алдартугай
Бүтэн бие минь зовбоос зовтугай
Бүрэн улс мину бүү сандартугай
Хойчис үрсийн эв эе бат бол
Хамаг монгол энхжин жаргамуй
Хөх Монголын үрс хойчис
Хүмүүн биедээ эзэн бологтун
Суу билэгтээ дээдэлж
Эе зангилаа бөхлөгтүн
Хөх Монголоо дархалж
Хөрстөд Манлай болгогтун”.


     Их Монгол улсаа үеийн үед өмгөөлөн бэхжүүлж манлай улс болгохыг үе удмууддаа Их Тэмүчин Чингис хаан аугаа удирдагчийн хувьд, лут эрдэмтнийхээ хувьд захиж хэлсэн. Их Тэмүчин Чингис хаан ямар ч л байсан хойч үеийнхэндээ, алтан ургийнхандаа Түвшин сайхны нийхэмээ задлаарай гэж, Их Монгол улсын 15 сая кв.км нутгийг оросуудад хулгайлуулаарай гэж, Их улсын 5 сая кв.км нутгийг Хятадуудад дээрэмдүүлээрэй гэж, Монгол улсаа 2000 он гэхэд далайд гарцгүй улс болгоорой гэж захиж гэрээслээгүй юм шүү.

Их Монгол улсыг 800 жилд ингэж талхилж, жижигрүүлж гутаасан явдал нийт хүн төрөлхтөнд тохиолдсон хамгийн аймшигт эмгэнэл, түүхэнд үзэгдээгүй улс төрийн гэмт хэрэг байсан гэдгийг бид сонордуулж хэлэх ёстой.

     Бид Их Монгол улсын сэргэн мандалтыг ийнхүү “Хөх толбо” сониноор хэд хэдэн удаа зориуд дурьдан сонордуулсан. Ийм эмгэнэл хүн төрөлхтөнд 1920-иод онд тохиолдсоныг монголчууд бид харамсан хэлж ярьж байх ёстой.

     Бид ялангуяа, Ленинээр удирдуулсан Октябрын Их Социалист хувьсгал зургаахан жил үргэлжлээд 1923 оны 3-р сард зогссоныг олж тогтоогоод үнэхээр эмзэглэн харуусаж байснаа хэлэх нь зүйтэй байх. Их Монгол улсыг чухамдаа 2014 оны 8-р сард Хятад, Орос гүрэн хоёр өөрийн алдагдсан нутаг гэж, бас өөртөө эргүүлж авах ёстой газар нутаг хэмээн дэлхий дахинаа дахин зарлан тунхагласныг бид олж мэдээд Хятад, Оросын колониалист далд бодлого ингэж л тэнэгтэж явдгийг илчилж тавьсан юм.

     Их Монгол улс, өнөөгийн Орос гүрэн, өнөөгийн Хятад гүрэн зэргийг бид бас жишиж харьцуулж бодол санаагаа илэрхийлэх нь зүйтэй байх. Бид их Тэмүчин Чингис хааны том бодлогын чиглэлүүдийг зориуд дурьдаж сонордуулахдаа Хятад, Орос гэсэн хоёр түнш гүрнийхээ Монгол улсын хувьд явуулдаг бодлогыг нь бас сөхөж дурьдах нь чухал болоод байна.

Их Тэмүжин Чингис хаан эв эеийг эрхэмлэж, эрдэм ухаанд шамдаж, шударга ёсыг дээдлэж явахыг нийт монголчууддаа захин гэрээслэсэн. Их Тэмүчин Чингис хаан хойч үеийнхэндээ, алтан ургийнхандаа Их Монгол улсын дээд удирдпагуудад Орос, Хятадын түүхэн замналыг, улс төрийн бодлогыг тодорхойлж, улмаар энэ хоёр улсыг хамгийн их хатуу хяналт хэлмэгдүүлэлтийн дор чанга атгаарай гэсэн захиасыг үлдээгээгүй.

Гэтэл өнөө үед “Орос, Хятад хоёр Монголын түүхэн замналыг, Монголын улс төрийн чиг шугамыг хамтарч тогтооно, Монгол улсыг хатуу хяналтандаа оруулна” гэж хэвлэл мэдээллийнхээ хэрэгслээр эрээ цээргүй бичдэг боллоо.

      Их Тэмүчин Чингис хаан хойч үеийнхэндээ захихдаа аугаа ууч сэтгэлээр ахуй төрдөө туслаарай, авах гээхүйн ухаанаар алдсан оносноо дэнслэн ухаарч байгаарай гэж гэрээслэсэн. Их Тэмүчин Чингис хаан алтан ургийнхандаа, ноёд түшмэдүүддээ Орос, Хятадын эрдэс баялагийг цөлмөж, дээд зэрэглэлээр мөлжин колоничлож яваарай гэж захиагүй ээ.

Гэтэл хоёр хөрш гүрэн маань 21-р зуунд Монгол улсыг их хөрөнгө оруулалтаар сүрдүүлж, түүхэнд үзэгдээгүй их өр ширэнд унагаж Монгол  улсад, монголчуудад үүнээс өөр гурав дахь сонголт гэсэн балайрал, солиорол байхгүй шүү гэдгийг нийт монголчуудад заавал ойлгуулна хэмээсэн нууц тохиролцоог хийсэн байна.

     Их Тэмүчин Чингис хаан нийт монголчууддаа, хойч үеийнхэндээ “Наран ургахаас шингэхүй хүртэлх, Нармай гүр улсаа энх болгогтун” гэсэн аугаа гоц томъёоллыг том бодлогын төвшинд хэрэгжүүлж явахыг захисан төдийгүй, билиг ухаан, билиг оюунаараа, Үндэсний их үзлээр гэгээрсэн их улс төрчийг Чингис хаанд өргөмжилж улмаар зовлон жаргалаа тэгш хуваалцаж зорьсон хэргээ эвлэн бүтээгтүн гэсэн алтан соён-бын дотоод содон шүтэлцлийг хэрэгжүүлж байхыг хэлж үлдээсэн болохоос биш, Их Монгол улсыг дампууруулж Хятад, Оросын тэнхлэг, Америк, Европын тэнхлэг гэж дэлхий ертөнцийг хоёр хэсэгт хуваагаарай гэж гэрээслээгүй ээ.

     Их Тэмүчин Чингис хаан Хөх Монголын үрс хойчис, Хүмүүн биедээ эзэн бологтун, Хөх Монго-лоо дархалж, Хөрстөд Манлай болгогтун” гэсэн улс төрийн чухал чиг шугамыг тууштай баримталж явахыг сонордуулсан. Тэгэхдээ Хятад хүмүүсийг, Орос иргэдийг заавал монголжуулаарай гэсэн чиглэлийг Их Тэмүчин Чингис хаан хойч үеийнхэндээ үлдээгээгүй. Гэтэл Хятад, Орос хоёр хөрш маань хятаджуулах үндэстний бодлогыг, оросжуулах үндэстний бодлогыг улайран хэрэгжүүлэх болсныг бид хэлэх ёстой.

Их Тэмүчин Чингис хаан Хятадын болон Оросын лут лут лийдрүүдийг бодвол дээд үнэнийг хамтын хариуцлагатай шүтэлцүүлж улмаар их засгийг соёл иргүншилтэй холбодог том онолыг, бүр тодруулбал уялгын онолыг сайн эзэмшиж чадсан лут эрдэмтэн гэдэг нь харагдаж байна. Уялгын онолыг Монголын бодит амьдралд буулгахдаа Их Тэмүчин Чингис хаан дээд зөн дээд сэтгэхүи хоерыг дээд үнэнтэи уялдуулсан бөгөөд харин есөн ухааныг, найман оюуныг чухамдаа их засагтай холбосон билээ.

Ийм хэд хэдэн шүтэлцлүүдийн хүрээнд Их Тэмүчин хэзээ ч залбирал, мунхаглал гэсэн хоёр оньсыг оруулах нь байтугай огт хавьтуулаагүй бөгөөд дээрхи шүтэлцлүүдийг баталгаажуулахын тулд мэргэшихүй, гэгээрэхүй гэсэн хоёр том чиглэлийг оруулсан аж. Гэтэл 800 жилийн дараа өнөө үед уялгын онолыг ийм өндөр төвшинд сэтгэн ойлгож чадсан тийм лут лийдэр хоёр хөрш гүрний маань өнөөгийн удирдлагууд дотор огт байхгүй байгааг бид хэлэх учиртай.

     Их Монгол улсыг сүүлийн 800 жилийн турш гутаан бузарлаж дампууруулсан явдал нийт хүн төрөлхтний түүхэн эмгэнэл болсон гэдгийг бид хэлэхийн ялдамд хэрэв далайд гарцгүй болчихсон Монгол улсыг монжооч зах зээлийн сүлжээнд агдлан барьж гадны гурван давхар далд колоничлолоор, манжгүй манжийн колоничлолоор, шарын шашны сэтгэл оюуны боолчлолоор цогцлон хэлмэгдүүлсээр хөнөөж тонилговол энэ дэлхий ертөнц устаж сөнөнө гэдгийг ч бид хэлэх ёстой.

Яагаад гэвэл гадаад хүрээллийн есөн том мөрний уулзвар цэг, дотоод хүрээллийн есөн мөрний огтлолцсон цэг чухамдаа Их Монгол улсын нутагт, өнөөгийн төв Монголын нутагт байдгийг бид хэлэх ёстой. Улсаа өмөөрч босоо оршихуйн есөн ухаан бол гадаад хүрээллийн есөн том мөрнийг хамгаалах, дотоод хүрээллийн есөн мөрнийг тогтоон барих чиглэлтэй байсныг зон олондоо дуулгаж хэлэх нь зүйтэй байх.

      Өнөө үед Орос гүрэн шинжлэх ухааны коммунизмын онолоор урагшилж байна хэмээн ярихаа больсноос хойш 30 гаруй жил боллоо. ЗХУ 1922 оны эцсээр байгуулагдаад ердөө л хоёр сарын дараа 1923 оны 3-р сард Октябрын социалист хувьсгалаа зогсоож, огт өөр түүхэн замналаар явсаар 1985 онд өөрчлөн байгуулалт гэсэн нэгэн том давалгаанд өртөж, 1989 оны эцсээр Брежневийн номнол бодлогоос татгалзсанаа зарлаж, улмаар 1991 оны эцсээр өөрчлөн байгуулалт дампуурч, ЗХУ түүхэн тавцангаас арчигдаж, ОХУ 1991 оны эцсээр мэндэлжээ.

ОХУ нь РСФСР-ийн суурин дээр сүндэрлэсэн ч гэсэн түүний цаана Их Оросын шовинистуудад атгагдсан автономит нэртэй колони улсууд ОХУ-ын бүрэлдэхүүнд багтахаас татгалзаж байсан ч тэднийг их хүчээр ОХУ-ын ерөнхийлөгч Ельцин дөнгөн данган элдэв заль мэхээр, цэргийн хүчээр тогтоон барьсан юм.

Оросын шинэ дээд удирдлагыг үнэнхүү их сандаргаанд зөвхөн чеченүүд (энэ нь цэцэнчүүд, монгол угсааны хүмүүс) төдийгүй, татаарууд, хэд хэдэн Монгол угсаатан ястнууд оруулсан. Өөрчлөн байгуулалт нь ЗХУ жинхэнэ социалист зарчим дээр биш, марксизм-ленинизмийн онолоор биш чухамдаа далд колоничлолын суурь дээр оросжуулах үндэстний бодлого дээр сүндэрлэсэн гэдгийг өөрчлөн байгуудалтын нүсэр үйл явц нотлон харуулсан.

      Бид бас нэг түүхэн баримтыг зориуд дурдах шаардлагатай. Энэ нь оросууд Крымийг зориуд Бүгд найрамдах улс гэж зарлуулж түүнийг өөрийн эзэгнэлдээ авах гэсэн оролдлого эцэстээ Орос, Украин хоёрын дайн дажин болж, төгсгөлд нь дэлхийн хоёр тэнхлэг төлөвшихөд хүргэсэн. Ер нь дэлхийн том том гүрнүүд хоорондоо өрсөлдөн шөргөлцөж, бие биенийхээ дээр гарах гэж дөвчигнөсөөр яваад дэлхийн 1-р дайныг ч, дэлхийн 2-р дайныг ч өдөөв.

Энд эцсийн дүнд ард түмэн, бас бага буурай орнууд л хохирсон. Г этэл одоо Хятад Оросын тэнхлэг, Америк Европын тэнхлэг төвөвшөөд удаагүй байхад нэгэн содон тэмцэл эсэргүүцэл саявтар энэ 9-р сард болов. Үүнийг бид хөндөж ярих нь зүйтэй болов уу гэж үзэж байгаагаа хэлье.

      “Монголын үнэн” сонины 2014.IХ.23-ны №181-д “Москвад сөрөг хүчнийхэн жагслаа” гэсэн мэдээлэл нийтлэгдлээ. Москвад энэ IV/.21-нд 40 мянган хүн оролцсон том жагсаал боллоо. Жагсагчид “”Путин цэргээ гарга”, “Путинийг Гааг дахь шүүх хүлээж байна”, “Украин дахь дайн бол Кремлийн гутамшиг", “Украин орон мандтугай”, “Украинаас савраа тат", “Путин худал хэлж, дайн хийдэг боллоо”, “Украин орон биднийг уучил”, “Кремлийн фашизмд үгүй гэж хэлье”, “Украины эсрэг дайн бол Оросын үйлдсэн гэмт хэрэг”” гэсэн есөн мундаг лоозонг “Үнэн” сониныхон онцолж дурдав.

Ер нь жагсаал цуглаанд лоозон барьж шаардлага тавих явдал байнга тохиолддог. Үүнд л жагсаал цуглааны утга учир оршиж байгаа. 1989 оны 12-р сарын 7-нд Ардчилсан хөдөлгөөний анхны цуглаан Ховдод болоход бид энэ цуглаанаар дэвшүүлсэн хоёр шаардлагыг онцгойлж анхаарсан юм.

Харин гурав хоногийн дараа буюу 1989 оны 12-р сарын 10-нд болсон Монголын Ардчилсан холбооны анхдугаар цуглаан дээр Ховдчуудын дэвшүүлсэн хоёр улсын шаардлага тавигдаагүй бөгөөд харин Монголын Ардчилсан холбоо байгууллаа гэдгийг л сонордуулав. 1990 оны 2-р сарын 18-нд Монголын Ардчилсан холбооны анхдугаар их хурлаар Ардчилсан хувьсгал эхэлснийг тунхаглаж улс төрийн дөрвөн шаардлагыг дэвшүүллээ.

Энэ дөрвөн шаардлага Ардчилсан хувьсгалын агуулгыг төгс илтгэж чадсаныг бид байнга дурьдсаар байгаа. Ардчилсан хувьсгалыг бид алтан соёмбон дээр зангидаж судалсан гэдгээ урьд нь хэлсэн.

      Харин энэ удаа Москвад болсон сөрөг хүчний жагсаалаар дэвшигдсэн есөн лоозонг бид онцлон үзэж, эдгээр лоозонгийн цаана ямар улс төрийн хэлхээс болон шүтэлцэл байдгийг уншигч олондоо цухас дуулгах нь зүйтэй байх. “Кремлийн фашизмд үгүй гэж хэлье” хэмээсэн лоозонгийн цаана Кремлийн засаг буюу Оросын ерөнхийлөгчийн засаг фашист засаг болсоныг илчилж “оросуудад фашист засаглал хэрэггүй” гэсэн утга санааг энэ лоозонгоор дэлгэж харууллаа.

Нэгэнт Кремлийн засаг фашист шинжтэй болсон учраас Путин оросуудын тархийг угааж эвгүй зорилтуудыг дэвшүүлдгийг оросууд сайн мэддэг боллоо. Ингээд Москвагийн сөрөг хүчний эсэргүүцлийн хамгийн том лоозон нь “Путин худал хэлж, дайн хийдэг боллоо” хэмээсэн лоозон юм. Энэ дайн бол Украины эсрэг чиглэсэн дайн байв.

Путин худлаа хэлж дайн өдөөсөн учраас эл дайныг гэмт хэрэг гэж томъёолов. Нэгэнт улс төрийн гэмт хэрэг хийсэн учир “Путиныг Гаагийн шүүхэд өгье” гэсэн лоозонг жагсагчид барьжээ. Ийнхүү фашизм, их худал, дайн дажин, гэмт хэрэг, ял оноох гэсэн хоорондоо уялдаа авцалдаатай сүлжээ гарч ирж байна.

      Лоозонгуудын иймэрхүү дотоод шүтэлцэл өөрийн эрхгүй 1990 оны 2-р сарын 18-нд эхлүүлсэн Ардчилсан хувьсгалын дөрвөн шаардлага бас л дээрх лоозонгуудын адил дотоод уялдаа шүтэлцээтэй байсан гэдгийг нотолж байна. Москвагийн сөрөг хүчнийхэн саяын энэ жагсаалыг зохион байгуулахдаа энэ эсэргүүцлээр есөн лоозонг утгачилан ойлгож, чиглэмжийг нь зөв тогтоосон шүү гэдгийг бид хэлэх ёстой. Үүнээс гадна Украин дахь дайн бол Кремлийн гутамшиг гэсэн бас нэг лоозон байгаа. Нэгэнт дайн гутамшиг учраас оросууд Украинаас уучлалт гуйсан.

Энэ бол нэг дэх онцлог гэхүү дээ. Хоёрт нь дайныг нэгэнт гутамшиг гэж тодорхойлсон учраас оросууд цэргээ гаргахыг Путинаас шаардсан. Украинаас савраа татахыг бас шаардлаа. Хамгийн эцэст нь “Украин улс мандтугай” гэсэн лоозонг тавив. Украинаас уучлалт гуйж гутамшигаа наминчилахаас гадна Украинаас хөгжил цэцэглэлтийг хүсэж байгаа явдал Москвагийн сөрөг хүчний эсэргүүцэл хүнлэг ёсыг, шударга ёсыг дээдэлсэний гоц илрэл болж чадсан гэж дүгнэх ёстой.

Ер нь алдаа оноогоо дэнсэлж ухаарах ёстой гэсэн Их Тэмүчин Чингис хааны хойч үеийнхэндээ хэлж үлдээсэн гэрээслэл ямар чухал ач холбогдолтой болсныг бид энэ 9-р сарын 21-нд Москвад болсон сөрөг хүчнийхний жагсаалаас олж харж болно. Энэ жагсаал юу ха-руулваа гэвэл ерөнхийлөгчийн засаглал ард түмний хяналт, ард түмнээс өгөх хариуцлагаас мултарсаны гайгаар дайн өдөөж гэмт хэрэг үйлддэгийг нотоллоо.

      Ер нь тэгээд алдаа оноогоо дэнсэлж сурахын тулд удирдагчид хамгийн түрүүнд диалектик арга зүйг, их монголчуудынхаар бол уялгын онолыг эзэмших явдал маш чухал гэдгийг бид давтаж хэлэх хэрэгтэй. Диалектик арга зүй ямар чухал байдгийг бид Хятад гүрний бодит амьдрал дээрээс хэд гурван тоо цифрээ дурдаж асуудлыг тодруулж авч үзье.

Ингэж авч үзэхдээ гол үйл явцуудыг илтгэсэн цөөхөн хэдэн тоон үзүүлэлтүүд нийтлэгдсэнийг бид ашиглах гээд байгаа юм. Хятадын хүн ам, ДНБ, гадаад худалдаа, улсын төсөв, мөнгөний нийлүүлэлт, гадаад валютын нөөц, жижиглэн худалдаалах бараа гүйлгээ, хөрөнгө оруулалт гэсэн хэдэн үзүүлэлт хэд хэдэн онуудаар гарсан мэдээллийг бид олж үзлээ.

      Бид юуны өмнө хүн амын хөдөлгөөнд ямар өөрчлөлт гарч буйг тогтоох, дараа нь үндэсний үйлдвэрлэл, түүний дотоод харьцамжуудыг тодорхойлохын зэрэгцээ нийт мөнгө, нийт мөнгөний их өсөлтөөс болж хятадын эдийн засгийн өсөлтөнд том том диспропорциуд төлөвшснийг илрүүлэхийг чармайв.

Бид 2011 оныг онцгойлж авч үзэж байна. Хожим нь Хятадын 2011 оны зарим нэг үзүүлэлтүүдийг МонгВлын 2011 оны эдийн засгийн үзүүлэлтүүдтэй харьцуулахад хэрэгтэй болов уу гэж үзэв. 2011 онд Хятадын хүн ам 1347.3 саяд хүрч 1990 оныхоос 17.8 хувиар өсчээ. Хүн амын хөдөлгөөнд ямар өөрчлөлт гарсан бэ гэвэл 1990 он хөдөөгийн хүн ам 841.4 сая байсан бол 2011 онд 656.5    сая болж даруй 184.8 сая хүнээр багаслаа.

      Хамгийн гол нь юу вэ гэвэл энэ 20 жилд хотжилт Хятад улсад нэн эрчтэй явагдсаар хотын хүн ам 26.4 хувь байснаа 2011 онд 51.3 хувь болж өсөв. Ийнхүү хотын хүн ам нь хөдөөгийн хүн амаас давамгайлах хандлага 2011 онд төлөвшин тогтсоныг бид хэлэх учиртай.

      Үүнээс гадна эмэгтэйчүүдийн тоо 2011 онд 656.6 сая болоход эрэгтэйчүүд нь 690.7 сая болсон. Өөрөөр хэлбэл эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээсээ 34.1 саяар илүү болчихлоо. Эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс тоогоороо ийм олон саяар илүү байх хандлага олон жил үргэлжилсэн шүү.

Ажилтай хүмүүсийн тоо хүн амынхаа өсөлттэй ойролцоо өссөн. Үүнтэй уялдаад ажилгүйдлийн төвшин хэвээр хадаглагдсан. Хятадад юмны үнэ үлэмж өссөнийг бид хэлэх хэрэгтэй.

Хүн амын хэрэглээний барааны үнэ 1990 онд 1978 оноос 2.1 дахин өссөн бол, 2011 онд 1990 оныхоос 2.6 дахин нэмэгджээ. Өөрөөр хэлбэл сүүлийн 30 гаруй жилд хэрэглээний барааны үнэ Хятадад 5.6 дахин нэмэгдэв. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын үнэ бидний анхаарлыг бас татдаг.

     Хятадад хөрөнгө оруулалтын үнэ 2011 онд 1990 оныхоос 2.7 дахин нэмэгдсэн. Хятадад ДНБ үл хөдлөх үнээр 1990 онд 1978 оноос 2.8 дахин өссөн бол сүүлийн 21 жилд 8 дахин нэмэгдсэн байна. ДНБ оны үнээр 2011 онд 47288 тэрбум юань болж 1990 оноос 25.3 дахин өссөн. ДНБ-ий дефлятор 3.2 дахин болсон.

Өөрөөр хэлбэл оны үнээр тооцоолсон ДНБ-ий өсөлт үл хөдлөх үнээр тооцоолсон ДНБ-ий өсөлтөөс 3.2 дахин давж байна гэсэн үг. Үүнийг бид юу гэж дүгнэдэг бэ гэвэл үнийн өсөлт Хятадын эдийн засгийг бүхэлд нь айхавтар залуурдаж чаддаг болсоныг харуулж байна. Хятадын эдийн засагт инфляци нэн өндөр байгаа явдал эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтүүдийгтун эвгүй хандлага руу оруулсаар байгаа.

      2011 онд Монгол улсын ДНБ оны үнээр 11.1 их наяд төгрөг болсон. Мөн онд нийт мөнгө 6.4 их наяд болж ДНБ-ий хэмжээ нь нийт мөнгөнөөс 73 хувиар давж илүү гарчээ. Хятадын эдийн засагт байдал айхавтар өөрчлөгдсөн. 1990 онд нийт мөнгө 1.5 их наяд юань байсан бол 2011 онд 85.2 их наяд болж 55.7 дахин нэмэгдсэн байна.

Нийт мөнгө ингэж их өссөнөөс болж ДНБ, нийт мөнгө хоёрын харьцаа 180 градусаар өөрчлөгдлөө. Хэрэв 1990 онд ДНБ-д ногдох нийт мөнгө 0,82 байсан бол 2011 онд энэ харьцамж үндсээрээ өөрчлөгдөж 1.8 болсон байна. Өөрөөр хэлбэл нийт мөнгө ДНБ-ээс 1.8 дахин давлаа. Нийт мөнгөний хэмжээ 85.2 их наяд юань байхад ДНБ| мөн оны үнээр 47.3 их наяд юань болов.

Манай улсад ДНБ нийт мөнгө хоёрын харьцаа 1 гэдэг итгэлцүүрээс доогуур төвшинд байхад Хятадынх 1 гэдэг итгэлцүүрээс хамаагүй дээгүүр гарчихсан. Өөрөөр хэлбэл Хятадын эдийн засагт асар хэмжээний мөнгө эргэлдэж байгаа.

      Одоо бид энэ харьцамж алдагдлыг өөр хоёр үзүүлэлтэн дээр үзье. Бид хөрөнгө оруулалт, жижиглэн худалдаалах бараа гүйлгээ гэсэн хоёр үзүүлэлтийг ер нь эдийн засгийн нэн чухал харьцамж болгож ашигладаг. 1990 онд Хятадын нийт хөрөнгө оруулалт 0.45 их наяд юань байв.

Жижиглэн худалдаалах бараа гүйлгээ 0.83 их наяд болсон. Жижиглэн худалдаалах бараа гүйлгээ хөрөнгө оруулалтаас 0.38 их наядаар илүү боллоо. Энэ хоёр үзүүлэлтийн харьцамж хэвийн байсан гэсэн үг. Хэрэв хөрөнгө оруулалтын хэмжээ жижиг худалдаалах бараа гүйлгээний хэмжээнээс хэтрээд явчихвал эдийн засагт диспропорци төлөвшдөг.

Эдийн засаг айхавтар эмгэг өвчинд баригддаг гэсэн үг. 2000 онд хөрөнгө оруулалт 3,29 их наяд, жижиглэн худалдаалах бараа гүйлгээ 3.91 их наяд юань болж хөрөнгө оруулалт нь жижиглэн худалдаалах бараа гүйлгээний 84 хувьтай тэнцдэг болов. 1990 онд энэхүү харьцамж 0.54 байсан.

     Энэ харьцамж айхавтар өөрчлөгдлөө. 2011 онд Хятадын нийт хөрөнгө оруулалт 31.15 их наяд болоход, жижиглэн худалдаалах бараа гүйлгээ 18.39 их наяд болж хөрөнгө оруулалтын хэмжээ жижиглэн худалдаалах бараа гүйлгээнээс 1.7 дахин илүү болж үнийн дүнгээр үзвэл 12.76 их наяд юанаар хэтэрсэн байна. Ингэж Хятадын эдийн засагт хоёр дахь том эмгэг өвчин ийнхүү үүсчихээд байгаа шүү.

      Харин бидний зориуд тэмдэглэж хэлэх зүйл бол Хятадын гадаад худалдаа ашигтай байгаа. 2011 онд Хятадын экспорт 1.89 их наяд доллар, импорт 1.74 их наяд доллар болж, гадаад худалдааны ашиг 150 тэрбум доллар болов. Өмнөх онд гадаад худалдааны ашиг 190 тэрбум доллар байсан.

Хэрэв Хятадад нийт мөнгө нь ДНБ-ээс 1.8 дахин давсан бол Монголд нийт мөнгө 9.4 их наяд төгрөг болоход ДНБ 17.5 их наяд тегрөг болжээ. 2011 онд ч гэсэн ДНБ-ээс манай нийт мөнгө даваагүй ээ.

Бид үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл Хятадын юань үнийн их өсөлтөөс болж дотооддоо үнэ цэнэгүй болчихоод байна. Гадаад худалдаанд бол арай өөр итгэлцүүр үйлчилдгийг бид анхаарах хэрэгтэй. Хятадын эдийн засагт дотоодод нь үйлчилдэг юанийг бид Монголын эдийн засаг руу хамаагүй татаж оруулж болохгүй.
Ер нь Хятадын дээд удирдлага, түүний төв банк эдийн засгийнхаа хөдөлгөөнд сүрхий диспропорци бий болгочихоод байгаа гэдгийг бид мэдэх шаардлагатай.

      Бид бас нэг зүйлийг онцолж анхаарахгүй бол болохгүй. Юу гэвэл Оюу-Толгойн ордын алт, мөнгө, зэсийг Рио-Тинто компани бараг бүгдийг хятадуудад худалдаж, асар их валют олж байгаа гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Бид лав л Рио-Тинто компаний жилийн орлогыг 3 тэрбум доллар биш, 2.5 тэрбум доллар биш 50 тэрбум доллараар боддог шүү.

Ингээд 50 тэрбум долларын 5 орчим хувь нь монголд үлдэж, 95 хувь нь харийнхны халаасанд орж байгаа. Энэ бол олборлолтоор тооцоолсон тооцоо. Хэрвээ Эрдэнэтийн ордын адил Оюу толгой ордын асар их хүдрийг эцсийн бүтээгдэхүүний үнээр тооцвол 125 тэрбум долларын орлого болж хувирна. Үүнээс Хятад улс асар их орлого олж байна гэсэн үг. Бидний үүнийг ярьдаг нь чухамдаа монголчууд бий стратегийнхаа ордыг үнэн зөвөөр нь тооцоолох хэрэгтэй.

Хэрэв Цагаан суваргын алт, мөнгө, зэсийн орд 10000 тонн алттай байхад уул орд 10-хан тонн алттай гэж тооцоолох л юм бол бид маш том алдаа хийж байна гэсэн үг.
Энэ бол том луйвар. Тийм учраас стратегийн ордуудын баялагийг бүрэн хэмжээгээр нь тооцоолж, монголчууд ямар хэмжээний эрдэс баялагаа алдаж байгааг бодож тооцоолох хэрэгтэй.

     Бид “Хөх толбо” сонины энэ оны №24-т дэлхийн нэг хүнд ногдох Үндэсний Нийт Орлогыг 10.1 мянган доллар гэж 2012 оноор бодож тооцоолсон. Нэг хүнд ногдох Үндэсний Нийт Орлого Хятадад 5.7 мянган доллар байхад, Монгод 3.2 мянган доллар байгаа.

Дэлхийн дунджаас Хятадынх 4.4 мянган доллараар бага байхад Монголынх 7 мянган доллараар бага, Японд нэг хүнд 48 мянган долларын үндэсний нийт орлого ногддог. Хэрэв бид үндэсний стратеги балансаар тооцоолбол манай нэг хүнд ногдох ҮНО 20 мянган долларт хүрнэ. Хэрвээ Эрдэнэтийг нэмбэл Монголд нэг хүнд ногдох нийт ҮНО 28.3 мянган доллар дээр бууна.

Бид үндэсний стратегийн ордоо зориуд гадныханд цөлмүүлж алддагыг бид “Хөх толбо” сониноор байнга ярьсаар байгаа. Гэтэл бодит байдал дээр манай олигархиуд, манай улс төрчид стратегийн ордыг дутуу үнэлүүлж гадныханд завшуулах чиглэлийг айхавтар барьдаг болчихоод байна. Энэ бол үнэхээрийн бидний гутамшиг, эмгэнэл болж хувирсан.

     Бид бас нэг зүйлийг тодруулж хэлье. Хятад гүрэн ч тэр, Орос гүрэн ч хараат биш оршнолыг тусгаар тогтнолтой адилхан утгатай гэж ойлгож яваад байгаа. Хараат биш оршнол гэдэг нь независимость юм. Тэгвэл тусгаар тогтнолыг бас л независи-мость гэдэг үгээр төлөөлүүлж ярьдаг. Гэтэл их монголчууд таван тусгаар тогтнол гэх асуудлыг байнга ярьдаг байсан. Энэ таван тусгаар тогтнол бүгд өөрийн гэсэн дотоод бүтэцтэй.

Үүнээс гадна Их Монголчууд андын төвшинд үндэсний таван тусгаар тогтнол гэж бас ярьж байв. Улс гэрийн төвшинд таван тусгаар тогтнол эрдэнэ гэж ярьдаг. Их Монгол улсын төвшинд 7 биеэр оршдог тусгаар тогтнол гэсэн ойлголт бий. Тэгээд ч зогсохгүй 7 биеэр оршдог тусгаар тогтнол бол Их Монгол улсын амь мөн гэсэн улс төрийн гоц нэгэн томъёолол байдгийг бид дурьдсаар ирсэн билээ.

     Их Монголчууд ямарч л байсан 10 онолтой байсныхаа ач гавъяагаар зөвхөн билиг ухааныг төдийгүй билиг оюуныг улс төрийн том бодлого руу оруулж чадсан учраас их монголчууд маань Их Монгол улсыг байгуулах онолын том том асуудлуудыг тун зөв чиглэлээр гаргаж тавьсан гэдэг нь улам бүр нотлогдож эхлээд байна.

Үүнтэй уялдуулж ялангуяа манай улс төрчид, манай нийгмийн ухааны эрдэмтэд нэг шинжлэх ухааныг биш, ганц нэг дэд салбарын ухааныг биш, чухамдаа нийгмийн арван тэргүүлэх шинжлэх ухааныг цогц байдлаар эзэмшиж чадвал монголчууд бид том том бодлогуудыг уялдуулдаг нууцыг олж авч чадна гэдгийг дахин давтаж хэлье.

Доктор П.Нэргүй

Эх сурвалж: “Хөх толбо” сонин