Нэрт найраг баян хуурч, хөгжмийн зохиолч, МУГЖ Г.Тэрбишийн Монголын их урлагт хоёргүй сэтгэлээр зүтгэж 600 гаруй дууг бүтээж, ард түмнийхээ дунд ардын дуу шиг аялагдан байдаг шилдэг дуунуудаасаа бүрдсэн “АЛТРАН ШАРГАЛТАХ ЭРЭЭН НУУР-МЭЛМИЙ ТУНГАЛАГ УВС НУУРАА...” тоглолт боллоо.

"Увс нуур", "Эрээн нуур", "Дэлгэрмөрөн", "Наран доторх наадам", "Тольтой мөнгөн эмээл", "Гал шарын унага" гээд нутаг нутгийн зон олны сүлд дуу болон мөнхөрсөн түмний хайртай дуунуудыг бүтээж, "Морьт цэрэг", "Уран хээ", "Цэрэг хүний жавхаа", "Тамсагийн цэнхэр хязгаар", "Сайн байна уу, ээжээ" зэрэг цэргийн чуулгын тайзнаа амилсан зуун зуун бүтээлийг төрүүлсэн эрхэм хүмүүний тоглолт халуун алга ташилтаар бялхаж, дурсамжит яриа дүүрэн болсон билээ.

Тус тоглолтод Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин А.Долгор, Ардын жүжигчин Г.Батбаяр, МУГЖ Б.Батбаатар, Б.Батболд, МУСТА Ж.Баатарсүрэн нарын түмний хайртай дуучид, ЦДБЭЧ-ын уран бүттээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон юм.


Даваа - 11 сарын 03,
2025

Сэтгэгдэл3
Тэрбиш гуайл одоо Ардын жүжигчин цол өгөх болсон шүү.
Маш авъяаслаг хөгжимчин, хөгжмийн зохиолч. Сонсох дуртай.
ЭНЭ ХҮНИЙ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЫГ ДАХИН СОНСОХ ГЭЭД СОЁН ГИЙГҮҮЛЭГЧИЙН СУВГИЙГ НӨХӨЖ ҮЗЭХ ГЭСЭН ЧИНЬ ТЭР МУУХАЙ СУВГАА НӨХӨЖ ҮЗЭХ ЭРХГҮЙ БОЛГООД ХАЯСАН БАЙНА ЛАА БАЛАЙ АВГАЙ