УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын дарга О.Цогтгэрэл: "Эрүүл мэндийн салбарын санхүүжүүлэлт бараг нурчихсан гэхэд болно. Иргэд эрүүл мэндийн даатгал төлдөг боловч үйлчилгээ авч болдоггүй.
Монгол Улс төсвийнхөө хөрөнгө оруулалтын ихэнх хувийг эрүүл мэндийн салбарт оруулдаг боловч үр ашиг байдаггүй. 1,000 хүн ногдож буй орныхоо хэмжээгээр дэлхийн хөгжингүй орноос ч илүү хөрөнгө оруулалт хийчихсэн. Эмнэлгээс гадуур нас барж буй иргэдийн хувь хэмжээ асар их болсон байна.
Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилтнуудын улсын дундаж цалин 2.5 сая төгрөг байна. Энэ бол нэмэгдлүүд орсон дүн. Монгол Улсын дундаж цалин 2.7 сая төгрөг байдаг. Гэтэл эрүүл мэнд, боловсролын салбарын дундаж цалин Монгол улсын дундаж цалингаас бага байна. Салбарын сайд нь салбарын ажилчдынхаа дундаж цалингаар цалинждаг байвал ядаж яаж нэмэгдүүлэхийг мэддэг байх юм байна."гэв.
Н.Отгончимэг
Даваа - 11 сарын 03,
2025

Сэтгэгдэл6
1-рт, Эрүүл мэндийн сайдаар мэргэжлийн бус, эсвэл салбарын хэтийн бодлого огт мэдэхгүй нам дагасан зусарч зольбин юмнуудыг тавьдагаа болих хэрэгтэй!! 2-рт, Ерөнхий сайд нь эрүүл мэндийн салбартаа чин сэтгэлээс (хуурамч популист биш) анхаарал тавьдаг хүн байх ёстой!!! 3-рт, улсын төсвөөр орчин үеийн техник төхөөрөмж авч хангах хэрэгтэй! 4-рт, Хавдрын эмнэлгийн тоо, хүртээмжийг яаралтай нэмэгдүүлэхгүй бол нөхцөл байдал онц ноцтой байна шүү!!! 5-рт, мэс засал г.м. хүнд ноцтой эмчилгээг төлбөртэй болгож, эмч нараа хариуцлагажуулахгүй бол үнэгүй юм хэзээ ч хаана ч чанартай байдаггүй!!! Манай эмч нар ёстой л бор зүрхээрээ, сэтгэл гаргаж зүтгэсээр өдий хүрлээ. Гэвч сэтгэлийн тэвчээрт бас хязгаар байдаг юм шүү!!!
Дүрээ хувилгасан коммунист. Худлаа попорч байхаар эрх ашгийн зөрчилтэй сайд нарыг зайлуулах шаардлага тавих нь яасан юм. Ж нь, хувийн сургуультай сайд нь багш нарын цалинг нэмэх асуудалд хуруу хөдөлгөхгүй гэдэг нь 10 жилийн хүүхдэд ч ойлгомжтой. Тэгээд тэр сайд нь цалингаа тоолоод суух уу. Энэ өөрөө ч гэсэн.
ЗӨВ . Сайд , түшээдийн цалинг 2 ,5 САЯ болгоё - иргэдээ нэгдэцгээе - гарын үсэг цуглуулж УИХ - д өргөн баръя ....
Зөв шүү
Намын дарга болсны дараа Сүгтгэрэл сайн хомнист болсон байна. Намаа энэ замаас бүү гаргаарай. Гэм нь сайд нарт нэг зовлон байна. Юу гэвэл Элбэгдоржийн үеэс эхлээд өдий хүртэл сайдын суудлыг чмар их үнээр авгий та мэдэхгүй гэнэ үү. Цалингий нь хасаад, бусад орлогыг хаачихвал шархаа яаж нөхөх вэ? Ерөнхий сайд яаж дэмжиж, гуйгаад ч сайд болох хүн олдохгүй, Та намын дарга хүн, ерөнхий сайд болчихвол сайд олдохгүй, өмнөх хууль дүрмээ өөрчлөх гэж зовно биздээ.
Сайд нар бүгд тэрбумтнууд биздээ цалингаар ч яадгийн.