Өнгөрсөн шөнө МАХН-ын дарга Н.Энхбаярын бие эрс муудаж, пульс нь 40-50 болжээ.
Мөн одоог хүртэл өмгөөлөгчдийг нь Н.Энхбаяртай уулзуулахгүй байгаа аж.
Түүний биеийн байдлын талаар гэргий О.Цолмон нь :
" Эмч нар сэхээнд орсон ч амьд үлдэх магадлал үгүй болсон гэж байна. Ц.Элбэгдорж, Д.Дэмбэрэл, С.Батболд, Д.Дорлигжав нар хүн алж байна. Алуурчид манай төр засгийн толгойд шургалжээ." хэмээн өгүүлэв.
2-р эмнэлгийн гадаа МАХН-ын гишүүд дэмжигчид олноор цуглаад буй бөгөөд хэрэв байдал эвгүйтвэл нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсч болзошгүй байна.
Э.Мягмар
Пүрэв - 06 сарын 11,
2026
Сэтгэгдэл0