Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргvvн, Монголын ард тvмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн. Тэгтэл сvvлийн vед бид хэнийг төрийн тэргvvнээрээ өргөмжилж, тахин шvтээд байна вэ гэдэг бодол өөрийн эрхгvй толгой гашилгах боллоо. Өнөөдрийн Ц.Элбэгдорж, өчигдрийн Н.Энхбаяр, уржигдрын Н.Багабанди, анхных хэмээдэг П.Очирбат нарын чухам хэнд нь ч чанарын ялгаа алга. Эх оронч биш Ерөнхийлөгчид Монголын төрд ямбалсаар ирснийг цаг хугацаа биш тэдний мөн чанар, шунал хvсэл илтгээд өгчихлөө.
Энэ асуудлыг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээн дээр тулгуурлаад хэлж болох юм. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр Оюу толгой төсөл Монголын ард тvмэнд хэрэгтэй юу эсвэл гадныханд ашигтай байсан нь дээр vv гэдэг улстөрийн шалгуур өнгөрсөн долоо хоногт хvчтэй явагдахад vе vеийн Ерөнхийлөгчид дуу дуугаа авалцаад “Айвенхоу Майнз”, “Рио Тинто”-г дэмжиж байх юм. Чухамхvv Оюу толгойн гэрээг муу, сайн болсон гэдэг эргэлзээ нийгэмд бий болохоос илvv эх оронч зvрх сэтгэл, итгэл vнэмшлийн мөн чанарын хувьд эрхэм Ерөнхийлөгчдийг ялгаад өгчих шиг санагдав.
Н.Багабанди
Цагтаа Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч гэгдэж явсан Н.Багабанди гуай гэхэд л Оюу толгойг “Титэм vг” шигээ эвийг нь олоод эвтэйхэн магтчихаж байсан. Тодруулбал “Монголын ээрэм говьд хэрэгжиж эхэлсэн уул уурхайн Оюу толгой төслийн бvтээн байгуулалтын ажил замынхаа хагасыг нэгэнт тууллаа. Энэ зам шулуун дардан байгаагvй. Асар их бэрхшээлийг даван туулж, зvрх хальтрам шалгууруудыг гэтэлж байж тавин хувийнхаа амжилтад хvрч байгаа гэдгийн гэрч нь энд байгаа бvх хvн юм. Дэд бvтэц байхгvй эзгvй хээр энэ талд дэлхийн хэмжээний уул уурхайн том цогцолборыг барьж байгуулах энэ зориг санаа бол алсыг харсан, ирээдvйгээ төсөөлсөн, бизнесийн асар их эр зоригийн хvчээр хийсэн ажил юм аа.
Оюу толгой төсөл бvтээн байгуулалтынхаа 50 хувийг туулах энэ явцад “Оюу толгой” гэдэг нэр Монголын олон нийтийн чихэнд танил хvнийх нь нэр мэт сонсогдох болсон байна. Төсөл амжилттай хэрэгжиж vр шимээ өгч эхлэх тэр цаг мөчид “Оюу толгой” гэдэг нэр төрсөн эхийн нэр шиг монгол хvнд дотно халуун сонсогдож байгаасай гэж хvсэн ерөөж байна. Vндэсний эрх ашгаа дээдлэхийн сацуу гадаадын хөрөнгө оруулагчдад боломж олгож, тvншлэх тvншээ зөв сонгож, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмаар ажиллаж чадах юм бол асар бага хугацаанд маш ихийг бvтээж болохын vлгэр дуурайл нь Оюу толгой болж байна. Оюу толгой төслийг Монголын олон нийт итгэл найдварын харцаар харж, тvvний vр шимийг хvртэх цаг мөчийг хvлээж байна. Энэ цаг мөчийг та бид наашлуулах, урагшуулах, тvргэтгэх vvрэгтэй” гэж Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди гуай омог бардам өгvvлснийг уншигчдадаа дахин сийрvvлэн хvргэхэд илvvдэхгvй биз. Монгол эх орон, монгол хvний төлөө монгол зvрхээр цохилох ёстой Ерөнхийлөгч маань гадаадын аль нэг компанийн эрх ашгийг хамгаалж, уриалан дуудаж, хошгируулан баярлуулж болохгvй биз дээ.
Аливаа бvхэнд vнэ цэнэ гэж байдаг. Тэр тусмаа Монгол Улсын төрийн тэргvvн явсан хvн хэзээ нэгэн цагт гадны компаниас олон мянган долларын цалин авчихаад, тvvнийхээ төлөөсөнд ард тvмэн, эх орноо худалдсан зvйл яриад явж боломгvй. Яагаад гэвэл эх орон, ард тvмнийх нь эд эс, ширхэг бvр Монгол Улсын Ерөнхийлөгчид юугаар ч сольшгvй итгэл vнэмшил, vнэт зvйл байх ёстой шvv дээ. Гэвч өнөөх нь гадныхны гар хөл болчихоод урьд өмнөх, сайн цагийн нэрээ барьсан шиг ард тvмний толгойг угааж яваа нь харамсалтай. “Оюу толгой”-гоос сар бvр олон мянган доллар халаасалдаг, хөлсний шахуу ажилтан нь биш байсан бол Н.Баганбанди гуайн vгийг монголчууд нааштайгаар хvлээн авч болох л байлаа.
П.Очирбат
Анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайн хувьд ч Н.Баганбандиасаа нэг их ялгаагvй. Уул уурхайн чадварлаг мэргэжилтэн, техникийн ухааны дэд эрдэмтэн, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор, мөн дээр нь Монгол Улсын төрийн тэргvvн явсан болохоор Оюу толгой, Таван толгойн асуудлаар хэвлэлийнхэн сав л хийвэл П.Очирбат гуайг ам алдуулдаг. Гэвч анхны Ерөнхийлөгч П.Очирбат Оюу толгойг магтах туйлын дуртай. “Оюу толгойн гэрээг нэгэнт байгуулчихсан учраас одоо сайн, муу болсон гэж яриад байх хэрэггvй.
Гэрээнийхээ дагуу ажиллах л хэрэгтэй. Оюу толгой Монголын эдийн засагт асар их vр дvн өгнө. Өмнийн говь дэд бvтэц өндөр хөгжсөн аж vйлдвэрийн асар том бvс нутаг болж хувирна. Олборлох, боловсруулах, эцсийн бvтээгдэхvvн vйлдвэрлэх зэрэг уул уурхайн олон салбар хөгжинө” гэх мэтээр захын нэг хэвлэлд Оюу толгойг өмгөөлж, хамгаалаад ярих нь бий. Монголын ард тvмний эв нэгдлийг илэрхийлэгч гэгдэж явсан төрийн тэргvvнvvд маань төвийг сахихын оронд хэт нэг талыг баримталж, бvр эх оронч биш vзэл баримтлалаар ажиллаж буйг эдгээр баримтаас уншигч та төвөггvй ойлгож болох биз.
Ц.Элбэгдорж
Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм л болбол Засгийн газрыг шvvмжлэх дуртай нэгэн. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээн дээр сөрөг байр сууриа илэрхийлж ч явсан удаатай. Тэгтэл өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хамтарсан уулзалт нэрийдлээр мэдэгдэл шахуу зvйл хийв. Энэ vеэр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Оюу толгойг хэт өмгөөлснийг УИХ-ын гишvvд, уул уурхай, эдийн засгийн мэргэжилтнvvд цочмогоор хvлээж авна лээ. Тэрбээр “Монгол дэлхийн нvд, чих байнга харж, сонсож байдаг орны нэг болчихжээ. Ялангуяа хөрөнгө оруулалтын асуудал дээр Монголыг харж байгаа дэлхийн чих нээлттэй байна. Дотроо яриад, асуудлыг шийддэг ойлголт хуучирч. Оюу толгой Монголын бvтээн байгуулалт. Эрдэнэтийг зууны бvтээн байгуулалт гэж ярьдаг. Оюу толгой бол 21 дvгээр зууны Монголын нэг том бvтээн байгуулалт гэдэгт би эргэлзэхгvй байна. Яг тэр vеийн Эрдэнэтийн бvтээн байгуулалтын гэрээг аваад vзвэл учир дутагдалтай зvйл маш их байсан.
2003 он хvртэл татвар төлдөггvй, хувь нь тодорхой биш гээд. Гэхдээ зогсоолгvй бvтээж чадсан. Байгуулчихаад араас нь шинэ гарсан шаардлагаа тавиад хөрш оронтойгоо шийдээд ирсэн. Оюу толгой дээр ингэх ёстой гэж бодож байна. Оюу толгойг Эрдэнэттэй харьцуулбал ашиглалтад орохоороо тvvнээс гурав дахин том, өнөөдрийн эдийн засагт vзvvлж буй нөлөөгөөрөө хоёр дахин их байна. Өнөөдөр ямар нэг шалтгаанаар Эрдэнэт vйлдвэр зогсвол юу болох вэ? Тэгвэл Эрдэнэтээс илvv том асуудал хvндэрвэл юу болох юм? Зэсийн vнэ 9000-аас шууд 6700 руу буулаа. Оюу толгойг босгоход хөрөнгө оруулах ажлыг УИХ, Засгийн газар дээр хичээгээд явж байтал гадна талаас ойлгомжгvй байдал vvслээ. Энэ нь Оюу толгойд нөлөөлнө. Бараг тэр хөрөнгө оруулалтаа яаж олох вэ гэдэг асуудал vvснэ. Ийм vед дотоодод бас ойлгомжгvй байдал бий болохоор улам нөлөөлж байна. Миний бодож байгаагаар эдийн засгийн өсөлтийн гурван төгрөг тутмын нэг нь шууд бус утгаараа бараг Оюу толгойтой холбоотой.
Тэтгэвэр, тэтгэмж, хөрөнгө оруулалт, бvтээн байгуулалт бvгд холбоотой. Нэг их наяд төгрөгийн худалдан авалт, нийлvvлэлт хэрэгжиж байна. Энэ бvхэн зогсоход жирийн ард иргэд л хохирно. Сvхбаатарын талбай дээр 11 мянган хvн ажилгvй болж жагсвал яах вэ? Энэ хөрөнгө оруулалтын оронд ямар хөрөнгө оруулалт гарч ирэх юм бэ? Европын эдийн засгийн хямрал хэр vргэлжлэх вэ? Зэсийн vнийн уналт ямар байх вэ? Ингээд бодохоор улстөрчид нь бодлоготой, эдийн засагчид нь тооцоотой асуудалд хандах цаг болсон. Бодлого боловсруулагчид бvгд vндэсний эрх ашгаасаа уяатай асуудалд хандаж баймаар байна” гэж уянгалуулан мэдэгдэв.
Нээрээ ч тvvний хэлснээр 11 мянган хvн ажилгvй болчихоод Сvхбаатарын талбай дээр жагсч, ирээдvйд Эрдэнэтээс ч их өгөөж өгөх Оюу толгой төслийн ажлыг зогсоочихвол тоймгvй их хохирол амсч мэднэ. Монгол Улсын отгон Ерөнхийлөгчийн хэлсэн vгнээс авах зvйл олон ч гэнэт юуны учир “Айвенхоу Майнз”, “Рио Тинто”-г хаацайлаад унав гэдэг нэн сонин. Энэ бvгдийг эргэцvvлээд, эргээд харж байхад итгэл vнэмшил, vнэ цэнэгvй, эх оронч биш Ерөнхийлөгч ямар өрөвдөлтэй юм бэ, ийм Ерөнхийлөгчөөр төр улсаа мануулсан Монголын ард тvмэн юутай хөөрхийлөлтэй вэ.
Даваахvvгийн Оюунбаатар
Пүрэв - 06 сарын 11,
2026
Сэтгэгдэл0
hooye "serguulch"ee naad niitlel chin nuli aldaa baina. Olon tumend zuv, zuitei medeelel hurgiye gej bodoj baisan bol yadaj bichih gej baigaa niitleliinhee talaar material tsugluulj boloh l baisan shde. Uuruu tiim lag yum bol yerunkhiilugch bolood garaad ir l dee. Amaaraa l neeh tom baaj khumuusiig shuumjlekh yum, niitlel ch zohistoi bichchihej chadahgui baij bitgii ingej bai l daa.
Люмпен хүн ямар ч түвшинд хүрсэн люмпен сэтгэлгээ нь өөрчлөгддөггүй юм байна.
haha tegsnee bas N.Enkhbayariin talaar bol yu ch duridahgui tee? Setguulch hun het tuilshirch neg taliig ulairan barimtalj boldog yum uu? Uuruu iim debil baij bas humuusiig muulahtaigaa
Очирбат, Багабаньд, Энхбаяр, Элбэгдорж эдгээр еранхийлөгчийн хэн нь ч Монгол эх орон, ард түмэндээ ээлтэй хандсангүй ээ. Ийм баян нутагт бид яажшуухан аж төрж байна? Эзэн Чингис минь биднийгээ нэг хар. Муу хүмүүсийн гайгаар Монгол үндэстэн мөхөх нь.
syymagnii beesnyyd ardchilal nereer deesee egsej bna,tedgeeriin dotoroos elbegdoj bees mench tomorch bna,yhegdesdiin zys sorsoor baigaa iim zadgalan tom ylaan bees bolj gem?hezee delbereh ni neg todorhoigyi met ch ydahgyi sinjtei!!!ene bees l delberbel mongol saihan chagtai tylgarah yum asan?....hezee delbereh bol gej harj syysanaas nyzalchihbal yasan yum be?....beesiig baga deer ....
Ìîíãîë÷óóä àà!!! Ö.Ýëáýãäîðæèéã îãöðóóë ë äàà.
магтан матах гээ ч л болждээ. Энхбаярын тавьж байгаа саналуудыг дурдсангүй.
Hamgiin yerunchiilugchiinhuu erh uurgiig meddeggui Elbegdorjiig ogzruuliya!Demjij baina.
LALARYN TENEG HUZUUGUI TARVAGA ELBEGDORJIIG OGTSRUULYA ARD TUMEN MIN. TUUNII ENE TENEG YAVDAL BUR HEREES HETERLEE. YAMAR TENEG HUN GEHEEREE IIM BAIDGA BAINAA OLON ULSYN SHIGSHIG BOLJ BNA. ATIGAR HSAARYG OGTSUULAHAAR BOSTSGOOYO JAGSAY!!!!
ELBEGEED DEMJIJ BNAA ZUV ZUITEI GOLOOR NI HELDEG HUN YAVCH MUU HUN BISH HARIN ENE MUULAAD BGA NUHDUUR UURSDUU AIJ BGA DAA, AMAR HYALBAR ARGAAR BAYJDAG GARZIIG NI HAAJ BGA BOLOHOOR BOOJ UHEH GEJ BGA BH DAA
Энхбаяр Оюу толгойн гэрээг эсэргууцсэн биздээ