sonin.mn

Demagog гэж,өөрийн зорилгоо биелүүлэхийн тулд боломжтой цаг үед, масс олонд долигнож, тэдний сэтгэл итгэлээр тоглон турхирч, Үнэнг гажуудуулан худал гүтгэн ухуулж. Зорьсон зорилгоо нуун, зөвхөн сайн санааны тулд үйлдэж байгаа мэт хувирган, хийж байгаа арга барил нь энэнээс өөрөөр хийх ямар ч боломжгүй байсан мэт үзүүлдэг. (1)
Martin Morlock (1918-1983)


Аливаа улсын ерөнхийлөгч бие организмаар яривал тухайн  улсын толгой,гэр бүлээр  аав нь ,улс орноор удирдагч нь болж, олон хүний хувь заяаг гартаа барин, итгэлийг  нь тээж ,өндөр хариуцлага хүлээснээрээ  бүхэл олныхүндлэл хайр татсан онцгой хүн байдаг билээ.Тухайн  нийгэмд  даган дуурайх жишээ нь болж ,олон улсын өмнө тус улсын үзэл баримтлал, хүсэл зорилгыгтөлөөлөн харуулах ,нүүр  царай нь болдог.


Би улсын  удирдагчийг:  улс орноо ундны  усны ч нөөц  байхгүй  доройтсон колониос , ард түмний сайн сайхны төлөө жишиг  улс болгосон  Сингапурийн Lee Kuan Yew–оор  эсвэл  нутаг нэгтнийг нь  арьс өнгөөр ялгаварлахгүй байлгахын төлөө цуцалтгүй  эсэргүүцэн явсан, тэмцлээрээ их гүрнээс  тусгаарлан гарч тусгаар тогтнолоо бий болгосон ,өөрийн амьдралын сүүлийн мөч хүртэлээ   ард олноо хамгаалан үхсэн  Mahatma Gandhi - аар төсөөлж ойлгож хүндэлж ирсэн билээ.


Монгол улс хэдэн хоног  экс Энхбаярын найруулан тавьсан, өөрөө гол дүрд нь тоглосон жүжгээр амьсгалсан  гэхэд болно.Жирийн олон иргэд  улсын ерөнхийлөгч байсан, энэ хүний дотор  ямар дүр нуугдаж  байсныг таньж, сэтгэл дотроо гайхаж ,итгэл алдарч шаналж явлаа .Ийм ерөнхийлөгчөөрих удаан удирдуулж явсандаа ичих шиг,ийм гутамшигтай  байгаа улсын иргэн болсондоо гутрах шиг.


Зарим Монгол хүмүүсийн  богино ой зайн тогтоомж их мууджээ…

Өнөөдөр бид ингэж ядуу тарчиг амьдарч улс орон уруудаж,өлөн зэлмүүн байгаагийн эхлэлийг хэн тавьсныг, улс орныг гадны эздэд найр тавин өгч ,мөнгөөр зарж ухан цөлмүүлэх  эхлэл ,энэ Демагог хүний  үед тавигдсан гэдгийг ,2006 оны 4 сарийн 18 нд иргэний хөдөлгөөний 12 000 хүн оролцсон сүрт жагсаалаар ерөнхийлөгч  Энхбаярын хиймэл күклыг,Friedland-д Оюу толгойг өгсөн гэж,  үзэн ядалт дүүрэн  шатааж байснаа, мөн   „toxic  Боб“ -ыг монгол улсыг орхин гарахыг  шардаж байснаа  тэд огт санахгүйгээр таг  мартжээ …Одоо тэд  “Авилгалын эцгээ“ оймстойгоо тийчилсныг нь өрөвдөн  ярьж,хошуу дэвсэн хайр зарлаж байна.


Энэ хүн хууль дүрэм журмыг хамгийн  их ярьж байснаа мартан , хийсэн гэмдээ эзэн болж чадахгүй, бодит үндэслэлийг үгүйсгэн, АТГ-н  дуудсан цагт нь очихгүй, шүүхийн тогтоолыг нулмисан.

Өөрийг нь баривчлах гэж байгааг  мэдэнгүүтээ,  өрсөн нүүдэл хийх гэж оролдон,   “-7 сарын 1 ний  хурлын протокол  ил  болгосны  төлөө намайг барилаа!“…гэж худал  хуурмаг  үндэслэл гарган, эх оронч хүү,гэмгүй цагаан тагтааны дүрд хувиран орж, ард олныг төөрөгдүүлэн , нурууных нь  хойно нуугдан үлдэж  өөрийгө хамгаалуулахыг оролдох нь ямар өчүүхэн хүн байсан юм бэ гэж гайхахад хүргэсэн.


Монгол улсын удирдах  бүх албыг хашиж байсны хувьд ,өөрийгөө болон ард олноо хүндлэн,үнэхээр гэм зэмгүй байсан бол тэргүүн өндөр  цэх зогсон,буруугүйгээ   баталсаар  зоригтой гарч ирэхийг нь хүлээсэн боловч айлын жоохон хүүхэд аав ээждээ эрхэлж байгаа мэт, өмсүүлсэн гутлыг  тайлан хаяж,х оол идэхгүй,  юм уухгүй гэж эрхлэн, чихээ даран шүлэг уншин тоглож,  төрийн албаны ажлыг хүндрүүлсэнийг бүгд үзлээ . Төрийн толгой байсан хүн  шудрага шүүхийн өмнө бөхийхөөрөө ямар арчаагүй  болдгийг харлаа.

Эхнэр хүүхэд,ээжтэйгээ  нийлэн, бүх  олноороо мөрдөх ёстой хууль зүйн орчинлуу дайралт хийн,өлсгөлөнгөөр шантаж хийн ,хууль сахиулах үүрэг авсан иргэдийг өөрийн хамжлагат ард шиг үзэн  үл ойшоож, эс зүйгүй харьцаж байгааг нь толгой сэгсрэн харсан .


Дэлхий даяр хийх ажил мундахгүй байтал, монгол улсын хууль шүүхийн  асуудалд хөндлөнгөөс хошуу дүрж  НҮБ-ийн дарга Ban Ki-moon ерөнхийлөгч Элбэгдоржид, авилгалтай тэмцэх үйлсдээ анхны амжилтаа гаргаж байгад нь баяр хүргэхийн оронд  Нэгдсэн үндэстний байгууллагыг төлөөлөн,  асуудал тавьж,  улсын дотоод хэрэгт  ойлгомжгүйгээр оролцон,  тусгаар улсын ерөнхийлөгчид дарамт үзүүлэн :                                                                                                                                   

- Энэ сэдвээр би таньтай дахиж ярьмааргүй байна,гэж хэлсэн нь  экс-г суллаа гэсэн  санаа агуулж  байгааг бид юу гэж үзэх үү,соёлтой  гуйлт уу,эсвэл боловсон  үгээр далдалсан  тушаал уу?!                                                                                                                                      

Ингэж хэлсэн нь  энэ хариуцлагатай байгууллагын хүн :  Монгол улс авилгалтай тэмцэх хэрэггүй,авилгалаа арилгаж болохгүй гэж байгаатай агаар нэг сонсогдож байна.Ер нь энэ барууны яриад байгаа  “Ардчилал” гэдэг чинь , эрчим хүчний нөөцтэй  жижиг улсуудыг , хээл  хахууль дээр тогтоон  ядуу чигээр нь байлган , эрх чөлөө тэгш эрх нэрийн доор нуугдан явагдаж байгаа , эдийн засгийн хувьд залгих колончлол юм биш үү…


Бусад их гүрнүүд  ер нь Монгол улсыг  авилгалгүй , нийтэрээ сайхан амьдралыг бүтээхийг эрмэлзсэн, жинхэнэ утгаараа ардчилсан улс болгох сонирхол байна уу угүй юу…гэсэн асуудал гарч ирж байна.


Экс  ерөнхийлөгчийн хувьд ,ихэнхдээ олигархууд болон зузаан хэтэвчтэнгүүдийг төлөөлөн хамгаалдаг , үйлчилгэний хөлсөндөө  зургаан оронтой долларийн шан авдаг Барон Goldsmith –р хамгаалуулаад  ч Үнэнд гүйцэгдсэн , баримттай фактийг шүүхийн өмнө үгүйсгэж үл чадах бизээ.


Ямар ч байсан энэ  хэрэг яаж шийдэгдэхээс  ирээдүйн  Монгол улс ямар байхыг төсөөлөн харж болно.

Авилгал хээл  хахуульд идэгдсэн ,  дайсан  төрийн хуучин систэмтэй ,арчаагүйдээ бусад улсад колончлогдсон , тоногдож дээрэмдүүлсэн эзэнгүй ядуу үндэстэн болох,      аль эсвэл  төрийн аппаратаа бүрэн цэвэрлэж жинхэнэ утгаараа цэвэр ариун төрт,Чингисийн улсыг дахиж доромжлуулахгүй, ирээдүйдээ итгэлтэй шинэ Монгол босон ирэх үү?
Монгол хүн бүр энэ замыг сонгосой гэж итгэл найдвар тээн, энэ гэгээлэг зүг рүү ширтэн  хүлээж байна.                                                                                                                                                             
                                                                                                                                                                      Ч.Өрлөг


 http://de.wikipedia.org/wiki/Demagogie