sonin.mn


Мэргэжлийн сумогийн тавдугаар сарын башёгийн арав дахь өдрийн барилдааны дараагаар озэки Кисэносато есөн даваатайгаар ганцаараа тэргүүлж эхэллээ. Түүний араас Точиозан, Такарафүжи болон манай сумоч Тамаваши Мөнх-Оргил нар найман даваатайгаар нэхэж явна. Харин озэки Какүрюү, Котошогикү нар арав дахь өдрийн барилдаанд өрсөлдөгчдөө ялагдсанаар гурван унаатай боллоо.

Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Хакухо М.Даваажаргалд монголчууд ихэд итгэл хүлээлгэж байсан ч тэрбээр гурав дараалан өвдөг шороодоод байгаа билээ. Барилдааны үеэр Хакухо зүүн гарынхаа долоовор хурууг хугалсан учир энэхүү бэртэл нь амжилтад нь илт нөлөөлж байна хэмээн Японы хэвлэлүүд бичиж байгаа аж. Гэвч их аварга маань башёгийн арав дахь өдрийн барилдаанд озэки Какүрюүг өвдөг шороодуулж, ээлжит даваагаа авч чадсан юм.

Эх сурвалж: "Өглөөний сонин"