-Шинэ цагийн хэлмэгдүүлэлт буюу Цагдаагийн удирдлагуудыг буруутгах үндэслэл бий юү-
Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад байгаа цагдаагийн экс дарга нартай холбоотой сөрөг мэдээлэл байсхийгээд л хэвлэлээр цацагдаж тэднийг хийгээгүй хэргийнх нь төлөө хэлмэгдүүлэхээр зэхэж байна.
Шинэ цагийн хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртсөн тэднийг манай сонин өмөөрч байгаа. Өмнө нь бид экс дарга нарын ар гэрийнхэнтэй цувралаар яриа хүргэж тэдний үзэл бодлыг илэрхийлсэн. Энэ удаад Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн тасгийн дарга асан, цагдаагийн хурандаа Г.Ганбаатарын төрсөн ах Г.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Цагдаагийн экс удирдлагууд саатуулагдсан цагаас хойш хоёр cap болох гэж байна. Гэтэл тэдний биеийн байдал сайнгүй эхнээсээ эмчилгээнд хамрагдсан байгаа. Таны дүү Г.Ганбаатарын хувьд биеийнх нь байдал ямар байгаа бол. Эргэлтээр уулзсан уу?
-Хоригдсоноос хойш 2-3 удаа л барааг нь шилэн хаалганы цаанаас харсан. Хүнээс ам дамжуулан сонсоход их хавагнасан гэж сурагтай байна. Дүү маань их туранхай байсан. Гэтэл 7-8 кг жин нэмсэн гэсэн. Биеийн байдалд нь ар гэрийнхэн бид маш их санаа зовж байна. Манай ээж их тайван амгалан хүн. Гэвч дүүгийн асуудлаас болоод байнга даралт нь ихэсдэг болсон.
-Эдгээр дарга нарын өвчний онош нэг шахуу. Сахарын өвчнөөс болж О.Зоригт гуай хагалгаанд орсон байгаа. Гэтэл энэ хүмүүс яахаараа нэг төрлийн өвчнөөр өвчилдөг юм. Худлаа юм биш үү гэх яриа ч бий?
-Өвчинд ямар нэгэн тийм, ийм гэсэн онол байхгүй шүү дээ. Миний дүү 2000 оноос хойш эмнэлгийн хяналтад байсан. Одоо уулзаагүй болохоор юунаас болж хавагнаад байгааг нь мэдэхгүй л байна. Хорих ангид орсон хүмүүс хавагнадаг, турдаг, хууч өвчин нь сэдэрдэг гэх яриа байдаг юм билээ. Чийгтэй газарт удаан байгаа болохоор биеийнх нь байдал муудаж байна гээд аав, ээж, ах, эгч нь зовж л сууна. Цагдаагийнхан чинь цаг наргүй, хоолтой хоолгүй л ажиллаж байдаг шүү дээ. Үүнээсээ болоод ч тэр үү ижил төрлийн өвчин тусдаг юм байна л даа. Гэтэл хүмүүс ярихдаа "Яагаад ийм ижил өвчин тусчихдаг юм. Энэ бол худлаа" гэсэн яриа гарсан. Үнэн хэрэг дээрээ бүгд л ижил оноштой байгаа юм билээ.
-Одоо эмчлэгдэж байгаа хоёр даргыг ирэхээр зөрүүлээд Ш.Батсүх, Г.Ганбаатар нарыг эмнэлэгт хэвтүүлнэ гэх яриа бий. Энэ талаар сонссон зүйл байна уу?
-Энэ талаар сонсоогүй юм байна. Ч.Амарболд, О.Зоригт нар эмнэлэгт муу байгаа гэж дуулсан. Энэ хүмүүс цагдаагийн байгууллагад цаг наргүй ажиллаж байгаад л бие муутай болцгоосон байх.
-Өнөөдөр энэ дөрвөн даргыг хорих нь зөв үү, буруу юу. Үүнд хувь хүн талаасаа ямар байр суурьтай явдаг вэ?
-Уг нь хорих шаардлагагүй баймаар. Ямар оргож босгох гээд байгаа биш. Цагдан хорих шалтгаан нь хуулиндаа байдаг юм билээ. Ямар, ямар үндэслэлээр хорих вэ гээд. Энэ хүмүүс дуудсан цагт л очдог байсан. Одоо бүүр өмгөөлөгч авч чадахгүй байна шүү дээ.
-Г.Ганбаатар хурандаагийн хувьд өмгөөлөгч нь гадаад явснаас болж хэргийг нь тусгаарлаж байсан шүү дээ?
-Өмгөөлөгч нь яалт ч байхгүй гадаад явчихсан байсан. Солонгос улс руу хүмүүнлэгийн шугамаар илтгэл тавихаар явсан юм билээ. Гэтэл гадуур зохион байгуулалттайгаар явсан юм шиг яриад байгаа. Гэхдээ эцсийн дүндээ манай шүүх шударга шийдэх байх. Гэсэн ч жаахан эмзэглэж л байна. Биеийнх нь байдал муудчихаад байхад ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй. Долоо хоногийн товлосон өдрүүдэд уулзах ёстой байдаг. Гэтэл уулзалтын бичиг өгөхгүй байх жишээтэй. Энэ хүмүүс үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй л байна. Долоо хоногийн 3-4 дэх өдрийг тэсэн ядан хүлээдэг. Уулзах байх гээд хоол, унд бэлдээд очдог. Харамсалтай нь уулзуулдаггүй.
-Сахарын өвчтэй хүнд хоолны дэглэм чухал. Тэгэхлээр хорих ангид ямар ч хоол идэж байгаа нь тодорхой бус шүү дээ?
-Мэдэхгүй. Уул нь хорих ангид цувдай, толгойгоор л хоол хийж өгдөг гэсэн яриа байдаг. Тэрнээс юугаар, ямар хоол хийж өгдгийг нь мэдэхгүй байна. Мэдээж бидний идэж хэрэглэдэг шиг хоол унд байхгүй л байх гэж бодож байна.
-Ингэхэд дүү чинь цагдаагаас хурандаа болтлоо энэ байгууллагад хоёргүй сэтгэлээр зүтгэсэн түүхтэй. Түүний бага нас, ажлын гараагаа хаанаас эхэлж байсныг дурсвал?
-Бид эхээс зургуулаа. Аав минь Төв аймгийн Эрдэнэсантынх. Ээж Архангайн Өлзийтийнх. Бид 500-айл гэж байсан одоогоор "Өргөө" кино театрын арын гэр хороололд өссөн жирийн нэг айлын хүүхдүүд. Би гэр доторх ажил, хоолоо хийдэг байсан. Харин миний дүү Ганбаатар дэлгүүр хоршооноос юм авах ажлаа зохицуулдаг байлаа. Бага байхын сэргэлэн цовоо юманд нухацтай ханддаг хүүхэд байсан. Дүү маань 1989 онд аравдугаар ангиа төгсөөд 1990 онд ардчилал үүсч эхлэхэд л анх эргүүл хамгаалалтын 801 дүгээр анги байгууллагдахад эргүүлийн цагдаагаар орж байсан түүхтэй. Ингээд ажиллаж байх хугацаандаа байгууллагын хөдөлмөрийн аварга хоёр жил дараалан болж байлаа.
Ингээд шагнал авахаар Цагдаагийн дээд сургуульд шалгалт өгөх эрхтэй болсон. Шалгалтаа ч амжилттай өгөөд онц дүнтэй төгссөн. 1996 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэсгийн байцаагч, хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч хийсэн. 2000-2003 онд тус дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн дарга, 2003-2006 онд Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тасгийн даргаар ажилласан. 2006 оноос Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн даргаар ажилласан хүн.
Ардчиллын энэ он жилүүдэд ард түмэн, нийгмийнхээ хэв журмыг сахиулах үйлст эргэж буцалтгүйгээр зүтгэж ирсэн шударга жирийн нэгэн төрийн албан хаагч билээ миний дүү. Би дүүгээрээ их бахархдаг. Миний дүү одоо дөнгөж 40 настай. Ид залуу эр хүний ид хавийг гайхуулах эрч, хүчтэй ориглон буцалсан насандаа яваа залуухан цагдаагийн хурандаа. Гэтэл долдугаар сарын нэгэн гэдэг тэр өдрийн хар толбо нааж зүрх зоригийг нь мохоох вий, улс төрчдийн золиос болох вий гэж эмзэглэж байна.
-Нийслэлийн цагдаагийн газар гэхээр олон тасагтай. Гэтэл яагаад Хэв журмын тасгийн дарга өнөөдөр буруутан болох гэж гэсэн яриа олны дунд байдаг юм билээ?
-Энэ газрын нэрнээс нь үзэхээр яалт ч байхгүй албан үүргийнхээ дагуу ажилласан байх л даа.
-Долдугаар сарын 1-ний тэр аймшигт өдрийг эргэн саная л даа. Тухайн үед дүүтэйгээ холбоотой байж чадсан уу. Мэдээж төрсөн ах нь болохоор маш их санаа зовж байсан байх?
-Холбоо барьж чадаагүй. Утсаар нь ярих гэхээр дуудаад дуудаад аваагүй. Зурагтаар л барааг нь харсан. Архи уугаад согтчихсон зэрлэг, балмад, танхай хүмүүс дайрч байсан. Тэрний өөдөөс 700-800-хан цагдаа байсан байх. Цагдаа нарыг зодуулж байхыг хараад зүрх шимширч байсан даа. Долдугаар сарын 2-ны өдөр нь цагдаа нар маань гавьяа байгууллаа гэж бодсон шүү. Тэр өдөр цагдаа нар үймээн самууныг намжаагаагүй бол Улаанбаатар хот маань яах байсан бол оо. Замдаа дайралдсан бүх зүйлийг нь шатааж, сүйтгэж, дээрэмдэн тонож байсныг хүмүүс харсан л байх. Харин ч ёстой шагнамаар санагдаад байдаг юм.
-Долдугаар сарын 1-нд үймээн болно гэж хэн ч төсөөлөөгүй. Тэр дундаа цагдаагийнхан. Тэд бэлтгэл ч үгүй байсан байх л даа?
-Цагдаа нарын хувьд ямар ч бэлтгэл байгаагүй. Харин үймээн самууныг зохион байгуулсан хүмүүс л бэлтгэлтэй байсан биз. Би тэгж л бодож байна. Долдугаар сарын 1-ний маргааш нь хамгийн түрүүнд дүүгийнхээ биеийг л асуусан. Их хачин болчихсон байсан. Энд тэндээ цохиулчихсан. Ер нь бусад цагдаа нарч зодуулчихсан л байсан шүү дээ. Хамгаалах хэрэгсэл нь ч ямар байлаа. Нэг юмаа ээлжилж барьж байх жишээтэй. Үнэнийг хэлэхэд, цагдаагийнхан нүцгэн гараараа ажилласан. Манай улсыг ардчилсан улс хэмээн 1990 оноос л зарлаж байсан. Үнэхээр л ардчилсан улс юм бол хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, жагсаал цуглаан хийх эрхтэй. Тэгэхээр түүнд нь зориулсан техник хэрэгсэл, цагдаагийн хэрэгслээр хангах ёстой байсан байх л даа. Усан буунаас авахуулаад л. Үймээний үед ажилласан цагдаа нар сэтгэл санаа, бие, эрүүл мэндээрээ хохирсныг ард түмэн харсан. Гэтэл өнөөдөр буруутан болчихоод сууж байхыг нь харахад гомдмоор ч юм шиг санагддаг. Үймээн зохион байгуулсан хүмүүс нь зүгээр ажлаа хийгээд явж байдаг. Гэтэл энэ муу дөрвөн дарга маш хэцүү байдалд байна.
-Энэ хэргийг ингэж шалгасан бол өдийд гэм буруутай этгээдийг олоод, хэн зохион байгуулсныг илчилсэн байх байсан гэж боддог уу?
-Үймээн самууныг удирдан зохион байгуулсан хүнийг л сайн шалгах ёстой байсан байх гэж боддог. Үнэхээр долдугаар сарын 1-ний хэргийг шийдэж, гэм буруутныг олж тогтоое гэж бодсон бол үймээн самуун яагаад болсон, хэн турхирсныг шатлалтайгаар шалгах ёстой байсан байх л даа. Тэгэхгүй, энэ хэрэгт дөрвөн дарга л буруутай юм шиг шүүгээд авчихсан нь улс төрийн зорилготой ч юм шиг санагддаг. Энэ дөрвөн даргын цаана аав, ээж, ах дүүс, эхнэр хүүхдүүд нь байна. Тэд бүгд шаналж байна.
-Цагдаагийн дарга нарын ард байгаа ар гэрийнхэн давхар хэлмэгдээд байх шиг. Тэдний ч гэсэн эрх нь зөрчигдөөд байгаа юм биш үү. Өнөөдөр нялх биетэй хүүхдээ тэвэрсэн эхнэрээс нь авахуулаад өвчиндөө шаналсан эх, эцэг нь ч хүлээж байгаа?
-О.Зоригт даргын хувьд хүүхэд нь хэдхэн сартай нялх хүүхэд бий. Миний дүүгийн хувьд зургаан настай охин 14 настай хүү ч байна. Гэтэл орой бүр аавтайгаа уулзмаар байна гээд уйлдаг. Тэнд нь очоод уулзуулах гэхээр зөвшөөрөл олдохгүй. Хоригдсон гэдгийг нь ч ойлгохгүй шүү дээ. Өмнө нь гадаад, дотоод явахаар тоохгүй байсан хүүхэд зөнгөөрөө л аавтайгаа уулзая гэдэг.
-Дөрвөн даргын хэргийг Өршөөлийн хуульд хамрагдах үед юу бодож байв. Мэдээж энэ хэрэг шийдэгдлээ гээд баярлаж байсан байх даа?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Өршөөлийн хуулиар өршөөгдсөн болохоор баярлаж байсан. Одоо бодохоор хийгээгүй хэргийнхээ төлөө өршөөгдсөн юм шиг цаасан дээр бичигдсэн зүйл шиг санагдаж байгаа. Эргээд сэргээж байгаа бол өршөөл үзүүлээгүй гэсэн үг л дээ. Үймээн самуунд оролцсон хүмүүсээс зөвхөн энэ дөрвөн даргын хэргийг сэргээж бусдыг нь өршөөсөн нь үнэхээр сонгуулийн шоу юм болов уу ч гэж бодогдож л байна. Энэ хүмүүсийг яллаж хэргээ шийдвэрлэсэн дүр зураг л үзүүлэх гээд байгаа юм болов уу. Гэтэл энэ хүмүүс чинь амьдралгүй хүмүүс үү. Ар гэрийнхэн гээд зөндөө хүмүүс байна шүү дээ. Гэм буруу нь тогтоогдоогүй байхад гэмт хэрэгтэн юм шиг олон нийтийн тархинд дөрвөн жилийн хугацаанд суулгаж өглөө. Тэгэхлээр нээрээ л цагдаа нар бууджээ гэсэн сөрөг тал ажиглагдана шүү дээ. Гэхдээ сайнаар ч төсөөлж байгаа хүмүүс байгаа байх.
-Таны бодлоор цагдаа хүн буудсан уу. Энэ талаар хавтаст хэрэг дээр юу бичигдсэн байдгийг мэдэхгүй. Гэхдээ манай цагдаагийнхан мэргэн буучийн хэмжээнд харанхуй шөнөөр "АКМ" буугаар хүн хараалж буудах болов уу. Энэ талаар юу гэж бодож байна вэ?
-Сонин, хэвлэлд янз бүрийн мэдээлэл гарч байдаг. Цагдаа хүний хойноос нь хөөж гүйгээд буудсан юм шиг. Тэгвэл цагдаа яах гэж хүний хойноос хөөж буудах юм бэ. Тийм зорилго байхгүй шүү дээ. Нэгэнт эмх замбараагүй байдлыг хэв журманд оруулчихсан байсан үе. Эмнэлгийн эмч, сувилагчийн хэлж байснаар хар машинтай хүмүүс гэдэг. Тэр хүмүүсийг одоо ажлаас нь халчихсан юм билээ. Яагаад. Цагдаагийнхан алаг машинтайгаа л үүрэг гүйцэтгэсэн. Ард түмэн ч хэлэх байх. Буу бариад хүн хөөх нь битгий хэл буудаж үзсэн цагдаа ховор шүү дээ. Ийм хүмүүс яаж ч бодсон мэргэн буудахгүй биз дээ. Гэтэл янз бүрийн хүмүүсийн халаасанд хонгионууд байх жишээтэй. Яагаад ч тэр хонгионууд дөрвөн жилийн дараа гараад ирдэг юм. Бүгд сонин байгаа биз. Нотлох баримтууд хэн дуртай хүний халаасанд байж болохгүй биз дээ. Үнэхээр хууль, шүүх нь ард түмэндээ тэгш үйлчлэх ёстой байтал хэн нэгний халааснаас гарсан хонгио нотлох баримт болбол утгагүй биз дээ.
-Дүү чинь энэ хэрэгт шалгагдаж байх хугацаандаа гэрийнхэндээ юу хэлдэг байсан бэ?
-Цагдаагийн байгууллага хүн буудаагүй. Юм үнэн зөвөөрөө сайхан. Шүүх үүнийг үнэн зөв шийднэ гэдэгт итгэлтэй байна. Та нар санаа зоволтгүй гэсэн. Арай ч 1937 оны хэлмэгдүүлэлт шиг юм болохгүй байх гэж хэлсэн.
-"Төрд зүтгэсэн хүмүүст төр нь халтай" хэмээн Г.Ганбаатар хурандаа ярьж байсныг санаж байна?
-Үнэхээр цагдаа нарынхаа эрхийг хамгаалж чадахгүй юм бол төрийн цагдаа гэх сайхан нэрийг өгөөд хэрэг байна уу. Тэднийхээ эрхийг хамгаалахгүйгээс хойш. Өнөөдөр ардчилсан улс гээд зарлаад байгаа. Гэтэл түүндээ хүрэхгүй байна шүү дээ. Ардчилсан улсад цагдаагийн эрх өндөр түвшинд байдаг. Манай гэр бүлийнхэн Америкт амьдраад сурч байгаад ирсэн. Тэнд бол цагдаагийн эрх дээгүүр. Би машинтай явж байгаад улаан гэрлээр орчихгүй юу. Тэгээд цагдаа намайг зогсоосон. Тэгэхэд Америкийн хуульд цагдаа зогсоосон тохиолдолд жолооч руль дээрээ гараа тавиад хөдөлгөөнгүй суух ёстой. Тэрийг нь цагдаа хараад ямар нэгэн байдлаар эсрэг үйлдэл хийх юм бол буудах эрх байдаг юм билээ. Цагдаа нь баруун гараа буун дээрээ тавьчихсан ирдэг. Кинон дээр ч гардаг шүү дээ. Түүнээс биш монгол шиг захын танхай нь цагдаагаа барьж аваад зодох жишээтэй. Үнэхээр монголын цагдаа өрөвдмөөр. Тэгэхлээр төр нь цагдааг эрх зүйгээр нь хангаж хуульчилж өгмөөр юм шиг.
-Өнөөдөр дүү чинь цагдаад хүчин зүтгэснийхээ төлөө хилс хэрэгт хэлмэгдэж байгааг хараад сэтгэл эмзэглэдэг байх. Тэгэхлээр шинээр цагдаа болж байгаа залуусыг хараад юу боддог вэ?
-Монголд цагдаагийн ажил хийнэ гэдэг өрөвдөлтэй юм даа. Бид нар 1996 онд Сөүлд очоод ажиллаж байх үедээ дүү рүүгээ утасдаад "Чи энд ирээд сайхан мөнгө ол зургаан cap ажиллаад байр авна. Наанаа байгаад юу хийх юм бэ" гээд. Гэтэл "Үгүй, үгүй. Би эндээ л байна" гэсэн. Тэр үед ид ажиллаж байсан үе. Ганбаатар, манай том эгч хоёр л үлдсэн. Тэгээд 2000 онд Америкт очоод мөн дүүгээ дуудсан. Бас манай дүү ирээгүй. Тухайн үед дүү маань Баянгол дүүргийн Эрүүгийн тасгийн даргаар ажиллаж байсан. Тэр хүн ажилдаа дуртай болохоор яаж ч дуудаад ирээгүй. Миний дүү цагдаагийн байгууллагад хоёргүй сэтгэлээр үнэнч зүтгэж яваа хүн дээ. Бид чинь дүүгээрээ бахархдаг шүү дээ. Цагдаад зүрх сэтгэлээ зориулж ажилладаг. Миний дүү ажил, амьдрал дээр ч манлайлагч. Арван жилд сурч байхдаа ч "Шонхор" тэмцээнийг командлаад явж байсан.
-Энэ дөрвөн даргыг яллах гээд байгаа зүйл анги буруу, зөв гээд ярих юм. Энэ талаар судалж үзсэн үү?
-Манай дүү цэргийн байгууллагад ажиллаагүй. Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Цэрэг нь цэргийнхээ, цагдаа нь цагдаагийнхаа хуулиар шийдүүлдэг баймаар. Гэтэл цэргийн хуулиар зүйлчлэгдээд явж байгаад нь маш их эмзэглэж байна. Албан тушаалтанд хариуцлага тооцох гээд хууль байна л даа. Төрийн албан тушаалтан хариуцлага алдвал албан тушаалын хэрэг гээд тав хүртэлх жил оноодог. Гэтэл цэргийн дарга, салаан дарга алдаа гаргахад арван жил гэх жишээтэй. "Энэ хоёр албан тушаалтанд чинь үндсэн хуулиар олгогддог хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэсэн заалт бүрэн үйлчилж чадаж байна уу" гэж асуумаар байна. Тэгэхлээр цагдаагийн тангарагт өөрчлөлт оруулмаар юм. Цэргийнх нь ч мөн адил. Хүнлэг, энэрэнгүй хууль нь хэнд үйлчлээд байгаа юм бол оо.
-Үндсэн хуулийн Цэцээс зүйл ангиуд нь хууль зөрчөөгүй гээд шийдвэр гаргачихлаа. Тэгэхээр ар гэрийнхэнд айдас хүргэж байгаа байх даа?
-Айж байна. Хийгээгүй хэргийнхээ төлөө золиослогдох нь дээ. Монголын шүүх үнэн зөв шийдэх байх гэж найдаж байгаа.
-Шүүх хурал хэд хэдэн удаа хойшилсон. Та нарын зүгээс шүүхэд хэр итгэж байна вэ?
-Өмгөөлөгч сонгох гэхээр өмнөх өмгөөлөгчдийг нь хорьж цагдаад л. Өмгөөлөгч сонгох гээд өмгөөлөгчтэй уулзахаар өмгөөлөх хүн олдохгүй байх жишээтэй. Бүгд айдастай болчихсон байна шүү дээ. Өмгөөлөгч нар хуулиа мэдэж байгаа учраас энэ хэргээс татгалзах нь аргагүй юм.
-Аливаа хэргийг шат шатаар нь шалгах ёстой баймаар. Гэтэл манайд эсрэгээрээ хаа дайралдсан газраас нь шалгаж хэн дуртай нь шийдвэр гаргаад байх шиг. Бүүр цаашлаад өмгөөлөгч нарын эрхийг хязгаарлаад байна л даа. Өмгөөлөгчдийн эрхэнд халдаж байсан тохиолдол цөөн. Долдугаар сарын 1-ний хэргээс болж өмгөөлөгчдийн эрх зөрчигдлөө шүү дээ?
-Харин тийм. Шүүх хараат бус бие даасан засаглалтай. Гэтэл тэр байдлаа алдчихаад байх шиг. Эцсийн эцэст шүүх үнэн зөв шийдээсэй. Арай ч албан үүргээ гүйцэтгэж байсан хүмүүст ял өгөөд явуулахгүй байлгүй дээ. Монголын цагдаа ямар хүнд нөхцөлд ажиллаа бүгд ард түмний нүдэн дээр болсон явдал. Гэвч энэ дөрөв дээр энэ хэргийг тохоод гардан зохион байгуулсан хэсэг бүлэг хүмүүс зүгээр үлдэж байх жишээтэй. Өмгөөлөгчөө сонгох эрхийг нь нээлттэй байлгамаар байна.
-Нэг хүн гурван өмгөөлөгч сонгосон сурагтай байсан. Энэ юу болж байгаа вэ?
-Сонгосон өмгөөлөгчид нь эхнээсээ энэ хэрэг дээр ажиллаж чадахгүй нь ээ гээд татгалзаад эхэлчихсэн байсан. Өмгөөлөх эрхийг ноцтой зөрчдөг болохоор айж байна гэсэн ч хүн байгаа. Тэгэхлээр энэ хүмүүсийг батлан даалтад гаргаж өмгөөлөгч сонгох эрхийг нь чөлөөтэй олгох хэрэгтэй. Тэгэхгүй хаа хамаагүй 1000 хүний нэр аваачиж өгчихөөд эндээс сонго гэхээр нэрний цаана учир бий дээ. Тэр өмгөөлөгчийг яаж мэдэх юм бэ. Өмгөөлөгч хоёр, арав хоногийн дотор яаж хавтаст хэрэгтэй танилцах юм бэ. Тэр 20-30 хавтаст хэргийг гүйлгээд уншилтай биш. Танилцах ч боломжгүй. Дутуу танилцсан хүмүүс яаж шүүх хурлын үеэр мэтгэлцэх юм бэ.
-Таны бодлоор шүүх хурлыг хаалттай явуулах нь зөв үү. Энэ үйл явдал ил тод болсон хэрэг. Тэгэхлээр нээлттэй байх нь зөв гэсэн хүмүүс ч байдаг?
-Нээлттэй явуулах хэрэгтэй. Юуг нь хаагаад байгаа юм бэ. Тэр танхай, балмад үйлдлийг чинь зурагтаар бүх хүн харсан шүү дээ.
-Долдугаар сарын 1-ний хэрэг дээр цагдаагийнхан ажилласан бол ямар үр дүнд хүрэх байсан бол. Хувь хүн талаас чинь асуумаар байна?
-Манай цагдаагийнхан мундаг шүү дээ. Тэд энэ хэрэг дээр ажилласан бол аль хэдийнэ хүн буудсан этгээдийг олчихсон байгаа гэж боддог.
-Манай прокурорынхон хэр шударга ажиллаж байна вэ?
-Ёстой мэдэхгүй юм. Ямар нэгэн гадны нөлөөнд автдаг юм шиг санагддаг. Прокурор хүний гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэргийг илрүүлчихсэн юм шиг мэдээлэл өгдөг. Энэ нь бас хууль зөрчиж байгаа. Тэрийг нь бодохоор янз бүрийн зүйл бодогдох юм. Энэ дөрвөн даргыг буруутай мэтээр хангалттай тараасан. Энэ нь нийгэмд хагаралдааныг үүсгэж байгаа. Төрийн албан хаагч тэр дундаа цагдаа хүн бууддаг юм байна гэж. Цагдаагийн эрх чөлөөнд халдах, гүтгэх, доромжлох нь энэ бүгдтэй холбоотой. Энэ нь цагдааг дор үзэж буй хэрэг. Төр цагдаагаа хүчтэй бодлогоор дэмжиж байх ёстой.
-Долдугаар сарын 1-ний нотлох баримтуудыг хуулийнхан дэлгэх, мэдээлэх ёстой баймаар. Гэтэл аль нэг нам эвсэл, хувь хүн олон нийтэд дэлгээд байгааг юу гэж ойлгож байна вэ?
-Шүүх энэ хэргийг шийдэх ёстой. Ганцхан энэ хэрэгт хүнийг хэлмэгдүүлж болохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн өмнөөс уучлалт гуйсан. Яагаад энэ улстөрийн намууд гуйж болдоггүй юм бэ. Энэ намуудын өдөөн хатгалгаар үймээн үүссэн шүү дээ. Эд нар яагаад уучлалт гуйж болдоггүй юм бэ. Ерөнхийлөгч нь гуйчихаад байвал том толгой гаргаад явдаг эд нар хэн юм. Ингээд бодохоор улс төрийн том хагаралдаан байх шиг. Сонгуульд шударга өрсөлдөх хэрэгтэй. Гэтэл заавал энэ дөрвөн хүнийг золиослох хэрэг байсан юм уу.
-Өнөөдөр дөрвөн хүний амь хурцаар тавигддаг. Гэтэл цагдаагийн албан хаагчдийн амь хэнд ч хамаагүй хэрэг юм уу. Үймээн самууны үеэр бэртэл, гэмтэл авсан цагдаа нараас хоёр нь хорвоогийн мөнх бусыг үзүүлчихсэн. Гэвч эдгээр хүмүүсийн амийг хэн нэхсэн юм бэ?
-Харин тийм. Ухаан санаа нь муу, гэрээ олохгүй ч цагдаа байгаа гээд зурагтаар гарч байсан. Төрийн төлөө зүтгэсэн хүний эрх зүйн баталгаа муу байгаа юм. Ерөнхийлөгч иргэдтэй уулзахдаа Цагдаагийн эрх зүйн тухай хууль гаргана гэж ярьсан байсан. Энэ бол их зүйтэй шийдвэр. Амь насаа алдвал тусламж, хөдөө нүүвэл унаагаар хангах, хөдөлмөрийн чадваргүй болбол тусламж гэхээр өөр зүйлгүй шүү дээ. Өнөөдөр долдугаар сарын 1-ний үеэр хоёр цагдаагийн албан хаагч гээд байгаагаас биш цаана нь 40 гаруй хүн 1965 оноос хойш амиа алдсан байдаг. Үүний 22 нь бууны сум, хутганы үзүүрт амиа алдсан гэх тоо бий. Бусад нь албан үүргээ гүйцэтгээд машинд дайруулах, баривчилгаа хийж яваад осгох, эсэргүүцэлтэй тулах зэргээр нас бардаг. Энэ бүгдийг оролцуулбал цагдаагийн албан хаагч ямар нөхцөлд эрсдэж байна гэдгийг эрх зүйн байдлын хуулиар маш сайн тусгаж өгөх ёстой. Долдугаар сарын 1-нд цагдаа нар анги нэгтгэлээрээ зодуулсан шүү дээ.
-Ярилцлагынхаа төгсгөлд хэн нэгнээс хүсэх хүсэлт байна уу гэвэл юу гэж хэлэх вэ?
-Шүүх маань шударга шүүгээсэй аль нэг талыг барихгүйгээр шүүх бие даасан байдлаа харуулсан шийдвэр гаргаасай. Ардчилал байгаа бол хүний эрхийг зөрчсөн хийгээгүй хэргийнх нь төлөө хүнийг хэлмэгдүүлсэн шийдвэр гаргахгүй гэж найдаж байна.
Эх сурвалж: "Нийгмийн толь"
А.Лхагважав
Пүрэв - 06 сарын 11,
2026
Сэтгэгдэл0
barin tabin surjignehgui saihan medlegtei uhaantai ah bnaa
buudasn huniig oloogui bol tsagdaagiin darga nar ajlaa hiigeegui ym bain shuu dee. tegbel enhiihee tuluu hariutslaga huleen huu.harin jirin tsagdaa bol ajillasan tedniig bol shagnana snaganan. ter aluulsan zaluusiin huuhduud tsag bur abaatai uulmaar bain geed uilaad baih yah uu. tana duuteu uulzuuldag ym biluu gej bodoh ym doo. horigdoj baigaa aabaa sanaj bolno uhsen huniig sanaad yah gej heleh ym bolob uu.
Tegeed hen buudsan geh geed baigaan Uhaan muutai hvntei yarij baigaa uym shig harigaas buudsan l gej onigootov daa Vgee bodoj yariarai Tsagdaagiin amarbold tushaal uguugvi l uym bol tushaal ugsun hvnee helchiheed l garaad ir l dee
энэ бууны нохой одоо юугаа хуцаад бнаа...
Шаагаад байлдаа, тэгээд хэн буудсын
zass hudlaa shaahdaa buur bolovson bolj dee! bolovson maygaar bas hun alsan biz!
tsagdaa buudsan ter baitygai!tsagdaagiin ter pizda nar geed orilood baidag hurandaa buudaj alsan gedgiig mongoliin nohoi ch medeh bolson doo !ichij uheesei!zorigiin hergiig bodvol ezen n todorhoi hereg sh dee!mongoliin tsagdaa ard tumnee hoinoos n hooj bgaad buudaj alsan!!!!!!!!!!!!!
chi tiim yum bol notlood og
hehe dyraaraa shaadag boloh shiv dee! muu tsagdaa nar ta nar enhbayraa l bari bitgii ard tumnee buud!
S.Bayar buud gej tushaal ugsun gej helj chadahgui sh dee.
ard tumnee buudaj alsan n unen uu? unen. tushaal ogson n unen uu? unen .yu unen ter unendee harin!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Хэрэг хийсэн бол даагаад гараад ирээч. Хэрэг хийгээгүй олон залуусыг цагдаа нар хэлмэгдүүлэг. Өөрсдөө хийсэн хэргийнхээ шанг хүртэх нь зөв
" Буу бариад хүн хөөх нь битгий хэл буудаж үзсэн цагдаа ховор шүү дээ" гэж хэлэхийг бодохлоор монголын цагдаа нар маш муу бэлтгэлтэй армид цэргийн алба хаасан эрчүүлээс дор байх нь ээ. Даанчиг тийм байх аа,бага байхад настайчуул эрийн муу цагдаа,эмийн сестра гэдэгсэн
harin tiim, iim nuhtsuld yamar uildel hiih tuhai medeelel daalgavartai baih estoi shuu dee.harin ch tiim medleg muutai chadvragui tsagdaa nartai yum bol, ugtaa bol jijighen uimeeneer asuudliig zohitsuulj chadaagui hunii amind hurtsgeesend gaihah yumguim bn l daa
Bushuuhan yllaad ybuulaach ee.dood tal ni 10 jil uguud shorond ni ybuulaach.
танай цагдаагийнхан яг олчихсон байгаа. хэдэн хүнийг хэлмэгдүүлээд буудчихсан байгаа аль хэдийн
bi mongol hunii saruul uhaand itgedeg harin tsagdaa nariin munhag uhaan aluurchin gart itgehgui!
" Буу бариад хүн хөөх нь битгий хэл буудаж үзсэн цагдаа ховор шүү дээ" гэж хэлэхийг бодохлоор монголын цагдаа нар маш муу бэлтгэлтэй, армид цэргийн алба хаасан эрчүүлээс дор байх нь ээ. Даанчиг тийм байх аа,бага байхад настайчуул эрийн муу цагдаа,эмийн муу сестра гэдэгсэн
bi l lav hun buudsanaas alban tushaalaa ogood buuchikna tegj gerbulee honoogood yahav urgeljiin hunii haraal idej bhaar ed nar yasan teneg munhag zerleg novshnuud ve?
Buud gej tushaal ogson hunee heleed l erh cholootoi bolno shte. Shal demii hunii omnoos ingej shuugdej horigdoh gej. S.Bayar yamar ch hamaagui uneer songuulid yalna gesen. terniigee l guitselduuleh gej ed nart tushaal ogson.
hun alsan n tushaal ogsonteigee ylaa uur!
АРД ТҮМЭН ЦАГДААГИЙН ТАЛД БАЙНА ЦАГДАА БОЛОН АРД ТҮМНИЙ ДУНД ЯС ХАЯЖ ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ СОНИРХОЛООР ЯЛЛАХ БОДЛОГО БАРЬЖ БАЙНА
hoogood buudsan bichleg zoduulj nydyysen zondoo l hyn baina dag bitgii hyts gol ni tushaal avsan bol teriigee heleed l boloo tushaal bielyylsen tsagdaa ba darga narig buruutgaagyi harin henees tushaal avsanaa helchiheech gej guisan helehgyi baigaa ni nootoi
hehehe ta nar sogtuu ajlaa hiideg yum shig margaash n sersen chin 5 hun buudchiksan bsn bailgui!ene tsagdaa nar neeree hunii amiar toglosoor bgaad surchiksan garuud!
Tsagdaagiin baiguullagad Olon jil ajillaad bie muutai bolson genee. Tegvel jiriin tsagdaa nar yahiin bolj baina. Harinch tsagdaagiin baiguullagad olon jil ajillasan hun bie saitai baih yostoi.
jirin irgen 5 arban jil suugaad garaad irdeg ene pizdakuud 2 sar bolobuu ugui yu uhchihgeed,ih jujigleh yum nobshnuud.
ÝËÁÝÃÝÝÑ ÁÎËÆ ÀÐÄÛÍ Õ¯¯ ÕÎÕÈÐÎÕ ÃÝÆ ¯¯. 7.1ÍÄ ÝËÁÝÃÄÎÐÆ ÒÀËÁÀÉÐÓÓ ÕÀÌÀà ÀÌÜÒÍÛà ÄÀÃÓÓËÀÀÄ Ë ÖªÑÈÉà ժªÐêªÄ Ë ªÃªª ÁÈÇÄÝÝ. ÌÓËÃÓÓ ÞÌÍÓÓÄ ÈÍÃÝÆ ÁÎËÎÕ ÞÌ ÁÀÉÍÀ ÃÝÝÄ ÖªÑ ÍÜ ÕªªÐ×ÈÕÑªÍ Ø¯¯ ÄÝÝ.
harin tihh, yavj yavj NY iin 2 ihriig suiruulsen neg ongotsniih ni nisgegch ni elbegee baisan yum geneleeshd,tegeed l yag sunuhiin umnushuhreer buugaad l mgl-d ireed president bolchihsonshd.eeeeimer LOL
bitii huts
ÖÀÃÄÀÀÃÈÉÍ ÀËÁÀÍÄ ÀÆÈËËÀÀÄ ÝÖÝÑÒ ÀËÓÓÐ×ÈÍ ÍÝРǯ¯Õ ÁÀÉÑÀÍ ÃÝÆ ¯¯. Õ¯ÍÈÉ ÑÀÉÕÀÍ ¯ÐÈÉà ÈÍÃÝÆ ÇÎÂÎÎÆ ßÀÕ ÃÝÑÝÍ ÞÌ ÁÝ.
hen buudsiin genen shuu lalraa ene chin elbegeegiin hiij bga ajil hujaa ahan duuseeree mongol huniig buudaj alhig uzuulsen yum tenegee odoo tegeed tsagdaagiin darga nar lyy jiheed bolohgui uheh gej bhad enhbayar 7sariin 1-nii talaar yg helne geheer yach chadahgui ATG-iig baribchil geed yawuulj bhaw dee elbegee zailwal mongoliin tur hyjaa naraas salah bolno
chi zugeer l tsuvdaigaa ideed bj bai 5 hun alchikaad bhd omooroh hunteidee bayrla! muu teneg
ih saihan humuus yum bol yah gj 5 hun buud gesiin ter humuus ednees unetei yumuu? hymdhan yumuu? er n yasan yum boddoggui yum be? uheruudee1
ÝËÁÝÃÄÎÐÆ ÝÍÝ ÍÈÉÃÝÌÄ ÀÐÄ Ò¯ÌÝÍÄ ÌÀØ ÈÕ ÃÀÉ ÀÂ×ÈÐËÀÀ. ÀÐÄÛÍ ÎËÎÍ ÀÀÂÛÍ Õ¯¯Õį¯ÄÈÉà ØÎÐÎÍÃÈÉÍ ÕÀÀËÃÀ ÒÀÒÓÓËËÀÀ. ÀÐÄ Ò¯ÌÍÈÉ ÑÝÒÃÝË Ç¯ÐÕÝÍÄ ÀÐÄ×ÈËÀË ÁÎË Õ¯Í ÀËÆ × ÁÎËÍÎ, ÞÓ × ÕÈÉÑÝÍ ÁÎËÍÎ ÃÝÑÝÍ ÑÝÒÃÝÃÄÝË ÒªÐ¯¯ËÆ ÁÀÉÍÀ.
cham shig yumnuud l estoi gai avchirch bna enhbayartai adil luivarchin min
ýëáýãýýñ áîëæ ýíý ¿¿ìýéí ãàðñàí ãýäýã íü ¸ñòîé ¿íýí ø¿¿. àéìààð øèð¿¿í àëõàæ çàìäàà áîõèî íóëèìààä ë îëîí õ¿í äàãóóëààä òàëáàéä î÷îîä áààõàí õ¿íèéã ñýíõð¿¿ëñýí. ¸ðºíõèéëºã÷ íü çºâ ãýæ áîäîæ áàéãàà áîë àðä ò¿ìíèé çºâ ãýýä áîä÷èõã¿é þó.
òýð ¿éìýýíýýð îëîí öàãäàà àðä ò¿ìýí çîäóóëààä àìü íàñàà àëäñàí ø¿¿ äýý. òýðíèé õàðèóöëàãûã õýí ¿¿ð÷ áàéãàà þì áý.
àðààñ õººãººä áóóäñàí þì áîë ºñòºí äàéñàí íü ¿éìýýíèéã äàëèìäóóëààä áóóä÷èõñàí þì áèø¿¿
ìîíãîëä õ¿¿õäýý äàãóóëñàí õýäýí õ¿¿õí¿¿ä ë ¿ëäýõ íü äýý. çàëóó÷óóä íü õýðýã õèéæ øîðîíä îðîîä, çàðèì íü ãàäààäðóó ãàð÷ õàð àæèë õèéãýýä ë....
öàãäààã áóðóóòãàõ ¿íäýñëýë áàéõã¿é. õàëóóíä íü õàëæ õ¿éòýíä íü õºð÷ àðä ò¿ìíýýë õàìãààëæ áàéãàà õ¿ì¿¿ñ ø¿¿ äýý.
Tsagdaa gedeg chini heden hurandaa bish!!! Harin ene heden hurandaa nar chini bolbol heden muusain tsagdaa naraa heregt hiichih geed baigaa yum daa!!!
shuuheer orohoos uhtlee aij heden jileer shuuh hurliig hoishluulj baigaa yumnuudiig hudlaa umuurchihjee
Tsagdaa dandaa hudlaa ard tumneer uvurduulekh gej oroldokh yum aa.
Шалгахаа хүсвэл аймаар шалгадаг улс одоо өөрсдөө шалгагдах болохоор нэг хоног ч шоронд хонож чадахгүй хачин царайлаад шог юмаа эд нар
Tsever uls toriin helmegduulelt tsagdaa nar buruugui. Uls toriin turhiragchid hariutslaga huleeh estoi sh dee
ta general tsoltoi tsergiin hun hen tushaal ugsun tuniigee ard tumendee unneer talvarlaad helee uniig l harj bn
Муу хүний гэдсэнд шар тос тогтохгүй гэж Монголд ардчилал тохирохгүй юм байнадоо Одоо нэн даруй хятадын муж болох хэрэгтэй. Ийм олон тэнэг хар нохой чинь яаж олигтой амьдрах вэ дээ. Ямар сонин бодол сэтгэлтэй малнууд байдаг юм бэ. Хятадууд хүйсийг нь тэмтрэхээр их тохитой томоотой болно аяндаа
ene setguul ch nertei yumnuus ard oloniig hagaralduulj haytadiin dald bodlogiig bieluulj baina ............shuuh shiidver ee gargana shuudee oodgui yalzarsan yumnuud
Битгий шааа. Шаааа за. Тэгээд ард түмэн бие биенээ буудсан юм уу тэ алуурчны хамаатаан?
Buh um oilgomjtoi bga shu de tsagdaad tushaal ogson tom darga nariinhaa omnoos ta hed heregt unah hereg bgaamuudaa aan?
Tushaal ugsun dargiigaa kheleech dee. Yugaa khuleegeed baidag yum be.Ekhneesee yu ch khelj amjilgui ukhej ch medekh ni baina sh dee.
ene hun ch yahav duugee omoorch bga biz. gehde hudlaa yarij bolohguie. tsagdaa buudsan gedgiig ter jaahn huuhed amid gerch heleed bgan bishu.. ichech. Policei getsn kasktai bichigtei malgaitai hedn hun hoinoos hooj bgaad buudsaan geed. Yu unen be gevl tsagdaa buudssan n unen. yu unen be gevel tsagdaagiin dargaas tushaal irsen n unen. yu unen be gevel ter dargad harin hen negen hun uuregdsen n unen. Er n yaaj ch bodood Ura hashgirdag shiltei komuunisted l buugaad bgam daa....
tiim shuu. tsagdaagiin dargad hen tushaal ugsniig l heluuleh heregtei. manai tsagdaad buunaas uur jagsaal taraah ym baidaggui l ym baina da. ene ahiinh ni helsneer yadaj usan buu baisan bol yu gej negiigee alah ve de. minii bodohod buruu ni tur zasagt l baina
Tsagdaag xench buruutgaagvui ,xarin tsagdagiin baiguuullagaa ene xeden darga ni xen negnii darga nariin ner xvndiig xamgaalsanaaaar ungaj baigaa yum bish vv ,tegvel ter xen buud gesniigee tushaal egsenee l xeleech dee ta nariig tegeel xarinch ardiin shudraga baatar bolox zam chine ta 4-t shuluudlaa l gesen vg ard ni alban tushaal dagaal orood erlee shvvdee 4-n buunii noxoi n ta nariig tsaaduul chine neg l udaa ashiglana gedegiig medmeer yum tagdaa uxaanati yum bol..xoxino
Xachin teneg youm yarij baixaa bolimoor youm. Gadaadiin xar xyvtsastai mashintai xumuus l Mongold orj ireed byydsan gej myyxan zoxioltoi kino shig youm barin tavin yarix geed baina aa daa... Tegvel yadaj teriig Mongol shig byatsxan xun amtai yls ilruulchixej chadaxgui baina yy... Iim medeelel ugux baisan bol you gej sonind yariltslaga ugdug baina. 14 nastai xuuxed yilaad gej aaviigaa byydyylaad uldsen xuuxed xen ch bish youm yy? Todorxoi unen medeelel ugch chadaxgui bol iim youm yarij syyx tsagdaagiin dargaar you xiixev, ajlaa xiij chadaagui oron garan youm yarij xariytslaga aldsan geed xariytslaga tootsox xeregtei bolj dee
Jiriin irgediin esteg allaga uildsen etgeetuud bolood Tushaal ogson xumuusiixee neriig xeleldee ta nar Nuugaad nuugaad xer xol yabaxiig chin xariy. Ta 4 unenxeer xelex durgui baigaa bol buunii Noxoi bolood shorondoo xebtej bai. Dor xayj 7- 25 jiliin yaltai shuu ta 4
эмч нарын ярианаас бол өндөр, хар бараан, дээрээ маняктай машин гүйцэж ирээд буудсан гэж байгаа. тэр үед цагдаа нар л гудамж талбайг хяналтандаа 100 хувь авлаа гэж байсан. дэндүү муухай яргалал хийсэн байгаа юм. Цагдаа хүн буудсан нь гарцаагүй. Харин тушаал хэн өгсөн бэ? Тушаалтай тушаалгүй цагдаа өөрөө хүн буудаж байдаг юу юм бэ? Хэрэв өөр лүү нь довтолоогүй бол буудах нь илүү байсан. Онц байдал гэдэг бол ганц хүнийг бэртээхгүйгээр авч гарах. Гадаад оронд бүгдийг суллаад явуулчихдаг. Сайхан залуучууд бууны бай болж нохой буудуулсан. Монголд юм шал эсэргээрээ явах юм. Хүн алчихсан, төрийн хөрөнгийг идчихсэн, хулгайлчихсан байхад хэлмэгдээд байна гэх юм яриад явах юм. Гэмт хэрэг нэгэнт үйлдчихээд байхад өмгөөлж, хамгаалах юм. Ёстой ой гутамаар. Мөрдөн байцаагч хүртэл гэмтнийг хамгаалаад байна. Үүнээс болж хэд хэдэн гэр бүл маш их хохирол амсаад байна. Арай ч дээ. Хэдэн прокурор нөхдүүд нь ажилаа хийж мэдэхгүй. Адаглаад компьютер дээрээ албан ажилаа хөтөлж мэдэхгүй. Хажууд оюутан суулгачихаад ажилаа хийлгэж байна. Төрийн албыг иймэрхүү юмнууд явуулж байгаагаас чирэгдэл их гардаг. Цаг алдаж байна. Хохирч байна. Хэрэгтэнг өмгөөлж байна.
Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрөв гэгчээр энэ хулгайч тэнэгтэж байна. Цагдаа хүн буудсан ГАРЦААГҮЙ ЦАГДАА буудсан Шар сэмжилсэн Баяр найруулагч дарга нь жүжигийн гол дүрд оролцсон
ingej buuddag yum geed buudaj alsan gedeg
ЭНэ нээрээ монгол хүнийг хорь хорь хөтөлбөрийн 1 үе нь биш биз шүүх шийдвэр гаргах хүртэл хорихгүй байж болохгүй гэж үү
teneguud horison horiogui uhne dee haraalgaj!
1.Энэ үйл явдал нь “Сонгуулийн санал луйвардсан “ ажиллагаатай холбоотой үүссэн гэдгийг хадгалагдаж үлдсэн бэлэн материалаас шалган тогтоовол”ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ХУЙВАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ”\байгуулсан\ “СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТЫН БАРИМТ БИЧГИЙГ ХУУРАМЧААР ҮЙЛДЭХ САНАЛ ХУРААЛТЫН ДҮНГ БУРУУ ГАРГАХ \ гаргасан\ “НИЙТИЙН ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ \болгосон\ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 82, 131 ,179-р зүйлүүдэд хамаарагдах гэмт хэрэг байж мэдэх. 2.Хэрэгт Цагдаагийн байгууллагын удирдлагуудыг холбогдуулан шүүхэд “ХЭРГИЙН БАЙДЛЫГ ТАЛ БҮРЭЭС НЬ БҮРЭН БОДИТООР ТОГТООХ ҮҮРЭГТЭЙ, “ГЭМТ ХЭРЭГ ГАРАХАД НӨЛӨӨЛСӨН ШАЛТГААН НӨХЦӨРИЙГ ИЛЭРҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ”, “НОТЛОХ АЖИЛЛАГАА” , “НОТЛОХ БАРИМТЫГ ШАЛГАХ” зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16. 22. 79. 80. 91. 94-р зүйлүүдийн заалтын дагуу хэдэн номерын ямар маркын хэний эзэмшилийн буугаар хэн гэгч цагдаа аль аль хохирогчийг хэдэн удаа буудаж амь насыг нь хохироосон болохыг хөдлөшгүй баримтаар шалган тогтоож ЭХЕ ангийн 253-р зүйлийг хангахгүй бол хэлмэгдүүлэлт болно
GARTSAAGUI TSAGDAA NAR ARD TUMNEE ARAAS N AK IIN SUMAAR NEVT ONOSON BUUDSAN! HARIN NEG CH HYTADIIG BUUDAJ CHADAAGUI BJ!
Элбэгдоржоос болж ард түмэн дээр, дооргүй хямралдаж байна.