Анх удаа орон сууц худалдан авсан буюу их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлсний татварын хөнгөлөлтөд хамрагдахаар хүсэлт гаргасан иргэдийн данс руу мөнгө шилжүүлсэн тухай Нийслэлийн татварын ерөнхий газраас мэдээллээ.
Татварын хөнгөлөлт эдлэх иргэдийн мөнгийг тавдугаар сард багтаан дансанд нь шилжүүлж дуусгахаар тус газар ажиллаж байна. 2012 оны хувьд татварын хөнгөлөлт эдлэхээр 16 мянга гаруй иргэн материалаа ирүүлсэн бөгөөд үүнээс эхний ээлжид 9800 гаруй нь хөнгөлөлт эдлэхээр болжээ. Шинээр орон сууц худалдан авсан болон их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлсөн иргэд холбогдох материалаа дүүрэг, нийслэлийн татварын газарт жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор бүрдүүлж өгснөөр хөнгөлөлт эдлэх боломжтой болдог юм.
С.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ"
Пүрэв - 06 сарын 11,
2026
Сэтгэгдэл0