“Монголын үнэн” сонины 2012 оны дөрөвдүгээр сарын 25-ны 84(22077) дугаарт “Х.Баттулга: Н.Энхбаярын араас бусдыг нь явуулаач” гарчигтай нийтлэл хэвлэгдсэн юм. Уг нийтлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга гүжир гүтгэлгийн нийтлэл бичиж, олон нийтэд тараасан гэдэг үндэслэлээр уучлалт гуйж, бусад өдөр тутмын хэвлэлээр залруулга гаргахыг “Монголын үнэн“ сониноос шаардсан. Мөн нэр төр, алдар хүндэд халдаж хохироосны төлбөр хэмээн 100 сая төгрөг нэхэмжлэн Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргасан юм.
УИХ-ын гишүүн Х.Баттулга өдгөө ардчилал хэмээх үгийг нэрэндээ хүртэл багтаасан, тэртээ 1990 оноос үүсэн байгуулагдсан Монголын ардчилсан холбооны ерөнхий санхүүжүүлэгч, “удирдагч”, улстөрдөө ашиглагч билээ. Ардчилал гэх үгийг алхам тутамдаа хэрэглэх энэ байгууллагыг УИХ-ын гишүүн Х.Батулга толгойлдог хэр нь ардчиллын хамгийн чухал үнэлэмж болсон хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж байгаад харамсч байна. Тэрбээр өөрийнх нь хэлсэн үгийг хэвлэн нийтэлсэн “Монголын үнэн” сониныг гүжир гүтгэлэг хийлээ хэмээн асар их хэмжээний мөнгө нэхэмжилсэн нь өөрөө гүжир гүтгэлэг юм. Энэ нь улстөрийн сонгуулийн цаг хугацаагаар далимдуулан ардчиллын хамгийн үнэт хэмжүүр болох хэвлэн нийтлэх эрх чөлөөг эдийн засгийн дарамтад оруулан хаан боогдуулах атгаг зорилго агуулжээ хэмээн үзэж байна. Тэрбээр бүхнийг мөнгөөр хэмжиж, худалдан авч, өөрийн дарамт шахалт, үг “зарлигт” автуулдаг улстөрч, олигарх гэдэг нь үүгээр нотлогдож байна.
“Монголын үнэн” сонины тавдугаар сарын 17-ны буюу өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн “АРХИТАЙ ИЛ ДАЙН ЗАРЛАДАГ Х.БАТТУЛГА ДАЛДУУР ХАРИН НӨХӨРЛӨДӨГ АЖЭЭ” гарчигтай нийтлэлд УИХ-ын гишүүн Х.Баттулгын “Black Morgan Inc” хэмээх импортын компани 40 гаруй орноос архи, согтууруулах ундаа оруулж ирдэг талаархи баримтаас харахад тэрбээр архи тамхитай тэмцэх хууль санаачилсан мэт боловч ар хударгаар нь улстөрийн үйл хэрэгтэйгээ зөрчилтэй бизнес эрхэлж, хувийн эрх ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй ёс зүйгүй авирлаж байгаа нь нотлогдож байна. “Black Morgan Inc” нь Монгол Улсын зүрхэнд буюу Улаанбаатар хотод гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан компани бөгөөд орон нутгийн үйлдвэрлэлд дээд зэрэглэлийн чанартай нэрийн бараа, бүтээгдэхүүнүүдийг нийлүүлдэг. “Black Morgan Inc”-ийн Монгол дахь хамтрагч "The Black Morgan Group"-ээс "Женко" групп 100 хувийн хувьцаа эзэмшиж эхлэхэд буюу 2009 оны нэгдүгээр сарын 1-нд тус компани байгуулагдсан. “Женко” группын охин компани “Black Morgan Inc” нь “Heineken”, “Grey Goose”, “Cuervo”“1800 Tequila” , “SKYҮ”, “Campari”, “Bacardi”, “Bombay Sapphire”, “Cinzano”, “Bollinger”, “Martini” зэрэг согтууруулах ундаа, дарс оруулж ирдэг” байна.
Шударга үнэн гэж цээжээ дэлддэг хэр нь далдуур хувийн эрх ашгийнхаа төлөө юу ч хийхээс буцахгүй байгаа УИХ-ын гишүүн Х.Баттулга Монголын сэтгүүлзүй, хэвлэн нийтлэх эрх чөлөө рүү ийн бүдүүлгээр халдаж байгаа нь улстөрийн зорилготой хэмээн үзэхээс өөр арга алга. Тиймээс ч УИХ-ын сонгууль болж буй энэ үед “Монголын үнэн” сониныг шүүхэд өгч, өөрийнхөө талаар сөрөг үг дуугаргахгүй байх буюу буруу булхайгаа ард түмэн, олон нийтээс нуух зорилго агуулж байна. Тэрчлэн энэ нь “Монголын үнэн” сониноор дамжуулан бусад хэвлэл мэдээллийн байгууллагын хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж байгаа явдал юм.
УИХ-ын гишүүн Х.Баттулга хувьдаа олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй цөөхөн “хөрөнгөтний” нэг гэдгийг монголчууд андахгүй. Тиймээс өнөөдрийн монголын сэтгүүлзүйн салбарт хэвлэл мэдээллийн байгууллагууд мэргэжлийн хувьд, санхүүжилтийн хувьд, нийтлэлийн бодлогын хувьд ч хэрхэн, ямар технологиор ажилладгийг тэр гадарлах учиртай. Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлч хэдэн төгрөгийн цалин хөлс авдгийг тэр өөрөө сэтгүүлчид мөнгө төлдөг эзэн учраас бүр сайн мэднэ. Гэтэл Х.Баттулга гишүүн намынхан дундаа хэлж, шаардаж явсан үгнээсээ буцан Монголын сэтгүүл зүйн ууган байгууллага болох “Монголын үнэн” сониныг гүжир гүтгэлэг хийлээ хэмээн гүжирдэж гүтгэснээрээ сэтгүүлзүйн салбарыг гутааж байна.
Тиймээс ардчилал гэдэг үгээр “гоёдог” Х.Баттулга ардчилсан нийгмийн хамгийн чухал хэмжүүр болсон хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан үйлдлээ зогсоон, шүүхэд гаргасан гомдлоо татахыг “Монголын үнэн” сонин шаардаж байна.
Хэрвээ хэвлэл мэдээллийн байгууллагыг эдийн засгийн дарамтад оруулж, өөрийн талын гэгддэг шүүх, прокуророор сүрдүүлж байгаа энэ үйлдлээ зогсоохгүй бол “Монголын үнэн” сониноос УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Авлигатай тэмцэх газарт таван шалтгаанаар шалгуулахаар өгөх болно. Шударга бус, ёс зүйгүй баримтуудыг нь ээлж дараалан олон нийтэд түгээж, түүнийг УИХ-д сонгохгүй байх уриалгыг Баянхонгорчуудад хүргэн, хөдөлгөөн өрнүүлэхээ мэдэгдэж байна. Үзэгнээс өөр зэвсэггүй, үнэн үгнээс өөр түшиггүй монголын сэтгүүлчид УИХ-ын гишүүн Х.Баттулга шиг ийм том олигархтай үүнээс өөрөөр тэмцэх арга алга. Хувьдаа сонин телевизтэй улстөрч хүн бусад сонины хэвлэн нийтлэх эрхэд халдаж буй байгаа энэхүү бусармаг үйлдэлтэй монголын мянга мянган сэтгүүлчид санал нийлэхгүй гэдэгт итгэлтэй байна.
Энэ дашрамд, хувьдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй улстөрчдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх “Үндэсний шуудан” сонины санаачлага бүхий нийтлэлийг “Монголын үнэн” сонин дэмжиж буйгаа онцолж, энэхүү санаачилгыг дэмжихийг Монголын бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийт сэтгүүлчдэдээ хандан уриалж байна.
"Монголын үнэн" сонин
Пүрэв - 06 сарын 11,
2026
Сэтгэгдэл0
Тэнэгтдэг байна ш дээ. Сонинууд рекет юм уу хаашаа юм. Гүтгээгүй л бол шүүхэд гомдол гаргадаг хүн гэж байдаг юм уу. Хаашаа юм хүнийг доромжилчихоод дараа нь олон юм яриад байдаг хөгийн нөхдүүд үү энэ Монголын мэдээгийн орон гаран юмнууд
Энэ гүтгэлэгийн ҮНЭН сонинг би л хувьдаа уншдаггүй. Энэ сонинг харахаар Коммунист дарангуйллын жилүүд санаанд буугаад байдаг юм. Муухай хар энергитэй сонин, 100 хувь гүтгэлэг, доромжлол бичдэг сонин байсан, одооч хэвээрээ гэсэн.
Хүүе би наад мөнгийг нь төлөөд уучлалт гуйчихья !Хужаа тодотголтой ЭМ СИ ЭС-н гар хөл болцгоосон танай ХУДЛАА нэртэй оронцогийг хэн тоож уншдаг юм бэ Жингэр нохойнууд хол очиж хуцацгаа !
bat tulgiig songuulid ner debshvvlj bolohgvi sht.hamelon shtee naad zaluu chini
Mash zuw bna.battulga bol unendee Elbegdorjoos dutah yumgui aluurchin,luivarchin shuu de.Battulga Nyamdorj 2 adilhan.Battulgaa chi ichej amidraach!!!Battulgaa chi bol ADGIIN ER hun bna.Uur heleh ug alga da!!!
Arai ch yu ym be Elbegeegees huvi iluu baih bie haagiin ch bodson tegeed ch Olimpiin avarga altan medaltai ner ni holbogdson ni gartsaagui mundag. Harin doodohiig ni haraad turaad uhchih nohoinuudiinhaa ugaadsiig
taaruulaasai neg l odor nuhend hayj medne shuu
Хүүе би наад мөнгийг нь төлөөд уучлалт гуйчихья !Хужаа тодотголтой ЭМ СИ ЭС-н гар хөл болцгоосон танай ХУДЛАА нэртэй оронцогийг хэн тоож уншдаг юм бэ Жингэр нохойнууд хол очиж хуцацгаа !
Хэхэ шударга ёс шаардаж байгаа нь нөгөө намын дарамтаар болор цом авдаг, банкны мөнгөөр казинодоод хэсэг хугацаанд хэл ам намжааж гадаад дүрвэж байгаад ирдэг нөхөр шив дээ
Яг үнэн дээ хө. Ху-гийн улаан хамгаалагч Мөнхбат нэртэй энэ хөлсний этгээд энд тэнд солиорсоор яваа л юм байна. Рекетлэж байж болорцомчин болсон. Одоо дахиад рекет
Muu Hu-giin nohoinuud hol ochij hutsatsgaa. Ta naryg yamar hevlel,sonin gedeg yum. Kommunistuudyn uhuulah huudas l bizdee
YAG TIIM MUUSAIN NUUREE BUDSAN KOMMUNISTUUD DALDARTSGAA
daaganaas unaj uhdeggui, daravgaraas bolj uhdeg gegcheer Battulga mini hairan saihan ner hund, ard tumnii tuluu zutgesen zutgel gaviyagaa iimhen ymnaas bolj aldah gej dee. mongol er hunii uujuu uhaan alsiin haraa haachchihav daa
Ардчилагч нэрээр бамбай хийсэн новшнуудаас салах юм сан.Баабар үнэн сайхан бичиж,Элбэгдорж үнэн сайхан ярина. Чухамдаа энэ хоёроор тархиа угаалгачихжээ бид. Тэртэй тэргүй зоммунизмаас дэлхий нийтээрээ салж байсан 90-ээд онд манай улс ч байгаль, нийгмийхээ жамаар явах байсныг хэдэн зальтай новшнууд гажуудуулчихлаа. Баталгаа нь эд нар өөрснөө баяжаад одоо өндөр албан тушаалд сууцгааж бусад луйварчидаа өндөр алдар цолоор шагнаж байгаагаар илэрхийлэгдэнэ.
unen
huviin hevlel medeeleltei humuusiig songuulid oruulahgui gene uu? tegvel namiin tuluu uilchildeg hevlel medeelel baina uu? haigaad gargaad ir dee, Ta nar iim urailga gargaj baigaa yum bol hevlel medeelliig udirdan zalj uuriin namiin erh ashgiin zugees niitlel PR-dag namuudiig songuulid oruulahgui baihiig minii zugees urailj baina
zalruulga: huviin hevlel medeeleltei humuusiig songuulid oruulahgui gene uu? tegvel namiin tuluu uilchildeggui hevlel medeelel baina uu? haigaad gargaad ir dee, Ta nar iim urailga gargaj baigaa yum bol hevlel medeelliig udirdan zalj uuriin namiin erh ashgiin zugees niitlel PR-dag namuudiig songuulid oruulahgui baihiig minii zugees urailj baina
Mongold yamar ch namd uilchildeggui zuvhun bodit uneniig medeeldeg hevlel medeelel baina uu? asuuh ch hereggui baihgui,er ni tiim hevlel medeelliig ene delhiigees narnii gereld denluu bariad haigaad ch olohgui Ene medeelel hiigeed baigaa nuhur shulegch yum uu setguulch yum uu? alivaa zuild handahdaa dandaa uran hetruuleg heregleh yum, Minii sanaj baigaagaar Sukhbaatar janjin ene ter geed l heruul hiigeed baisan nuhur baina,zaluu hun gehed setgelgeenii gajilttai yum bilee
Х.Баттулга С1 телевизор Ардчилал Монголын мэдээ сонинтой Баян гол зочид буудал Төгрөг нуурын нүүрсний орд Талх чихэр Мах импекс гэх мэт олон улсын үйлдвэрүүдийг үнэгүйдүүлж авсан тэр бумтан. Юун Энхбаяр хар л даа хамгийн ашигтай соц нийгмийн хамгийн том монголын урдаа барьдаг үйлдвэрүүд байгаа биздээ. Агуу ашигтай. АТГ бариач дээ. УИХ-д нэр дэвших ч эрхгүй олгиарх шүү. Элбэгдорж оо шудрага байцгаая. Авилгатай алгачлалгүй тэмцэе.
Дээр бичсэнтэй санал нэг байна. Элбэгдорж авилгатай тэмцээгүй өрсөлдөгчөө намнаж АН-ийг сонгуульд ялуулахын төлөө зүтгээд байгаа нь ил байгаа.
АН ялагдчихвал Элбэгдорж яах бол. 7сарын үймээн чинь жинхэнэ Элбэгдоржийн эхлүүлж хийсэн ажил даа. Бусдыг буруутгах гэж үзээд эзэн нь олдохгүй хүмүүсийг хэлмэгдүүлээд байгаа юм. Эзэн нь Элбэгдорж юм чинь яаж эзэн нь олдох билээ.
тэнэгээ оороо бичээл оорийгоо дэмжээл ха ха харин чи сумтай гар уу ха ха ха
Энэ гүтгэлэгийн ҮНЭН сонинг би л хувьдаа уншдаггүй. Энэ сонинг харахаар Коммунист дарангуйллын жилүүд санаанд буугаад байдаг юм. Муухай хар энергитэй сонин, 100 хувь гүтгэлэг, доромжлол бичдэг сонин байсан, одооч хэвээрээ гэсэн.
Рекет хийх чинь гэмт хэрэг байх шүү. Зүгээр л АТГ д өгөөч
MONHBAT GEDEG BAIHAA? ENE 1 TENEG GARIIG? HU NAM DAMPUURAAGUI BOL IH L HOL GYIJ, CHANGA HUSTAH BUUNII NOHOI BAIJ BILEE? HUVI N DUTAJ "UNEN" NERTEI HUDAL SONING BARAADSAN SHIG ULDSIIM BIZ DE? HEMJEENDEE BAIHGUI BOL DEELEE NOMRONO GEDGEE SAIN MEDEJ BAIGAA HUUHED DE?
Unen um bichsen um bol shuuhed ochihoos uyndaa aisiimbee munkhbataa. Hamaagui sudalgaagui um bichih iim ayultai baidag baina shuu. Zandanshatartaa sain hun boloh gej baij huluu hugalavdaa. Um uneneeree saihan shdee. Ene udaad
MUNHBAT TA UNEN YUM BICHSEN YUM BOL AIGAAD YAHAB DEE SHUUHEES URGUDLUU TAT CH GEH SHIG BOLOR TSOM MUNGUUR HUDALDAJ LUIBRAAR ABSAN SHIGEE AASHILJ BAIH SHIB DEE TA ICHIHGUI BOL SETGUULCH BID NUUR HIIH GAZARGUI BOLJ BNA
Monhbat aa deelee nomorh tsag denduu oirtloo ADGIIN HULGAICH AA
ардчилсан нийгэм, ардчилал шударга ёс гэдэг чинь хүн гүтгэж нэр төрийг нь гутаадаг тийм нийгэм юм уу
ардчилал гэдэг бол бүгд хуулиар хязгаарлагдсан эрх үүрэгтэй тэр хууль журмандаа адилхан захирагдаж амьдрахын нэр
дуртай нь сонин хэвлэлээр хүн гүтгэж доромжлоод явж болдог тэр хууль ёс хамаардаггүй яагаад гэвэл сэтгүүлч учраас гэвэл хачин юм болох байлгүй дээ
сэтгүүлч гэхээрээ түүгээрээ рекет хийх маягтай сонин хэвлэлээр мэдээлнэ энэ тэр гээд байвал хачин ёс дэг байна даа
БОЛОР ЦОМЫГ 5,000,000 ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ АВДАГ БАЙГИЙ БАЙШ ДЭЭ, ХЭН БИЛЭЭ МӨНХБАЯР БИЛҮҮ ХЭХЭ_ ХӨГЖИЛТЭЙ ЭР ШҮҮ, ТҮҮХЭНД БОЛОР ЦОМЫГ ЦОРЫН ГАНЦ ХҮН ХУДАЛДАЖ АВСАН ГЭДЭГ.
сонгууль дөхөөд хэвлэлүүд хүмүүсийн захиалгаар худал үнэн юм бичхээ болимоор юм аа
Монголын үнэн үнэхээр гүжирдээгүй юм бол юундаа айгаад байгаа юм бэ? Өргөдлөө буцааж авахыг шаардаж байна ч гэх шиг. Одоо бүр амархан юм болох нь ээ. Гүтгэчихээд нэр төрөө сэргээлгэнэ гэхээр рекетлэж заналхийлээд сууж байдаг. Дэндүү даварч байгаа юм биш үү хөлсний гүтгэгчид ээ.
Khuue, "Unen" sonin chini ugaasaa khuuchin MAKHN-ii odoo bol Ardiin namaas sankhuujdeg, MAN-iinkhnii buunii nokhoi bolson khevlel. Niitleliin bodlogo ni ch MAN-iin uzel nevt shinesen tendees bodlogoor zokhitsuulagdaj baidag sonin. Ene batsan Munkhbat gedeg yu yariad bgaa yum. Ulaan khamgaalagch U.Khurelsukhiig zglgamjlagch bololtoi...Bolor tsomiig munguur avdag, taaruukhan shulegtei ene nukhur uuriiguu ikh undur avsan gej bodon maadaij yavdag bololtoi. Iimerkhuu nusan buunuud neg ikh khol yavakhgui. MAN unaad l margaash ni nyaslagdana. Ur uvduj baina. Er kni MAN baidal bishdeed irsniig mederch bui bololtoi. Kharin ene muusainii derged Battulga bol jinkhene er khun-mujik baikhgui yu. Ter mungiig oldog, zuv zuildee khayj chaddag l baikhgui yu!! Olon tumen chukham khen ni khen be? gedgiig sain medne dee...
ene mongol chine odoo yu bolchxison ym be,yu ch oilgoxoo bailaa,
Unen soniniig unshdag hun baidag yum uu. Odoo gardag yum uu.