Бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг манай орны хувьд улс орны эдийн засаг малчдын хөдөлмөр, малын бэлчээр дээр тоггдог. Тэр тусмаа дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийнхээ 70 шахам хувийг хөдөө аж ахуйн салбараас бүрдүүлдэг. Булган аймгийн хувьд бэлчээр, хадлан, тариалангийн талбайг хамгаална гэдэг хамгийн чухал юм. Гэтэл сүүлийн үед үлийн цагаан огтоно ихсэж бэлчээрийн доройтлыг улам нэмэгдүүлжээ. Ялангуяа урд зүгийн сумын малчид энэ бэрхшээлийн горыг илэрхий амсаж эхлээд байна. Хөдөөгийн малчид үлийн цагаан огтоно гэж үглэсээр бэлчээрээ алдсаар байна.

Цөлжилт жил бүр жил ирэх бүр илэрхий нэмэгдэж байна. Үлийн цагаан огтоно гэдэг бэлчээрийг  их сүйтгэж байна даа. Сайхан  ургамалтай байсан газар элс, шороогоороо эргэлээ. Малын цагаан буян дээр тогтдог малчдын амьдрал хэүүдэх нь гэж Могод сумын малчин . Ж.Баттцэнгэл ярьсан юм.

Үнэхээр үлийн цагаан огтонод идэгджээ. Явган салхи гарвал хөлчүү зэрэглээ, хөндийн тоос хоёрын аль нь ч мэдэгдэхгүй сааралтан бүүдийнэ. Газрын хөрс малчдын хэлдгээр шал болсны шинж биз ээ. Манай аймгийн хувьд үлийн цагаан огтоны тархалтын судалгаа хийжээ. Энэ талаар байгаль орчны газрын дарга Алтангэрэлийн Гантөмөртэй уулзаж ярилцлаа.

-Булган аймгийн урд бүсийн 7 суманд үлийн цагаан оггоны хэт олшролын үе нь эхэлчихсэн. Маш ихээр тархсан судалгаа бий. Бид нар өөрсдөө хийж үзсэн. Дээр нь ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн 2013 онд манай

урд талын сумаар явж судалгааны ажил хийсэн байгаа. Баяннуур, Бүрэгхангай, Дашинчилэн, Орхон, Рашаант, Гурванбулаг, Могод зэрэг сумын үлийн цагаан оггоны судалгааны дүн гарчихсан байгаа. Энэ 7 сумын 420 мянган га талбайд үлийн цагаан огтоно тархсан байна гэдэг судалгаа гарч ирсэн. Үүнээсээ 205 мянган га талбайн үлийн цагаан огтоныг зайлшгүй устгах шаардлагатай байна. Ийм арга хэмжээг хэрэгжүүлэхгүй бол цаашдаа бэлчээрийн талхагдал маш ихээр гарах малчдын бэлчээрийн асуудал хүндрэх, хөрсний элэгдэлд орж аюул нүүрлэнэ.

2014 онд байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр бэлчээрийн талхагдлын судалгааг гаргуулж байгаа. 2006 онд нийт бэлчээрийн газар нутгийн 47 хувь буюу бараг тал нь талхлагдсан байна гэсэн судалгаа гарч байсан. Гэтэл өнөөдөр бэлчээрийн 62.0 хувь талхдагдалд орсон байна гэдэг. Энэ богино хугацаанд ийм өндөр хувиар өснө гэдэг цаашдаа бэлчээрийн асуудлыг хуваарьтай ашиглах, хамгаалах, мэрэгчидтэй тэмцэхгүй бол малын нуггийн бэлчээр ашиглалт үнэхээр боломжгүй болох нь ээ. Цаашид бэлчээрийн даац хэтрэх нь ээ. Үүнээс болоод мал аж ахуйд сөрөг үр дагавар гарна гэдэг нь ойлгомжтой болоод байна гэж ярьсан юм.

Баяннуур, Бүрэгхангай, Дашинчилэн, Орхон, Рашаант. Гурванбулаг, Могод зэрэг 7 сумын 420 мянган га талбайд үлийн цагаан огтоно тархсан байна гэдэг судалгаа гарчээ.

Энэ судалгааны дүн бас нэгэн ноцтой анхааруулга өгсөн гэхэд болно. Бэлчээрийн талхдалын хэмжээ сүүлийн 7 жилд бараг 15 хувиар өссөн байна. Үүнийг бэлчээрийн ашиглах арга ухаанаас гадна бодит дайсан үлийн цагаан

огтонотой холбож байна.

-Манай сумын бэлчээр үлийн цагаан огтонод нэлээд идэгдсэн байгаа. Байгаль орчны газар аймгийн удирдлага анхаарч урд бүсийн сумдад 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө тавиад байна. Үр ашигтайгаар зарцуулах шаардлагатай

байгаа. Малчдаар өөрсдөөр нь огтоно устгуулах ажил хийлгэнэ гэж Дашинчилэн сумын Засаг дарга Луттөмөр ярив.

Манай аймгийн тал хээрийн бүсийн сумаас гадна, хангайн бүсийн сумын бэлчээрийн талбай үлийн цагаан огтононд нэрвэгдэж эхэлж байгаа аж. Үүний нэг нь Сайхан сум. Малын тоо нь бэлчээрийн даацдаа нөлөөлж байгааг олон

жил ярьж байгаа ч дээр нь бэлчээрийн хортон мэрэгч нэрмээс болж эхэлжээ.

Булган аймгийн Сайхан сумын Засаг дарга Ням-Осорын Мэнд-Амар:

-Сайхан сум 260 гаруй мянган га бэлчээртэй. Манай сум 350 гаруй мянган толгой малтай. Бэлчээрийн даац судалгаагаар хэтэрсэн байдаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд Архангай аймгийн Өгийнуур, Өлзийт сумаас дамжиж үлийн

цагаан огтоны нүүдэл ихэсч байна. Малчдын маань амьдралын эх үүсвэр болсон малын бэлчээрт их хортой нөлөө үзүүлж байгаа. Бид судалгаагаар нийт нутаг дэвсгэрийн бэлчээрийн 25 хувьд үлийн цагаан огтоно нутагшсан

тархсан байна гэсэн судалгаа гаргасан байгаа.2015 онд аймгийн байгаль хамгаалах сангаас тодорхой хэмжээний хөрөнгө тусгуулж энэ үйл ажиллагааг нутгийн иргэдийн хүчээр бас тодорхой хэмжээнд устгал хийнэ гэсэн бодолтой

байна гэв.

Жил бүр л байгаль хамгаалах нөхөн сэргээх гэж нэлээдгүй хөрөнгө мөнгө зарцуулдаг. Үүний үр дүн ямар байна. Тухайлбал үлийн цагаан огтонотой яаж тэмцэж байгаа юм бол?

-2013 онд байгаль хамгаалах сангийн хөрөнгөөс урд бүсийн долоон суманд бага хэмжээний хөрөнгө тавиад устгалт хийгдсэн. Нутгийн иргэдийн оролцоон дээр түшиглээд зохион байгуулсан. Хийсэн үедээ үр дүнтэй болсон. Огтоно

үзэгдэхгүй байна гэдгийг нутгийн иргэд болон сумын удирдлага мэдээлж байсан.

2014 онд энэ арга хэмжээг хэрэгжүүлээгүй. 2014 онд устгасан талбайд эргээд нүүгээд хүрээд ирдэг. Ийм учраас энэ оггонотой томоохон хэмжээний хөрөнгө гаргаж жил бүр дорвитой тэмцэж шийдэхгүй бол нэг жил хийгээд хаях юм бол

эргээд үр дүн байхгүй болж байна. Тиймээс сумдаас санал авсан.

Гурванбулаг сумын газар нутаг үлийн цагаан огтонод нэрвэгдсэн байгаа. 149 мянган га талбайд огтоно устгах шаардлагатай байна. Рашаант сум 60 мянган га, Дашинчилэн сум 10 мянган га, Могод сум 15 мянган га, Сайхан сум 48

мянган га-д үлийн цагаан огтоно устгаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийг харгалзаж үзээд байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 455.0 сая төгрөгийг төлөвлөөд батлуулаад авлаа. Энэ хөрөнгийг дээрх

сумын үлийн цагаан огтоно устгахад зарцуулна гэж аймгийн байгаль орчны газрын дарга Гантөмөр хэллээ.

Хөдөөгийхөн бас гар хумхиад суулгүй үлийн цагаан огтонотой тэмцэж байна. Рашаант сум цөлжилт, бэлчээрийн хортон нэлээд тархсан нутгийн нэгэнд тооцогдож байна. Сумын Засаг дарга Жаранжаваагийн Ганчимэгтэй уулзахад:

-Манай нутагт үлийн цагаан огтоны тархалт маш их байгаа. Бэлчээрийн талхдал нэлээд хэмжээгээр ихэсч байна. Өнгөрсөн жил микробиологийн аргаар 20 мянган га-д устгал хийж тэмцсэн. Мөн энгийн механик аргаар 10 мянган га-д

устгал хийсэн. Гэсэн хэдий боловч цаанаасаа зэргэлдээ сумаас орж ирж байгаа огтоны нүүдэлд манай сумын бэлчээр нэлээд талхлагдаж байна. Бэлчээрийн тархацын судалгаагаар бол манай сум бэлчээрийн нэлээд талхдал
 цөлжилттэй гэж гарсан байгаа. Бид малчдын хүчээр үлийн цагаан огтонотой тэмцэх 14 хоногийн ажил зохион байгуулаад байна.

Малчид маань бортого тавих, ус цутгах, хөеө ухаж авах гэсэн гэнгийн аргаар өөрсдийнхөө чадал чинээний хэрээр тэмцэж байгаа. Ер нь малчдад бэлчээр хамгаалах талаар сургалт зохион байгуулж нэгдсэн нэг зорилгоор, нэг

бодлоготойгоор тэмцэхгүй бол бэлчээрийн талхдал хүч хүрэшгүй хэмжээнд хүрч магадгүй аюул нүүрлээд байна. Ирэх жилээс Орон нутгийн хөгжлийн сангаас нэлээд хөрөнгө тусгаж өгч байгаа. Малчдынхаа хүчээр нэлээд тэмцэнэ гэж

бодож байгаа гэж ярьсан юм.

2015 онд аймгийн хэмжээнд байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 455.0 сая төгрөгийг үлийн цагаан оггонод хамгийн ихээр нэрвэгдээд байгаа өмнө бүсийн суманд зарцуулахаар төлөвлөж байна.

Төр Дөрөнгө мөнгө зарж ажиллах биш малчид идэвхтэй оролцож бэлчээрээ хамгаалах бэлчээрээ нөхөн сэргээх тал дээр санаачлага гаргаж ажиллахгүй бол болохгүй болчихжээ. Бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцдэг монгол

уламжлалт ухааныг дэлгэрүүлэх ч шаардлагатай байна.

Малчид бэлчээрээ сэлгэж ашиглахад анхаарахгүй бол нэг буурин дээрээ эргэлдэн нутагласаар дөрвөн улирлыг үдэж, угтсаар байтал энэ нуггийн бэлчээр нь талхлагдаад байгааг анхаарах бол болохгүй нь ээ. Үлийн цагаан огтоны “хар” мөр хөдөөд нүүрлэж мал бэлчээргүй, малчид гараа өргөх байдалд хүрч байгаа юм биш үү.

Эх сурвалж: "Булганы мэдээ"