sonin.mn

 

УИХ-ын сонгууль ер бишийн нөхцелд өрнөж явагдах нь тодорхой болчихлоо. 20 гаруйхан хоногийн дараа сонгуулийн үр дүн эцэслэж, өмнөх сонгуулиудаас одоогийн сонгууль улс төрийн тэмцэл эрс хурцадсанаар илэрч эхлээд байна. Юуны түрүүнд 90 гаруй жил Монгол Улсыг жолоодож явсан том нам-МАХН нэгдмэл цул улс төрийн хүчин байхаа больж эл нам задарч Монголын нийгмийн улс төрийн динамикт чанарын огт өөр өөрчлөлтийг оруулаад байгаа.

МАХН задарснаар улс төрийн хүчний харьцаанд асар том өөрчлөлт гарсныг сүүлийн хоёр жил нотолж өгөв. Ийм өөрчлөлт нь улс төрийн бодлого, гадаад-дотоод бодлогоор юуны өмнө илэрдэг болжээ. МАН олонхи гишүүдээ авч үлдэхдээ элит дарга ангийнхаа гол хүчийг авч үлдлээ. Үүний ачаар МАН манай улсад улс төрийнхөө ноёрхлыг, эдийн засгийнхаа эзэгнэлийг, соёл оюуны болон үзлийн давамгайллыг хадгалж үлдэв. Өөрөөр хэлбэл сүүлийн 20 гаруй жилийн туршид элит дарга.ангийн байр суурийг айхавтар бэхжүүлсэн лут ололтоо өвлөн үлдээлээ гэсэн үг.
МАН хэмээсэн улс төрийн шинэ нэр хаяг хуучин МАХН-ын ажил үйлсийн ерөнхий чиглэмжийг, улс төрийн бодлогын зарчмын чиг баримжааг огт хөндөөгүй хэвээр үлдээжээ.

Ийнхүү МАН нь олигархи засаглалаа сүрхий үргэлжлүүлэн амилуулж байгааг монголчууд мэддэг боллоо. МАН-ын эсрэг том хүч чухамдаа шинэчлэгдсэн МАХН гэдэг нэрээр нийт монголчуудад танигдаж эхлээд байна.

Шинэчлэгдсэн МАХН нь МҮАН-тай хамтарч “Шударга ёс" эвслийг байгуулж, УИХ-ын сонгуульд идэвхийлэн оролцож эхэлсэн. Ийнхүү “Шудага ёс” эвсэл тун богино хугацаанд улс төрийн лут шинэлэг хүчний хэмжээнд хүрч очсоноо хэд хэдэн удаагийнхаа ард түмний их хуралдайгаар нийт монголчуудад нотолж харуулсан. Хэрэв “Шударга ёс” эвслийн улс төрийн тэмцлийн гол чиглэмж нь үндэсний үзлийг бадрааж, таван хувьсгалыг хэрэгжүүлэх явдал мөн бол МАН-ын гол бодлого нь харийнхны ивээлд өнөөгийн олигархи дэглэмийг бэхжүүлэхэд чиглэгдэж байгаа.

МАН-ын адил Ардчилсан нам улс төрийн хөтөлбөрөөрөө олигархи засаглалаа хадгалж үлдээх гэсэн эрмэлзэлтэй байгаа. Шинэч-лэгдсэн МАХН улс төрийнхөө гол тэмцлийг МАН-АН-ын дарангуйллыг уөцахад хандуулсан. Олигархи дэглэмээс нийт монголчуудыг ангижруулж чөлөөлөх нь зөвхөн таван хувьсгалаар үндэсний лут үзлийн нөлөөн дор “Шударга ёс" эвслийн их чармайл-таар хэрэгжинэ гэдгийг МАХН-МҮАН-ын үйл ажиллагаа нотолж харуулсаар байна. Энэ бол улс үндсээ аврах агуу хөтөлбөр мөн гэж бид үнэлж байна.

МАХН улс төрийн ийм чиг шугамыг баримталснаараа хувьслын үзлээс татгалзаж, ухаалаг хувьсгалын үзэл рүү шилжсэн гэдгээ нийт монголчуудад ойлгуулав. Шинэчлэгдсэн МАХН бол зүүн төвийн үзэл номнолыг баримталдаг улс төрийн нам биш бөгөөд эл нам Монгол Улсыг чөлөөт монжооч зах зээлийн тогтолцооноос ангижруулж нийт монголчуудыг бие даасан хөгжил дэвшлийн гольдрол руу хөтөлж оруулахын төлөө шударга ёсны хувьсгалыг өрнүүлж буй том нам болсныг нотолж байна. Энэ бол жинхэнэ их хувьсгалаар жигүүрлэсэн нам болж эхэллээ.

“Шударга ёс” эвсэл МАН-АН-гийн удирдпагыг айхавтар сандаргааж байгаа асуудал юу байсан бэ гэвэл нэгд нь, олигархи дэглэмийг таягдаж хаях, хоёрт нь, үндэсний их хуралдайг амилуулах, гуравт нь, бүх монголчуудыг их баял-гийнхаа жинхэнэ эзэн болгох гэсэн улс төрийн гурван лут чиглэмжийг бид хэлж байгаа юм. Манай улс төрийн тавцанд, улс төрийн тэмцлийн фронтод “Шударга ёс” эвсэл гарч ирснээр МАН-АН-гийн жинхэнэ дүр төрх илчлэгдэж монгол түмэн түүхэн ямар гольдролоор зовон мөлхөж явснаа үнэхээр ойлгож чадсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Монгол Улс маань орших уу, эс «орших уу гэсэн хувь заяаны эмгэнэлт сонголтыг хийх түүхэн зааг дээр тулж оччихоод байна. УИХ-ын 2012 оны сонгуулийн жинхэнэ учир утга, түүхэн нууцлал чухамдаа хувь заяаныхаа эгзэгт сонголтыг хийхэд орших болсныг сонордуулах ёстой. Энэ сонгуульд монголчууд бүгдээрээр “Шударга ёс” эвслийн төлөө “Гуравдагч хүчний эвсэл”-ийн төлөө саналаа өгөх нь жинхэнэ зөв сонголт болж чадна.

‘‘Шударга ёс” эвсэл өнөөгийн Монгол Улсын улс төрийн нэн адармаатай нөхцөл байдлыг зөв оношилж таван хувьсгалыг үндэсний үзлээр бадраах үйлсийг эхлүүлсэн бол 3 гаруй жилийн турш хамтарсан засгийн газарт идэвхийлэн зүтгэж яваад УИХ-ын ээлжит сонгууль дөхмөгц улс төрийн сөрөг хүчин болно гэж энэхүү засаглалаас нүүр буруулж зугтсан АН ээлжит сонгуульд өрсөлдөхдөө ганцхан хувьсгал хийж зөв бодлого руу алхаж орох хөтөлбөрийг гаргаад байна. Ганцхан хувьсгал гэдэг нь Ардчилсан намын сэдсэн эдийн засгийн хувьсгалыг хэлж байгаа билээ.

Ардчилсан намын лийдрүүд МАН-ын удирдлагатай хамтарсан засгийн газрыг ажиллуулахдаа Ард түмний мэдлийн их баялгийг харийнхантай үгсэж вагон вагоноор, том даацын машинуудаар зөөж ард олондоо баялгийн хишгийг аягаар л амтлуулснаа, өөрсдөө түнтийтлээ баяжсанаа цагаатгахын тулд эдийн засгийн хувьсгалыг хийж түмэн олноо баялгийн эзэн болгоно гэж лоозогнож эхлээд байна.

АН-ын дээд удирдлага нийслэлийн ИТХ-ын сонгуульд онцлон анхаарч нийслэлийн удирдлагыг гартаа бүрэн оруулах-ын тулд Э.Бат-Үүлээр удирдуул-сан багийг томилж Улаанбаатар хотод зургаан “А’’-ийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр улайран орцгоож эхлэв. Зургаан “А” гэдэг нь “Авлигаас ангид”, “Агаар нь цэвэр”, “Амины сууцтай”, “Асгарсан хоггүй”, “Архигүй”, “Автын түгж-рэлгүй” хэмээсэн мундаг төлөв-лөгөөг дэвшүүлжээ. Ийм төлөв-лөгөөг бид буруу гэж үзээгүй. Гэхдээ маш их цаг алдаж хэрэгжүүлэх болсонд нь харамс-дагаа хэлье. Хамгийн гол нь “Зургаан А” биш, харин “Долоон А”-ийн төлөвлөгөө гэж байх ёстой юм. Ийм төлөвлөгөөний ноён нуруу нь томъёологдоогүй орхигдосныг бид сануулах гээд байгаа юм. Энэ нь юу вэ гэвэл “Ахиу орлого" гэсэн маш чухал чиглэл гээгдчихээд байна шүү. Нийслэлчүүдийн амьдралыг дээшлүүлэхэд үндэсний өндөр бүтээмжээр “Ахиу орлого” хүртэх явдал амин чухал ач холбог-долтой болсныг улс төрийн том нам мартах ёсгүй.

Эдийн засгийн өсөлт, ялангуяа эдийн засгийн өндөр өсөлт гэсэн томъёолол эрдсийн ордуудын ашиглалттай холбогдож монголчууд бидний анхаарлыг зүй ёсоор татаж эхэлсэн. Үүнтэй уялдаж эдийн засгийн өсөлтийн чанар чансааг авч үзэх шаардлага гарав. 2013 оныг 2012 онтой жишихэд ДНБ 19 хувиар, Улсын төсвийн зарлага 33 хувиар өснө гэсэн урьдчилсан тооцоо хийгдээд байгаа. Энэ нь ирэх онд эдийн засгийн өсөлт энэ оныхоос өндөр байна гэдгийг түмэн олонд ойлгогдож эхэлсэн. Ер нь эдийн засгийн бодит өсөлт, эдийн засгийн инфляцит өсөлт гэж зааглаж тодруулах учиртай. Оны үнээр тооцоолсон ДНБ нь бодит өсөлтийг үнийн өсөлттэй нь хамтад нь илэрхийлдэг. Үл хөдлөх үнээр тооцоолсон ДНБ нь бодит өсөлтийг харуулна.

Бидний эдийн засгийн өсөл-тийн талаар ярих гээд байгаа гол зүйл нь юу вэ гэвэл эдийн засгийн бодит өсөлт үнийн өсөлтөөс олон дахин давах явдлыг хангахад оршино. Жишээлбэл, ДНБ үл хөдлөх үнээр 10 хувиар өсөхөд ДНБ оны үнээр 24 хувиар өслөө гэж үзье. Энэ тохиолдолд үнийн өсөлт 12.7 хувь болно. Үнийн ийм өсөлт нь ДНБ-ийн бодит өсөлтөөс 2.7 хувиар илүү болчихно. ДНБ-ийн нийт өсөлтийн 42 хувь нь бодит өсөлт, 58 хувь нь үнийн өсөлттэй холбогдоно. Эдийн засгийн ийм өндөр өсөлт эдийн засгийн өсөлтийн чанар чансааг эрс муутгадаг. ДНБ үл хөдлөх үнээр 19 хувиар өснө гэвэл энэ нь ДНБ-ийн өсөлтийн бараг 80 хувьтай тэнцэх болно. Тэгвэл 20 хувь нь үнийн өсөлтөөс шалт-гаална.гДНБтийн бодит өсөлт үнийн өсөлтөөс наад зах нь дөрөв дахин давж байна. Энэ бол түрүүчийн хувилбарыг бодвол эдийн засгийн өсөлтийн чанар чансааны хувьд арай дэвшилттэй хувилбар хэмээн бид үзэж болох юм.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг эдийн засгийн хөөстэй өсөлт гэсэн ухагдахууныг тайлбарлаж ярилц-лага өгснийг бид олж уншлаа. Эдийн засгийн хөөстэй өсөлт гэдэг нь эдийн засгийн инфляцитай өсөлтийг хэлж байгаа юм. Д.Ганхуягийн хийсэн гол дүгнэлт бидний анхаарлыг зүй ёсоор татаж байгаа. Эдийн засгийн хөөстэй өсөлтөөс ийм хөөсийг нь шахах ёстой бөгөөд ингэхгүй бол эрсдэл дагуулна гэсэн дүгнэлт юм.

Чөлөөт зах зээлийн нөхцөлд эдийн засгийн инфляцит өсөлт энэхүү зах зээлийн гол шинж нь гол шинжийг төлөвшүүлдэг учир үнэхээр өсөлтийн хөөсийг л шахах асуудал тавигдана. Тэгэхдээ үнийн өсөлтийг бүрэн зайлуулж чадахгүй.

Үүнтэй уялдуулж эдийн засгийн бодит өсөлт рүү ойртуулж Улсын төсвийн урсгал зардлыг, ялангуяа халамжийн зардлыг тогтоох нь чухал гэсэн зөвлөмжийг УИХ-ын гишүүн маань дэвшүүлж байна.

Гадаад худалдааны эргэлт сүүлийн дөрвөн жилд тун эвгүй гольдролоор өөрчлөгдөж буйг хэлэх нь зүйтэй байх. Сүүлийн дөрвөн жилд гадаад худалдааны эргэлт хоёр дахин нэмэгдэж, 11.3 тэрбум долларт хүрэв.

Тэгэхдээ экспорт 4.8 тэрбум, импорт 6.5 тэрбум доллар болсноос үүдэж гадаад худал-дааны алдагдал 1.7 тэрбум доллар болчихлоо. ДНБ сүүлийн дервөн жилд жил бүр дунджаар 7.8 хувиар өсөхөд инфляци 13.2 хувиар нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, инфляцийн өсөлт ДНБ-ийн бодит өсөлтөөс 1.7 дахин илүү болчихоод байна. Ийнхүү үнийн өсөлт нь эдийн засгийн бодит өсөлтөд айхавтар дарамт үзүүлсэн хэвээр байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй. Төрийн эрх барих дээд байгууллага үнийн өсөлт, эдийн засгийн өсөлт хоёрын харьцамжийг зохицуулж чадаагүй гэдгийг саяын бидний дурьдсан баримт гэрчилж байна.

Эдийн засгийн өсөлтийн чанар чансааг ахиулахын тулд эдийн засгийн өсөлтийн гол гол хүчин зүйлсийн шүтэлцлийг төрийн дээд байгууллагууд анхааралдаа авах цаг нэгэнт болжээ. Эдийн засгийн хүчин зүйлсүүдийг улам чансаажуулахад юуны түрүүнд хөрөнгө оруулалтын санхүүжилтийн бүтцэд, ажил эрхлэлтийн төвшинд онцолж анхаарах шаардлагатай. Дотоодын хөрөнгө оруулалтыг эдийн засгийн өсөлтийн тэргүүлэх хүчин зүйл болговол ажил эрхлэлтийн чансаажилт дээшилж чадна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл үндэсний бүтээмжийн өсөлтөөр бодит орлогын өсөлтөөр эдийн засгийн өсөлтийн чанар чансааг дээшлүүлнэ гэсэн үг.

Үүнтэй уялдаж манай банкны тогтолцоог уртын зээлийг ами-луулж уул зээлийг хөрөнгө оруулалтын санхүүжилтийн дотоод эх үүсвэрийг нэмэхэд чиглүүлэх учиртай. Ингэж чадвал төв банкны бодлогын хүүг инфляци руу биш чухамдаа эдийн засгийн бодит өсөлт рүү хандуулах боломж гарна. Бодлогын хүүний бууралтыг дагаж арилжааны банкнуудын олгодог зээл үндэсний өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлийн дотоод бүтцийг тэтгэн амьдруулах гарц нээгддэгийг хэлэх ёстой. Жижиг дунд үйлдвэрүүдийг банкны урт хугацаат зээлээр тэтгэн дэмжих явдал эдийн засгийн өсөлтийг чансаажуулахад онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдгийг ч бид дурьдаж хэлэх учиртаи.

Бидний саяын дурьдсан ийм чиглэл рүү “Шударга ёс” эвслийн улс төрийн хөтөлбөр, “Гуравдахь хүчний эвсэл”-ийн улс төрийн хөтөлбөр чиглэгдсэн гэдгийг энэ дашрамд хэлэх нь зүйд нийцнэ. Дээрх хоёр эвслийн эдийн засгийн бодлого нийгмийн бодлоготой тун өвөрмөц оньсуудаар холбогдож буйг бид зон олондоо сонсгох гэсэн юм. Дээрх хоёр эвсэл маань үндэсний үйлдвэрлэлийн үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр үзэл бодол нь нийцэх болсон гэдгийг тэмдэглэж хэлэх нь зүйтэй болов уу.

“Зууны мэдээ” сонины энэ оны №131-т Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын “Их дэмийрэл ба Их хэлмэгдүүлэлтээс сэрэмжилцгээе" гэсэн гарчиг бүхий том захидал нийтлэгдсэн. Уул захидлыг уншиж эргэцүүлэн бодсон хэнбугай ч Н.Энхбаярыг үнэхээр том улс төрчийн зиндаанд очиж чадсан лут лийдэр гэдгийг хэлэх л байх.

Төрийн дээд удирдлагын бүх өндөрлөгүүдэд, бас эрх баригч намын дээд суудалд бүгдэд нь заларч алба хашдаг тийм лийдэр ховорхон тохиолддог билээ. Ийм мундаг хувь тавилан Намбарын Энхбаярт сүүлийн хорин жилд тохиосон явдал түүнийг ахар богино хугацаанд дээд зэрэглэлийн улс төрч болоход нөлөөлсөн гэдгийг цохон хэлбэл зохино. Эрх баригч намын бодпогыг яаж, ямар чиглэлээр Засгийн газрын төвшинд, УИХ-ын төвшинд, Ерөнхийлөгчийн зиндаанд амилуулах вэ гэдгийг, улс үндэстний тулгамдсан зангилаа асуудлуудыг уялдуулж шийдвэрлэх гарцуудыг тайван цаг мөчид ч, маш эгзэгтэй агшингуудад эрсдэл багатайгаар олох чадварыг эзэмших боломж Н.Энхбаярт заяагдсан.

Үүнтэй уялдаж тэрбээр намын бодлогын болон төрийн бодлогын нууцуудыг Улсын тусгаар тогтнол-той, үндэсний аюулгүй оршнолтой шүтэлцүүлэх ховор увидасыг олжээ гэдэг нь Н.Энхбаярын дээрх захидалд, мөн “Хөх толбо” сонины энэ оны №10, 11-т нийтлэгдсэн түүний ил захидалд тод томруун илэрсэн гэлтэй.

Манай өнөөгийн улс төрийн хамгийн ээдрээт асуудлыг товойлгож түүний гол зангилаа нь чухамдаа 280 тэрбум доллараар үнэлэгдэх Оюутолгойн ордыг, 200 тэрбум доллараар үнэлэгдэх Тавантолгойн ордыг гадныханд дээрэмдэн цөлмүүлэхгүйн төлөө хийх лут тэмцлийг МАХН-МҮАН манлайлсан явдал мөн гэж Н.Энхбаяр цохон дурьдав. Энэхүү тэмцлээс МАН-АН-ын удирдлага маш их сандарч айсныг илчилж эрдсийн их баялгийг гадаад дотоодын олигархиудад эзэгнүүлснээр их авлигын асуудал гарч ирсэн учраас Монгол Улсад улс төрийн хэлмэгдүүлэлт эхлэх үүд хаалгыг нээлээ гэсэн дүгнэлтийг МАХН-ын дарга Н.Энхбаяр хийв.

Эрдэс баялгийг харийнхантай хамтарч эзэгнэх асуудлаас болж 2008 оны УИХ-ын сонгуулийн луйвар, 2008 оны 7-р сарын 1-ний том үймээн, 2009 оны Ерөнхий-лөгчийн сонгуулийн луйвар, Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж, МАХН-ын дарга С.Баяр хоёрын далд хуйвалдаан өрнөснийг Н.Энхбаяр баримт нотолгоо-тойгоор гаргаж тавилаа. Үүнээс гадна Н.Энхбаярыг хэлмэгдүүлэх хуйвалдааныг шат дараалалтайгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэрхэн яаж зохион байгуулсныг илчилж өгөв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүчний байгууллагуудыг гартаа оруулж, хууль бус даалгавар өгч, хуулийг зөрчдөг, хуулийг хэрэгжүүлдэггүй горимыг амилуулснаар Монгол төрийг хямруулж, улмаар тусгаар тогтнолыг алдагдуулах,
үндэсний аюулгүй оршилд заналхийлэх үүд хаалгыг нээлээ гэсэн улс төрийн нэн чухал дүгнэлтийг Н.Энхбаяр хийснийг бид дурьдах учиртай.

Хууль зөрчөөгүй хүнийг заавал авлига авсан гэж тулган хэлмэгдүүлж болохгүй гэдгийг Н.Энхбаяр онцолж, ер нь Ц.Элбэгдоржийг Монгол Улсын ерөнхийлөгч байх хугацаанд авлига цэцэглэж, авлигын индексээр 2009 онд №80-д байсан Монгол Улс өнөөдөр 2012 онд 120-т эрэмбэлэгддэг болчихлоо гэдгийг Н.Энхбаяр ил захидалдаа дурьдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүний хувьд Н.Энхбаяр Монгол Улсын тулгамдсан асуудалд арай өөр төвшнөөс, илүү хал үзэж хашир суусан байр сууринаас ханддаг нь түүний ил захидлаас харагдаж байна.

Төрийн толгойд очсон хэнбугай ч хоёр лут алдааг хэзээ ч гаргаж болохгүй гэдгийг Н.Энхбаяр одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэг-доржид анхааруулав. Энэ нь ямар алдаа вэ гэвэл улс төрийн хэлмэгдүүлэлт явуулах, нөгөө алдаа нь сонгуулийн луйврыг дэвэргэх явдал. Энэ хоёр том алдаа бол аймшигт гэмт хэрэг мөн бөгөөд ийм алдааг ард түмэн хэзээ ч уйчилдаггүй юм шүү гэж Ц.Элбэгдоржид анхааруулав. Шударга ёсны эвслийг дотроос нь задлах, элдэв хор найруулах, хов хутгуур хийх, нэр төрийг нь гутаах явдлыг МАХН-МҮАН-ий удирдлага хэзээ ч тэвчихгүй бөгөөд олигархи дэглэмийг устгаж улс үндсээ аврахын төлөө шийдэмгий ажил-лахаа захидалдаа ахин дурьдлаа.

Ард түмэндээ итгэж улс орон, шударга ёс тогтоно гэж МАХН-ын дарга Н.Энхбаяр дахин давтан сонордуулав. Бид Монголын том лийдэр Н.Энхбаярын дээрх захидал чухамдаа түүнийг шорон гянданд улс төрийн том хоригдлын зэрэглэлээр хорьж хэлмэгдүүлсэн тийм цаг мөчид, улс төрийн өлсөлтөөр том тэмцлээ үргэлжлүүлж байсан тийм ховор агшинд дээрх захидал бичигдсэнийг бид тун олзуурхан уншиж сэтгэгдлээ хэлж байаа юм. Ийм захидлыг улс
төрийн гоц ач холбогдолтой бичвэрүүд гэж манай улс төрийн түүх бичлэгт үлдэх нь дамжиггүй. Н.Энхбаяр улс төрийн ямар төвшинд хүрч очсоныг улс төрийн туршлагаа аль хэр чанаржуулсан гэдгээ энэ захидлуудаар бичиж үлдээснийг хэлэх нь зүйтэй.

Монголчууд бид ямар ч л байсан Монголын лут удирдагч доктор Ю.Цэдэнбалыг тарчлаан зовоолгож үхүүлсэн шиг Монголын урдаа барьдаг агуу лийдэр Н.Энхбаярыг шорон гянданд тарчлааж үхүүлмээргүй байна гэсэн тийм сэрэмж монголчуудын дунд амилсныг хэлэх ёстой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнт улс төрийн гүн ухаарлыг олж, улс үндсээ аврахын төлөө амь биеэ зориулж тэмцэж олон түмнийг манлайдсан Н.Энхбаярыг баривчлан хэлмэгдүүлэх ёсгүйг ойлговол ойлгох цаг болсон. Өш хонзон өвөрлөж өөрийн үйлдсэн улс төрийн том алдааг нууж түүхэн их үнэнийг ард олондоо сонордуулах гэсэн гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаяр улс төрийнхөө тэмцэлд зөв сонголтыг хийсэн учраас монголчууд бараг бүгдээрээ түүнийгдэмжиж буйг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхаарах цаг болсон гэдгийг хэлье.

Н.Энхбаяр том албан тушаа-луудад байхдаа лут лут алдаа-нуудыг хийсэн гэдгээ ард түмэндээ илэн далангүй илчилсэн шүү дээ. Тэгэхдээ Н.Энхбаяр Ц.Элбэгдорж шиг, Э.Бат-Үүл шиг, С.Зориг шиг, Дорлигжав шиг Ардчилсан хувьсгалаас урваагүй юм шүү. Улс төрийн ухаарал руу тэмүүлж чаддаг тийм ухаалаг лийдэр ховор байдгийг тэр бүр гарч ирээд байдаггүйг манай өнөөгийн түүх эмгэнэлт амьдрал нотолсоор л байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийгөө арай өөр төвшингөөс цэгнэн дүгнэж, Н.Энхбаяр шиг улс төрийн ухаарлын замд түргэхэн гарахыг одооноос чармайн зүтгэх-гүй бол оройтох нь байна шүү. Айхавтар завхрал руу, улс төрийн бузар хэлмэгдүүлэлт рүү төрийн ажил үйлсээ хандуулж эхэлснийг анхааруулан хэлэх нь зүйтэй гэж үзлээ.


Доктор П.Нэргүй

Эх сурвалж: "Хөх толбо"