АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр товлосон уулзалт дэлхийн анхаарлын төвд байна. Америкийн CNN телевизийн дүгнэлтээр, уулзалтын ч үр дүн яаж ч гарсан бай — энэ нь Бээжинд ашигтай байх төлөвтэй аж.
Тус телевизийн мэдээлснээр, хоёр улсын төрийн тэргүүнүүд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд анх удаа нүүр тулан уулзах гэж байгаа ч, талууд ямар буулт хийж, ямар асуудлыг голлон хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэвч CNN-ийн онцолж буйгаар, уулзалт өөрөө л АНУ ба Хятадын харилцаанд “шинэ үеийн эхлэл” болж байгаа гэнэ.
Тус сувгийн шинжээчдийн хэлснээр, “Хятадыг сүрдүүлэг, дарамтаар АНУ-ын хүслийг биелүүлэхэд хүргэх боломжгүй” бөгөөд Бээжин Вашингтонтой харилцахдаа улам бүр итгэлтэй, бодлоготой ханддаг болжээ.
Мөн тус мэдээллийн хэрэгсэл тэмдэглэхдээ, энэ уулзалт Ши Жиньпинд Хятад улс дэлхийн тавцанд АНУ-тай эн тэнцэх хүчтэй тоглогч болсныг харуулах боломж олгож байна гэсэн байна. Түүнчлэн Трампын эхлүүлсэн худалдааны дайн олон улсыг АНУ-д буулт хийхэд хүргэсэн бол Хятад хариуд нь хатуу хариу арга хэмжээ авч, эцэст нь хоёр орны хооронд “худалдааны амралт” буюу түр эвлэрэлд хүрэх нөхцөл бүрдсэн юм.
Ийнхүү Пусанд болох Трамп, Ши нарын уулзалт зөвхөн хоёр орны харилцаанд төдийгүй, дэлхийн геополитикийн хүчний тэнцвэрт чухал нөлөө үзүүлэх уулзалт болох нь дамжиггүй байна.
Н.Отгончимэг
Эх сурвалж: minval.az
Лхагва - 10 сарын 29,
2025

Сэтгэгдэл1
Dear Volks: America born and raised in freedom and capitalism went through civil wars over freedom and justice. More than three decades of cronyism and lie cheat steal are causing the global economic problems. America knows China and Russia well Sincerely Iron Leader the Great