sonin.mn

Голомт банкнаас 2024 онд Монголд нэвтрүүлж байсан Apple Pay төлбөрийн хэрэгсэл өнөөдөр харилцагчдын өдөр тутмын хэрэглээнд нэвтэрч, хамгийн хялбар төлбөрийн хэрэгсэл болон амжилттай хэвшээд байна. Бид 2025.09.22-ноос эхлэн Apple Pay хэрэглэгчдэд зориулан Mastercard брэндийн Виртуал картад үйлчлэх богино хугацааны урамшууллыг хэрэгжүүлж буй бөгөөд тус урамшууллын нөхцөл шинэчлэгдэж, хугацаа сунгагдлаа. Энэ хүрээнд 2025.12.22-ныг дуустал Mastercard брэндийн Виртуал дебит картаараа дараах нөхцөлийг биелүүлж, Apple Pay-ээр гүйлгээ хийсэн харилцагчид мөнгөн урамшуулал болон Apple-ийн бүтээгдэхүүн бэлгэнд авах боломжтой


Урамшуулал №1 – Шинэ харилцагч


Та хараахан Голомт банкны харилцагч болж амжаагүй бол SocialPay аппликэйшнийг ашиглан зайнаас данс нээж, шинэ харилцагч болох боломжтой. Харин аппликэйшнээрээ Mastercard брэндийн Виртуал дебит картыг үнэ төлбөргүй идэвхжүүлж, картаа Apple Pay-д холбон 10,000₮-ийн мөнгөн урамшуулал аваарай.


Урамшуулал №2 – Хамгийн өндөр дүнтэй гүйлгээ хийсэн харилцагч


Аль хэдийнээ Голомт банкны Mastercard брэндийн картаа Apple Pay-д холбон ашиглаж буй хүмүүсээс тухайн сард хамгийн өндөр дүнтэй гүйлгээ хийсэн 3 харилцагчийг Apple брэндийн бүтээгдэхүүнээр урамшуулах болно.


  • Шагнал: Iwatch, Airpod, Iphone 16, Macbook Air, Ipad Pro


Энэхүү урамшуулал нь зөвхөн Голомт банкны Mastercard брэндийн картаар хийсэн гүйлгээнд хамаарах тул Mastercard брэндийн картаа захиалж амжаагүй хүмүүс ЭНД дарж картын дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцах боломжтой.


TIP: Голомт банканд дансгүй хүмүүс SocialPay аппликэйшнд бүртгүүлээд зайнаас данс нээж, Mastercard брэндийн Виртуал картаа онлайнаар идэвхжүүлээрэй.

Урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас авна уу.