-Монгол Улсын иргэн гадаадад амьдарч байгаа бол хувь, хишгээ хэрхэн хүртэх вэ?

 

-Монгол Улсын иргэн гадаадад амьдарч байгаа бол түүнд хүртээх хувь, хишгийг өөрийнх нь гаргасан хүсэлт, итгэмжлэл, манай улсаас гадаадад суугаа  Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд олгоно. Тухайн иргэн иргэмжлэл гаргаагүй тохиолдолд түүнд хүртээх хувь,  хишиг дараагийн жилдээ хадгалагдан үлдсэн байгаа. Гадаадад суугаа 16-гаас дээш настай, Монгол Улсын иргэн иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж  Иргэний ерөнхий бүртгэлийн төвөөс Хөдөлмөр халамжийн байгууллагад нэр нь ирснээр хувь хишгээ авна.

 

-Аав, ээж нь гадаадад амьдардаг хүүхдэд 21000 төгрөгийг яаж олгодог юм бэ?

 

-Аав, ээж нь гадаадад амьдардаг хүүхэд 21000 төгрөгөө авч чадаагүй тохиолдол гардаг. Тухайн хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр  дамжуулж өгнө. Асран хамгаалагчтайд 14 хүртэлх, харгалзан дэмжигчтэйд 18 хүртэлх насны хүүхэд хамаарна. Хүүхдэд тухайн дүүрэг, сум, дүүргийн Засаг  даргын шийдвэрээр дамжуулан итгэмжлэлээр олгоно.

 

-Итгэмжлэлийг хэрхэн авах вэ?

 

-Нотариатын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан нотариатч, сумын ЗДТГ-ын дарга, гадаадад амьдардаг иргэнийхэд Дипломат төлөөлөгчийн газар, ЭСЯ,  Консулын газрын ажилтан нотариатчийн үүрэг гүйцэтгэнэ. Иргэн эрүүл мэндийн болон хүндэтгэх шалтгааны улмаас ирж чадахгүй тохиолдолд нотариатч очиж  “итгэмжлэл” хийж өгөх үүргийг хуулиар хүлээсэн байдаг. Бусад тохиолдолд хоёр иргэн хамт очиж “итгэмжлэл” хийлгэх үүрэгтэй.

 

-Хувь хишиг авч байсан иргэн нас барсан тохиолдолд яах вэ?

-Иргэн нас барсан тохиолдолд тухайн иргэнд хуваарилагдсан боловч аваагүй байсан хувь, хишгийг өв залгамжлагчид нь олгоно.

-”Хүний хөгжил сан”-гаас хувь, хишгийг хэдэн төрлөөр хүртэх боломтой вэ?

 

-УИХ-аас баталсан тогтоол, Засгийн газрын шийдвэрийн дагуу Монгол Улсын иргэн бүр “Хүний хөгжил сан”-гаас хувь хишгээ зургаан төрлөөр хүртэх  боломжтой. Үүнд Тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийн шимтгэл. Орон сууц худалдаж авсны төлбөр, бэлэн мөнгө, эрүүл мэнд, боловсролын  үйлчилгээний төлбөр юм. Засгийн газраас иргэн хувь хишгээ эрүүл мэндийн даатгалын хэлбэрээр авах тохиолдолд сард 670, жилд 8040 төгрөг байхаар  тусгасан.

 

Эх сурвалж: “Бизнесийн мэдээ”