Соёлын гавъяат зүтгэлтэн, Олон улсын сэтгүүлч Г.Жамъян С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар бичсэн “Улс төрийн аллага №2” нийтлэлээ өнгөрсөн лхагва гаригт манай сониноор дамжуулан уншигчид, олон нийтэд хүргэсэн билээ. Энэ нийтлэлийн талаар уншигчид санал бодлоо янз бүрээр илэрхийлж байгаа. Нийтлэлтэй холбоотойгоор бид Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаатай ярилцахаар төлөвлөж байсан юм.
Хэргийг гүйцэтгэсэн гэсэн гэрч Ц.Амгаланбаатарын мэдүүлэгт үндэслэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гурван шатны шүүхээс 20-25 жилийн хорих ялаар шийтгэснийг хаалттай хорих ангид эдлүүлж байгаа.
Харин өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхээс уг хэргийг шалгасан ажлын хэсгийн хоёр гишүүнийг саатуулан шалгаж эхэлсэн мэдээлэл гарлаа.
Үүний дараа бид Л.Жавзмаатай уулзаж зарим зүйлийг тодруулан ярилцсанаа хүргэе.
-Та ойрд хүүгээ эргэж очив уу?
-Өнгөрсөн оны аравдугаар сарын 24-нд эргэж очсон. Тэр өдөр Тахир соёотоос 409 дүгээр хаалттай хорих руу шилжсэн юм. Түүнээс хойш уулзаж чадаагүй, Цагаан сарын дараа эргэхээр очтол “Прокурор дахин шалгаж байгаа” ч гэнэ үү, тэндээс заавал бичиг авчир” гээд уулзуулаагүй. Одоо бие нь ямар байгааг мэдэхгүй, сэтгэл их зовж байна. Ер нь бол анх Төв аймагт аваачиж хорихдоо л хоолонд нь янз бүрийн юм хийж өгчихсөн юм биш байгаа гэж боддог. Тэр үеэс хүү минь юм идэж чадахгүй, дотор нь муухайрч бөөлждөг болчихсон байсан.
-Хэргийг шалгасан ажлын хэсгийн хоёр гишүүнийг хууль зөрчин эрүү шүүлт явуулсан байж болзошгүй гэж шалгаж эхэлсэн мэдээлэл байна. Та дуулав уу?
-Хөдөөний хүн болохоор тэр талаар сонсч дуулсан юм алга. Миний хүүг дарамталж, тарчилгаж байсан тухайд бол би шүүх хурлын өмнө ч, хойно ч зөндөө хэлж ярьж ирсэн. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүд, байнгын хорооны дарга нар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн шүүх, Дээд шүүх, Нийслэлийн болон Улсын ерөнхий прокурор, Тагнуулын байгууллага гээд бүгдэд нь захиа бичсэн. Миний бичсэн захиа өнөөдөр 108 хүрчихээд байна. Ямар ч хариу алга. Би хэвлэлийн хурал хүртэл хийж байсан. Тагнуулынхан миний хүүг анх баривчилснаас эхлээд дарамталж, тарчлааж байсан.
-Тухайлбал?
-2015 оны наймдугаар сарын 31-ний өглөө 9:00 цагийн орчим хүүгийн маань хашааны хаалганы үүдэнд машинтай хүмүүс ирж зогссон. Хүү маань ямар хүмүүс манайд ирдэг билээ гээд очтол машинд чихэн оруулан хааш нь ямар хэргээр авч яваагаа өөрт нь ч, гэрийнхэнд нь ч мэдэгдэлгүй авч явсан юм. Бид араас нь дөрөв хоног хөөцөлдөж яваад олоогүй. Ингээд Төв аймгийн хориход аваачсан болов уу гээд очтол тэнд байсан. Тэнд хорихдоо тагнуулынхан тусгай өрөө бэлдчихсэн байсан гэсэн. Тэнд Итгэл гэж том биетэй байцаагч хамт байгаад үг зааж өгч дарамталдаг. Дээр нь рецедив гэмт хэрэгтэн Ц.Амгаланбаатар орж ирж зодож, баас, шээсээрээ цацаж дарамталдаг. Тэр хоёр нийлээд “Чи Зоригийг алаа биз дээ” гэж зодож нүдэж, эрүүддэг. Тэгээд “Энэ хэргийг хүлээ. Хүлээхгүй бол гэртээ харихгүй” гэдэг байсан байгаа юм. Ц.Амгаланбаатар өрөөнд нь орж ирэн чиний хоолойг чинь хэрчинэ, нүдийг чинь сохолж, чихийг чинь огтолно гэж сүрдүүлэн зодож, энэ хэргийг хүлээлгэхээр тагнуулынхантай хамтарч байсан байдаг.
Энэ хэргийг зохион байгуулагчид нь ТЕГ, прокурор, шүүхийнхэн шүү дээ. Хэргийг нуун дарагдуулж байгаад эгэл жирийн иргэдэд үүрүүлж, ард түмнийг төөрөгдүүлэх гэсэн эмгэнэлт жүжгийг тавьсан. Тэрийг нь ард түмэн маань харин ойлгож байгаа.
-Эрүүдэн шүүж, зодож дарамталж байсныг нь та яаж мэдсэн бэ?
-Би тэр тухай хүүгээсээ сонссон. Эх хүн хүүтэйгээ уулзахдаа “Миний хүүг яаж байна вэ” гээд асууна шүү дээ. Ингээд асуухад тэгж хэлсэн. Миний хүү С.Зоригийг алах хүн биш. Хууль, хүчний байгууллагын хүмүүс хуйвалдаан хийж, миний хүүг хилс хэрэгт баривчилж, хилсээр ял оноож, шоронд хорьсон. Өнөөдрийг хүртэл миний хүү гурван жил найман сарыг шоронд өнгөрүүлээд байна. Энэ хооронд ар гэрийн амьдрал ямар байх вэ. Эхнэр хүүхэд, ээж аав нь сэтгэлийн зовлонд унасан. Ар гэрийн амьдрал сүйрлээ. Миний хүү хэрэг хийгээгүй учраас би өнөөдрийг хүртэл зүтгэж яваа болохоос хэрэв хэрэг хийсэн нь үнэн бол эх хүн хашраг гэж л бодно шүү дээ. Үнэхээр миний хүү тэр хэргийг хийгээгүй учраас би гурван жил найман сар араас нь хөөцөлдөж байна. Манай хуулийн байгууллагууд ухамсаргүй, ёс зүйгүй, мэдлэг чадвар нь ч дорой хүмүүс байх юм. Нийслэлийн Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баярмагнай гэж хүн Ерөнхий сайдынхаа нэрийг ч мэдэхгүй. Миний бичсэн захидалд хариу ирүүлэхдээ “Та бүхнээс Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболдод хандаж …” гэсэн байгаа юм. Тэр хүн нь Ерөнхий сайд биш УИХ-ын дарга байсан шүү дээ. Мөн С.Зоригийн гэхийг М.Зоригийн гээд бичсэн байх жишээтэй. Тэгээд “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гомдлыг хүлээж авч үзлээ, хариу өгөх боломжгүй” гэсэн байгаа юм. Ийм хүмүүс хууль хяналтын байгууллагын толгойд байгаад эгч нь сэтгэл зовж суух юм. Хүүдээ ч санаа их зовж байна.
-Таны бичсэн захидалд хариу өгсөн өөр ямар хүмүүс байна?
-УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар бас ч гэж энэ хэргийг үнэн шударгаар шийдүүлэх сэн. Үнэн мөнийг нь олох сон гэж бодож, ярьж санаа зовниж байдаг хүмүүс байна лээ. Тэрийг нь сонин, телевизийн мэдээнээс харж баярлаж суудаг даа.
-Б.Содномдаржаа нэг удаа шоронгоос ил захидал бичсэн. Тэр захидлаас танд юу мэдрэгдсэн бол?
-Тагнуулынхан чинь хачин улс байдаг юм билээ. С.Зоригийн амьдарч байсан байшинг хүүд минь зааж өгч “Нүглээ наманчил залбир” гэж дарамтлаад зургийг нь авсан байгаа юм. Бархасбадь гэж тагнуулын газрын байцаагч дагуулж явсан гэсэн. Тийм маягаар хэрэг бүдүүлж, зураг авалт хийгээд байсан байгаа юм. Нийслэлийн прокурор н.Батжаргал гэж бас нэг нөхөр хүүг минь бас дарамтлаад байсан байдаг. С.Зориг агсны амьдарч байсан байр руу дагуулж очсон тагнуулыхан “Энэ байшин шүү, хоёр давхар нь шүү. Харж байгаа биз дээ, чи одоо нүглээ наманчил залбир” гэж зааж өгөөд чамайг нар,салхи үзүүлэхгүй хориноо гээд үг хэлүүлэхгүй дарамталж байсан байгаа юм. Эндээс би Монголын төр эзэнгүй, хэн юу дуртайгаа хийж байна гэдгийг мэдсэн. Энэ тухай би өмнө нь хэвлэлд ярьж байсан даа, миний зурагтай сонин гарсан байна лээ.
-Шүүх хурлуудад ар гэрийг нь оролцуулаагүй. Оролцуулсан бол та олон зүйлийг хэлэх байсан байх?
-Захиалагч илрээгүй гэчихээд “Энэ хэрэг захиалагчтай” гээд хүнийг барьж хорьж тамлан зовоож хэрэг хүлээлгэсэн. Ийм хуулийн заалт баймааргүй юм. Тагнуул, хуулийнхан элдэв башир арга хэрэглэж миний хүүд тариа хийж ухаан санааг нь самууруулж байгаад яриулсан зүйлүүдээ эвлүүлж нотлох баримт болгож шүүх хурал хийсэн. Энэ маш ичгүүртэй. Тагнуул, хуулийнхан эхнээсээ ганц Ц.Амгаланбаатар гэгчийн ам яриагаар шүүх хурлыг хийлгэсэн. Гэрчийн мэдүүлгүүд ч бүгд худал. Гэрч гэх хүмүүсийг хаанаас ч юм бэ олж ирээд мэдүүлэг гэж материал цуглуулсан. Тэгээд “Айсан хүн адуу үргээнэ” гэгчээр байцаасан, шалгасан хүмүүсээ хэвлэлд ам нээж болохгүй гэж гарын үсэг зуруулсан. Манай Эрдэнэт ч ийм байдал гарч хүмүүсээр гарын үсэг зуруулж дарамталсан. Би эрх баригчдад захидал явуулахдаа энэ бүхнийг бичсэн. Ерөнхийлөгчийг Эрдэнэтэд очиход ч иргэдийн уулзалт дээр хэлж байсан.
-Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг С.Зоригоос гадна захиалагч талын нэг хүний гэрийг шатааж, гэр бүлээр нь хүйс тэмтэрсэн гэх хэрэгт буруутгасан. Та тэр талаар юу мэдэх вэ?
-Прокурорынхон л тэгж хэлдэг. С.Зоригийг алчихаад, хэргээ далдлах гэж дөрвөн хүнийг хороож, айл шатаасан гэсэн. С.Зоригийг алсан хэрэг 1998 онд гарсан, тэр айлын гэр шатсан нь 2006 оны үе. Цаг хугацааны хувьд ч хоорондоо зохицохгүй асуудал. Миний хүү хүн алах хүн биш. Хэнийг ч алаагүй, ямар ч хэрэг хийгээгүй байж ямар гэрчээ устгах билээ. Гэмгүй хүнд дахин давтан зохиомол хэрэг нэмсэн, үнэн нүдээ олох цаг эрх биш ирэх байгаа л гэж залбирах юм даа. Тэр айл цахилгааны утаснаас болж гал гарч шатсан гэсэн галын дүгнэлт гарсан байдаг юм шүү.
-Таны хүүг Ш.Отгонбилэг агсны малыг хардаг байсан гэх мэдээлэл цацагдсан. Ямар ажил эрхэлдэг байсан юм бэ?
-Тэр хүнтэй манайхны нэг ч хүн уулзаж байгаагүй, таних ч үгүй. Манайх ч, хүү маань ч өөрсдийн цөөн малыг маллаж ирсэн улс. Зохиомол хэргийн эхлэл хэзээ яаж тавигдав гэвэл, 2014 оны дунд үеэс эхлэн Цэвэлмаагийн Амгаланбаатар гэгч этгээдээс миний хүүд мессеж ирдэг болсон. Тэр Цэвэлмаа гуай манай зэрэгцээ хашаанд амьдардаг байсан бөгөөд ганц охинтой, тэрэндээ хань болгоё гээд бүтэл муутай хүнээс Амгаланбаатар гэгч хүүг багад нь өргөж авсан байдаг. Манайх 1991 онд тэр хүүг есөн настай байхад нь фермерийн аж ахуй байгуулж нүүгээд тэднийхээс холдож явсан юм. Гэтэл тэр Амгаланбаатар өсч томрох тусмаа зан ааш нь эвдэрч эхийнхээ гэр орны юмс, үхэр малыг нь зарж, хэрэг төвөгт орооцолдож сүүлдээ таксины жолоочийг мөчилж алаад баригдаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Цаазгүй монгол зарлигаар өршөөгдөж 25 жилийн ял аваад шорон дамжин хаана явааг нь ах дүүс нь мэдэхээ байсан юм. Гэтэл энэ нөхөр 2014 оны дунд үеэс хүүд маань мессеж бичиж тэр нь 28 хуудас болсон .
Өдрийн болсон бүх явдлыг оройд нь мессежээр хэлдэг. Жишээ нь байшингийнхаа цонхны хамгаалалт хийхэд орой нь яг дэргэд нь харж байгаа юм шиг “Чи юунаас айгаа вэ цонхондоо хамгаалалт хийгээд, улаан куртиктэй хар малгайтай явж байна” гэх шиг. Тэгээд “Чамайг ална, танайхыг шатаана, хүйс тэмтэрнэ, чи Зоригийг алахад оролцоо биз дээ. Та нарыг бүгдийг чинь ална” гэх зэргээр дарамталж намайг эргэж ир гэж хэлдэг байв.
Хүү маань өдөр болгон шахам мессеж ирэхээр сүүлдээ аргаа барж Эрдэнэтийн цагдаагийн газарт шалгаж өгөөч, арга хэмжээ авч өгнө үү гэж 2015.02.08-нд өргөдөл өгсөн боловч арга хэмжээ авч өгөөгүй. Эцэст нь ийм л зохиомол хэрэгт гүтгэх гэж эртнээс бэлдэж явуулга хийж байсан юм байна гэдгийг бид ойлгож авсан.
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Нямдорж оо, чи ажлаа хийгээч ээ,Бидний татварын мөнгөөр биднийгээ хилсдүүлж, тарчлааж,алж байна.
Хууль шүүхийнхэн авилгалд идэгдсэнээс болж Монгол улс ардчилсан орон биш харин дарангуйлал руу орлоо. Бүх хууль шүүхийнхнийг яллаж, шоронд нь хийж шинээр улс орон байгуулах хэрэгтэй. Коммунизмын үед сургууль төгссөн хуульчид одоо болтол албан тушаалд суусаар байна. Тэд л ингэж дампууруулж байгаа юм. Би хохирогчдын гэр бүлийн нэг хүн байсан Элбэгдорж, Бат-Үүл хоёроос өшөөгөө авна.
МАН, Нямкагийн 2020 оны сонгуулийн шоу алуурчны ээжээр матрын нулимс унагуулж тавилттай жvжиг тавьж мэргэжлийн, ажлаа хийж байсан мердегч нарыг гvтгэхээс эхэлж байна! Нямкагийн нохой болсон энэ авгайг гvтгэлэг хийж байгаад нь барьж хориочээ!!! МаН, Ш.О агсан еерсдее Зоригийг алчихаад Зоригийн vхлээр 20 жил сонгуулийн шоу хийлээ. Эрдэнэтийг хаан шиг баруун солгойгvй МАН-ын шахааны vvр болгож, еерее хувьдаа Эрдэнэтэжс хулгайлж баяжсан Ш.О агсан захиалагч нь, Эрдэнэтийн шахаачин Нямка хамгаалагч нь гээд Ш.О агсаны хvv зарласан. Зориг агсаны хэрэгт шийтгэгдсэн 3 алуурчинг Цензургvй сурвалжлагаар гарахад vзvvдсэн гэрч нарын егсен аман зургууд 1998 онд сонинд нийтлэгдсэнтэй зургууд нь яг таарч байсан!!!

202.131.236.170 Удмаа нуусан Төв аймгийн Ми овогт хужаанууд Нямка ганцаараа Монгол төрд Зоригийн аллагын тухай үнэнийг ярьж ирснийг няцааж чадах юм уу? Удмаа битгий нууж бай!Та нарын удам судар жалга довоор Монголчуудыг доромжилж ирсэн та нараас өөр хэнд ч сонин биш за.
Зоригийн аллагаас хамгийн их хожсон МАН! Сонгууль бvрт Зоригийн аллагын хэргийг 20 жил ашиглаж ялж ирсэн! Энэ удаа хэрэг илэрсэн. Ш.О агсаны хvv ч Зориг агсаны аллагын захиалагч Ш.О агсан, оролцогч нь Эрдэнэтийн шахаачин Нямка гээд зарласан!!!

Хурц, Элбэгдорж, Батүүл, Булган нараа хүмүүсийг ингэж тарчлаачихаад яаж амьд явж, яаж хоолойгоор чинь хоол давж байна аа. Та нар үнэнээ хилээд наад хүмүүсийнхээ шоронд хатацгаа. Одоо биш гэхэд та нарын үр удам чинь заавал нүгэлийг чинь үүрнэ. Тиймээс одоо очиж оронд нь орцгоо. Уучлалт гуйцгаа.
Алуурчны ээж энэ авгай хvн гvтгэхээ боль!!!! Ардчиллын алтан хараацай Зориг агсан хvн биш, алуурчид нь хvн vv? Дуугай ялыг нь эдлvvлээч муу алуурчны ээж. Алуурчин терvvлсэн алуурчин авгай! Энэ авгай дээр анх егсен ярилцлагадаа манай хvv xvн алчихаад ирсэн гээд евсен бухал дээрээс унасан ч гэлvv нэг тийм юм яриандаа дурдсае байсан. Энэ авгайг хvн гvтгэсэн хэргээр нь барьж шийтгэ!
66.181.188.45 139.5.218.225 нар алсан хүмүүс байна эсвэл Илжигдорж байна. Та нар энэ хаягаар бичсэн коментүүдийг уншаарай.
Энэ дээр харин алуурчин еерийгее зарлаад бичжээ!
Ёстой новнууд , гэмгүй хүнийг гүтгээд!
Монголын хууль, шvvх, мердегчид гадаад, дотоодод их дээд сургууль тегссен олон жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай хvмvvc байдаг. Харин ч аллагын хэргийн илрvvлэлтээр Монгол улс дэлхийд дээгvvрт ордог. Алуурчдыг гэрчvvд, Булганы егсен аман зургаар гаргасан 98 онд тухайн veдээ сонинд хэвлэгдсэн зурагтай одоо баригдаж ял авсан 3 хvн зураг нь яг таарч байгаа нь дээр Цензургvйгээр гарсан!!! Харин Нямка сайд алуурчдыг хамгаалж, захиалагчийг нь ч бас илрvvлсже мердегчдийг хорьж хэргийг гацааж байгаа нь Нямка ч оролцсон гэдгийг л нотлоод байна!

ер нь ямар ч хэрэг дээр гэрчийн үгийг заавал нотлох хэрэгтэй шүү дээ. хэдэн хүний адаг үгсэн хуйвалдаж мөрөөрөө явж байсан хүнийг хэрэгтэн болгож амьдралыг нь шороонд булшилсан явдал гарсан
Алуурчдыг гэрчvvд, Булганы егсен аман зургаар гаргасан 98 онд тухайн veдээ сонинд хэвлэгдсэн зурагтай одоо баригдаж ял авсан 3 хvн зураг нь яг таарч байгаа нь дээр Цензургvйгээр гарсан!!!
Эрүүгийн хүнд гэмт хэрэгтэн Амгаланбаатар гэгчийг ашиглан гэмгүй хүмүүсийг хэрэгт хийх ажлыг манай хууль, хүчнийхэн хийсэн бол энэ хэрэг хэзээ нэгэн цагт илрэх нь тодорхой. Тэр үед энэ жигшүүртэй хуйвалдааныг зохион байгуулсан бүх хүнийг хуулийн дагуу хатуу гэсгээн цээрлүүлэх хэрэгтэй. Чингис, Чингис гэж цээжээ дэлддэг хүмүүст Чингисийн үеийн хуулийг нь л хэрэглэх хэрэгтэй.
Энэ авгай еерее манай хvv 1998.10.3нд ч гэлvv xvн алчихаад ирлээ гээд евсен бухал дээр гараад нурж унасан гээд анх ярилцлага егехдее дурдсан байсан!!! Хvv нь алуурчин мен дее!
5 хун алсан догширсон алуурчныг чинь дарамталж байж хэргийг нь хулээлгэнэ шуу дээ та нар торийн хуулиас мултарсан ч тэнгэрийн гэсгээлээс мултрахгуйи
Тамтай юм бэ С. Зориг босож ирээд тэр алсан хүнээ заагаад өгөөсэй билээ . 20 хэдэн жил монголчуудыг залхааж байна
яг үнэн түрүүчийн иргэний бичсэн чингэ чингэ гэж цээжээ дэлдсэн хүмүүст хэлсэн үг үнэн дэлхийн улсуудыг атакалсан дээрэмдсэн тоносон үнсэн товрог болгосон орсын хөгжлийг 200 жилээр хойш татаж ухраасан малын хулгайч чингэс хааныг магнай дээрээ залж сүнсиийг нь дуудаж төрийн сүлд болгосон хүнийг нуруугий нь хугалж ширлэж мөчилж жиргэж морины сүүлээс чирч алж ам руунь могой хийж алж цагаан махыг нь ухаж шувтарч алж байсан чингэс хааны х нь аргыг өөрсөд нь хэрэглэ хэргэлдэггүй юм гэхэд цаазын хуулиа гаргаач алуурчин чингэс хаанаа мандуулан хөшөө дурсгалд нь баглаа цэцэг өргөеэ путин сижин пин лалын улсууд баглаа цэцэг өргөж харагдаач баялгийн хараал биш чингэсийн хараал тусаад байна босоо ороолонгийн сүнсийг дууджээ зоригийг золигт гаргаяа гэдэг хэн билээ эзнээ олоорой нямдорж руу чихэх хэрэггүй шүү
Балайрсан новшоо юу гээд тэнэгтээд байгаа юм бэ??? Молор ч билүү хэн ч билээ нэг элэйрсэн хулгайчийн өрөөсөн дугуй юу?? Айн ((((
Нямка 20 жил Хууль зvйе сайд хийхдээ Зоригийн аллагыг шалгах ажлын хэсгийг 20 жил тарааж энэ хэргийг илрvvлэхгvй байгаа гэж Хурц АТГ-ын дарга байхдаа хэлсэнийг Нямка нотлоод, ноднин Зоригийн аллагыг шалгах ажлын хэсгийг тарааж, энэ алуурчны ээж авгайд олон ээлжийн олон енгетэй шинэ дээд емсvvлээд, телбертэй хэвлэлийн хурал хийлгvvлж тvлхvvрдээд, алуурчдын захиалагчийг нь илрvvлээд яг зарлах гэж байсан мэргэжлийр мерден байцаагчдыг нь барьж хорьсон Нямка л хамгийн сэжигтэй дээ!!!
яг үнэн түрүүчийн иргэний бичсэн чингэ чингэ гэж цээжээ дэлдсэн хүмүүст хэлсэн үг үнэн дэлхийн улсуудыг атакалсан дээрэмдсэн тоносон үнсэн товрог болгосон орсын хөгжлийг 200 жилээр хойш татаж ухраасан малын хулгайч чингэс хааныг магнай дээрээ залж сүнсиийг нь дуудаж төрийн сүлд болгосон хүнийг нуруугий нь хугалж ширлэж мөчилж жиргэж морины сүүлээс чирч алж ам руунь могой хийж алж цагаан махыг нь ухаж шувтарч алж байсан чингэс хааны х нь аргыг өөрсөд нь хэрэглэ хэргэлдэггүй юм гэхэд цаазын хуулиа гаргаач алуурчин чингэс хаанаа мандуулан хөшөө дурсгалд нь баглаа цэцэг өргөеэ путин сижин пин лалын улсууд баглаа цэцэг өргөж харагдаач баялгийн хараал биш чингэсийн хараал тусаад байна босоо ороолонгийн сүнсийг дууджээ зоригийг золигт гаргаяа гэдэг хэн билээ эзнээ олоорой нямдорж руу чихэх хэрэггүй шүү
Нямка 20 жил Хууль зvйн сайд хийхдээ Зоригийн аллагыг шалгах ажлын хэсгийг 20 жил тарааж энэ хэргийг илрvvлэхгvй байгаа гэж Хурц АТГ-ын дарга байхдаа хэлсэнийг Нямка нотлоод, ноднин Зоригийн аллагыг шалгах ажлын хэсгийг тарааж, энэ алуурчны ээж авгайд олон ээлжийн олон енгетэй шинэ дээд емсvvлээд, телбертэй хэвлэлийн хурал хийлгvvлж тvлхvvрдээд, алуурчдын захиалагчийг нь илрvvлээд яг зарлах гэж байсан мэргэжлийр мерден байцаагчдыг нь барьж хорьсон Нямка л хамгийн сэжигтэй дээ!!!
Нийслэлийн Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баярмагнай гэж хүн Ерөнхий сайдынхаа нэрийг ч мэдэхгүй. Миний бичсэн захидалд хариу ирүүлэхдээ “Та бүхнээс Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболдод хандаж …” гэсэн байгаа юм. Тэр хүн нь Ерөнхий сайд биш УИХ-ын дарга байсан шүү дээ. Мөн С.Зоригийн гэхийг М.Зоригийн гээд бичсэн байх жишээтэй.

Нямдорж эдгээр хүмүүс биш гэж яаж ийм их батталгаатай мэдэдээд бн,би бол эргэлздэг.бас ийм их хугацаанд өөрөө яагаад хэргийн эздийг олдогүй юм бэ.ажилын хэсэгийг тараагаад л суудаг.энэ ээж хуулийнхан мэдэхгүй зүйлийг ч мэдээд байдаг арай тагнуулд ажилдаг тэр дотроо бүүр ажилын хэсэгт нь байгаа юм биш биз.кккк
Эбэ-н хийсэн ажил даа, Хурцын найруулсан жүжиг,, энэ болгон өдөр ирэх тусам тодорхой болж байна даа
Нямкагийн хийсэн ажил гэдэг нь Нямка ажлын хэсгийг тарааж, еерийг нь илрvvлсэн мердегчдийг олон нийтэд зарлахын яг емне албан тушаалаа ашиглан барьж хорьсон болохоор Нямка мен! Зоригийн аллагаас хамгийн их хожсон МАН! Сонгууль бvрт Зоригийн аллагын хэргийг 20 жил ашиглаж ялж ирсэн! Энэ удаа хэрэг илэрсэн. Ш.О агсаны хvv ч Зориг агсаны аллагын захиалагч Ш.О агсан, оролцогч нь Эрдэнэтийн шахаачин Нямка гээд зарласан!!!
Нийслэлийн Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баярмагнай гэж хүн Ерөнхий сайдынхаа нэрийг ч мэдэхгүй. Миний бичсэн захидалд хариу ирүүлэхдээ “Та бүхнээс Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболдод хандаж …” гэсэн байгаа юм. Тэр хүн нь Ерөнхий сайд биш УИХ-ын дарга байсан шүү дээ. Мөн С.Зоригийн гэхийг М.Зоригийн гээд бичсэн байх жишээтэй.
Ш.О агсаны хvv Зориг агсаны аллагын захиалагч Ш.О агсан, оролцогч нь Эрдэнэтийн шахаачин Нямка гээд фб-ээрээ зарласан!!!

Ер нь бол Ан-н эрүүгийнхний ашиг сонирхлын зөрчлөөс болж алуулсан С.Зоригийн хэргийг илрүүлсэн болгож жүжиг тавихгүй бол энэ хэрэгт элжэгдорж,батүүл гээд ардчиллын баатрууд бүгд толгой дараалан цаазын ял авах нь тодорхой юм.Өөрөө эрх мэдэлтэй байгаа дээрээ энэ жүжгийн зохиолыг яаравчлан бичиж, өөрийг нь Хархориноос ирэх замдаа согтуугаар жолоо булаацалдаж жолоочоо хөнөөсөн элжэгийг ял завшуулж тусалсан хурцаар найруулуулсан.Энэ сэжгийн үйлдлийг монголын дүр эсгэсэн хуурамч ардчиллыг магтан дуулагч баабар огт дуулаагүй бололтой таг дуугай байсан нь энэ хэрэгт дүр эсгэсэн хуурамч ардчилагчид шууд холбоотой болохыг баталсан үйлдэл болсон. Хаа холын хөдөөний, нийслэлд ганц ч удаа ирж үзээгүй эгэл малчид УИХ-н гишүүнтэй ямар сэжмээр холбогдох юм бэ. Тийм юм юу ч байхгүй.С.Зориг ашиг сонирхлыг эрэмбэлэхдээ,1-т улс, ард түмний эрх ашиг,2-т намын эрх ашиг,3-т хувийн эрх ашиг байх ёстой гэдэг байсан.Харин дүр эсгэсэн хуурамч ардчилагчид яг эсрэгээр нь томьёолж байсан юм. Тэгээд түүнийг алсан.
Зоригийн аллагаас хамгийн их хожсон МАН! Сонгууль бvрт Зоригийн аллагын хэргийг 20 жил ашиглаж ялж ирсэн! Энэ удаа хэрэг илэрсэн. Ш.О агсаны хvv ч Зориг агсаны аллагын захиалагч Ш.О агсан, оролцогч нь Эрдэнэтийн шахаачин Нямка гээд зарласан!!!
За шаа шаа хүүхдээ зөв хүмүүжүүл аллага бол муухай зүйл гэдгийг нь хэлж өг. Угаасаа та 2 наранд дахиад уулзахгүй
Тагуулын Итгэл, Бархасбадь, Батжаргал прокурор нарыг шалагах хэрэгтэй.
Бvv гvтгэ троллоо!!!
EH HVNII SETGELEE GEJ HOORHII ENE EEJIIN SETDEL TAIWAN BOLOH TSAG IRNEE HARIN HAMAG YUMAA NUUHIIN TULD AMI NASIIG N HONOOH WII DEE NANAI HUULI SHVVHIIN BAIGUULLAGA YASAN UDAAN YUM BE INGEJ BGAAD HORLOGDOH WII TER BUZAR BULAI TAILGA HIIJ BAISAN OI SANAMJIIG N ARILGAJ BAIGAAD MEDVVLEG AWDAG BAISAN ENE TEREE NUUH BAS ZAHIALAGCH N HVRTEL TOM GAR BGAA ODOO BOL HVMVVS BVGD GADARALSAN BGAA TED NAR CHINLEGDEHGVI N TULD AMIIG N HONOOH WII
Алуурчны ээж зайлаа!!!
Гэхдээ алсан нь үнэн биз дээ?!
Хуулийнхан арчаагүй байна дарга нарт үйлчилээд лавилга аваад л худлаа хүн хэлмэгдүүлж хэрэг илрүүлсэн нэртэй тушаал дэвшээд л нэг ѳдѳр л ард түмэн та нарыг ангал руутүлхэж шударга ёстогтондоо
Элбэгдоржийн хурцын найруулсан зохиомж муутай жүжиг.Энэ талаар Нямдорж шиг анхнаасаа тууштай үнэнийг хэлсэн хүн байхгүй.Гарал үүсэл нь топорхой бус Элбэгдорж гэгч гай эх орон ард түмнээр тоглож дууслаа.
Yamar muuhai huniig helmegduuldeg yum beee
Элбэгдоржийн 7 жилийн дараа Энхболдын 8 жил залгаагүй нь МАНАН-ы уналтын эхлэл болох ёстой. Эрдэнэтийн 49%, Зоригийн хэрэг задарч байгаа нь хувьчлагдсан хууль шүүхийнхний шудрага бусын хонгилын нуралт болох болно. Ми овогтын халаасны Дээд шүүхийн Зориг, Ерөнхий Прокурор Энхамгалан,АТГ-ын Энхжаргал нар хамгийн эхлээд хариуцлагаа үүрнэ. Дараа нь Нийслэлийн прокурор Баярмагнай,агуу шүүгч Алдар Идэр Батсуурь нар!
Элбэгдорж батуул нар алсан нь тодорхой шуу дээ
Тагнуулын үнэн нүүр царай
Bulgang heltel ni shorond hataa, huivaldaj alaltsaad nasaaraa ideh huvia hurtsen. Tansaglah geheer Zorigiin shudarga zan saad bolood bsan, Zorigoos hoish genet tansag amidraad ehelsen. Bulgan huivaldaj alaltsaagui bsan bol tsug aluulah yumuu dor hayaj tahir dutuu uldeh bsan. Teneg hun harsan ch hamtragch gedeg ni oilgomjtoi bhad