sonin.mn
АН-ын дэд дарга Г.Батхүү агсан 2019 оны 5-р сарын 17-нд Төрийн ордонд зуурдаар учир битүүлгээр нас барсан билээ. Төрийн тусгай хамгаалалттай газар болсон энэхүү хэргийн учир өнөөдрийг хүртэл тайлагдаагүй байгаа нь хачирхалтай. Гэр бүлийнхэн нь ч үүнд ихээхэн гомдолтой бухимдалтай  байгаа нь ойлгомжтой.
Харин холбогдох хуулийн байгууллагууд нь одоог хүртэл ямар нэг тайлбар өгөхгүй л байна.
 
Үүнтэй зэрэгцэн Г.Батхүүгийн гэр бүлийнхэн нь ч талийгаачийнхаа үйл хэргийг үргэлжлүүлэх шийдвэрт хүрсэн бололтой.
Тодруулбал УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас Г.Батхүү агсны төрсөн дүү П.Батчимэг Хан-Уул дүүрэгт, Г.Батхүү агсны ууган хүү Б.Ганхөлөг Өвөрхангай аймагт нэр дэвшихээр бэлтгэж эхэлжээ.
 
Б.Ганхөлөг бэлтгэл ажлаа эхэлж, саяхан Өвөрхангай аймгийн таван суманд ажилласан байна. Харин П.Батчимэгийн хувьд өмнө нь Хан-Уул дүүргээс НИТХ-д нэр дэвшин сонгогдож байсан тул УИХ-д нэр дэвшихэд нөөц, бэлтгэл ихтэй гэж үзэж буй бололтой.
 
Э.Мягмар