Увс аймгийн Ховд сумын харъяат Улсын аварга Намсрайжавын Батсуурь
 
1. Бөхчүүдийн гар хөлийн үзүүрт гүйдэг, захисан зүйлийг нь хурдан авчирч чадвал өөрийгөө бөх болчихсон мэтээр төсөөлдөг хүү байлаа
2. Гурван Ерөнхийлөгчөөс түрүү бөхийн бай авсан бөх. Бүх цэцэрлэгийн барилдаанд 5 настайдаа түрүүлж анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас бай гардаж байж
3. Дунд ангидаа гимнастикийн бэлтгэлд явснаар уян хатан биетэй болжээ
4. Аймгийн начин цолтой залуу Дархан аварга А.Сүхбатаас “Ирээдүйн аварга” шагнал авсан нь нүдээ олжээ
5. Би унахаар байдалд орчихвол амь биш, заяа биш гээд нэг их тэмцдэггүй. Унахгүй гэж тэмцэж байж бэртсэн тамирчид олон байдаг. Бэртэлгүй бол амжилт
6. Заалны барилдаанд зориулж бэлтгэл хийдэггүй. Уналттай ч, сэргэлттэй ч барилдаан алгасдаггүй
7. Японд дэлхийн хошой аварга Шохо Оногийн сургуульд 10 хоногийн жүдогийн бэлтгэл хийсэн нь наадамд үр өгөөжөө өгсөн
8. Хадгалсан мэхээрээ Ч.Санжаадамбыг хаясан. Намайг өхийлдөж байхыг урьд нь хэн ч харж байгаагүй байх
9. Улсын арслангаас илүүтэй аймгийн арслан болох нь түүнд хэцүү байсан гэдэг. Учир нь олон аймгаас начин цолтойгоо буцаж байж  
10. Р.Пүрэвдагва намайг давчихаад барилдааны явцад доор орчихсон дал руу алгадаад “Найз нь чамаараа арслан боллоо шүү дээ” гээд далан дээр алгадаж билээ хэмээн дурссан байдаг