sonin.mn
Монголын уулчин Б.Батболд дэлхийн өндөр оргилуудын нэг Манаслуд гарчээ. Энэ амжилтаараа тэрбээр уг оргилд гарсан анхны Монгол уулчин болсон байна. Түүнтэй Хятад, Канад, Пакистан, Исландын зургаан уулчин Балбын таван хөтчийн хамт явжээ.
 
Тэд уулын оргилд гарахдаа нэмэлт хүчилтөрөгч хэрэглээгүй байна. Б.Батболдын хувьд Австрали улсад ажиллаж, амьдардаг бөгөөд өмнө нь хүү Б.Лувсанжавтайгаа Гималайн нурууны Мера оргилд амжилттай авирч байжээ.
 
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин