sonin.mn
ОХУ-ын боксчин 25 настай Светлана Солуянаваг Европын  боксын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсний дараа түүнийг Европын хамгийн царайлаг боксчин гэж нэрлэдэг болжээ. Тэрээр Москвагаас 1000 гаруй км зайтай Дмитровград хотод төрсөн. Светлана Солуянова 10 настайгаасаа түүнийг ах нь  боксын секцэнд  урьснаар энэ спортоор хичээллэх болсон байна.  Европын  аварга болохоос өмнө ОХУ-ын хоёр удаагийн аварга болсон түүний дараагийн зорилго нь олимпийн алтан медаль авах ажээ. Тэрээр “Спутник” агентлагт түүний амжилт, спорт карьер, Оросын тамирчдын талаар ярилцлага өгсөн байна.
 
-Заримдаа Оросын тамирчдад дайсагнаж хандахыг мэдэрч байсан уу?
 
-Би Европын аварга болохдоо үргэлж өгдөг допингийн шинжилгээг өгсөн. Шагналаа авахаар очихдоо ямар нэгэн дайсагнасан хандлагыг мэдрээгүй. Хийсэн таван тулаандаа шударгаар тоглож ялсан. Түүний дараа миний өрсөлдөгчдийн бодол  өөрчлөгдсөн болохыг ойлгосон юм. Би Европын аваргуудын нэг болсон.  Тэд ч намайг өөрөөр хүлээн авч эхэлсэн. Гэхдээ би улс төр, хувийн амьдралдаа биш спортдоо анхаардаг.
 
-Орос тамирчдын талаар ямар хэвшмэл ойлголт байдаг вэ?
 
-Манай тамирчдыг олон янзаар ойлгодог. Тухайлбал, миний мэдэж байгаагаар согтууруулах ундаа, баавгай,  ганц дугуйтай дугуй энэ бүгд орно.  Гэхдээ одоо  бүгд өөрчлөгдөнө гэж бодож байна. Яагаад гэвэл манай оронд спорт их хүчтэй хөгжиж байна. Спортын олон төрөл болон гар тулааны тэмцээнд манай тамирчид оролцдог. Тиймээс ОХУ бол тамирчид нь дэлхийн шилдэгт ордог орон. Хэрэв манай орны эсрэг чиглэсэн ямар нэгэн маргаан, дайсагнасан хандлага байвал үүнд тамирчид хамаатай байх ёсгүй.
 
 
Улс төрийг улстөрчдөд нь үлдээж, бид өөрсдөөсөө хамаарах бүхнээ хийнэ. Чи жирийн боксчин, сайн тамирчин бол, чамд авъяас, техник, тактик байгаад сайн тоглож, хожиж байвал тэд чамд юу ч хийж чадахгүй.  Бүгд чамайг сайн гэж харна. Улс төрд ч, дайсагнасан үйлдэл ч хийж чадахгүй. Чи өөрийн үүргээ биелүүлж, өөрийгөө 100 хувь үнэлж байвал чамайг хэн ч хохироож чадахгүй.
 
 
-Ямар хандлага, ойлголт чиний санааг зовоодог эсвэл саад болдог вэ?
 
-Намайг хүмүүс найз залуугаа цохиж байсан гэж боддог. Үнэндээ би юу гэж хариулахаа мэдэхгүй байна. Эхэндээ үүнийг инээдтэй зүйл гэж харахыг хүссэн. Мөн би  жирийн хүн биш. Сайн уу, гэхдээ  намайг битгий цохь! гэдэг зарчимтай.  Яагаад  би чамайг цохино гэж, чамайг хэн гэдгийг би мэдэхгүй. Энэ нь намайг бэрхшээлээс гаргадаг. Эсвэл тэд надаас “Чи найз залуугаа цохих уу, Хэрэв тэр гэртээ ирэхгүй бол, шанг нь хүртэх үү” гэж асуудаг. Энэ нь миний уурыг их хүргэдэг. Удахгүй энэ асуултанд би тайван хариулж чадахаа болих юм шиг санагддаг.
 
-Спортын чамд өгсөн хамгийн гоё бэлэг юу вэ?
 
Үнэнийг хэлэхэд энэ талаар хэзээ ч бодож байгаагүй юм байна. Гэхдээ миний нэр эмэгтэйчүүдэд үлгэр дууриалал болдог байх.   Тэд намайг жишээ болгож, миний тухай ярьдаг. Гэхдээ хамгийн чухал нь би залуучуудад үлгэр дууриалал болох нь чухал. Яагаад гэвэл тэд амьдралдаа спортыг хэвшүүлээсэй гэж хүсдэг.
 
 
 
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин