sonin.mn

УИХ-ын гишүүн С.Бямбацогт мэдээлэл хийлээ.


Тэрээр: "Монгол Ардын Намын Удирдах зөвлөл, хуралдаж, УИХ-ын даргад намайг нэр дэвшүүллээ.


Намын дарга удирдах зөвлөлийн бүлгийн хурал дээр санал болгохдоо УИХ-д 2028 оноос хойш тасралтгүй сонгогдон, ажиллаж байгаа туршлагыг үндэслэж нэр дэвшүүлсэн гэдгээ хэлсэн.


Сандал ширээний төлөө би энэ албан тушаалд очихгүй. Монголд төрд итгэх ард түмний итгэлийг сэргээх, төрийн эрх барих хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, УИХ-ын нэр хүндийг дээшлүүлэх нь миний тэргүүнд тавих зорилго болно. Энэ ч үүднээсээ УИХ-ын даргын албан тушаалыг дараагийн албан тушаалын шат гишгүүр болгохгүй. Өөрөөр хэлбэл 2027 оны Монгол Улсын Ерөнхийлөгчид би нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор хэлье. Мөн би МАН-аас түтгэлзэнэ" гэв.



Б.Төгсбаясгалан