Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийв.
Тэрээр: "Г.Занданшатар дарга Засгийн газраа байгуулж, бүтэц бүрэлдэхүүнээ бүрдүүлэхдээ өмнөх бодлого, үйл ажиллагааг нэлээд үгүйсгэсэн улс төр явуулж байна. Үүнтэй зэрэгцэн Б.Энхбаяр гэх нэг тал, нөгөө талд Л.Оюун-Эрдэнэ гэсэн нэг дүртэй улс төрийн зөрчил үүсч, бараг ганцаарчилсан “тулаан” өрнөсөн гэж хэлж болно. Ингэж 10 сар өнгөрлөө. Энэ 10 сарын хугацаанд яг юу шийдэгдэв гэдэг асуулт гарч ирнэ.
Бодитоор харвал дорвитой шийдэгдсэн зүйл бараг алга. Харин ч өмнө гаргасан зарим шийдвэрээс ухарсан байдал ажиглагдаж байна. Ийм нөхцөлд манай хэвлэл мэдээлэл, мөн Монголын ард иргэд сэтгэл хөдлөлөө барьж, намын үзэл баримтлал, хувь хүний таалагдах, таалагдахгүй байдлаас түр хойш тавьж, улс орон хөгжих үү, үгүй юу гэдэг том эрх ашгийг нэн тэргүүнд авч үзэх шаардлагатай байна.
Миний хувьд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг боломж бүрдсэн, ажил хийх нөхцөл нь бий болсон гэж харж байна. Ерөнхий сайдын хувьд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх, боломж хангалттай бий.
Харин энэ боломжийг хэрхэн зөв ашиглах, тэнцвэрийг хэрхэн хангах, асуудлыг яаж шийдэх нь зөвхөн өөрөөс нь хамаарна. Намын даргын хувьд энэ эрх мэдлийг хэнтэй ч хуваалцахгүй, өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах боломжтой. Хэрэв тэр өөрийн байр сууриа хадгалж, бие даасан байдлаа хамгаалж чадвал Н.Учрал олон асуудлыг шийдсэн, түүхэн Ерөнхий сайд болж чадна.Харин эсрэгээрээ, өөрийнхөөрөө байж чадахгүй бол зүгээр л утсан хүүхэлдэй болж, нийгмийн дэмжлэгээ алдаж, Монгол Улсын үнэт цаг хугацааг алдахаас гадна өөрийн улс төрийн түүхийг ч сэвтээх эрсдэлтэй." гэлээ.
Б.Төгсбаясгалан
Пүрэв - 04 сарын 02,
2026
Сэтгэгдэл7
П.Сайнзориг: "УИХ-ын даргыг сонгох асуудал дээр ямар нэгэн байдлаар хүч түрээд ингээд явбал УИХ дахь МАН-ын бүлгийн 30 орчим гишүүн дараа дараагийн арга хэмжээг авна. Хэчнээн сайд амласан ч Засгийн газарт орж ажиллахгүй. Бид засагт орохын төлөө байхгүй. Засагт ур чадвартай, ажил хийе гэсэн тэр хүмүүсээ авч ажиллуул гэдэг байр суурьтай байна. Одоо УИХ-ын даргын томилгооноос бүх зүйл харагдана. Хүч түрээд явбал хэцүү, нэр оруулж ирээд хүчлээд явах шинжтэй байна. Ер нь МАН-ын бүлэг 30/38 гээд хуваагдсан илэрхий байгаа. Хэрвээ 30/38-ын эвлэрлийн асуудлыг ярих гэж байгаа бол УИХ-ын даргын томилгооноос харагдана."
Л.Оюун-Эрдэнэд, Well said bro! Сайхан хэллээ!
Оюунэрдэнэ маш олон алдаав гаргасан Тэрийгээ огт хүлээн зөвшөөрөхгүй зөрүүдлэсээр байна Оюунэрдэнийг ниыгмээрээмдэмжиж байсан үе бий Гол нь залуу хүний эрч хүчэд нь итгэхийг хүсэцгээсэн Гэтэл тэр итгэлийг хөсөрдүүлсэн ямэдлэг чадварын ч хувьд нийгэммд гологдсон Намын гишүүдтэйгээ ч огт ажиллах баытугай уулдаж байгаагүй Нам лагаж пиар хийж сурсан элдэв хуйвалдаанд гаршсан намаа гишүүдээ ард иргэдээ гэх огт сэтгэлгүй баячуудыг үзэн чддаг хэт зүүний үзэлтэй мөртлөө өөрөө тэдэн шигээ хөрөнгөжихийг мөрөөлсөн МАН ы хожим үеийн ес суртахууны хувьд нилээд эвдэрсэн ажилтны нэгэн дүр төрх гэж бодож байна
Анхнаасаа л огт чадахгүй хүнийг Хүүк золиг хурууны хүүхэлдэй болгон гаргаж ирж, төр засгаар тоглуулаад,одоо нөгөөх нь рольдоо итгэчихсэн. Ингэж болохгүй энэ нөхрийг тэр Бэрхэд нь аваачиж бойны яргачингий нь хийлгэх хэрэгтэй !!!
Жагсаалтаар гишүүн болсон хүмүүс зарчмын ассуудал дээр намынхаа бодлогыг дэмжих естой юм Тийм уёраас намаа төлөөлж сууж байгаа юм Итгэл үнэмшооээрээ намынхаа бодлогыг лэмжиж чалахгүй байгаа бол намын гишүүнээс хасагдаад сонгуулийн жагсаалтанд байгаа дараагийн хүмүүсдээ суудлаа тавьж өгөх естой юмаа Энэ зарчмыг намын дүрмэндээ оруулах хэрэгтэй Яг одоо тэд хуучин дарга нартаа үнэнч намын олонхидоо сөрөг хүчин болчиххоод байна ятэгснээрээ дараагийн сонгуульд намаа шансгүй болгож байна
Оюунэрдэнийг огцруулсан нь Монголын болон МАН ы аз болсон юм Гол нь тооцоо судалгаагүй Хятадын зээлд найдсан 14 мега төсөлд бодитой дүгнэлт хийж үррэлжлүүлэхийг нь үргэлжлүүлж өолихыг нь больж эрэмбэлэх боломж гарсан юм Одоогийн дэлхийн хямралын үед бүр ч чухал баысан нь хараглаж байна Занданшатарын засгийн газар энэ чиглэлд сайн ажилласан Опунэрлэнэ пу ч ойлгоогүй байгаа нь ярилцлагаас нь харагдаж байна
ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд д толгойлж байна байгалийн баялаг нь байна үйлдвэрүүд нь байна үнийг л орос улсын тусгаар тогтнол гэнэ үүнд байгалийн баялаг гаднаас авдаг импортолдог хоёрт аж үйлдвэрийн машинг үйлдвэрлэдэг үйлдвэрийн бүлэг гураь хүнс ХАА-н хүчирхэг үйлдвэр газар тариалангийн орон хүчирхэг байна одоо их барилга хот төвлөрүүүлсэнээр хэзээ ч хүчирхэг болохгүй нь ил боллоо