sonin.mn
Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар өнөөдөр “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзав.
 
 
 
Энэхүү уулзалтад “Тоёота Сэйлс Монголиа” компанийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши, Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал “Тоёота Сейлс Монголиа” компанийн ерөнхий зөвлөх Цүёши Авай нар оролцож, “Токио-2020” олимпын наадмаар хэрхэн хамтарч ажиллах талаар зөвлөлдсөн байна.
 
 
 
Уулзалтаар “Тоёота Сэйлс Монголиа” компани өөрийн үйл ажиллагааны талаар товч танилцуулгыг сонирхуулжээ. Харин МҮОХ өөрийн үйл ажиллагаа танилцуулж, Олимпын музейгээ төлөөлөгчдөд үзүүлсэн байна.