sonin.mn

 

Английн Бирмингем хотод болсон жюү-жицу бөхийн Англи улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Монголын тамирчин А.Мөнхбаяр 64 кг-ын жинд түрүүлж алтан медаль хүртсэн байна.
 
 
Тэрбээр Англид амьдардаг бөгөөд удахгүй болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор үргэлжлүүлэн бэлтгэлээ базааж байгаа аж. Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-нд АНУ-ын Лонгбич хотод эхэлж, тав хоног үргэлжилнэ.
 
 
Тэмцээнд Монголоос ОУХМ Б.Дамланпүрэв, С.Энхзаяа Х.Амартүвшин, Г.Алтанбагана, Б.Сугаржаргал тэргүүтэй 16 тамирчин өрсөлдөх юм. Багийн дасгалжуулагчаар эрэгтэйчүүдийн 88 кг-ын жинд өрсөлдөх О.Болд-Эрдэнэ ажиллахаар болжээ
 
 
Эх сурвалж: