Монголчууд бид спортын аль ч төрөлд алдраа дуурсгах бүрэн боломжтой, чадвартай ард түмэн гэдгээ харуулсаар байна. Саяхан бопсон жүдо болон чөлөөт бөхийн ДАШТ-нээс шинэ залуу аваргууд тодорсон нь үүний тод гэрч юм.

Одоо БНСУ-ын Инчони хотод болох Азийн наадмаас ганзага хоосон ирэхгүй гэж итгэл дүүрэн хүлээж сууна. Эдгээр наадмуудын талаар Спортын бэлтгэлийн төвийн Үндсэний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч А.Басхүүтэй уулзаж ярипцав.

-Танд энэ өдрийн мэнд хүргье. Таны ажил алба тавтай байна уу?

-Өө, сайхан байна, сайхан байна. Бид дэлхийн аваргаас ирээд гурав хонож байна. маргааш Азийн наадамдаа явна. Ер нь ажил хэрэг сайн байна. Манай жүдочид дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцлоо. Болдбаатар маань жүдо бөхийн дэлхийн аварга боллоо.

Эмэгтэйчүүд багийн дэлхийн аваргад хоёрдугаар байрт орж багаараа мөнгөн медаль хүртлээ. Мөн буудлагын эмэгтэй тамирчид Испанд болсон дэлхийн аваргын багийн тэмцээнд мөнгөн хүртсэн.

Чөлөөт Чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй тамирчид Узбекстаны Ташкент хотод болсон ДАШТ-нд амжилттай оролцож эрэгтэйчүүд багаараа ноднин 8-р байрт оросон бол энэ жил 6-д орж багийн амжилтаа ахиуллаа. Хоёрын хоёр хүрэл медаль авлаа.

Ноднин Мандахнаран маань ганцаараа хүрэл авсан бол энэ жил 65 кг-д Мандахнаран хос медальтан болов. Ням-Очир анхныхаа хүрэл медалийг авсан. Ингэж эрэгтэй баг хоёр медальтай сайхан наадлаа.

Эмэгтэйчүүдээс Цэрэнчимэд 60 кг-ийн жинд дэлхийн аваргын алтан медаль хүртсэн. Мөн 75 кг-ийн жинд Бурмаа хүрэл медаль авч эмэгтэй багийнхан нэг алт, нэг хүрэл медапьтай эх орондоо ирлээ. Ингээд нэг алт, нэг хүрэл авснаар багаараа 6-р байрт орлоо.

Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн барилдаан чанарын хувьд ахисан. Энэ мэтчилэнгээр манай Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн тамирчид маань энэ жилийн ДАШТ-нд амжилттай сайн оролцсон. Энэ бол ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төвийн сургалт дасгалжуулалтын ажил сайн явагдаж байгаагийн үр дүн юм.

Шинжпэх ухааны үндэстэй, зөв төлөвлөлттэй ажиллаж тамирчдынхаа ур чадвар, арга техникийг сайжруулахын зэрэгцээ хамгийн гол нь тамирчдын дэлхийн дэвжээнд өрсөлдөх чадвар, ажиллах чадварыг дээшлүүлэх талаар анхаарч ажилласны үр дүн болов уу гэж бодож байна.

-ДАШТ-нд оролцохдоо тавьсан зорилгынхоо хэдэн хувийг биелүүлсэн бэ?

-Ер нь бол үүргээ биелүүлсэн. Зарим нэг жингийн хувьд горьдож байсан. Медаль авчих бололцоотой, медаль авна гэсэн төлөвлөгөөтэй байсан ч авч чадаагүй. Ерөнхийдөө бол төлөвлөгөө биелсэн. Цаашдаа дүн шинжилгээ хийж ажиллана аа.

-Сургалт дасгалжуулалт бүтэн жилээр нь гаргасан төлөвлөгөөний дагуу явдаг болов уу. Энэ жилийн сургалт, дасгалжуулатын гол онцлог нь юу байв?

-Спортын бэлтгэлийн төвийн үндэсний шигшээ баг, түүний дэргэд спортын анагаах ухааны алба, эрдэм шинжилгээний алба гэж байдаг. Энэ гурван албын хамтын үйл ажиллааг сайжруулах гэдэг асуудлыг нэлээд дэвшүүлж ажилласан. Энэ гурван албын хамтын ажиллагаа нягг сайн байж тамирчдын өндөр амжилт гаргах бэлтгэлжилтийг тодорхойлно.

Түвшинг, ажиллах чадварыг, сэргэлтийг тодорхойлно. Ингээд багш нартаа тусалж дэмжиж, хамтарч ажилладаг. Ийм учраас тус тусдаа өөр өөрсдийнхөө зорилгыг дэвшүүлээд тэр зорилгоо нэгтгээд хамтарч ажилласан.

Бидний байнга анхаардаг гол ажил бол сургалт дасгалжуулалтын үр нөлөөг дээшлүүлэх явдал юм. Хуучин хийдэг байсан, улиг болсон арга барилаараа биш, аль болох шинэлэг хэлбэрээр үр өгөөжтэй хийе. Тийм арга хайж ол... гэж дандаа багш дасгалжуулагч нартаа хэлдэг.

Тэрийгээ боловруулж бич гэж үргэлж шаарддаг. Яавап бид илүү үр дүнд хүрэх вэ гэдгээ бид урьдчилж бодож, төлөвлөж гаргаж ирэх ёстой. Ингэснээр юунд хүрэх вэ гэдэг зорилгоо тодорхойлж гаргаж ирнэ. Тэр зорилгынхоо дагуу ажиллана шүү дээ.

Эндээс бид жүдогийн ДАШТ, боксын ДАШТ, чөлөөтийн ДАШТ, Азийн наадам ч гэдэг юм уу, эдгээр тэмцээн уралдааны өмнөх цугларалт дээр юу хийх вэ гэдгээ маш   оновчтой, шинэлэг, ахиц дэвшилттэй байдлаар шийдэж ажиллах ёстой.

Ингээд хамтраад төлөвлөдөг. Төрөл тус бүрийн үндэсний шигшээ багийн бэлтгэл цугларалтын төлөвлөгөөг багш нараараа хийлгээд манай албан дээр нягтлан хянаж, дутуу зүйлийг нь хэлж өгнө. Заримдаа хамтарч сууж бичнэ.

Ингэж төлөвлөсний дараа зүгээр орхичихгүй шүү дээ. Эхний удаад юу хийх вэ гэдэг төлөвлөгөөгөө бичээд зорилгоо гаргачихаад дээр хэлсэн гурван албаныхан бэлтгэл сургуулийн газар дээр нь очиж оролцдог.

Оролцохдоо үндсэн гол ачаалалтай үед нь түрүүний хэлдэгээр төлөвлөлтийн дагуу явж байна уу, үгүй юу, үр өгөөжтэй явж байна уу, үгүй юу, тэр өндөр ачаалалтай бэлтгэлээс тамирчдын авч байгаа ачааллын хэмжээ түвшин ямар байна, бидний төлөвлөсөн олон улсын хэмжээнд хүрч байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлно.

Тэгээд тамирчдад зөвхөн ачаалал өгөх биш, ачааллын дараа богино хугацаанд сэтгэлт авдаг болгон дасгах ёстой. Өөрөөр хэлбэл дасан зохицлоо сайжруулах ёстой. Ингэж ажилласан. Насанбат даргатай манай спортын анагаах ухааны алба, Ганзориг даргатай эрдэм шинжилгээ судалгааны албаны хамт олон бүгд хамтарч ажилласан.

Одоо дараагийн тэмцээнд хэнийг оруулах вэ, хэнийг үлдээхэв, хэнийг нь хөнгөлөх вэ гээд хэлэлцүүлэг хийдэг болсон. Тухайн тамирчин энэ долоо хоногт ямар ачаалал авсан, тэр ачааллыг яаж хүлээж авч байна гээд жин тус бүрийн бүх тамирчин дээр дасгалжуулагч нартай нь хамт суугаад зөвөлгөө хийдэг болсон. Багш нарынхаа саналыг сонсоно.

Тэндээс л дүгнэлт хийнэ дээ. Ноднингоос хойш ийм арга барилаар ажиллаж байгаа. Энэ нь ч үр дүнгээ өгч байна. Ингэснээр багш нарын маань идэвх, санаачлага, бэлтгэл сургуулилтандаа хандах хандпага нэмэгдсэн. Цаашдаа бид арга барилаа улам л сайжруулж ажиллана.

-Тамирчдын зүгээс хэр хүлээж авч, дасан зохицож байв?

-Мэдээж тамирчид бол бидний, багш нарын заавраар явна шүү дээ. Бид бол хүнээр бүтээгдэхүүн хийж байна. Энэ бол асар хүнд хөдөлмөр. Тамирчид маань ч багш нарынхаа хамтарч явуулсан төлөвлөлт, бэлтгэл сургуулилтын дагуу л явж байгаа.  Би саяхан яамны сайдтай уулзаж ярилаа.

Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанд орчин үеийн шинэ ямар тоног төхөөрөмж байна, түүнийг нэмж авах хэрэгтэй. Мөнгө хайрлахгүй бидэнд авч өгөөсэй л гэж хүсэх байна. Сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүрэн бүтэн байхад бид хамтарч ажиллаад илүү сайн үр дүнд хүрнэ гэж бодож байгаа.

-Чөлөөт бөхийнхний амжилт жилдээс жилд сайжирч байна. Энэ талаар та ямар дүгнэлттэй байгаа вэ?

-ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэл сургалтын төв байгуулагдаад ажил эхэлж байхад хүнд байсан. Бүх хүн мэднэ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн олимпийн дөрвөн жилийн циклд нэг ч медаь аваагүй. Дэлхийн аваргаас нэг ч медаль байхгүй. Багаараа 30-р байр хүртэл ухарсан.

Ийм хүнд байдалд Б.Наранбаатар гавьяат маань Спортын бэлтгэл сургалтын төвийн захирлын ажлыг хүлээж авсан. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч МУГТ Ц.Цогтбаяр тэргүүтэй, О.Пүрэвбаатар, Б.Баяраа, н.Энхбаяр нар маань нэлээд хүнд үед энэ ажпыг авсан.

Бид ажил авсан даруйдаа нэлээд олон удаа маш сайхан шүүн хэлэлцсэн. Багш нартайгаа, тамирчидтайгаа сайн ярилцсан. Яавал эндээс өндийх вэ гэж... Чөлөөт бөх бол монголын ард түмний хамгийн хайртай спорт, сайхан ч спорт. Ийм байдлаас хэн гаргаж чадах вэ, бид л чадна гэсэн зорилт дэвшүүлсэн.

Өөрөөр хэлбэл өөрсөддөө, тамирчиддаа, багш нартаа найдсан, ингэж уриалсан. Бүх тамирчдыг багш нартай нь жагсааж байгаад “Энэ хүнд байдлаас бид гаргаж чадна” гэж хэлсэн.

Ажлын гол юм төлөвлөлт байх ёстой. Бүх ажил төлөвлөлтөөс эхэлдэг. Тиймээс төлөвлөлтийн график дээрээ өөрчлөлт гаргаж ажилласан. Зөвхөн чөлөөт бөх биш спортын 17 төрлийн шигшээ багийн сургалт дасгалжуулалтын төлөвлөлтийн технологийг өөрчлөх уриа гаргаж ажилласан.

Ингэж эхний алхамаа хийж чадсан. Үүнийгээ чөлөөт бөх дээрээ ч хийж чадсан. Ноднин анхныхаа дэлхийн аваргад нэлээд хүнд нөхцөлд орсон. 1983 онд бид дэлхийн аваргаас хос медальтай ирж байлаа.

Түүнээс 31 жилийн дараа хос медаль авсан нь ямар их хөдөлмөр, энэ спорт ямар хүнд нөхцөлд байна вэ гэдгийг уншигч олон надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Энэ хүртэл гар сэтгэл нийлэн ажилласан нөхөддөө баярлаж байна. Бидний цаашдийн зорилго бол энэ эрчээрээ улам сайн ажиллах юм.

Хамгийн том зорилго бол одоо олимпийн асуудал байна. Холбогдох газрууд болон ард түмэн та бүхэн минь биднийг дэмжээд өгөх юм бол бидэнд бүр ихийг хийх, бүтээх чадал, хүсэл зориг аль аль нь байна. Бид ямар ч үед эв нэгдпийг эрхэмлэх ёстой.

Чөлөөт бөхийнхөний хэмжээнд бол энэ асуудал маш сайн болж байгаа. Ингэж сургалтанд оролцож тамирчдын ажиллах чадварыг дээшлүүлж, дасан зохицлыг сайжруулснаар амжилт гаргах гол үндсийг бүрдүүлэн хамтарч ажиллаж байна. Шаардпага гарсан тохиолдолд өмнө гаргасан төлөвлөгөөгөө өөрчлөх үе байна.  

Жинхэнэ сургалт дасгалжуулалтын зарчмын дагуу газар дээр нь очиж ажиллаад байдпыг тодорхойлоод, дүгнээд ирэхээр өөр асуудал гарч ирдэг. Энэ нь тамирчдын бэлтгэлийг хөнгөлөх үү, нэмэх үү гэдэг асуудал. Газар дээр нь тухайн төрөл бүрийн дасгалжуулалтын горимыг өөрчлөх шаардлага гардаг.

-Тамирчдын хувьд нөөц боломж, залгамж халаа хэр бэлтгэгдэж байгаа вэ?

-За яахав ээ, аятайхан аятайхан хүүхдүүд нэлээд бий. Клубын залуу багш нар сайн ажиллаж байгаа. Улсын аварга шалгаруулах тэмцээнээр жишээ авахад манай Мандахнаран гэхэд залуу бөх Батмагнайд ялагдаж байсан, 60 кг-ийн жинд Түвшинтулга гэдэг хүүхэд шинээр аварга болсон.

Тиймээс шинэ залуу үе эрч хүчтэй гарч ирж байна. Би ямар ч үед хатуу шаардпага тавьдаг хүн. "Та нар үүнээс илүү сайн ажиллах ёстой, илүү ихийг гаргаж ирэх ёстой” гэж байнга шаарддаг. Улсын аварга шалгаруулах тэмцээнд бүх аймаг, дүүргийг хамруулдаг болох хэрэгтэй байна.

Ингэж байж бид шинэ залуу үеийг олж нээж тодруулна шүү дээ. Би одоо ажиллаж байгаа багш нараа муу ажиллаж байна гэж хэлээгүй. Гэхдээ аймаг бүхэн улсын аваргад баг оруулж байвал энд жинхэнэ бөхийн бодлого хэрэгжиж байна, юм хийж байна гэж бодох ёстой.

Тиймээс хаана, хаанаа анхаараад насанд хүрэгчид байг гэхэд өсвөр, залуучуудын аваргадаа аймаг бүхнээс баг оруулдаг болъё гэж дахин дахин хэлээд байгаа юм. Бараг 2-3 орсон ч бололцоотой.

Аймагг ямар ч хүн клуб байгуулаад, хүүхдүүд бэлдээд явах эрхтэй, боломжтой. Ингэж чадсан байхад та бидний ярьж байгаа нөөц боломж, залгамж халаа маш сайн гарч ирнэ.

-Одоо Азийн наадам болох гэж байна. Энэ наадамд та бүхэн ямар зорилготой, ямар бүрэлдэхүүнтэй оролцох гэж байна?

-Азийн наадамд бид 23 төрлөөр нийтдээ 240-өөд тамирчин оролцоно. Буудлагаас эхэлье. Буудлагынхан маань өнөөдөр Испанид байна. Дэлхийн аваргад оролцсон, дүнг нь та бүхэн сонссон байх.

Энэ жилийн хувьд зарим том наадмууд хоорондоо маш ойрхон болж байна. Буудлагынхан Испаниас шууд Инчонид бууна. Дэлхийн аваргаас Азийн наадамд, том тэмцээнээс том тэмцээнд дамжина гэсэн үг. Дэлхийн аваргад оролцсон баг тамирчид тэр бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Жүдочидоос сая дэлхийн аваргад оролцсон тамирчид зарим нь барилдана. Дэлхийн аварга Болдбаатар 60 кг-д, Төмөрхүлэг 66-д, олимпийн аварга Н.Түвшинбаяр -100-д барилдана. Зарим жинд шинэ тамирчид барилдана. Хишигбаяр, Цогтгэрэл, Ө.Дүүрэнбаяр нарын шинэ залуу тамирчид оролцоно.

Эмэгтэй багийн хувьд Уранцэцэг, Бундмаа, Сумъяа, Мөнгөнчимэг, Цэрэннадмид, Мөнхтуяа зэрэг сая дэлхийн аваргад зодоглосон охид маань бүгд оролцоно. Чөлөөт бөхийн эмэгтэй багийн хувьд 4 жинд барилдана. 48-д Нарангэрэл, 55-д Бямбацэрэн, 63-д дэлхийн аварга Цэрэнчимэд, 75-д Бурмаа нар барилдана.

Цэрэнчимэдийн хувьд сая дэлхийн аваргаар 60 кг-ийн жинд түрүүлсэн. Одоо жин өгсөж барилдана. Уг нь энэ жинд дэлхийн аварга С.Батцэцэг барилдах ёстой боловч биеийн байдлаас шалтгаалаад Цэрэнчимэд барилдахаар болж байгаа юм.

- Эрэгтэйчүүдийн хувьд?

-Эрэгтэй төрөлд 7 жин байгаа. Сая хүрэл медаль авсан Ням-Очир, Мандах нар барилдахгүй. Яагаад гэвэл юм болгонд хэдэн хүнээ тавьдаг асуудлаа больё. Залгамж халаа, залуучуудаа том тэмцээний утаа үнэрлүүлье гэж багш дасгалжуулагч нар нь шийдсэн.

Тиймээс 60 кг-д Номин, 63-д Түвшинтулга, 65-д Батмагнай, 74-д Гомбодорж, 86-д Өсөхбаатар нар барилдана. Харин 96, 120-д сая дэлхийн аваргад барилдсан Хүдэрбулга, Чулуунбат хоёр барилдана. Ерөнхийдөө Азийн наадамд чөлөөтөд дийлэнх хувь нь шинэ залуу тамирчид оролцох нь гэж ойлгох хэрэгтэй.

Боксын хувьд энэ жил дэлхийн аварга байхгүй, Азийн наадамдаа шууд оролцоно. Боксын бүх жинд манай нэг номерийн тамирчид тоглоно. Мэдээж баг болгон өөрийн зорилготой оролцоно. Ерөнхийд нь базаад хэлэхэд өмнөх Гуанжугийн наадмын амжилтаа бататгах, ахиулах зорилготой.

-Сая чөлөөт бөхийн ДАШТ-ний үеэр таныг “Алдрын танхим”-д өргөмжиллөө. Дэлхийн спортын алдартнуудтай хамт өргөмжлөгдсөн энэхүү хүндтэй хувь тохиолын талаар сэтгэгдэлээсээ хуваалцана уу?

-Сая Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо дэлхийн аваргын үеэр гурван том асуудал яригдлаа. Дэлхийн бөхийн алдартнуудыг өргөмжлөн залдаг “Алдрын танхим" гэж байдаг.

Одоогоос 12 жилийн өмнө байгуулагдсан. Төв нь АНУ-д байдаг. Үүний ээлжит ёслолын үйл ажиллагааг хийхээр 6-р сарын 14-нд ОУ-ын бөхийн төрлүүдийн товчооны   хурлаар шийдвэрлэсэн. Энэ хурлаар уг танхимд ямар тамирчин, шүүгчийг өргөмжлөн залах вэ гэдгийг баталдаг юм байна.

Энд өргөмжлөгдөх боллоо гэсэн анхны мэдээг би 6-р сарын 16-нд хүлээж авсан. Ингээд 9-р сарын 6-нд ДАШТ-ний үеэр “Алдрын танхим”-д өргөмжпөн залах албан ёсны үйл ажиллагаа болсон.

Маргааш нь ОУ-ын бөхийн холбооны их хурал хуралдсан. Нөгөөдөр нь ДАШТ эхэлсэн. Тэр дэлхийн алдартнуудын танхимд өргөмжлөгдөн залагдаад, цол гуншингаа дуудуулаад, дэлхийн 4 удаагийн аварга Артур Таймазов, дэлхийн ба олимпийн аварга Павел Пинигин, дэлхий, олимпийн аварга Аслан Хадарцев нараас гадна монголчуудын сайн танил алдарт Иван Ярыганы багш, олимпийн олон аварга төрүүлсэн алдарт дасгалжуулагч Дмитрий Миндиашвили зэрэг хүмүүстэй хамт зогсоод нэгэн зэрэг тэр хүндтэй танхимд өргөмжлөгдөж, алдар цолоо дуудуулж байхдаа хязгааргуй баяртай байлаа.

Тэр зааланд дэлхийн бөхийн сорууд, зүтгэлтэнгүүд бүгд цугласан байсан. Хар багаасаа энэ спортыг сонгон хичээллэж, дараа нь энэ спортын төлөө бүх л бүтэн амьдралаа зориулж явснаа энэ өндөрлөгөөс эргээд харахад би ямарч байсан өмнөө тавьсан зорилгоо биелүүлсэн юм байна, аав ээж, хамт олныхоо захиас, итгэл найдварыг биелүүлж чадлаа гэж бодогдсон.

Яг тэр агшинд үнэхээр сайхан байсан. Бөхөөр амьсгалж, амьдарч, бөхчүүдийн амжилтын төлөө, бөхийн хөгжил дэвшлийн төлөө өдөр шөнөгүй зүтгэж явсны минь үр дүн гэж ойлгосон. Миний энэ хөдөлмөрийг төр, түмэн олон минь сайхан үнэлсэн.

Одон медалиа өгсөн, гавьяат, ардын цолоо хайрласан. Мөн ОУ-ын холбоо надад алтан одонгоо хайрласан. Алтан шүглээр шагнасан. Энэ бүхний оргил болгож энэ алдарын танхимд албан ёсоор заллаа.

Энэ үед хамгийн эхэнд тэнгэрт байгаа ээж, аавыгаа, хайртай дүү у.н Баатархүүгээ дурсан санаж байлаа. Намайг хүн болгосон ахмад багш нар, цаг үргэлж намайг дэмжиж байсан миний шавь нар, хамтран ажилласан дасгалжуулагчид, шүүгчид, зүтгэлтэнүүд, тухайн үе үеийн спортын байгууллагын удирдпагууд, найз нөхдийн маань ач тусаар би ийм сайхан алдар хүртлээ.

Та нарынхаа захиас даапгаварыг би эвдээгүй юм байна, итгэлийг биелүүлж чадлаа гэж бодож байсан. Та нартаа бүгдэд нь маш их баярлаж явдаг шүү гэдгээ энэ сонины хуудсаар дамжуулан чин сэтгэлээсээ хэлэх байна.

Баярлахын хажуугаар харамсалтай нэг зүйл болсныг хэлэхгүй өнгөрч болохгүй нь. Миний дүү олон улсын шүүгч А.Баасанхүү маань жинхэнэ дүрэм журмаараа бол намайг тэр танхимд ийм сайхан өргөмжлөл хүртэхийг хараад сууж байх ёстой байлаа. Яагаад гэхээр энэ жил ДАШТ-нийг монголоос 3 шүүгч шүүх эрх олгосон.

Энд миний дүү шүүх бүрэн эрхтэй байсан. Олон улсын 1-р зэргийн шүүгч А.Баасанхүү шүү дээ. Энэ ДАШТ-нийг шүүгээд, энэ ёслолд оролцоод ахыгаа хараад сууж байх ёстой байсан. Гайхалтай нь МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга байсан Б.Төмөрбаатар гэдэг хүн овилгогүй, ёс суртахуунгүй, ашиг сонирхолын зөрчилтэй зан гаргаж, хүний эрх, шүүгчийн эрхийг онц ноцтой зөрчиж энэ муухай юмыг хийж, ФИЛА-аас ирүүлсэн нэрсийн жагсаалтанд байсан хүнийг дур мэдэн хасаад явуулчихсан.

Араас нь дэлхийн бөхийн холбоотой холбогдоход “Тийм явдал гарсан байна. Нэрийг нь ирүүлчих ээ” гэсэн. Тэгэхээр ньявуулчихъя гэж удирдлагад нь хэллээ, одооны ерөнхий нарийн бичгийн даргад нь хэллээ, тэгээд байхгүй. Үгээр хэлэхийн аргагүй муухай зүйл болсон. Үүнийг зөвхөн би биш энэ хамт олон бүгд эсэргүүцэж, зэвүүцэж байгаа.

Яваандаа учир нь олдох биз ээ. Энэ сайхан ёслолын үеэр ийм зүйл ярих надад эвгүй л байна. Гэхдээ үнэнийг хэлэхээс өөр арга байхгүй. Ил тод ардчилсан нийгэм мөн биз дээ.

Үүнийг хэлэхдээ би Адуучийн хоёр хүү заавал тэнд байх ёстой байсан гэсэн утгаар биш, өнөөдөр мөрдөж байгаа дүрэм журмаар л ийм байх байсан гэдгийг, гэтэл үүнийг нэг ёс зүйгүй нөхөр зориуд үгүй хийсэн гэдгийг л хэлж байгаа юм шүү.

-Та энд өргөмжлөгдсөн хэд дэх шүүгч болов?

-Энэ "Алдрын танхим” гурван чиглэлтэй. Нэгдүгээрт тамирчид байдаг юм. Энэ жилээс маш олон дэлхий, олимпийн аварга төрүүлсэн, бэлдсэн дасгалжуулагчдыг анх удаа оруулж ирлээ. Анхных нь олимпийн 3 удаагийн аварга Б.Сайтиев, олимпийн хошой аварга И.Ярыгин нарын дасгалжуулагч Дмитрий Миндиашвили, олимпийн 6 алт, 2 мөнгө, дэлхийн аваргын 13 алтан жёдаль хүртсэн бөхчүүдийг бэлтгэн гаргасан Касахстаны Вадим Псарёв нар байлаа.

Надаас өмнө 8 шүүгч Алдарын танхимд өргөмжпөгдсөн байдаг. Энэ 8 шүүгчээс ганцхан нь дэвжээний шүүгч байсан. Бусад нь олон жил комиссын гишүүн, удирдлагын зөвлөлд ажиласан шүүгч нар байдаг. Би 9 дэх шүүгчээр өргөмжлөгдсөн.

Надтай хамт олимпийн наадамд 6 удаа, ДАШТ-нд 26 удаа шүүгчээр ажилласан, шүүгчийн комиссын гишүүнээр 1995-2002 он хүртэл ажилласан Туркийн шүүгч Эндер Бикурзэн гэдэг хүн хамт өргөмжпөгдсөн. Мөн бөхийн зүтгэлтэн гэсэн төрөл оруулж ирсэн. Ийм бүрэлдэхүүнтэй залагдсан.

Манай шавь нар сүүлд нь “Миний багшийг хамгийн түрүүнд заллаа шүү дээ” гээд бөөн баяр болсон. Дэлхийн аваргад оролцсон бүх багш дасгалжуулагч нар энэ ёслолд оролцсон. Манай Спортын бэлтгэлийн төвийн захирал МУГТ Б.Наранбаатар, холбооны ерөнхийпөгч Д.Дагвадорж аварга, Эрдэм шинжилгээ судалгааны албаны дарга Б.Ганзориг гээд олон хүн оролцсон.

-Танд үлдэх өргөмжлөл нь ямархуу зүйл байна, бас танд дээл өмсүүлж байгаа зураг гарсан байсан?

-Дурсгалын маш сайхан өргөмжлөл өгдөг юм. Хааш хаашаа 30-40 см-ийн өргөнтэй, дээр нь хийсэн бүтээснийг нь товхон бичсэн ФИЛА-гийн эмбелемтэй их гоё эд л дээ.

Тэр хувцас бол Узбекстанд болсон учраас тэдний бөхийн холбоо тэр үйл ажиллагааг дэмжиж өөрийн үндэсний хувцасаа хамт гардуулсан хэрэг л дээ. Манайхан хүндэт зочиддоо монгол дээл өмсүүлдэгтэй адил.

-Танд ажпын өндөр амжилт хүсье. Азийн наадамдаа тамирчид маань гялалзсан амжилт үзүүлэх болтугай.

-Баярлалаа.

МУБИС, БТС Ч.Баасанхүү

Эх сурвалж: "Бөх" сонин