2026 оны 4-р сарын 13-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Пакистаны Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад харилцааны сайд Мухаммад Ишак Дартай утсаар ярьжээ.
Ярианы үеэр Дар Пакистаны тал Иран, Америк хоорондын яриа хэлэлцээг зуучлан зохион байгуулсан явцын талаар дэлгэрэнгүй танилцуулж, энх тайвныг тогтоох чиглэлд гаргаж буй Хятадын талын хүчин чармайлтад талархал илэрхийллээ.
Тэрээр Хятадын талтай нягт харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, бүс нутгийн энх тайвныг хангахад хамтран эерэг үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
Ван И Хятадын талын зарчмын байр суурийг дахин нотолж, Пакистаны тал Америк, Ираны хооронд түр гал зогсоох тохиролцоонд хүрэхэд зуучлан дэмжлэг үзүүлж, мөн Исламабадын яриа хэлэлцээг зохион байгуулан шударга, тэнцвэртэй зуучлагчийн үүргийг амжилттай гүйцэтгэсэнд өндөр үнэлгээ өгчээ. Ван И хэлэхдээ, одоогийн гал зогсоосон нөхцөл байдал туйлын эмзэг хэвээр байгаа бөгөөд бүс нутгийн нөхцөл байдал чухал эргэлтийн шатанд ирээд байна. Иймээс хамгийн тулгамдсан зорилт нь мөргөлдөөн дахин сэргэхээс сэргийлж, ихээхэн хүчин чармайлтаар бий болгосон гал зогсоох нөхцөлийг хадгалан үлдэх явдал гэдгийг онцоллоо.
Тэрээр мөн олон улсын хамтын нийгэмлэг эвлэрүүлэн зуучлах, яриа хэлэлцээг дэмжих хүчин чармайлтаа цаашид улам эрчимжүүлж, гал зогсоох үйл явцыг эвдэх, сөргөлдөөнийг хурцатгах аливаа үйлдлийг тууштай эсэргүүцэх ёстойг тэмдэглэв.
Персийн булан болон Ойрхи Дорнодын бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг сэргээх талаар Хятад, Пакистаны хамтран дэвшүүлсэн таван зүйлт санаачилга нь олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайвны төлөөх нийтлэг ойлголтыг илэрхийлж байгаа бөгөөд асуудлыг шийдвэрлэх чухал чиглэл хэвээр байгааг Ван И онцолсон байна. Мөн Хятадын тал Пакистан илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг сайшааж, Пакистан болон олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран Ойрхи Дорнодын бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг аль болох хурдан сэргээхийн төлөө үргэлжлүүлэн эерэг хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Г.Бямба
Мягмар - 04 сарын 14,
2026
Сэтгэгдэл1
Хятадын эдийн засгийн 50 хувь нь гадаадын хөрөнгө оруулалтаас бүрддэг. ХКН шороон түмэн хятадуудаа өлсгөлөнгөөс аврахын тулд, хямд ажиллах хүчин бодлогыг хэрэгжүүлж гадаадаас асар олон тооны хөрөнгө оруулагчдыг татаж, олон зуун сая ядуу тарчиг хятадуудыгаа ажилтай орлоготой болгож чадсан. Одоо хятадаас гадаадын хөрөнгө оруулагчид олноороо гарч, хятадын эдийн засаг огцом уруудаж, 55 сая хятад иргэн ажилгүй орлогогүй орон гэргүй гудамжинд гарч цаашид ажилгүйдэл орон гэргүйдэл олон зуун сая хятад иргэдийг хамрахаар болж байна. Хятадын Иранд туслахгүй байгаа нь дотоодын эдийн засгийн их хямрал нийгмийг хамарсан асар их ажилгүйдэл ядуурал олон салбарын дампуурлыг шийдэж чадахгүй хэцүүхэн байгаатай холбоотой