sonin.mn

КАИР, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /TASS/. Ираны эрх баригчид тус улсын эсрэг дайнд Израил, АНУ-ын талд хамтран оролцсон гэх үндэслэлээр Арабын таван улсаас нөхөн төлбөр төлөхийг шаардсан байна. Энэ тухай тус улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Амир Саид Иравани мэдэгдсэнийг Tasnim агентлаг уламжилжээ.


“Бахрейн, Йордан, Катар, Арабын Нэгдсэн Эмират улс, Саудын Араб нь өөрсдийн хууль бус үйлдлээрээ учруулсан биет болон сэтгэл санааны хохирлыг Иранд бүрэн нөхөн төлөх ёстой” гэж Ираны дипломатч мэдэгдсэн байна. 


Ираны эрх баригчдын үзэж байгаагаар, эдгээр таван улс “Ираны эсрэг явуулж буй Израил, АНУ-ын дайнд хамтран оролцогч болсон” бөгөөд ингэснээр “Исламын Бүгд Найрамдах Улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн” аж. Гэхдээ Арабын орнуудын ямар үйлдлийг Ираны тал “хамсаатан болсон” гэж тодорхойлсныг тэрбээр дурдаагүй байна.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг