САНТО-ДОМИНГО, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Reuters/. Бүгд Найрамдах Доминикан Улсын хойд бүс нутагт нэг сар гаруйн хугацаанд үргэлжлэн орсон аадар борооны улмаас үерийн гамшиг нүүрлэж, 30 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас гурван хүн амиа алдсан нь гол гатлахыг оролдсон долоон настай охин, мориор гол гатлах гэж байгаад осолдсон 19 настай залуу, нийслэл хотод үерийн улмаас байшингийнх нь хана нурж дарагдсан нярай хүүхэд аж.
“Засгийн газрын нэн тэргүүний зорилт бол иргэдийн амь насыг аврах, эд хөрөнгө болон дэд бүтцийг хамгаалах явдал юм” гэж Доминиканы Ерөнхийлөгч Луис Абинадерын тамгын газраас даваа гарагт гаргасан мэдэгдэлд дурдаад, иргэдийг аюултай бүсээс хол байхыг уриалжээ.
Тэрбээр нийслэл хот болон таван мужид онцгой байдал зарлажээ. Доминикан улсын Онцгой байдлын үед шуурхай хариу арга хэмжээн авах төвийн захирал Хуан Мануэль Мендесийн мэдээлснээр, гамшгийн улмаас 30 500 хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, 14 суурин газар гадаад ертөнцөөс таслагдаж, 6100 гаруй орон сууц усанд автаж, хурдны зам, гүүрүүд эвдэрч сүйдсэн байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 04 сарын 14,
2026
Сэтгэгдэл0