Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан БГД-ийн 3 дугаар хороо, “Барс” зах орчимд ажиллалаа. 2000 оны үед “Барс” захын хойно байрлах "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 2612 ам метр талбайг “Восточный альянс” ХХК-д эзэмшүүлсэн. Тус газрыг нөхөх олговортойгоор чөлөөлж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгон тохижуулна.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар ““Барс” захын ар талын энэ газрыг үйлчилгээтэй орон сууц барих зориулалтаар 2000 оны үед ААН-д захирамжилсан байна. Гэвч оршин суугчид тус ААН-ийг үйлчилгээтэй орон сууц барихыг нь дэмжээгүй, эсэргүүцсээр байсан.
НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа оршин суугчдын хүсэлтийг хотын удирдлагуудад танилцуулаад энэ асуудалд ААН-тэй ойлголцож, зөвшилцөх шаардлага бий болсон. Оршин суугчид энэ газрыг барилгажуулалгүй, ногоон байгууламж байгуулах хүсэлт тавьсан. Харин ААН-ийн зүгээс мөн энэ газрыг олон жилийн хугацаанд эзэмшиж, газрын төлбөр төлж явсан учир дүйцэх газраар сольё гэдэг санал тавьж байгаа юм.
Бид тус ААН-д “Сэлбэ 20 минутын хот” төслийн байршилд цэвэр, бохир, дулаанаар хангах нөхцөлтэйгөөр, газрын хэмжээг одоо байгаа хэмжээнээс нэмэгдүүлэн, нэгдүгээр эгнээнд худалдаа үйлчилгээ эрхлэх зориулалттай, төлөвлөлтөд нийцсэн үйлчилгээтэй орон сууц барих газраар солих санал тавиад байна.
Харин энэ газар дээр 2026 ондоо багтаж тохижилт, ногоон байгууламж хийхээр төлөвлөөд байна. Энэ хэсэгт ямар нэг газар олголт хийхгүй, мөн автомашины зогсоол барихгүй. Харин иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөхөд зориулсан тохижилтын ажил хийнэ” гэлээ.




Мягмар - 04 сарын 14,
2026
Сэтгэгдэл4
Нямбаатар браво
Та нарт ажил хийдэг ийм дарга дахиад олдохгүй. Алиман хацартай банди нар л гарч ирнэ
НААД БАРС ХОГИЙН ЗАХАА БҮР АРЧААЧДЭЭ ! ЯМАР ХҮНСНИЙ АРИУН ЦЭВЭР ХАНГАХГҮЙ ЯМАР ТОХИЖОЛТ БАЙХГҮЙ ОРЖ ГАРЧ БОЛОХГҮЙ , ҮҮДЭЭР НЬ ЗАМ ДЭЭР ЗОГСООЛТОЙ НАРНЫ ЗАМЫН ТҮГЖЭЭ ҮҮСГЭДЭГ ИИМ ГАЗРЫГ ХААЖ ГАЗРЫГ НЬ ЧӨЛӨӨЛӨӨЧ ЭЭ !!!!!!😙😙😙😙
НААД БАРС ХОГИЙН ЗАХАА БҮР АРЧААЧДЭЭ ! ЯМАР ХҮНСНИЙ АРИУН ЦЭВЭР ХАНГАХГҮЙ ЯМАР ТОХИЖОЛТ БАЙХГҮЙ ОРЖ ГАРЧ БОЛОХГҮЙ , ҮҮДЭЭР НЬ ЗАМ ДЭЭР ЗОГСООЛТОЙ НАРНЫ ЗАМЫН ТҮГЖЭЭ ҮҮСГЭДЭГ ИИМ ГАЗРЫГ ХААЖ ГАЗРЫГ НЬ ЧӨЛӨӨЛӨӨЧ ЭЭ !!!!!!😙😙😙😙