Ихтамир сумын баруун талд хад цохиогоор цогцлрн тогтсон харз устай, хар мод, хус, нарс, бургас, сөг, самар жимс алаглан ургасан үзэсгэлэнт гоо овоот уулын даваан дээр гарч ирэхэд Тамирын голын хөндийн нүд булаам байгаль ертөнцийн хамаг үзэсгэлэн энд хуран шингэжээ хэмээн сэтгэл төрөн буурал өнгийн туяа нүднээ тусах амой.

Түүний үргэлжпөл болох гурван гясаа, их шивэрт, хөх муур орчмоор нутагладаг ажилч хичээнгүй, уйгагүй хөдөлмөрч, гар хумхин зүгээр сууж үзээгүй, шахсан бяслаг лугаа тэвхгэр бор өвгөнийг нутаг усныхан нь андахгүй сайн мэдэх авай.

Түүнийг Мулдаан ёндон гэх амой. Тэрээр идэр залуудаа овооны наадамд барилдаж сайн гэгдэх бөхчүүдийн зүрхэнд шар ус хуруулж, бөхийн аранга гэгдэж явсан түүхтэй нэгэн бөлгөө. Тэднийх хүү, охин хоёртой.

Хүү Пүрэвийгээ бөх болгож сумынхаа наадамд барилдуулж, наадмаа гадны бөхөд алдахгүй хэмээн ярьдаг байж билээ. Хурдан морины хувьд улсын хоёр удаагийн сайн малчин Л.Шагдаржавын хурдан бор, салхин хээр хоёрын өмнө гишгэх морь энэ довон дээр байхгүй учраас санаа зовох хэрэггүй хэмээн нутгынхандаа хуучилж суухыг нь харахад үнэхээр бахархмаар сайхан байж билээ.

Харин бөх л санаа зовох юм даа гэж санаа алдахыг нь харахад өрөвдмөөр ч юм шиг. Архангай аймгийн Ихтамир сум эрт дээр үеэс бөх сайтай газрын нэг.
 Нутгийн ардуудын дунд хүч бяртай, бядтай, сэтгэлийн цар хүрээ өргөнтэй, бас боловсролтой нь олон. Зүйрлэж хэлбэл монгол бөхийн ой ухаан бүрэн шингэсэн санамж сайтай бөхийн нэг бол яах аргагүй Ё.Пүрэв хэмээн шивэр авир гэх нь алс тэртээгээс сонсогдмой.

Тэрээр 1956 онд сумынхаа наадамд анх удаа зодоглож Сөртийн голоор нутагтай “унгалддаг" хэмээх Дашдаваагийн ууган хүү Равдан-Очиртой үзүүр түрүү булаалдан түрүүлж, сумын заан цол хүртэж, Яргай ташуур, орос дугуй булант ногоон цай, аюуш хадгаар мялаалгасан болой. Ингээд заан Пүрэв хэмээн нэрлэгдэж, нутаг орондоо нэр алдар нь цуурайтах болсон авай.

МБАТ-ний спартакиадад Төвшрүүлэх сумын аймгийн заан Думбаа, “ам” Лхамжав, Булган сумын “100 куб модны” Заан шар, ихтамир сумын заан Равдан-Очир нарын хүчит заануудыг өвдөг шороодуулан аймгийн заан бож, аймгийн наадамд 9 удаа шөвгөрч, Булган, Чулуут, Цэнхэр сумдын наадамд нийтдээ 7 удаа түрүүлж байжээ. Харин улсын баяр наадамд зодоглож үзээгүй нэгэн бөлгөө.

1962 онд 10 жилийн 23-р дунд сургуулийн сурагч П.Дагвасүрэн /арслан/ ХААДС-ийн оюутан Ж.Чойжилсүрэн / арслан/, 5-р баазын жолооч Д.Равдан-Очир /аймгийн хурц арслан/ нарын бөхчүүд Архангай аймагт спортын уулзалт хийж, 32 бөх зодоглосон юм.

Тэр уулзалтын барилдаанд үе тэнгийн, тэр тусмаа нэг довны сайн нөхөр Равдан-Очир, заан Пүрэв мөн л учраа таарч, Пүрэв нь давж билээ.

Пүрэв зааны учраа Равдан-Очир бол аймагтаа гурав түрүүлж, улсад 2 удаа дөрөв давж, 5 удаа 3 давсан аймгийн хурц арслан юм. Мөн Пүрэв зааны гол өрсөлдөгч бөхийн нэг С.Дамбийравжаа нь МБАТ-ний спартакиадаар аймгийн арслан цол авч, 1957 онд аймагтаа үзүүрлэж, 1960 онд шөвгөрч бйасан хүчтэний нэг юм.

Ийм хүч чадалтнаа дурсан санах нь зүй ёсны жам хэмээн бодож Бөх сониндоо мөнхжүүлэн үлээх нь тэр нутгийн хүний хувьд аз завшаан, үүрэг хариуцлага гэж бодном.
Сайн бөхийн сэтгэлд сүү
Сайн бөхийн сэтгэлд бяр байдаг амой.

Бөх сонирхогч Ш.Гантөмөр

Эх сурвалж: “Бөх” сонин