Монголын хэт холын марафон гүйлтийн холбооноос ирэх зургадугаар сарын 8-нд Багахангай дүүрэгт хэт холын марафон гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна.
Тэмцээнийг Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо /МХХМГХ/, БТСГ, Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, 017 дугаар анги хамтран зохион байгуулах юм.
Тамирчид Багахангай дүүргийн Цагаан хаалганаас өглөө гараагаа эхлүүлэх тус тэмцээн 5х10 км-ийн буухиа, зэвсэгт хүчнийхний дунд 50 км, насанд хүрэгчдийн 100 км, сонирхогчдын дунд таван км-ийн нийтийн кросс гүйлтийн тэмцээн болно. Насанд хүрэгчдийн тэмцээн 18-аас дээш, 35-аас дээш гэсэн хоёр ангилалд болно. Бүх нийтийн кросс гүйлтэд 18-35 насны тамирчид 5000 метрт уралдах юм. Харин зэвсэгт хүчний ангид алба хаагчид 50 км зайд хурд сорин уралдах юм.
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ"
Пүрэв - 06 сарын 11,
2026
Сэтгэгдэл0
negt bi ...