sonin.mn
“Голден жим” фитнесс клубийн захирал Ц.БАЯНМӨНХТЭЙ ярилцлаа. Энэ хамт олон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хүрээнд жингийн илүүдэлтэй хүүхдүүдийг клубтээ үнэ төлбөргүй хамруулж байгаа юм.
 
-6-14 насны жингийн илүүдэлтэй хүүхдүүдийг танай клубийнхэн үнэ төлбөргүй дасгалжуулахаар болсон нь оны эхний хамгийн сайхан мэдээ байлаа. Энэ ажлаа эхлүүлсэн үү. Одоогоор хэчнээн хүүхэд бүртгүүлээд байна вэ?
 
-Манай клуб байгуулагдаад 10 дахь жилтэйгээ золгох гэж байна. Үүнтэй холбогдуулан бид нийгэмд тустай олон зүйл хийхээр төлөвлөсний нэг нь жингийн илүүдэлтэй хүүхдүүдэд зориулсан үнэ төлбөргүй сургалт юм. Бид өнгөрсөн хугацаанд 180 гаруй мянган хүнд үйлчилж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд үйлажиллагаагаа чиглүүлсэн. Биднийг ажлаа эхлүүлж байхад хамгийн том тулгамдсан асуудал нь илүүдэл жинтэй хүмүүс байсан. Тиймээс манай хамт олон илүүдэл жинтэй “дайн” зарласан юм. Энэ ажлын үргэлжлэл болгож, ерөнхий боловсролын сургуулийн амралтын хүрээнд илүүдэл жинтэй хүүхдүүдэд зориулсан сургалтаа эхлүүлээд байна. Хүүхдүүд илүүдэл жингээс үүдэн өвчилж, хамгийн аймшигтай нь сүүлийн үед бага насныхны дунд хавдрын оноштой гарах тохиолдол олширчээ. Тиймээс дээр дурдсан ажпаа эхлүүллээ. Одоогоор 300 гаруй хүүхэд дасгал хөдөлгөөнөө хийж эхлээд байна.
 
-“Голден жим” клуб хэчнээн хүүхэд хичээллүүлэх хүчин чадалтай вэ?
 
-Манай клубийн нэг салбарт 150 хүн бэлтгэл сургуулилт хийх боломжтой. Одоогоор таван салбарт 800-1800 хүн хичээллэж байна. Энэ байдлаар 1000 хүүхдийг клубтээ хичээллүүлэх боломж бидэнд бий. Мэргэжлийн багш, дасгалжуулагчтай учир хүүхэд бүрт тохирсон арга барилаар сургалтаа явуулна. Хүний биеийн таван чанар болох хурд, хүч, тэсвэр тэвчээр, авхаалж самбаа, тэнцвэрт тулгуурлан хүүхдүүдээр дасгал хөдөлгөөн хийлгүүлэх юм. Толден жим” клубийнхэн жин хасах талд мэргэшсэн гэж хэлж болно.
 
-Хүүхэд илүүдэл жингээсээ салах эсэх нь эцэг, эхчүүдээс ихээхэн хамаарна. Ялангуяа бэлтгэл сургуулилтын үед тэдэнд илүү анхаарах хэрэгтэй байх?
 
-Тэгэлгүй яах вэ. Эцэг, эхээс нь их зүйл шалтгаална. Тиймээс зарим эцэг, эхийг хүүхэдтэйгээ хамт “Голден жим”-д хичээллэхийг санал болгож байна. Харамсалтай нь, санаснаар болохгүй юм. Хүүхдүүдийг ихэнхдээ эмээ, өвөө нь хөтөлж ирж байна. Тэдний ярьснаар, ерөнхий боловсрояын зарим сургууль биеийн тамирын заалгүй гэх юм. Хүүхэд хөдөлгөөн хийж байх ёстой. Дээр нь оюуны алжаалыг хамгийн сайн тайлдаг нь дасгал хөдөлгөөн фитнесс юм шүү дээ.
 
-Клубт хичээллэхээр ирж байгаа хүүхдийн дунд судалгаа хийж байна уу. Жингийн илүүдэл гэж хэдэн кг-ыг хэлээд байна вэ? 
 
-Долоон настай хүүхэд 50,11 настай хүүхэд 88 кг-ын жинтэй ирж байна. Тэднийг одоо л илүүдэл жингээс салгаж, эрүүл мэндэд нь хортойг ойлгуулахгүй юм бол ирээдүйд хэцүүднэ. 
 
-“Голден жим” клуб мэргэжлийн хоол зүйчтэй учир хүүхдэд тохирсон дасгал хийлгэхээс гадна хооллолтын талаар зөвлөгөө өгдөг байх?
 
-Бид даваа гараг бүр хуралдаж хэрхэн ажиллах талаар харилцан ярилцдаг. Хүүхдүүдэд амттай болгоныг идүүлж болохгүй. Жин хасна гээд хоолыг нь сойх нь бас буруу. Түүний оронд хүний биед хэрэгцээтэй амин дэмтэйг нь сонгож өгөхөд л болно.
 
-Одоо танай аль салбарт хүүхэд багатай байна вэ?
 
-Хороолол дундах салбаруудад хүүхдийн анги дүүргэлт харьцангуй их байна. Тусгаар тогтнолын ордны салбарт харьцангуй бага хүүхэд хичээллэж байгаа.
 
-Хүүхдийн хөтөлбөрөөс гадна ирэхсаруудад хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар танилцуулна уу?
 
-Бид “Мiss & mister” тэмцээнийг үндэсний хэмжээнд зохион байгуулах гэж байна. Залуу үеийг зөв замд хөтлөх үүднээс энэхүү тэмцээнийг ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн. Тэмцээний шагналын сан 25 сая төгрөг. Түүнчлэн төрийн албан хаагчдыг клубтээ 50 хувийн хөнгөлөлттэй үнээр хичээллүүлж эхлээд байна.
 
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин