Яг 10 жилийн өмнө би “Гурван томын төлөө” (ОТ, ТТ, Гачуурт) өгүүлэл бичиж байв. Одоо байдал эрс өөрчлөгджээ. Сүүлийн үед манай улс төр нэг л үхээнц, тодорхойгүй мэт атлаа удахгүй эхлэх хатуу тулалдааныг зөгнөх болов. Ийм байдлыг улс төр судлалд “хивсэн дорх нохдын тулаан” гэж нэрлэдэг. Хивс гүвэлзэн, оволзон хөдөлнө, аймшигт тулааны архирах, хүрхрэх дуу сонсогдоно. Хааяа нэг хивсний захаар хөл, сүүл, хоншоор үзэгдэнэ. Ард түмэн чухам юу болж, хэн нь ялж, хэн нь ялагдаж байгааг мэдэх боломжгүй зүгээр л таамаглана, цуурна, дүгнэнэ. Иймээс хивсэн дорх нохдын тулааныг товч тайлбарлая…
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 14-16-ны өдрүүдэд ХБНГУ-д болж буй Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 61 дэх удаагийн бага хуралд оролцож байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Харбин хотноо уулзлаа
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд Ли Чянтай уулзлаа
Б.Сэргэлэнбаатар Төв аймгийн МАН-ын хорооны даргаар сонгогдлоо
Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх, оюутан залууст парламентын талаар сурталчлан таниулах, тэднийг сэдэлжүүлэх, энэ төрлийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, оролцоог дээшлүүлэх зорилготой “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр амжилттай хэрэгжиж өнөөдөр /2025.02.14/ хаалтаа хийлээ.
ДУБАЙ, 2025 оны хоёрдугаар сарын 14 /TASS/. Хэрэв АНУ, Израил улсууд Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгөх аваас 100 дахин олон цөмийн байгууламжийг дахиад барих болно гэж Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан Бушер мужид очихдоо мэдэгджээ.
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 14 /USA TODAY/. Бага Роберт Кеннеди Цагаан ордонд пүрэв гарагт болсон ёслолын үеэр Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын тангараг өргөжээ. Шинээр томилогдсон сайд Р.Кеннеди Америкт архаг өвчний тархалт нэмэгдэж байгаагийн эсрэг идэвхтэй тэмцсээр иржээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нарын баруун бүсийн иргэдтэй хийх уулзалтууд Увс аймгийн Тариалан, Өндөрхангай сумдад үргэлжиллээ. Энэ үеэр тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан таван нам, эвслийн төлөөлөл бүхий шинэ парламент намрын ээлжит чуулганаараа хэлэлцэн баталсан онцлох хууль тогтоомжуудаас танилцуулав.
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 14 /VOA/. Украины асуудлаар хийх аливаа хэлэлцээнд оролцох ёстой гэдгээ Их Британи, Франц, Герман зэрэг Европын гүрнүүд мэдэгдээд, аюулгүй байдлын баталгаа бүхий шударга тохиролцоо нь бат бөх энх тайвныг тогтооно гэдгийг онцоллоо.
БУДАПЕШТ, 2025 оны хоёрдугаар сарын 14 /DW/. Унгарын үндсэрхэг үзэлтэй Ерөнхий сайд Виктор Орбан лхагва гарагт Будапешт хотноо Германы хэт барууны үзэлт “Германы төлөөх өөр сонголт” /AfD/ намын дарга Алис Вайделийг хүлээн авч уулзах үеэрээ түүнийг “Германы ирээдүй” хэмээн нэрлэжээ.
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 14 /TASS/. Япон, Австрали, АНУ, Энэтхэг буюу “Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ”-нд (Quad) оролцогч орнуудын дээд түвшний уулзалтыг Энэтхэг улс зохион байгуулж, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдлын төлөө хамтран ажиллах асуудлыг хэлэлцэнэ гэж тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгджээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийх ажлын айлчлал эхэлж байна.
ЙЕРУСАЛИМ, 2025 оны хоёрдугаар сарын 14 /AP/. Барьцааны хүмүүс болон хоригдлуудыг тохиролцсон хугацаанд солилцож, гал зогсоох хэлэлцээрийг үргэлжлүүлэн мөрдөнө гэдгээ ХАМАС бүлэглэл пүрэв гарагт мэдэгджээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нар Увс аймгийн Улаангом хотод ажиллах үеэрээ шүүх, хуулийн байгууллагын алба хаагчид, Монголын хуульчдын холбооны салбар зөвлөлийн хамт олонтой уулзлаа.