Улсын Их Хурлын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүйн хороо, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн дэргэдэх Герман, Европын эрх зүйн төв хамтран өнөөдөр /2024.10.24/ “Эдийн засаг ба хууль тогтоомжийн уламжлал, шинэчлэл, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Нэгдсэн Үндэстний байгууллагын өдрийг тохиолдуулан тус байгууллагад зочилж, хамт олонд нь баяр хүргэлээ.
Туркийн нийслэлд үйлдсэн террорист халдлагыг НҮБ-ын тэргүүн зэмлэн буруушаав
МОСКВА, 2024 оны аравдугаар сарын 24 /Xinhua/. ОХУ-ын Казань хотноо лхагва гарагт болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын дараа тус бүлгийн орнуудын удирдагчид НҮБ-ын шинэчлэлээс эхлээд дэлхий дахинд болж буй мөргөлдөөн зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хамарсан хамтарсан тунхаглалыг гаргалаа.
МЭК судалгааны байгууллага 2024 оны аравдугаар сарын “Улс төрийн барометр”-ийг зарлалаа. Тэд Улаанбаатар хот болон хөдөө, орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 1750 иргэнээс 2024 оны аравдугаар сарын 16-21-ний хооронд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар цуглуулсан мэдээллийнхээ дүнг танилцуулжээ.
Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр Батлан хамгаалах салбарын төсөвтэй холбоотой асуудлаар салбарын сайд нь гишүүдийн асуултад хариуллаа.
Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын ажлын хэсэг өнөөдөр (2024.10.23) хуралдлаа. Тус Ажлын хэсэг дэргэдээ эрчим хүчний салбарын мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн Гүйцэтгэх багийг байгуулан ажиллуулж буй юм. Өнөөдрийн хуралдаанаар тус багийн ажлын явцын талаар мэдээлэл сонссон юм. Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэгээс бид энэ талаар тодрууллаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.10.23) Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцаж, хууль, эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд санал солилцлоо. Уулзалтад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Дам.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, М.Нарантуяа-Нара, Дав.Цогтбаатар, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал, У.Отгонбаяр нар оролцож, саналаа илэрхийлэв.
Булган аймгийн Баян-Агт сумын ИТХ-д Иргэний хөдөлгөөний нам олонхи болсон нь гуравдагч хүчин орон нутгийн нэгжид ялсан анхны тохиолдол болж байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны аравдугаар сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 23 /CNBC/. Америкийн түргэн хоолны “McDonald's” сүлжээнд гэдэсний савханцрын /E.coli/ халдвар гарч, 10 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, нэг хүн нас барсан тухай тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс /CDC/ мягмар гарагт мэдээлжээ.
ТОКИО, 2024 оны аравдугаар сарын 23 /Kyodo/. Японы өөрийгөө хамгаалах хүчин болон АНУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан томоохон сургуулилалт Японы нутаг дэвсгэрт эхэлсэн тухай “Kyodo” агентлаг мэдээлжээ.
КАЗАНЬ, 2024 оны аравдугаар сарын 23 /DW/. Украин дахь дайныг зогсоохын тулд Энэтхэг улс Москва, Киевийн хооронд хэлэлцээ хийхэд зуучлахад бэлэн байгааг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди дахин мэдэгджээ.
ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 23 /Xinhua/. Дэлхийн эдийн засаг энэ онд 3.2 хувиар өснө гэж Олон улсын валютын сан /ОУВС/ таамаглалаа.
УИХ-ын гишүүн, Иргэний Зориг-Ногоон Намын дарга Б.Батбаатар, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нарын харилцаанд үл ойлголцол үүсээд хоёр сар гаруй болж байна.