УИХ-ын гишүүн, Иргэний Зориг-Ногоон Намын дарга Б.Батбаатар, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нарын харилцаанд үл ойлголцол үүсээд хоёр сар гаруй болж байна.
Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2024.10.22/ Төрийн ордонд боллоо. Хурлыг тус зөвлөлийн дэд дарга, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү даргалж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Санхүүгийн мэдээллийн технологийн төв зэрэг байгууллагын төлөөлөлүүд нэмэгдэж, шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоо хоногийн эхний өдөр УИХ дахь намынхаа бүлгийн хурал дээр зарим асуудлаар мэдээлэл хийжээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн ахалж буй Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг боловсронгуй болгох санал, дүгнэлт гарган, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралд оролцлоо.
ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 22 /BBC/. Лалын шашны номлогч Фетхулла Гюлен АНУ-д таалал төгсжээ. Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган түүнийг 2016 онд төрийн эргэлт хийхийг оролдсон хэрэгт буруутгасан юм.
КИШИНЁВ, 2024 оны аравдугаар сарын 22 /Reuters/. Молдова улсад өнгөрсөн ням гарагт явуулсан бүх нийтийн санал асуулгын дүнгээр тус улсын иргэд улс орноо Европын Холбоонд /ЕХ/ гишүүнээр элсүүлэхийг тун бага саналын зөрүүгээр дэмжжээ.
НЬЮ-ЙОРК, 2024 оны аравдугаар сарын 22 /DW/. Ливаны “Хезболла” зэвсэгт бүлэглэлийн санхүүгийн системийг онилон өгсөн гэж Израилын талаас мэдэгдсэн агаарын цохилтуудыг НҮБ даваа гарагт зэмлэн буруушаажээ.
КАЗАНЬ, 2024 оны аравдугаар сарын 22 /TASS/. ОХУ БРИКС-ийг даргалах хугацаанд болж буй гол үйл явдал болох тус бүлгийн XVI дээд хэмжээний уулзалт мягмар гарагт буюу өнөөдөр Казань хотод эхэлнэ.
ХАНОЙ, 2024 оны аравдугаар сарын 22 /VOA/. Вьетнамын парламент даваа гарагт армийн генерал Луонг Куонгийг тус улсын шинэ Ерөнхийлөгчөөр томиллоо.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүдийн хамт өнөөдөр /2024.10.22/ Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцаж байна.
ШИНЭ ДЕЛИ, 2024 оны аравдугаар сарын 22 /DW/. Хималай нурууны хилийн маргаантай бүсэд эргүүл хийхээр Энэтхэг, Хятадын Засгийн газрууд тохиролцлоо гэж Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Викрам Мисри даваа гарагт мэдэгджээ.
Эзэн III Чарльз болон хатан Камила нар даваа гарагт Австралийн дайны дурсгалын газарт цэцэг өргөлөө.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
ТБИЛИСИ, 2024 оны аравдугаар сарын 21 /VOA/. Гүржийн нийслэлийн төв дэх Эрх чөлөөний талбайд ням гарагт сөрөг хүчний намуудын нэгдсэн цуглаан болж, янз бүрийн эх сурвалжуудын мэдээлснээр, түүнд 40-50 мянган хүн оролцсон байна. Энэ талбайд 2003 оны 11 дүгээр сарын 22-нд “Сарнайн хувьсгал” эхэлж байсан юм.