4.9 жилийн хорих ялаар шийтгэгдсэн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн аав, ээж, эгч, дүү нар нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай биечлэн уулзах хүсэлт тавьж байгаа талаараа Төрийн ордны гадна мэдээлэл хийлээ.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 7 дугаар сарын 8-19-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 493 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 193 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Прокурорын байгууллага 2024 оны 7 дугаар сарын 16-наас 19-ний өдрийг хүртэл 170 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Өнгөрсөн долоо хоногт цагдаагийн байгууллагаас зөрчлийн шинжтэй 44,828 зөрчилд 44,430 хүнийг холбогдуулан шалгаж, 43,969 иргэнийг торгожээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 7 дугаар сарын 8-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 118 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 33 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 77 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүх ажиллагаа Монголын шүүхийн түүхийг бас нэг хар хуудсаар зузааллаа. Ийм дүгнэлтийг энгийн иргэд, мэргэжлийн хуульчид, улс төрийн нам хүчнүүд, тэр байтугай шүүгчид хүртэл хийж байна.
Шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн тухай
Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Б”-г энэ оны 07 дугаар сарын 11-ний өдөр Австралийн Холбооны Улсаас тусгай үүргийн онгоцоор Монгол Улсад албадан авчирч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Онцгой байдлын байгууллагад 2024 он гарсаар нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 34 суманд нийт 79 усны ослын дуудлага мэдээлэл бүртгэгдснээс 65 иргэн амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна. Усны ослоос нийт 11 хүний амь насыг авран хамгаалжээ.
Өнөөдөр /2024.07.09/-ний өдрийн 12:08 цагт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тогтоол усанд хүн осолдсон гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Тайвань, Америкийн давхар иргэншилтэй Брэндон Шэйн О’Нейл (Brandon Shane O’Neal) гэх залуу Монгол Улсын нийслэлийн Төв талбайд бичлэг хийж, Чингис хааны хөшөө рүү зааж доромжилсон агуулгатай зүйл ярьсан нь олон нийтийн сүлжээнд монголчуудын анхааралд өртсөн.
Хуучны монгол кино, тодруулбал, “Би чамд хайртай” киноны бараг хэлц болчихсон нэг үг баргийн үйл явдлыг тайлбарлахгүйгээр ойлгуулдаг. “...Баяраа өөрөө л уначихсан юм байна лээ” гэдэг дээ. Түүн шиг шүүхийг “шүүх” сэжүүрийг шүүх өөрөө л гаргаад байдаг бололтой юм
Нийтийн тээврийн төлбөрийг картаар эсвэл тусгай бэлдсэн хайрцагт бэлэн мөнгөөр хийх боломжтой.
Авлигатай тэмцэх газраас олон улсын байгууллагуудтай хамтран ажилласнаар 1.7 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад эргүүлэн төлүүллээ.
Хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх чиг үүргийг бүх төрийн байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комисс нь төр энэ үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавьдаг хараат бус, хөндлөнгийн байгууллага юм.