АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын Шэньжэнь хотноо Fox News-т өгсөн ярилцлагадаа Хятад, Орос хоёр угаасаа дайснууд байсан хэмээн мэдэгджээ.
Тэрбээр эрчим хүчний ашиг сонирхол хоёр улсыг ойртуулсан гэж үзэж буйгаа хэлсэн байна.
АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр өгсөн уг ярилцлагад сэтгүүлч түүнээс БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай зэрэг уулзах нь ямар давуу талтайг асуужээ. Трамп хоёр улс хамтран ажилладаг учраас удирдагчидтай нь хамт уулзах ач холбогдолтой гэж хариулсан байна.
Тэрбээр Хятад, Оросын харилцаа ойртсонд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамаг буруутгажээ. Трамп Хятад 1.4 тэрбум хүн амтай, харин Орос 11 цагийн бүс дамнасан өргөн уудам нутагтай хэмээн харьцуулаад Хятадад газар нутаг хэрэгтэй гэжээ. Мөн Хятадад эрчим хүч их хэрэгтэй, Орост түүнийг нийлүүлэх нөөц бий гэж хэлсэн байна.
М.Чой
Мягмар - 11 сарын 24,
2026
Сэтгэгдэл0