sonin.mn

НИТХ-ын 2025 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 25/109 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д багтсан “Хүүхэд хөгжлийн төв – Хүүхдийн зуслан” төслийг хэрэгжүүлэхээр дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.

 

Төслийн зорилго:


Монголын үндэсний өв соёл, ёс заншил, нүүдэлчин ахуйг орчин үеийн боловсрол, шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, спорттой хослуулсан, олон улсын жишигт нийцсэн хүүхэд хөгжлийн нэгдсэн цогцолбор байгуулахад төслийн зорилго оршино. Хүүхэд бүр авьяас чадвараа нээн хөгжүүлэх, бие даан суралцах, бүтээлчээр сэтгэх, багаар ажиллах, эх орон, өв соёлоороо бахархах эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ олон улсын хүүхдийн солилцоо, боловсрол, соёл урлаг, спортын хамтын ажиллагааг өргөжүүлж, дэлхийд өрсөлдөх чадвартай шинэ үеийн монгол иргэнийг төлөвшүүлэхийг зорьж байна.

 

Төслийн үндсэн үзүүлэлт:


  • Хүчин чадал: 1,000 хүүхэд
  • Үйл ажиллагаа: Жилийн дөрвөн улирал
  • Газрын хэмжээ: 10 га

 

Бүтэц: Сургууль, дотуур байр, олон улсын хүүхдийн зуслан, спорт, соёл урлаг, шинжлэх ухаан, технологийн сургалт, хөгжлийн төв.

 

Төсөл хэрэгжүүлэх газрын байршил:


Нийслэлийн зүгээс дараах гурван байршлыг санал болгож байна.


Хувийн хэвшил өөрийн эзэмшиж, ашиглаж буй газар дээр төслийг хэрэгжүүлэх санал гаргах боломжтой. Тухайн газар нь 10 га хэмжээтэй, хотын төвөөс 50 км-ийн радиус дотор байршилтай байна.

 

Төслийн санал хүлээн авах:


  • Байгууллага: “Улаанбаатар Түншлэл Төв” ХХК
  • Хаяг: УБ хот, СБД, 8-р хороо, Нийслэлийн өмчийн I байр, Соёлын төв өргөө, 3-р давхар, 303 тоот
  • Утас: (+976) 70110071
  • Цахимаар санал өгөх: https://ubppp.gov.mn/project/empty
  • Цахим шуудан: ppp@ulaanbaatar.mn

 

Төслийн талаарх нэмэлт мэдээллийг дээрх утас болон цахим хаягаар авах боломжтой.

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ “ЗА” ГЭСЭН БОЛ ЗААВАЛ ХИЙДЭГ БАЙЦГААЯ.

УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ ТӨВ