ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Дин Шюэшян, Сингапур улсын Ерөнхий сайд Лоуренс Вонг нар арваннэгдүгээр сарын 22-нд Сингапурт уулзлаа.
Уулзалтын үеэр Дин Шюэшян Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонг БНХАУ-д амжилттай айлчилж, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (АПЕК) эдийн засгийн удирдагчдын албан бус уулзалтад оролцсонд баяр хүргэв.
Тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонг нарын уулзалт хоёр орны харилцааны цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлсныг онцоллоо. Түүнчлэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Лоуренс Вонг нар хэлэлцээ хийж, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар өргөн хүрээнд санал нэгдсэнийг тэмдэглэв.
Дин Шюэшян энэ удаагийн айлчлалын гол зорилго нь Сингапурын Шадар сайд Ган Ким Ёнтой хамтран хоёр орны хамтын ажиллагааны механизмын хурлыг даргалж, удирдагчдын түвшинд хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг бодит үр дүнгээр баяжуулахад оршиж буйг илэрхийлэв.
Мөн боловсрол, шинжлэх ухаан, технологи, соёлын салбарын харилцаа, солилцоог эрчимжүүлж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг улам бэхжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонг Дин Шюэшяны айлчлалд талархал илэрхийлээд, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг зэрэг салбарт БНХАУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа мэдэгдэв. Тэрбээр нийгэм, соёлын салбарын харилцаа, солилцоог идэвхжүүлж, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх нь чухал болохыг тэмдэглэлээ.
Түүнчлэн Сингапур улс 2027 онд Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны (АСЕАН) ээлжит даргалагч орноор ажиллах бөгөөд энэ боломжийг ашиглан АСЕАН болон БНХАУ-ын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа Лоуренс Вонг илэрхийлэв.
Г.Бямба
Мягмар - 11 сарын 24,
2026
Сэтгэгдэл2
Do you need an investment partner for any of your projects? we offer project or business capital at 1.5% interest rate . Christmas holiday help available contact us via email: loanwestlake@proton.me
Do you need an investment partner for any of your projects? we offer project or business capital at 1.5% interest rate . Christmas holiday help available contact us via email: loanwestlake@proton.me