БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга бөгөөд ХКН-ын Төв хорооны Суртал, ухуулгын яамны дэд сайд Мө Гао-И, Элчин сайд Шэнь Минжуань тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /TASS/. Оксфордын англи хэлний толь бичгийг зохиогчид 2024 оны онцлох үгийг сонгожээ. 37 мянга гаруй хүн оролцсон олон нийтийн санал хураалтаар "тархины ялзрал" /брейнрот-brainrot/ гэдэг нэр үгийг оны үгээр тодруулсан гэж тус их сургуулийн хэвлэлийн газар мэдээлэв
Маршал Г.К.Жуковын мэндэлсэн өдрийг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И 11-р сарын 30-ны өдөр Чэнду хотод, Хятад, Төв Азийн Гадаад хэргийн сайд нарын тав дахь уулзалтад оролцохоор ирсэн Туркменистаны Шадар сайд, Гадаад хэргийн сайд Рашид Мередов, Киргизийн Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев нартай тус тус уулзжээ.
Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба 11-р сарын 29-ний өдөр Парламентдаа бодлогын илтгэл тавьжээ. Шигэру Ишиба илтгэлдээ дипломат харилцаа, аюулгүй байдлын баталгаа, эдийн засаг, дотоод хэрэг зэрэг талаарх засаг барих байр сууриа дэлгэрэнгүй танилцуулсан байна.
Хятадын олон улсын нийлүүлэлтийн сүлжээг дэмжих 2 дэхь экспо 11-р сарын 30-ны өдөр Бээжинд өндөрлөлөө. Бүрэн бус статистик мэдээгээр, энэ удаагийн экспод 152 тэрбум гаруй юанийн өртөг бүхий 210 гаруй хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан гэж хэвлэлийн бага хурлаас сэтгүүлч мэдээлжээ.
Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай 18 дугаар тэмдэглэлд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн 23 дугаар тогтоолыг үндэслэн "Тавантолгой түлш" ХХК-ийг байгуулсан байдаг.
ТБИЛИСИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 29 /AFP/. Гүрж улс Европын Холбоонд /ЕХ/ элсэх асуудлаарх яриа хэлэлцээг 2028 он хүртэл түр зогсоож, тус холбооноос үзүүлэх төсвийн буцалтгүй тусламжаас татгалзаж байгаагаа тус улсын эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам пүрэв гарагт мэдэгджээ.
НИТХ-аас Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцох автомашинд олгох улсын дугаарыг хязгаарлах шийдвэр гаргасны дагуу энэ сарын 8-наас дугаар олголтыг зогсоосон. Үүнтэй холбогдуулан автомашины борлуулагчдын холбооноос НЗДТГ-т гааль дээр хүлээгдэж байгаа 37 000 автомашиныг оруулж ирэх шаардлага тавьж, хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм.
Энэ оны 11 дүгээр сарын байдлаар техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159.038 тээврийн хэрэгсэл байна. Үүний 99.229 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Харин татвараа төлөөгүй нийт 408.684 тээврийн хэрэгсэл байгаагаас 231.397 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна
Нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагуудын оны шилдгүүдийг тодруулах “АЛТАН ХАНГАРДИ-2024” наадам маргааш болно
БУХАРЕСТ, 2024 оны арваннэгдүгээр сарын 29 /DW/. Румынд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтын саналын хуудсуудыг дахин тоолох үүргийг тус улсын Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн төв хороонд өгчээ.
11-р сарын 28-нд Хятадын Батлан хамгаалах яамны хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр тус яамны хэвлэлийн төлөөлөгч хурандаа Ү Чянь сэтгүүлчдийн асуултад хариулжээ .
11-р сарын 28-нд Хятадын хиймэл дагуулын навигацийн системийн удирдлагын алба Бээжинд Бэйдөү хиймэл дагуулын навигацийн системийн бүтээн байгуулалтын 30 жилийн ойд зориулсан симпозиум зохион байгуулжээ Симпозиумын үеэр "Бэйдөү хиймэл дагуулын навигацийн системийн 2035 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө"-г гаргасан байна.
СХД-ийн зам, талбайн цэвэрлэгээний байгууллагууд 11 дүгээр сарын 28-ны 20:00 цагаас эхлэн авто замын зорчих хэсгийн хар цасыг түрж овоолон ачих ажлыг шөнийн ээлж гарган 24 цагаар зохион байгуулан ажиллалаа.