Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч 4-р сарын 21-ний өдөр хэлэхдээ, сүүлийн үед Америк "харилцан тэгш үйлчлэх" гэсэн далбаан дор худалдааны бүх түншүүддээ дураар гаалийн татвар ногдуулж байгаагийн зэрэгцээ бүх талуудад дарамт үзүүлж, түүнтэй "харилцан тэгш тариф" гэгдэх хэлэлцээрийг эхлүүлэхийг шахаж байна.
Энэ нь"тэгш үйлчлэх" гэсэн нэрийн дор эдийн засаг худалдааны салбарт ноёрхогч улс төрийг сурталчилж, ганц талын дээрэлхэх үйлдэл хэрэгжүүлж буй явдал юм.Бүх талууд АНУ-тай эдийн засаг, худалдааны санал зөрөлдөөнөө эрх тэгшээр зөвшилцөх замаар шийдвэрлэхийг Хятад улс хүндэтгэж байна. Бүх талууд "харилцан тэгш тариф"-ын асуудлаар шударга төв ёсны талд, түүхэн зөв байдлын талд зогсож, олон улсын эдийн засаг худалдааны дүрэм болон олон талт худалдааны тогтолцоог хамгаалах ёстой гэж Хятад улс үзэж байна. Аль ч тал Хятадын эрх ашгийг хохироон байж тохиролцоонд хүрэхийг Хятад улс эрс эсэргүүцэнэ гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Хэрэв ийм зүйл тохиолдвол, Хятад улс үүнийг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шийдвэртэй хариу арга хэмжээ авах болно. Хятад улс өөрийн эрх ашгийг хамгаалах шийдвэр зоригтой мөртөө хүчин чадвартай гэжээ.
Г.Бямба
Лхагва - 04 сарын 08,
2026
Сэтгэгдэл0